Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь удаагийн уулзалтад оролцож байна- 4 дэхь өдөр: Ухамсар

22-01-2013, 17:47  |  Хэвлэх

2013 оны 1 дүгээр сарын 20

Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун Лачи- Энэ өдрийн хуралдаан Брайбун Лачи хийдэд үдээс өмнө ба хойно үргэлжилж, хэд хэдэн эрдэмтэн илтгэл тавьснаас гадна асуулт хариулт болон мэтгэлцээн өрнөв. Дээрхийн Гэгээнтэн Далай лам одоогийн байдлаар хуралдааны бүх үйл явцыг анхаарч, ихэд сонирхож байна. Танхимд байгаа хүмүүст өдөр бүр үдээс хойших хуралдааны дараа илтгэл тавигчдаас асуулт асуух боломж олгогдсон байгаа ажээ. Өнөөдөр хуралдаан Брайбун Лосалин хийдийн хурлын дуганд болсон ба хэдэн мянган лам хувраг хурлын явцыг ажиглаж байлаа. Түүнээс гадна гэлэнмаа нарт “Оюун ухаан ба Амьдрал” группийн эмэгтэй эрдэмтэдтэй уулзах, ярилцах онцгой боломж бүрдсэн байв.

Өнөөдрийн ерөнхий сэдэв ухамсрын мөн чанар байлаа. Ухамсрыг шинжлэх ухааны түвшинд анхлан судалж эхэлсэн Кристоф Кох өөрийгөө Платон, Декарт, Дарвин, түүний багш Франсис Крик нар багтдаг уламжлалд харьяалагддаг болохоо батлан хэлснээр хуралдааныг нээлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь удаагийн уулзалтад оролцож байна- 4 дэх өдөр:Ухамсар
Дээрхийн Гэгээнтэн Далай лам ба Кристоф Кох нар “Оюун ухаан ба
Амьдрал“ 26 дахь удаагийн уулзалтын дөрөв дэх өдрийн хуралдаан
дээр. Энэтхэг, Мундгод, Брайбун хийд. 2013.1.20.
Фото/Жереми Рассел/ДЛО
“Дэлхий ертөнцийг шинжлэн судлах физикалист хандлагыг бид баримталдаг. Байгалийг эмперик туршлагаар судлахын тулд онолыг шалгах боломжтой байх ёстой. Квантын механикт ухамсрын талаар бидэнд хэлэх юм байхгүй бөгөөд элементийн үелэх хүснэгтэд ч хэлэх юм байдагггүй” хэмээн тэр хэлэв.

Жишээ нь, радио шиг байхад ямар ч асуудал байхгүй, харин тархинд ухамсар буй. Үүний тайлбарт зөрүү байгаа гэж тэр хэлэв. Ухамсрыг шинжлэх ухааны түвшинд судалж байгаа түүний уриа нь Галилейн хэлсэнчлэн, “Хэмжигдэхүйц зүйлийг хэмж, хэмжигдэх боломжгүй зүйлийг хэмжигдэхүйц болго” юм. Ийм оролдлогын явцад ухамсрын төлөв ба агуулгын ялгаа тогтоогдсон байна.

Ухамсрын талаар бид юу мэдэх вэ? Ухамсар биологийн зарим нарийн сүлжээтэй холбоотой боловч жишээлбэл бидний дархлааны систем түүнтэй холбоогүй. Бидний элэг болон бусад нарийн эрхтнүүд ухамсрын оролцоогүйгээр ажилладаг.
Ухамсрын үндсийг аль түвшинд бид олж харах вэ гэсэн Дээрхийн Гэгээнтний асуултад, бид таамаглаж чадахаас, мэдэж чадахгүй хэмээн Кристоф хариулсан байна. Ухамсарт хэл, эсвэл өөрийн ухамсар шаардагддаггүй. Хөхтөн амьтан бүгд ухамсартай. Хүн, хулгана, нохойны тархины эд эс төстэй, тархины бүтэц ч төстэй, ялгаа нь гацхүү хэмжээнд нь байдаг бололтой. Зөгий жижиг тархитай хирнээ тэр нь дундаж амьтны тархинаас хамаагүй нарийн бүтэцтэй учраас зөгий ямар нэг зүйлийг мэдэрдэг байж магад хэмээн Кристоф бодсон гэлээ. Тархитай биологийн бүх амьтан ухамсартай байж болох ч, бид тэр талаар мэддэггүй.

“Хүмүүс лаборатортоо юу хайдаг байнаа? Ухамсрын ул мөр тархинд байдаг. Тархигүй газар, эсвэл тархи нь үхсэн үед ухамсар хэрхэн байж болохыг бид төсөөлж чадахгүй. Бидний хэлдгээр “Тархи үгүй бол оюун ухаан үгүй” гэв. Бид машин механизмд дуртай. Машин юу мэдэрдгийг мэддэг хэн нэгнийг бид бүтээж чадвал гэсэн асуулт надад сонирхолтой байдаг. Хэрвээ үүнийг хийж чадвал, энэ нь ухамсрыг хэмжихэд бидэнд туслах болно.”

Шинжлэх ухааны мэдлэг бүхий буддист лам Матью Рикард ухамсрын талаархи Буддист үзлийн талаар ярилаа. Бурхан багш юмсын үүсэх ба оршихын хоорондох зөрүүг арилгахыг оролдсон хэмээн тэр хэлэв. Тэр үнэнийг олсон боловч түүнийг үгээр илэрхийлэх бараг боломжгүй байсан. Энэ бол үнэн гэж тэр заагаагүй, үүнийг ав, эсвэл орхи гээгүй. Харин оронд нь энд газрын зураг байна, үүнийг дага гэж хэлсэн, энэ бол миний ойлгосон зүйл хэмээв.

Юмс шалтгаангүйгээр бий болдоггүй гэж Матью тэмдэглээд, тиймээс ухамсар төрөх мөчийн өмнөтгөл болж өөр нэг ухамсар байсан гэж бид хэлдэг гэв. Оюун санаандаа бид бодлоо, дурсамжаа, сурч мэдэх үндсэн чадвараа хардаг. Туршлагатай хүмүүс тод, томруун ярьдаг.

“Ричиегийн лаборотарт тэд юу олсон бэ? Надад тархи байдаг гэдгийг тэд олоо юу” хэмээн тэр асуулаа.

Кристофын тэмдэглэн хэлсэн шиг шинжлэх ухаан бол хэмжиж болох зүйлийг хэмжих тухай ухаан юм. Матью хэлэхдээ, тэрээр оюун санааны дуран авай буюу биеэ шинжихүйгээр ухамсраа хэмждэг гэв. Энэ хэвийн мэт зүйл. Бид ухамсрыг үгүйсгэж чадахгүй. Ухамсар бидний ахуйд анхдагч. Хэрвээ ухамсар байдаггүй бол ‘Хэн, эсвэл юу харж байна?’гэж бид асуух байсан.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь удаагийн уулзалтад оролцож байна- 4 дэх өдөр:Ухамсар
“Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь удаагийн уулзалтын дөрөв
дэх өдрийн хуралдаан дээр Матью Рикард ухамсрын талаархи
Буддын гүн ухааны үүднээс илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг,
Мундгод, Дрепунг хийд. 2013.1.20.Фото/Жереми Рассел/ДЛО
Ухамсрын мөн чанартай сонирхолтойгоор холбогдож байгаа гурван эх сурвалжийг Матью дурьдлаа. Нэг дэх нь дэлхийн өнцөг булан бүрээс өмнөх амьдралаа санаж байсан хүмүүсийн түүхийг цуглуулсан Виржиниа их сургуулийн эрдэмтэн Иан Стефенсоны бүтээл юм. Тэр өөр ямар ч аргаар тайлбарлах аргагүй тохиолдлыг л хадгалж, хэвлүүлсэн байна. Хоёр дахь нь үхэлтэй ойртсон ба ойртсон хэмээн бүртгэгдсэн хүмүүс бол гурав дахь нь оюун ухаанаас оюун ухаантай харьцсан харьцааны тухай тохиолдол юм. Матью өөрийн амьдралаас мөн түүх хүүрнэлээ.

Дээрхийн Гэгээнтэн мөн, урьдах амьдралаа санадаг хоёр Энэтхэг эмэгтэйтэй уулзаж байснаа яриад, маш ойр дотно байсан багшдаа заримдаа далдыг хараад байгаа мэт санагдаад байгаагаа хэлэхэд Лин ринбүчи, “Тиймээ, ийм зүйл заримдаа болдог” гэж хариулсан байна. Өөр нэг тохиолдсон зүйл бол тэрээр хожим нь арван гурван өдрийн турш үхлийн дараахь бясалгалын байдалд орсон байна.

Нарийн оюун ухаан гагцхүү туршлагатай бясалгагч нарт хүртээлтэй юу гэсэн Кристофын асуулатад Дээрхийн Гэгээнтэн,

“Оюун ухааны үндэс нь нарийн ухаан. Оюун ухааны хамтын үйлдлийн үндэс суурь нь хүний бие махбодь боловч чухал үндэс нь ухамсар мөн” хэмээн хариулав.

Хэрвээ оюун ухаан гэрэлтдэг, мөн нарийн энергитэй байнга холбоотой байдаг юм бол мэдээлэл хэрхэн дамжигддаг вэ гэсэн Танягийн асуултад Дээрхийн Гэгээнтэн,

“Энэ үнэн, нарийн энерги гэж байдаг бөгөөд түүнтэй холбоотой оюун ухаан ч адилхан нарийн. Зохиолуудад ихэнхдээ энергийг сайн хөлтэй хараагүй хүнтэй, оюун ухааныг хараатай атлаа хөдлөх чадваргүй хүнтэй зүйрлэсэн байдаг. Хараатай оюун ухаан нь хөдлөх чадвартай сохор хүнийг чиглүүлж явдаг. Оюун ухаанд үйл хөдлөлийн үлдээсэн ул мөрөнд мэдээлэл оршдог” хэмээн хариулав.

Үдээс хойших хуралдаан дээр Ражеш Кастуриранган энэ сайхан ярилцлагад оролцож буйгаа нэр төрийн хэрэг гээд, миний хөлийг хөтлөх бус, харин гэрийн цонхыг маань нээхийг хүсч байна гэсэн Гандигийн үгийг дурьдлаа. Математикийн ухааны тооцоолох арга нь оюун ухааныг ойлгоход тохиромжтой зөв аргыг бий болгосон хэмээн тэр санал болголоо.

Мишел Битбол ухамсарт материаллаг үндэс байдаг эсэх талаар асуугаад, хариулт болгож, Кристофын номны нэгэнд байгаа хариултаас, тухайлбал, “Субьектив чанар бол үүсэн бий болж байгаа үзэгдлээс уг үндсээрээ хэтэрхий ялгаатай” гэснээс эшлэл татав. Уиллиам Жэймс хэлэхдээ, ‘Тархи болон ухамсарыг тухайн нэг бодлын хоёр тал гэж тодорхойлж болох ба нэг нь гүдгэр, нөгөө нь хонхор тал нь юм.’гэв. Түүний хэлснээр туршлага тэргүүн байранд байх нь чухал ажээ.

Зөнч өөрийгөө хардаггүйтэй адил шинжлэх ухаанд хар толбо буй гэдгийг Мишел тэмдэглэн хэлэв. Тэр Японы философч Китарогийн “Обьектив мэдлэгийн үзэл бодлыг хүлээн авсан л бол тэр хүн, харах хүрээ рүү орохоо больдог” гэсэн үгийг эш татав. Кристоф хэдийгээр төөрөгдчихлөө хэмээн гомдол гаргасан ч, Мишел үргэлжлүүлэн, “Оюун ухаан ба Амьдрал”-ыг үндэслэгчдийн нэг Франсиско Варела обьектив ба субьектив аль аль үзэл бодлыг хөгжүүлж, тэднийг нэгтгэсэн хандлагыг хүсч байсан гэв. Ричие Давидсон хариу болгож, үүний тулд өөрийн оюун ухааныг үнэн зөв илтгэх чадвартай хүн байх шаардлагатай гэв. Өөрсдийн туршлагыг илтгэсэн хүмүүсийн яриа заримдаа найдваргүй байдаг ч, туршлагыг тэмдэглэх хүн дагалдан явах шинэ арга байгаа бөгөөд энэ нь ойлголтыг баталгаажуулах ирээдүйтэй арга хэмээн Мишел хүлээх зөвшөөрөв.

Өнөөдрийн эрч хүчтэй ярилцлагыг дүгнэж, Артур Зайонц хэлэхдээ,

“Ухамсрын үндсийн талаар агностик байж болох цэгтээ бид ирлээ гэж би найдаж байна” гэв.

Дээрхийн Гэгээнтэн,

“Энэ бол гайхалтай, жинхэнэ мэтгэлцээн. Надад нэмж хэлэх зүйл алга ч, илэн далангүй үзэл бодлоо солилцсонд сэтгэл таатай байна. Яригдсан зүйлсийг бүгд зүгээр л хүлээн зөвшөөрөөд байвал бид урагшаа ахихгүй. Та бүхэнд баярлалаа” хэмээн айлдав.
Үзсэн: 3 332

Холбоотой мэдээ:
  • Брайбун Лосалин дацангийн Шинжлэх ухаан, бясалгалын төвийн нээлтэнд оролцлоо
  • Брайбун хийдэд морилон ирлээ. Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун хийд. 2016.12.16.
  • “Оюун ухаан ба Амьдрал“ хуралдаан. Энэтхэг, Мундгод, Брайбун хийд. 2013.1.17-22.
  • Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь уулзалтад оролцож байна-1 дэх өдөр: Оюун ухаан, Тархи, Матери
  • Дээрхийн Гэгээнтэн Далай лам 26 дахь удаагийн “Оюун ухаан ба Амьдрал” уулзалтад оролцохоор Мундгод хотноо хүрэлцэн ирэв
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц