Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь уулзалтад оролцож байна - 5 дахь өдөр: Тунгаан бодох дадал

24-01-2013, 12:28  |  Хэвлэх

2013 оны 1 дүгээр сарын 21

Энэтхэг, Карнатка, Мундгод, Брайбун Лачи – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдрийн “Оюун Ухаан ба Амьдрал” уулзалтанд ирэхийн өмнө орон нутгийн полио вакцины компанит ажлыг дэмжихийг хүссэн хүмүүстэй уулзсан бөгөөд тэдгээр хүмүүс мөрөн дээр нь тохсон ногоон нөмрөгийг өгсөн тухай тайлбарлалаа. Тэрээр хурлын эхний илтгэгч Сона Димиджиан мөн адил өнгийн хувцас өмссөн байсныг хараад инээв.

Өчигдрийн ярилцлагаар Кристоф бүх зүйлийг хэмжихийг, Френчмен агаар мандал, огторгуйг эзэмдэхийг, Артур үргэлж гүүр барихыг хүсдэг байсан тухай ярилцсаныг хөтлөгч Диана Чапман Волш дурьдав.
Энэ өдөр эрдэмтэд тунгаан бодох дадал хүний уураг тархи, бие махбодид хэрхэн нөлөөлдөг, мөн түүнчлэн амьдралд нь хэрхэн нөлөөлдөг талаар харилцан ярилцав. Үдээс өмнөх уулзалтаар Сона Димиджиан, Артур Зайонц, гэвш Агваан нар тунгаан бодох дадлын талаар тус бүр ярьсан бол үдээс хойш уулзалтаар хүний хөгжлийг хөхүүлэн дэмжих сэдвийн хүрээнд Стэнфордийн Их Сургуулийн энэрэн нигүүлсэхүйг эзэмшүүлэх сургалтын талаар Жеймс Доти, танин мэдэхүйд тулгуурласан энэрэн нигүүлсэхүйн сургалтын талаар гэвш Лувсан Тэнзин Неги, “Суралцахад Дурлахуй” шашны бус хөтөлбөрийн талаар хөгжимчин Аарон Штерн тус тус ярилцах юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь уулзалтад оролцож байна - 5 дахь өдөр: Тунгаан бодох дадал
Дээрхийн Гэгээнтэн “Оюун ухаан баАмьдрал“ 26 дахь удаагийн
уулзалтын тав дахь өдрийн хурал дээр Сона Димиджианыг илтгэл
тавихаас өмнө түүнтэй гар барин мэндчилэв. Энэтхэг, Мундгод,
Брайбун хийд. 2013.1.21.Фото/Жереми Рассел/ДЛО
Сона Димиджиан нь сэтгэл гутралаар шаналж яваа өвчтнүүдтэй ажилладаг. Тэрээр Боулдер хотын Колорадо Их Сургуульд сэтгэл төвлөрлийн бясалгалд суурилсан зан үйлийн заслын чиглэлээр мэрэгшсэн. Түний үйлчилгээ нь эмчлэх хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг шийдэх боломж олгодог. Сэтгэл төвлөрлийн бясалгалд тулгуурласан танин мэдэхүйн засал гэдэг нь олон арга барилуудын холимог бөгөөд тухайн агшинд анхаарах буюу бусдыг шүүн тунгаахгүй байх явдал.

Сона Дээрхийн Гэгээнтэнд хандан “Та бидэнд зоригтой, итгэлтэй байхыг чухалчлан хэлдэг. Өвчтөн гунигтай байхыг хүсэхгүй болсон цагт л бид гунигийг нь сарниулж, эдгэн сайжрахад нь тусалж чадна.”

Тэрээр амьсгал, бие махбодь, сонсгол, бодол, ба сэтгэл хөдлөлд анхаарал төвлөрлийг хэрхэн ашигладаг талаар тайлбарлав. Нэмж хэлэхэд танин мэдэхүйн зан төлвийн засал нь уйтгар гуниг, сэтгэл гутралын хам шинж тэмдгүүд, тэдгээр бодлын үйл явцад төвлөрөхөд суралцахад хэрэглэдэг байжээ.

Дээрхийн Гэгээнтэн эмнэлгийн судалгаа практикт өвчтний нөхцөл байдал, боловсрол, эдийн засгийн статус, шашин шүтдэг эсэхийг авч үздэг үү? Хэрэв тийм бол өөр өөр эмчилгээ хэрэглэдэг үү? Мөн сэтгэл гутралыг өөрөөсөө тунгаан асууж боддог. Ялангуяа лам хүн үүнд өртөхөөр “Яахаараа ингэдэг байна аа” гэж гайхдаг тухайгаа хүүрнэв.

Мөн сүүлийн үед анхаарал төвлөрлийн талаар хэвлэл нийтлэл нэмэгдэж байгааг Сона мэдээллэхийн сацуу сэтгэл судлалд шинжлэх ухааны арга барил илүү үнэнээр нэвтрүүлж байгаа гэж боддогоо илэрхийлэв. Хууран буруу ойлголт өгөх хандлага багассан. Нөгөө талаар энэ нь бусдад ач тусаа өгч байна гэсэн бодол нь цаашид үргэлжлүүлэх урам зориг өгч байна.

Артур Зайонц тунгаан бодох дадал нь боловсролд хэрхэн хувь нэмэр оруулдаг талаар сонирхдог бөгөөд хэрэв үүнийг их дээд сургуулийн оюутнуудад танилцуулбал тэднийг хэн болоход суралцуулж, сургуулиа төгсөхөд илүү сайн хүн болоход нь тусална гэлээ. Тэрээр өөрийн дуртай Эйнштейний хэлсэн үгийг эш татав: “Хийж буй зүйлээ түр умартан юмсыг бишрэн шүтэх чадваргүй хүн үхсэнтэй адил.”

Артур Зайонц Дээрхийн Гэгээнтний хөхүүлэн дэмжиж буй, хүний үнэт зүйлсийн тухай ойлголтыг орчин үеийн боловсролд нэвтрүүлэх санааг дэмжин, тунгаан бодох дадал нь анхаарлыг хөгжүүлж, сэтгэл хөдлөлийг баланслахад нэмэр болно гэж санал болголоо. Энэ нь мөн чанарт нэвтрэх арга зам болох боломжтой. Энэ нь бидний эргэн тойрон болон биднийг өөрчлөн бусдын зовлонг ойлгох, энэрэнгүй, нинжин сэтгэлтэй болох чадвартай болгоно.
Иймэрхүү сургалтыг цэцэрлэгээс эхлээд шат шатны сургуульд явуулах нь үр дүнгээ өгөх юм. Тэрээр бага насны хүүхдүүд эргэн тойронд явж байгаа хорхой шавьжны чимээг сонсохын тулд чимээгүй байхыг сургах замаар анхаарлын сургалт явуулж буй зураг үзүүлэв. Эдгээр хүүхдүүд анхаарал халамж гэдгийг эерэгээр хүлээн авч байна. Тэрээр,

“Бид хүүхдэд бяцхан насанд хүрсэн хүн мэт хандахын оронд хүүхэд гэдэг сонгодог утгаар нь ойлгож хандах боломж байна.Бид хүүхдэд нигүүлсэх сэтгэлээр хандах хэрэгтэй” гэж хэлэв.

Гэвш Агваан Самдан Дээрхийн Гэгээнтний санал болгож буй шашинаас ангид хандлага нь их зөв санаа юм хэмээн тайлбарлав.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь уулзалтад оролцож байна - 5 дахь өдөр: Тунгаан бодох дадал
Гэвш Агваан Самдан “Оюун ухаан баАмьдрал“ 26 дахь
удаагийн хурал дээр илтгэл тавьж байна. Энэтхэг, Мундгод,
Брайбун хийд. 2013.1.21.Фото/Жереми Рассел/ДЛО
“Маш олон хүмүүс оюун ухаанаа хэрхэн ажилладагыг ухамсарладаггүй. Жишээ нь уур хилэн хор хөнөөлтэй гэдгийг мэддэггүй. Хүмүүс оюун ухааны зураглалаа гаргаж чадваасоюун санааны байдлынхаа талаарх буруу олйголтыг арилгаж чадах юм. Энэ нь эерэг өөрчлөлтийг дөхөм болгоно.”

Шашинаас ангид ёс зүйг сургуулийн хөтөлбөрт оруулж чадвал үр дүнгээ өгөх нь тодорхой. Дээрхийн Гэгээнтэн өнгөрсөн долоо хоногт Дели Их Сургуульд очиж энэ тухай ярьсан бөгөөд тус сургууль нь ёс зүй болон хүний үнэт зүйлсийн тухай хичээлийг ямар нэг шашины өнгө аясгүйгээр заах сонирхолтой байгаа ажээ. Шашинаас ангид ёс суртахуун хамгаас тохиромжтой арга барил болох нь үүнээс харагдаж байна. Бодит байдлын мөн чанарын нэг хэсэг болох мөнхийн өөрчлөлт, харилцан шүтэлцээ буюу хоосон чанарын хүрээнд хүний оюун санааг сургах олон арга барилыг Буддизм боловсруулсан.

Энэ үед Дээрхийн Гэгээнтэн дараах тайлбарыг хийв: “Шашнаас ангид ёс суртахууны талаар өөрийн зовниж явдаг бодлоо хуваалцъя. Бид энд халууныг эс тооцвол тавтай тухтай сууж байхад дэлхийн хаа нэгтэй өлсгөлөн болж л байгаа. Өөрчлөлт хийхгүй бол бид асуудалтай тулгарна. Бид бусад бодьгалийн сайн сайхны төлөө залбирдаг ч, зовлонд нэрвэгдэгсэд хаа нэгтээ байсаар л байна. Бид бусад хүмүүсийн төлөө энд, одоо төвлөрөх хэрэгтэй. Хэрэв бид илүү энэрэнгүй байж чадвал тэр нь тархаж бүхий л дэлхий даяар түгэн дэлгэрэх болно. Хэрэв ямар нэг нааштай ахиц гаргахгүй бол хүн ам зүйн асуудлууд, уур амьсгалын өөрчлөлтүүд улам нэмэгдэж мөргөлдөөнийг үүсгэх болно. Шинжлэх ухаан нь хөгжил авчирдаг шигээ зарим талаар гай зовлонг бий болгодог. Миний бодлоор Буддын заншилд авах зүйл маш их бий, гэхдээ хэзээ ч дэлхий даяараа дагахгүй.

“Боловсролын салбарт бидэнд шашнаас ангид ёс суртахуун хэрэгтэй. Бид өөрчлөлтөнд нөлөөлөхгүй бол маш аймшигтай асуудлууд гарч ирнэ. Бид дараагийн үеээ бодох хэрэгтэй. Тэд бидний л адил аз жаргалтай амьдрлыг хүснэ. ”

“Боловсролын системд ашиглах шашин бус ёс зүйн хөтөлбөр дэвшүүлээд цэцэрлэгээс их дээд сургууль хүртэл оюутан сурагчдыг сургалтанд хамруулах хороо байгуулах хэрэгтэй байна. Тус хөтөлбөр нь эхний ээлжинд оюун ухааны үйл ажиллагааны зураглалд тулгуурлах болно. Үүнийг зөв эсвэл буруу гэсэн утгаар ярихгүй. Энэ нь бидний сөрөг сэтгэл хөдлөл ба түүний дутагдлыг тодорхойлох юм. Оюун санааны ариун байдал нь бие махбодийн ариун цэвэртэй тохирч байх, тэр нь бидний бие махбодийн эрүүл мэндийг хамгаалдаг тийм загвар бидэнд хэрэгтэй.”

“Энэ талаар залан чиглүүлсэн төслүүдийг сонссондоо би баяртай байна. Бид ямар нэгэн юм тэмдэглэх, эсвэл анхаарлыг нь татах гэсэндээ үүнийг хийсэнгүй. Харин бидэнд хямрал нүүрлээд буй тул урт удаан хугацааны шийдэл хэрэгтэй учраас үүнийг хийж байгаа юм. Эцсийн үр дүнд бидний асуудлууд зүрх сэтгэлд минь байна. Бидний төлөвлөгөө бол гагцхүү хэрэв бид бусдад тусалж чадвал туслах, эс бөгөөс хор хөнөөл учруулахгүй байх юм.”
Үзсэн: 3 700

Холбоотой мэдээ:
  • Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь удаагийн уулзалтад оролцож байна- 4 дэхь өдөр: Ухамсар
  • Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь уулзалтад оролцож байна - 3 дахь өдөр: Мэдрэл судлал
  • “Оюун ухаан ба Амьдрал“ хуралдаан. Энэтхэг, Мундгод, Брайбун хийд. 2013.1.17-22.
  • Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь уулзалтад оролцож байна-2 дахь өдөр: Квантын физик
  • Дээрхийн Гэгээнтэн Далай лам Мундгод-д морилон ирлээ
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц