Химачал Прадешийн Централ Их Сургууль Далай Ламд хүндэт докторын зэрэг гардуулан ёслол хийв

3-03-2013, 06:26  |  Хэвлэх

2013 оны 3 дугаар сарын 1

Энэтхэг, Дарамсала-2013 оны 3 дугаар сарын 1. (Хиндустан Таймс, Нариш Такур) – Химачал Прадешийн Централ Их Сургууль (ХПЦИС) Төвдийн бурхан шашны тэргүүн, Дэлхийн энх тайвны Нобелийн шагналтан Далай Ламд хүндэт докторын зэрэг гардуулах ёслолыг өнгөрөгч пүрэв гаригт Шахпурт хийлээ.
ХПСИС-ийн захирал бөгөөд Төлөвлөлтийн Хорооны гишүүн Арун Майра докторын зэргийг гардуулсан бөгөөд уг үйл явдлыг удирдан зохион байгуулсан билээ.

Химачал Прадешийн Централ Их Сургууль Далай Ламд хүндэт докторын зэрэг гардуулан ёслол хийв
Дээрхийн Гэгээнтэн хүндэт докторын цол гардуулах ёслол дээр үг
хэлэв. Энэтхэг, Химачал Прадеш, Шахпур, Централ Их Сургууль.
2013.2.28. Фото/Тэнзин Чойнжор (ДЛО)
Өргөмжлөлийг хүлээн авсны дараа Далай Лам оюутнуудад хандан Энэтхэг улсын үнэт эрдэнэ болсон эртний эрдэм ухаанийг хадгалан хамгаалж орчин үеийн боловсролтой хослуулах нь ирээдүйтэй үйл болохыг айлдав. “Хэдийгээр орчин үеийн боловсрол нь хөгжлийн зайлшгүй нэг хэсэг боловч мянга мянган жилийн түүхтэй уламжлалт эрдэм ухаанаа нандигнах хэрэгтэй.” хэмээгээд Далай Лам орчин үеийн боловсрол нь материаллаг зүйлийн үнэ цэнэ рүү хэлбийж оюун санааны амар амгалангаас илүү бие махбодийн тав тухыг хангадаг талаар дурьдав.

Энэ дэлхий дээр амьдран буй хэн ч гэсэн аз жаргалтай сайхан амьдрахыг хүсдэг. Гадаад төрх байдал болон дотоод мөн чанарын хооронд ялгаа бий. Боловсрол эзэмшихийн гол зорилго нь мунхагаас гэтэлж мөн чанарыг танихад чиглэгдэнэ. “Би өдөр бүр залбиран задлан шинжлэх бясалгал хийдэг бөгөөд аливаа зүйлд нөлөөлөх нөлөөлөл нь дан ганц хүсэл зорилгоос гадна үйл ажиллагаа хэрэгтэй гэж би бодож байна” хэмээн айлдсан юм.

Эрдмийн зэрэг дэв хамгаалсан оюутнуудад хандан та нар амьдралынхаа чухал үед ирээд байгаа бөгөөд бодит амьдаралтай нүүр тулах цаг болжээ хэмээв.
“Амьдрал амаргүй бөгөөд хувь хүн өөрөө хэрхэн амьдрахыг хүсч байгаагаас шалтгаална. Урагшлах тусам төвөгтэй болох бөгөөд үүнд өөрийгээ бэлдэх хэрэгтэй. Хэрэв та нар амьдралд хөнгөн хандваас асуудал их тохиолдох болно” хэмээн шашны тэргүүн айлдав.

Химачал Прадешийн Централ Их Сургууль Далай Ламд хүндэт докторын зэрэг гардуулан ёслол хийв
Эрдмийн цол зэргээ хамгаалсан зарим оюутнууд Дээрхийн Гэгээнтний
айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш, Шахпур,
Централ их сургууль. 2013.2.28. Фото /Тэнзин Чойнжор (ДЛО)
Төвдийн их багш, бурхан шашны тэргүүн тэрээр Энэтхэгийн талаар – агуу философич, гүн сэтгэгч нар Аръяабүүмид гайхалтай философийн үзлүүдийг хөгжүүлсэн талаар ярив. Барууны ертөнцөд сүүлийн зуунаас эхлэн яригдсан квантын физик Нагаржунайн ном зохиолд хоёр мянгаад жилийн өмнө бичигдсэн байдаг талаар Далай Лам жишээ болгон хэллээ.

Мөн тэрээр Буддизм нь Төвдөд анх VIII-IX зуунд Энэтхэгийн Наландагийн Их Сургуулийн их бандида нараар түгэн дэлгэрсэнийг дурьдав.
Энэтхэгт газар авч байгаа хээл хахуулийн талаар: Энэтхэгчүүд тусгаар тогтнохоос өмнө эрхэм чанараа мэддэг байсан. Тусгаар тогтнолынхоо дараа үнэн, шударга байх эрхэм чанараа бага багаар алдаж байгаа нь сайны дохио биш хэмээгээд XXI зууны залуу үеийнхэн, тэдний багш нар энэ тал дээр анхаарал тавиж ажиллахыг санууллаа.

“XXI зууны та нар энэ зууныг энх амгалан, хайр, энэрэн нигүүлсэхүйн зуун болгох хэрэгтэй” хэмээн айлдав.
Үзсэн: 2 660
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц