Делид айлдсан номын айлдварыг өндөрлөж Манал бурханы авшиг хүртээлээ

30-03-2013, 06:20  |  Хэвлэх

2013 оны 3 дугаар сарын 24

Шинэ Дели, Энэтхэг –“Дэлхий Нийтийн Хариуцлага” сангаас Таж Махал зочид буудалд зохион байгуулсан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт сууж байгаа хүмүүсийн олонхи нь түүнийг Манал бурханы авшиг хүртээхийг нь хүлээж байлаа. Түүнийг тогтсон заншил ёсоор бясалгалаа хийж байхад тэд хагас цагийн турш хамтдаа нам гүм байсан юм.

Дараа нь тэрбээр Жову Адиша гэгээний “Бодь Мөрийн Зул” болон Богд Зонховын “Бодь Мөрийн Зэргийн Хураангуй Утга” номуудыг товчлон тайлбарласан юм. Тэрээр “Бодь Мөрийн Зул” дахь

Делид айлдсан номын айлдварыг өндөрлөж  Манал бурханы авшиг хүртээлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дели дэхь номын айлдварын
гурав дахь өдөр.Энэтхэг, Шинэ Дели. 2013.03.24.
Зураг/ Тэнзин Пунцог /NAVA
“Ургаж гүйцээгүй далавчтай шувуу
Уудам тэнгэрт нисч чаддагүйн адил
Танин мэдэхийн гайхамшигт хүчийг эзэмшээгүй нэгэн
Тэрчлэн яаж хамаг амьтны тусыг бүтээх вэ”
гэсэн бадгийг

Нагаржунайн “Жаран Ухаан” дахь

“Янагуухи болоод үнэмлэхүй үнэнийг
Танин мэдэхийн хос далавчаар
Сансрын хүрдэнд хүлэгдэхийн далайг
Гатлан ниснэ, хунгийн хаан”
хэмээх шүлэгтэй харьцуулж харилцан зохицолыг нь онцолсон юм.

Харин Бурханы мөн чанарын талаар Дээрхийн гэгээнтэн тайлбарлахдаа “Бурханы билиг билгүүний үнэмлэхүй нөөц бололцоо нь хамгийн гүн, баригдашүй нарийн билээ” гэв. Бид бүгдийн оюун ухаанд ч түүний хамгийн хурц билиг билгүүний мөн чанар байдаг. Гэсэн хэдий ч бид Бурханы шинж чанаруудын зарим хэлбэрийг агуулсанаараа өөрсдийгөө Бурхан болчихсон мэт андуурч, алдаа гаргаж болохгүй. Бид модны үрэнд оршин буй модыг ургуулах чанарт дулдуйдан модны үрийг хараад л ургаж гүйцсэн мод байна хэмээн боддоггүй.

Мөн Дээрхийн гэгээнтэн Бурхан багш номын хүрдийг анх эргүүлж айлдсан хутагтын дөрвөн үнэний сургаалд бурханы шашны бүх сургаал үндэслэсэн болохыг дурьдсан юм. Номын хүрдийг хоёр дахь удаагаа эргүүлэхдээ Бурхан багш билиг билгүүнийг танин мэдэх судрыг айлдсан бөгөөд ялангуяа орчлонгийн хүлээснээс ангижрах болон түүнд хүрэх боломжуудын талаар дэлгэрэнгүй айлджээ. Гурав дахь удаагаа номын хүрдийг эргүүлэхдээ айлдсан сургааль нь хоёр дахь удаа номын хүрдийг эргүүлэхэд юмс үзэгдэл өөрийн мөн чанаргүй /хоосон/ гэсэн хүлээн зөвшөөрөхөд бэрх сургаалын утга учрыг эрэн хайгч хүмүүст зориулсан сургаал байсан юм.

Бурхан багш аливаа юмсыг өөр өнцгөөс шүтэн барилдаж оршиж, эцсийн мөн чанартаа нэрийтгэлийн төдийд оршиж буй хэмээн тайлбарласан билээ.

Мөн тэрээр Бурхан Багш гурав дахь удаагаа номын хүрдийг эргүүлэхдээ мөн тарнийн ёсны үндэс болсон машид нарийн сэтглийн талаар айлдсан болохыг онцлов.

Дээрхийн гэгээнтэн дөлгөөн тайван, тогтуун оюун санааг хөгжүүлэхтэй холбоотойгоор бүтэн завилсан хөл, тэгш нуруу, гараа хүйсний ойролцоо байрлуулсан бясалгалын мутарлага, толгойг бага зэрэг урагш бөхийлгөн уруул болон хэлээ сул, төрөлх байрлалаар нь үлдээн суух Бирузана бурханы суух байрлалын талаар тайлбарлав. Эдгээр нь амьсгалаа ажиглах үеийн найман шинжид бас хамаардаг.

Дээрхийн гэгээнтэн хүн бүрийг үймсэн оюун ухааныг номхруулах аргыг сануулдаг Наровагийн Зургаан Иогоос залгамжилж ирсэн есөн үет амьсгалын дасгалыг удирдан хийлээ.

Дараа нь тэр Бурханы шашинт хүмүүсийн хувьд бол Бурхан багшийн дүрийг сонгон бясалгаж болох талаар тайлбарласан юм.
“Бурхан багшийн нэг инч / 0.02 метр/ өндөр дүрийг өөрийнхөө хөмсөгний түвшинд, өөрөөсөө 4 фийтийн /1.3 метр/ зайд төсөөл. Түүнийг тодорхой гэрэлт, гэрэл цацруулсан байгаагаар төсөөл, энэ нь таны оюун ухааныг хурцлах болно. Үүний зэрэгцээ төсөөлсөн дүрээ өөрийн жинтэй, хүнд байгаагаар төсөөл. Энэ нь оюун санааг тогворжуулахад нөлөөлдөг” хэмээн айлдав.

Делид айлдсан номын айлдварыг өндөрлөж  Манал бурханы авшиг хүртээлээ
Номонд суугч сүсэгтэн олон номын үеэр. Энэтхэг, Шинэ Дели.
2013.03.24. Зураг/ Тэнзин Пунцог /NAVA
Тэрээр христийн шашинтанууд өөрсдийн хүслээрээ Есүс юмуу Мария эхийн дүр төрхийг төсөөлж болох ба муслимчууд Мекка-ийн дүр төрхийг бясалгаж болно хэмээсэн юм. Ямар ч дүр төрх сонгосон сэтгэл төвлөрөлөө дээшлүүлэх гэж оролдоход хоёр төрлийн саад учрах ба эхнийх нь анхаарал сарних явдал бөгөөд ерөндөг нь санамсар, нөгөө саад нь живэх буюу бясалгаж буй зүйлээ алдах явдал юм.

Хэрвээ та оюун ухааны саруул тунгалаг байдалд хүрэхийг хүсвэл сэтгэл амгалан, сэрэмжтэй байх нь чухал.

Номын Випашяна болон шид бүтээлийн зэрэг бусад гол ойлголтуудийн хэсэгт хүрээд Дээрхийн Гэгээнтэн Нагаржунагийн “Билиг Билгүүний Үндэс ” номын гайхамшигтайг онцолж, Буддапалита, Бававивека, Чандракрити нарын айлдсан тайлбаруудын талаар өгүүлсэн юм.

Тэрбээр 40 жилийн өмнөх нэгэн үйл явдлыг эргэн дурсаж, Санскрит хэлний эрдэмтэн Упадаяа түүнтэй уулзахаар ирэхэд нь би түүнээс Чандракритийн “Прасанапада”–ийн оршлийн бадгийг санскрит хэлээр уншихыг хүсэхэд тэр ёсоор болгож, түүнийг сонсоод миний нүдэнд нулимс дүүрч байсан юм” хэмээн хүүрнэв.

Тарнийн зам мөрийг эхлүүлэх талаар Адиша гэгээнтэн айлдахдаа нарийн оюун ухааныг эзэмших нь гэгээрэлд хүрэхээс ч үр нөлөөтэй хэмээсэн байна. Үүнтэй адил Богд Зонхов зургаан барамидийг бясалгаж, төвлөрөл болоод билиг билгүүнийг хослуулан нийтийн зам мөрийг гэтлэхийн тулд тарнийн зам мөрд орох хэрэгтэй хэмээн айлдсан байдаг. Дээрхийн гэгээнтэн судрын ёсны хувьд Төвдийн бурханы шашны ялгаатай урсгал чиглэлүүдийн суралцах зүйлс нь төдийлэн ялгаагүй байхад тарнийн ёсны хувьд бол энэ нь ялгаатай байдгийг сануулж хэлсэн.

Дээрхийн Гэгээнтний хүртээх гэж буй Манал бурханы авшиг нь тавдугаар Далай ламаас дамжлагатай бөгөөд тэрбээр түүний дээд дүр болох хоёрдугаар Далай ламын адил олон зөн, зөгнөлүүдийг айлдсан тухай өгүүлэв.

Манал бурханы авшигийн дараагаар Дээрхийн Гэгээнтэн сургаал номонд сэтгэл тааламжтай байгаагаа хэлж дараа жилийн номын үйл ажиллагааг тэсэн ядан хүлээхээ илэрхийлсэн юм.

Тэрбээр зохион байгуулагчид болон Таж Махал зочид буудлын ажилтануудад номын үйл явуулах нөхцөл бололцоогоор хангаж, найрсгаар хүлээн авсанд талархалаа илэрхийллээ.

“Өгөөмөр сэтгэлээ гэр бүл, найз нөхөдтэйгээ хуваалц-энэ бол бидний сэхээрэл, ухааралыг түгээх арга зам юм.”

Делид айлдсан номын айлдварыг өндөрлөж  Манал бурханы авшиг хүртээлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Раванглад морилон ирэв.
Энэтхэг, Сикким. 2013.03.24. Зураг/Тэнзин Чойжор (ДЛО)
Ном өндөрлөсний дараа Дээрхийн Гэгээнтэн баруун Бенгалид байрлах Багдогра орохоор нисэх буудлыг зүглэсэн бөгөөд тэнд Сиккимийн улс төрийн дээд албаны Цэчоклин ринбүүчи түүнийг хүлээн авав. Тэндээс Бурхан багшийн агуу том дүрд равнай өргөх үйл ажиллагаанд оролцохоор Равангла руу нисдэг тэргээр ниссэн юм.
Үзсэн: 3 652
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц