Салугара дахь номын айлдвар: эхний өдөр

3-04-2013, 04:51  |  Хэвлэх

2013 оны 3 дугаар сарын 27

Энэтхэг, Баруун Бенгал – Шөнөжин орсон борооны дараа Дээрхийн Гэгээнтэн Гантокаас Салугара руу нисдэг тэргээр бус машинаар явахаар шийдэв. Замдаа гарахын өмнө өөрийн залран буй Сиркуйт байранд Гантокийн Төвдийн хорооны жаран таван гишүүдтэй уулзлаа. Гантокийн замын турш гацаа тосгодоор Дээрхийн Гэгээнтнийг морилон өнгөрөхийг харахаар ирсэн хөгшин залуу, сургуулийн насныхан, бүхий л насны хүмүүсээр дүүрэн байлаа. Дээрхийн Гэгээнтэн Салугара хотын ойролцоо Сэй Жүд дацангийн өмнө ирэхэд маш олон Төвд хүмүүс хуран цугласан байлаа.

Салугара дахь номын айлдвар: эхний өдөр
Дээрхийн Гэгээнтнийг Салугарад морилон ирэхийг хүлээж буй
Төвд эмэгтэйчүүд. Баруун Бенгал, 2013.03.27
Зураг/Тэнзин Чойжор/ДЛО
Жүд Мад дацангийн хамба асан, Нууц Тарнийн Коллежийн хамба Акъяа Ёнзин Ринбүүчи Дээрхийн Гэгээнтнийг угтан авав. Дээрхийн Гэгээнтэн төв дуганд морилон Бурхадын лагшин, зарлиг, таалалд хүндэтгэл үзүүлсний дараа настай лам нарт хандан сэнтийд залрав. “Даржээлинг, Калимпонг –д богино хугацаагаар хүрэлцэн очих төлөвлөгөөтэй байсан боловч бусдын тусын төлөө чинхүү хүсэл нь давамгайлж энд гурав хоногийн айлдвар хийхээр товлосон” тухайгаа мэдэгдлээ.

“Өчигдрийн цаг агаарын байдлаас үүдэн нисдэг тэргээр бус машинаар ирэхээр шийдсэн нь байгалийн сайхныг бахдах боломж олдож олон хүмүүс намайг харсандаа баяртай байлаа. Тэдний төлөө залбиран цагийг сайхан өнгөрөөлөө” хэмээв.

Үдийн хоолны дараа 1996 онд Дүйнхор бурханы авшиг хүртээж байсан газарт морилов. Тэрээр хуран цуглагсадаас хэд нь төвдөөр ойлгож, хэд нь балбаар ойлгож, хэд нь англиар сонсохыг хүсч байгааг асуулаа. Мөн түүнчлэн Даржээлинг, Калимпонг, Бутаны аль газраас ирснийг ч асуув. Дээрхийн Гэгээнтэн Лончин Равжамбын “Оюуныг Язгуур Мөн Чанарт нь Амарлиулахуй” болон Богд Зонховын “Бодь Мөрийн Зэргийн Хураангуй” ном айлдах тухайгаа ярив.

Салугара дахь номын айлдвар: эхний өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Салугарад морилон ирэхэд
хүндэтгэл үзүүлсэн сурагчидтай мэндчилэв. Баруун Бенгал,
2013.03.27Зураг/Тэнзин Чойжор/ДЛО
“Айлдвар сонссон нь хувьтай хэрэг хэмээн бодож бүү орхигдуулаарай. Сонссоноо дахин магадлан хянаж амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Хэрэв боломжтой бол хураан авч дахин сонсоорой” гэж захив.

Дээрхийн Гэгээнтэн туршлагын эх үүсвэр болсон уураг тархи хүнд байдаг учраас бид зовлон болон жаргалыг мэдэрч байдаг хэмээн тайлбарлав. Дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүн бүгдээрээ аз жаргалыг эрэлхийлж зовлонгоос ангижрахыг хүсдэг билээ. Гэсэн хэдий ч төдийлэн хүссэнээр болдоггүй. Хуучин цагт хүмүүс итгэл найдвараа бүтээгч бурханд даатгадаг байлаа. Үүний дараа Самхаяас, Жэйн, Буддизм зэрэг шашин учир шалтгааны хуулинд илүү анхаарах болсон. Хэдийгээр философийн талааасаа өөр боловч ихэнхи шашин амьдралд тулгардаг бэрхшээлийг даван туулахад нь тусалдаг. Тэдгээр нь ерөнхийдөө хайр, энэрэн нигүүлсэх, тэвчээрийг номлодог. Тиймээс ч Дээрхийн Гэгээнтэн бусдын итгэл бишрэлийг хүндэтгэхийн сацуу өөрийн сүсэг бишрэлээ хадгалан үлдэхийг зөвлөдөг тухайгаа айлдав.
Энэтхэг улс хэд хэдэн шашныг бий болгосон бөгөөд мөн түүнчлэн бусад томоохон шашнууд ч энд ирж суурьшсан учраас Энэтхэг орны хувьд энэ нь шинэ үзэгдэл биш хэмээв.

Салугара дахь номын айлдвар: эхний өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Салугара дахь айлдварын үеэр.
Баруун Бенгал, 2013.03.27 Зураг/Тэнзин Чойжор/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа: “Дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүний нэг сая нь өөрсдийгээ ямар нэгэн сүсэг бишрэлгүй хүмүүс хэмээн тодорхойлж хайр, энэрэн нигүүлсэлийг шашны зүйл мэт үзэж үл тоомсорлодог. Гэсэн хэдий ч тэдгээр хүмүүс аз жаргалтай байхыг хүсдэг. Аз жаргалтай байхыг хүсвэл сэтгэлээ амар тайван байлгаж бодлоо тогтуун байлгах хэрэгтэй. Сэтгэлийн амар амгаланг уур хилэн, айдас хүйдэс, хардалт сэрдэлт бусниулдаг. Эрдэмтэд сөрөг сэтгэл хөдлөл нь бидний бие бялдрын дархлааг сулруулдаг болохыг анхааруулж байгаа юм” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн хөгшин залуу хэн ч байсан хамаагүй хүн бүр найрсаг харилцаа, хайр энхрийлэлд тааламжтай ханддаг нь бидний харилцааны суурь үндэс болдог талаар тайлбарлав. Үүнийг шашны ёс суртахуунаар хязгаарлаж болохгүй юм.

Буддизмын ялгааны талаар айлдахдаа урьдын цагт Пали уламжлалыг дагагч нь Махаяанистаас ялгаатай байдаг байсныг эргэн дурсаад эдгээр сургааль номлол нь бурхан багшийн сургааль эсэхийг магадлууштай хэмээв. Одоо цагт бид ялгааг нь төвөггүй харж чадах бөгөөд Буддист уламжлал Винаяа болон хийд дуганын дэг жаягийг дагадаг.
Тийнхүү Дээрхийн Гэгээнтэн Төвдийн буддизм нь бүхлээрээ Наландагийн уламжлалыг дагадаг хэмээн давтан айлдав. Өөр өөр орны бүхий л Буддист уламжлалуудаас гагцхүү Төвдийн буддизм нь Энэтхэгийн учир шалтгааны ухааныг сургааль номноо тусгасан байдаг. Үүнээс улбаатайгаар төгс төгөлдөр цэцэн ухаан, тарнийн ёсыг суурь үндэсээ болгодогоороо Төвдийн буддизм нь бурхан багшийн сургаалиудаас хамгийн цогц иж бүрэн сургааль билээ.

Салугара дахь номын айлдвар: эхний өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай багшийн Салугара дахь айлдварыг
сонсохоор хуран цуглагсад. Энэтхэг, Баруун Бенгал
2013.03.27. Зураг/Тэнзин Чойжор/ДЛО
Бид бүгдээрээ аз жаргалтай байхыг хүсдэг ч Шантидива Гэгээний айлдсанчлан бид зовлон шаналанг хаа нэгтээгээс ирдэг хэмээн боддог ч жаргалын шалтгааныг устган арилгаж зовлонгийн шалтгааныг бий болгодог. Богд Зонхова хэрэв бид Бурхан Багшийн замналаар явбаас зовлонгоос ангижрах юм хэмээн сургажээ.

“Оюуныг Язгуур Мөн Чанарт нь Амарлиулахуй” номыг айлдахдаа энэхүү ном нь гурван хэсэгт хуваадаг. Нэгдүгээр хэсэгт оршихуйн үеэс сэтгэлийг эргүүлэх, хоёрдугаар хэсэгт Сутраяанагийн сургааль, гуравдугаар хэсэгт тарнийн ёсны сургаалийг тус тус номлодог болохыг айлдлаа.

Богд Зонховын “Бодь Мөрийн Зэргийн Хураангуй” ном нь Бурхан багшийг бишрэн түүний 12 зохионгуйн гүнзгий утга, өргөн санааг бахдан биширч эхэлдэг тухай дурьдлаа. Дээрхийн Гэгээнтэн эдгээр хоёр номыг маргаашийн сургааль номлолоор айлдана хэмээв.
Үзсэн: 2 729
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц