Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Болзанод “Цөөнхийн Шагнал” хүлээн авах ёслолын үеэр шашнаас ангид ёс суртахууны талаар айлдав

12-04-2013, 10:42  |  Хэвлэх

2013 оны 4дүгээр сарын 10

Итали, Өмнөд Тирол, Болзано - Өмнөд Тиролын Автономит Мужийн нийслэл Болзаногийн гудамжаас цасаар хучигдсан уулсын орой сүрлэг харагдаж байлаа. Хаврын энэ сайхан нар гийсэн өдөр Тамгийн Газрын дарга ноён Клаус Клутэр Дээрхийн Гэгээнтнийг зочид буудлаас тосон авч дагалдан явав. Буудлын үүдэнд олон туг намиран байсны дотор Төвдийн туг ч байсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Болзанод “Цөөнхийн Шагнал” хүлээн авах ёслолын үеэр шашнаас ангид ёс суртахууны талаар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Болзано хотын мужийн захиргаа руу морилон
явах замдаа сургуулийн хүүхдүүдтэй тааралдан уулзан түр саатав.
Итали, Өмнөд Тирол. 2013.04.10. Зураг/Жереми Расселл/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн морилон явах замдаа хэсэг бүлэг сургуулийн хүүхдүүдтэй тааралдан тэднээс сургуульдаа явахыг илүү хүсдэг эсвэл сургуулийн амралтыг илүү хүсдэг эсэхийг асуухад багш нь хүүхдүүд архиелогийн музей үзэхээр хөөр баяраар дүүрэн явж байгаа тухай хүүрнэжээ. Мужийн Захиргаан дээр хүрэлцэн ирэхэд мужийн Ерөнхийлөгч Луйз Дурнвалдер хагас цаг орчим хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Дээрхийн Гэгээнтнийг дахин айлчлан ирсэнд нэн таатай байгаагаа илэрхийлэхийн ялдамд тэдний хооронд тууштай нөхөрлөл байна гэж боддогоо хэлжээ. Дээрхийн Гэгээнтэн он жилийн турш Өмнөд Тиролын ард түмэн Төвдийн ард түмнийг дэмжин тусалж нөхөрлөн байсныг онцлон хэлэв. Мөн түүнчлэн өөрийн зүгээс болон Төвдийн Дүрвэгсдийн Хороо, Төвдөд амьдран суугаа 6 сая Төвдийн ард түмний өмнөөс баярлаж талархдагаа илэрхийллээ.

"Цөөнхийн Шагнал" гардуулах ёслолыг үргэлжлүүлэн Моцартын Сонатыг үлээвэр хөгжим, босоо ятгаар уянгалуулан тоглов.
Шагналыг гардуулахаар Дээрхийн Гэгээнтнийг урин залж Ерөнхийлөгч Дурнвалдер үг хэлэхдээ:

“Дээрхийн Гэгээнтэн, бид олон талаараа адил төстэй юм. Бидний түүх соёл өөр ч бид цөөнхийг төлөөлсөн ард түмний нэгэн адил бэрхшээлтэй тулгардаг. Дэлхий дээр үндэсний цөөнхүүд амьдардаг 164 орон байгаагаас зарим улс гүрнүүд тэдний эрх ашгийг хүндэтгэн үздэг ч зарим нь үл хүндэтгэдэг. Тэд цөөнхи болсон ард түмнийг дарангуйлан захирахыг хүсэхээс гадна хүч түрэмгийлэл хэрэглэх хандлага ч байсаар байна. Эцсийн үр дүнд, хүчирхийлэл түрэмгийлэлийн бус арга зам амжилтанд хүрэх ёстой. Учир нь энэхүү арга зам энх тайван, нөхөрлөл дээр тулгуурладаг юм. Дээрхийн Гэгээнтэн хүчирхийллийн эсрэг цөөнхийг дэмжих олон улсын элч төлөөлөгч болсон бөгөөд дахин хүрэлцэн ирсэнд нэн таатай байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Болзанод “Цөөнхийн Шагнал” хүлээн авах ёслолын үеэр шашнаас ангид ёс суртахууны талаар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд “Цөөнхийн Шагнал” гардуулах
ёслолын үеэр Ерөнхийлөгч Дурнвалдер үг хэлэв. Итали,
Өмнөд Тирол, Болзано, 2013.04.10. Зураг/Жереми Расселл/ДЛО
Өмнөд Тирол нь үндэсний цөөнхүүд устаж үгүй болохоос сэргийлж туршилт хийж буй лаборатори мэт. Үндэсний цөөнхийн асуудалд олний анхааарлыг хандуулахын тулд “Цөөнхийн Шагнал”-ыг бий болгосон. Энэ жилийн хувьд Төвдүүдийн асуудалд хандуулсан анхаарлын хэмжээ Дээрхийн Гэгээнтний хийсэн ажлын дэргэд өчүүхэн жижиг. Гэсэн хэдий ч Өмнөд Тиролын зүгээс хүсч буй гол санаа нь цөөнхийн эрх хэзээ ч зөрчигдөх ёсгүй. Үүнийг бусдад сануулахын төлөө бид ажиллана гэж хэлээд Дээрхийн Гэгээнтнийг тайзнаа урилаа.
Тэрээр “Би Ерөнхийлөгчийн үлгэрлэлийг дагахыг хүсч байна. Тиймээс хэлэх үгээ төрөлх хэлээрээ ярьж эхлүүлье ” хэмээгээд :

“Энэхүү шагналыг хүлээн авч байгаа нь миний хувьд нэр төртэй хэрэг юм. Хувийнхаа зүгээс талархал илэрхийлэхийн хамт өөрсдийн эрх чөлөөний төлөө өнөөг хүртэл тэмцэн буй Төвдийн ард түмэнд өгч байгаа шагнал хэмээн бодож байна. Мөн энэ шагналыг өөрийн тууштай найз нөхөд автономит засаглалын зам харгуй болсон та бүхнээс авсандаа туйлын баяртай байна. Төвдийн ард түмэн бид БНХАУ-ын дотор жинхэнэ утгаар нь автономит болохоор зүтгэж байгаа юм. Бид өөрсдийн хэл соёл, бичиг үсэгтэй бөгөөд урт удаан хугацааны түүхтэй. Тиймээс өөрсдийн автономит засаглалыг хүсэх нь зүйн хэрэг. Бид зөвхөн Төвдийн Автономит муж гэдэг нэрийг авах төдий бус юм. Хятадын таван мужид амьдардаг бүх Төвдүүдэд анхаарлаа хандуулж байгаа.
Өмнөд Тиролын муж нь сүүлийн 30 жил автономит засаглалаа тогтоосноос хойш эдийн засгийн дорой хөгжлөөс тус улсын тэргүүлэх эдийн засгийн хөгжилтэй мужуудын нэг болтлоо дэвжин дээшилж амьдралын түвшин нь ч нэмэгдсэн. Хүмүүсийн өөрсдийн бүтээлч үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх чөлөөг олгох нь тэдний урам зоригийг бадраадаг юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Болзанод “Цөөнхийн Шагнал” хүлээн авах ёслолын үеэр шашнаас ангид ёс суртахууны талаар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Өмнөд Тиролын ерөнхийлөгч
Дурнвалдер “Цөөнхийн Шагнал” гардууллаа. Итали,
Өмнөд Тирол, Болзано. 2013.04.10. Зураг/Алесандро Молинари
Тэрээр өөрийн Төвдийн ард түмний удирдагч сонгуульт улс төрийн ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа товчхон тайлбарлав. Дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүмүүний нэг нь би. Бид бүгд аз жаргалыг хүсч зовлон гунигийг үл хүсдэг. Тэрхүү аз жаргалын үндэс нь өгөөмөр нинжин сэтгэл юм. Үүнийг илүү ихээр дэлхий дахинд хүргэхийн төлөө бид ажиллаж байна. Хоёрдугаарт, шашин хүлээцтэй байдал, уучлал өршөөлийг номлодог хэдий ч зарим тохиолдолд шашин өөрөө зөрчилдөөн сөргөлдөөний эх үүсвэр болж байна. Тиймээс шашин хоорондын эв нэгдлийн төлөө мөн бас зорьж байна. Шашин бүрийн үзэл санаа, арга зам өөр ч бүгдээрээ хүмүүсийн зүрх сэтгэлийг хайр, энэрэн нигүүлслээр тэтгэх зорилготой байдаг. Эцэст нь, урьд нь би Төвдийн эрх чөлөөний төлөө ажилладаг байсан. Тэгвэл өнөөдөр тэрхүү чиглэлээс хазайн Төвдийн буддист соёлыг хадгалан авч үлдэх тал дээр ажиллаж байна. Бурханы шашин нь зөвхөн Төвдийн ард түмэн төдийгүй дэлхий нийтийн үнэт соёл мөн. Учир нь амар амгалан, энэрэн нигүүлслийн соёл билээ.

Ерөнхийлөгч Луйз Дурнвалдер Дээрхийн Гэгээнтэнд “Цөөнхийн Шагнал”-ыг батламж бичгийн хамт гардуулан өгөв.

Дараа нь хэвлэл мэдээллийнхэнтэй уулзан Дээрхийн Гэгээнтнээс өөрийн биеийг золиослох үзэгдэл Төвдөд газар их авч байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ хэмээн асуухад: “Олон жилийн турш би өөрийгөө Төвдийн ард түмний төлөөлөгч гэж үздэг байлаа. Тэдгээр хүмүүс миний удирдагчид юм даа. Эдгээр ажиллаагааг хийж байгаа хүмүүс согтуу ч юм уу эсвэл гэр бүлийн асуудлаас болж ийм үйл хэрэг хийж байгаа биш юм. Нөхцөл байдал нь тэсэхийн аргагүй байгаагын улмаас л ийм байдалд хүрч байна. Тэд удирдагчид учраас би заах боломжгүй. Хэрэв надад өөр нэгэн хувилбар байсан бол би тэднийг болиулахыг оролдохсон. Гэвч тийм боломж байхгүй учраас бидний хийж чадах зүйл тэдний төлөө залбирах л байна даа.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Болзанод “Цөөнхийн Шагнал” хүлээн авах ёслолын үеэр шашнаас ангид ёс суртахууны талаар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийнхэнтэй
уулзлаа. Итали, Өмнөд Тирол, Болзона, 2013.04.10.
Зураг/Жереми Расселл/ДЛО
Дээрхийн Гэгээнтнээс аз жаргалтай дүр төрх, төвшин амгалан зан чанараа хэрхэн хадгалдаг тухай асуухад аз жаргалтай амьдрахыг тулд амар амгалан сэтгэл хамгийн чухал нь болохыг санууллаа. Уур хилэн, бухимдал нь сэтгэлийн амгалан тайван байдлыг бусниулдаг. Тиймээс би ийм сэтгэлийг номхруулдаг. Бид аливаа асуудалд тайвнаар хандаж бусдын сонирхлыг хүндэтгэн үзэх нь амар амгалан сэтгэлтэй байх нэг арга болдог.
Хэвлэл мэдээллийнхэн Төвдийн Автономит Засаглалын төлөө тэмцлийн талаар асуухад “Үүнд Өмнөд Тирол үлгэр жишээ болж байна. Төвдийн Автономит Засаглалыг 1951 онд хэлэлцсэн. Дараа нь 1956 онд дахин хэлэлцэн Мао Зэдунгийн үед хүлээн зөвшөөрч Хятад улсын үндсэн хуулинд тусгасан байдаг. Төвдийн ард түмэн үүнд хүрэхийн төлөө зүтгэж байсан юм” гэж хариулав.

Амар амгалан дэлхий ертөнцийг хэрхэн цогцлоохыг зөвлөнө үү хэмээхэд “Амар амгалан дэлхий хувь хүн тус бүрээс шалтгаалах нь маргаангүй зүйл. Хувь хүн бүр дотроо амар амгаланг олох хэрэгтэй. Зөвхөн залбиран мөргөснөөр дэлхий амар тайван болохгүй. Бид уур хилэн, өшөө хорсол, үзэн ядалт зэрэг муу муухай сэтгэлийг дарснаар амар амгалан сэтгэлийг олох болно” хэмээв.

Трэнто ТВ-д өгсөн ярилцлагад хүмүүс хятадаас айдаг гэх юм. Энэ үнэн үү? гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн “Хятад улс дэлхийн хамгийн их хүн амтай орон. Энэ ард түмэн хөгжин дэвжих эрхтэй. Хятадыг дарах гэж оролдох нь буруу зүйл. Өөрчлөлт нэн түргэн болохгүй ч өөрчлөгдөнө. Шинэ удирдагч нар өөрчлөлт хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа болов ч хэрхэн яаж хийхээ хараахан мэдээгүй байгаа юм болов уу.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Болзанод “Цөөнхийн Шагнал” хүлээн авах ёслолын үеэр шашнаас ангид ёс суртахууны талаар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг айлдварын өмнө Европын
Академийн гишүүдэд танилцуулав. Итали, Өмнөд Тирол,
Болзона. 2013.04.10. Зураг/Жереми Расселл/ДЛО
Ерөнхийлөгч Луйз Дурнбалдер болон түүний тамгийн газрынхан Дээрхийн Гэгээнтэнтэй үдийн зоог барив. Үдээс хойш Европийн Академид “Шашнаас Ангид” номын талаар ярилцахаар уригдсан байлаа. Тэрээр номын гарчгийг хэвлэлийн компани өгсөн бөгөөд нэрийг нь буруугаар битгий ойлгоорой хэмээн тайлбарлав. Энэ номонд хүмүүн бидэнд төрөлхөөс заяасан шашнаас ангид хүний суурь хэрэгцээний талаар өгүүлсэн юм. Дээрхийн Гэгээнтэн бид шашнаас ангид гэдэг үгийг хэрэглэж байгаа ч бүхий л шашин болон шашинд итгэдэггүй хүмүүст ч хүндэтгэлтэй байгаагаа дахин давтан хэлэв. Тэрээр дэлхий дээр амьдан буй 7 тэрбум хүний 1 тэрбум нь өөрсдийгээ үл итгэгч нар хэмээн тодорхойлдог. Гэсэн хэдий ч тэдний сүм хийдэд гаргадаг багаахан сүсэг бишрэл нь бодит амьдралд хэрхэн тусгагдагаас харахад шашингүйн үзэлтний тоо түүнээс их байх буй заа. Иймд шашин шүтлэг үр дүн багатай үед шашнаас ангид ёс зүй зайлшгүй хэрэгцээтэй болж байна.

Бид өөрсдийн сэтгэл хөдлөлөө зохицуулах нь шашнаас ангид ёс зүйн нэгэн үр нөлөө болно. Хэн нэгэн ууртай байх үедээ залбирах нь үр дүнгүй юм. Өөрсдийн сэтгэл хөдлөлөө эхлээд сайн ойлгох хэрэгтэй. Бидний оюун санаа хэрхэн ажилладагийг мэдэж авах нь чухал.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Болзанод “Цөөнхийн Шагнал” хүлээн авах ёслолын үеэр шашнаас ангид ёс суртахууны талаар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг Европын
Академийн гишүүд сонслоо. Итали, Өмнөд Тирол, Болзона.
2013.04.10. Зураг/Жереми Расселл/
Дээрхийн Гэгээнтнийг өөдрөг үзэлтэн үү эсвэл гутранги үзэлтэн үү хэмээн асуухад эргэлзэх юмгүйгээр өөдрөг үзэлтэн хэмээн өөрийгээ тодорхойлон хэлэв. Тэрээр Квантын физикийн багш Карл Фридрих Фрайхэр фон Вайзакэрын хэлснийг дурьдав. Дэлхийн II дайны дараахан Германчууд француудыг дайсан хэмээн харж францууд ч мөн адил Германчуудыг дайснаа гэж хардаг байсан. Шинэ үеийнхэн төрөн гарч тэр бодол санаа өөрчлөгджээ. Түүнчлэн Английн Хатан Хаан "XX зууны эхэн үеийг бодвол амьдрал сайхан болжээ. Тэр үед эрх чөлөө, хүний эрхийн талаар яригддаггүй байлаа" хэмээн дурсан ярьсныг ярилаа. Хятадын талаар хэлэхдээ “Хятадтай холбоотой байх нь зайлшгүй юм. Бид мэдлэг, мэдээлэлгүйгээсээ болж бодитоор мэдээллийг тусгаж авч чадахгүй байна” гэлээ. Дээрхийн Гэгээнтэнд илүү олон хүн “Дундаж Хандага”-ын талаар мэдлэг мэдээллэлтэй байсан бол Төвдийн асуудлыг харилцан ашигтайгаар шийдвэрлэж дэмжих байсан хэмээн хятадууд бичиж байжээ. Тэрээр үнэн мөн хэзээд хүчтэй гэдгийг онцлов.

Эцэст нь өмнөд Тиролд эргэн ирэх үү хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн үдийн зоогний үеэр дахин айлчлахыг урьсан тухай дурьдаад өглөө цонхоо онгойлгоход шувууд жиргэхийг сонсч цэвэр агаар дүүрэн сайхан мэдрэмж төрөн дахин ирж хэд хоногийг өнгөрөөхийг хүссэн тухайгаа айлдлаа.

Маргааш, Трентогийн Автономит мужид айлчлах юм.
Үзсэн: 2 901
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц