Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарьт айлчлан Европ дахь Төвдийн Буддистуудын II бага хуралд оролцов

15-04-2013, 19:12  |  Хэвлэх

2013 оны 04дүгээр сарын 12

Швейцарь, Фрейбург – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Болзаногийн буудлаас Швейцарь руу мордохоор гарч ирэхэд Мужийн Зөвлөлийн бүрэлдэхүүний хэсэг үдэн гаргаж өгөхөөр хүрэлцэн ирсэн байлаа. Цаг агаарын тааламжгүй байдлын улмаас нислэг цаг орчмоор хойшлогдов.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарьт айлчлан Европ дахь Төвдийн Буддистуудын II бага хуралд оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Фрайбургийн Форумд оролцохоор
хүрэлцэн ирэхэд сайн сайхныг ерөөн угтан авагсад. Швейцарь,
Фрайбург 2013.04.12. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Түүнийг Швейцарьт Паярн нисэх буудалд хүрэлцэн ирэхэд Энэтхэгийн элчин сайд Хадагтай Читра Нараяанан болон Фрайбургт айлдварыг зохион байгуулагчдын төлөөлөл угтан авлаа. Фрайбургийн Форумд оролцохын өмнө Европ дахь Төвдийн Буддистуудын II бага хуралд зочлон үг хэлэв. Уг хуралд 80 орчим төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа.

“Би Бурханы сургаальд өөрийгөө зориулсан хүн. Тиймээс та бүхэнтэй уулзсан нь миний хувьд нэр төрийн хэрэг болж байна. Та бүхэнтэй хэдэн зүйлийн талаар ярилцъя. Дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүмүүн бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэхдээ өнөөг хүртэл маш олон хүмүүс аз жаргалын эх нь мөнгө гэж бодсоор байна. Тийм биш юм. Тиймээс Оюун ухаан ба Амьдрал Институтийн хүмүүс өөрсдийн дотоод амар амгалан, сэтгэл тайван байдлыг хөгжүүлэх талаар анхаарлаа хандуулан ажиллаж байна.”

Дээрхийн Гэгээнтэн зөвхөн Буддизм төдийгүй өөр бусад шашны уламжлалаас харахад бүгд ёс зүйн талаар номлодог нь эдгээр дотоодын үнэ цэнийн үндэс болно.

Дээрхийн Гэгээнтэн саяхан 7 тэрбум хүмүүний 1 тэрбум нь шашинд үл итгэдэг гэсэн мэдээ уншсан бөгөөд үлдсэн шашинд итгэдэг гэж нэрийдэх 6 тэрбум хүмүүсийн зарим нь шашны ёсоо үл даган хааяа нэг сүм дуганд очиж залбирал уншихаас хэтрэхгүй байгаа талаар дурьдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарьт айлчлан Европ дахь Төвдийн Буддистуудын II бага хуралд оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Европ дахь Төвдийн
Буддистуудын бага хуралд оролцов. Швейцарь,
Фрайбург 2013.04.12. Зургийг Мануэл Бауер
Тийм учраас ёс зүйн ач холбогдлын талаар ухамсарлуулах далайцтай хэрэгцээ байна. Шашны ёсоор диваажинд очино, зовлонгоос ангижирна гэдэг номлолоор бус тэдэнд шууд тусах ёс зүйг сургах хэрэгтэй. Зөв үйлийг хийж эерэг байвал илүү аз жаргалтай байх болно гэдгийг хүмүүст ойлгуулах нь чухал байна. Энэ нь тэднийг ил тод байлгаж олон найз нөхөдтэй болж өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.
Энэ нь хэн нэгнийг өөр шашинд урвуулах санаа зорилго биш хэмээн маш тодорхой айлдав:

“Хэдийгээр би Бурханы сургаалийн тухай дэлхий даяар ярьсан ч хэнийг ч Бурханы шашинтан болох хэрэгтэй гэж тулгаж байгаагүй. Харин үүний оронд хүмүүсийг өөрийн уламжлалт шашнаа хадгалан үлдэхийг зөвлөдөг. Мөн өөрсдийн уламжлалын дагуу Бурханы шашинтан бус оронд сүм хийд барихад ямар нэгэн мөргөлдөөн үүсгэх вий хэмээн болгоомжлуулдаг.”

Хамгийн чухал нь аливаад бодитой хандаж энэрэнгүй байх арга замыг олох явдал. Үүнийг боловсрол мэдлэгээр олж авах болно. Бурханы шашинтнууд үүнийг анхааран судлаж энэ талын боловсролоо хөгжүүлэн нийгэмд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Дээрхийн Гэгээнтэн Ганжуур, Данжуурын сургааль номлолуудыг 3 ангилжээ. Үүнд, Бурханы шашны шинжлэх ухаан, бурханы шашны гүн ухаан, бурханы шашин судлал. Эдгээр ангилалаар хичээлийг заан Бурханы шашны төвүүдээр ирж байгаа хүмүүс өөрсдийн оюун санаа сэтгэлээ хэрхэн ажилладаг бүтэц үйл ажиллагааг мэдэж авч чаддаг байвал маш их хэрэгтэй. Үүнээс үүдэн оюун бодол, сэтгэлээ тунгалаг байлгах нь бие лагшин тунгалаг байх нигууртай. Ийм аргаар биеийн эрүүл мэндээ сахин хамгаалах тустай.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарьт айлчлан Европ дахь Төвдийн Буддистуудын II бага хуралд оролцов
Европ дахь Төвдийн Буддистуудын төлөөлөгч нар Дээрхийн
Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Швейцарь,
Фрайбург. 2013.04.12. Зургийг Жереми Расселл (ДЛО)
XXI зууны буддист хүн зөвхөн итгэл сүсгээс гадна бурханы сургаалийн талаар мэдлэг, ойлголттой байх шаардлагатай. Дээрхийн Гэгээнтэн бурханы сургаалийг судалж суралцахыг уриаллаа. Энэ нь Наландагийн сургуулийн уламжлал, Төвдийн Буддизмын үндэс билээ.

“Төвдийн Буддизм нь бусад буддист уламжлалуудаас хамгийн баялаг нь бөгөөд Төвд хэл энэхүү сургаалийг илэрхийлсэн хамгийн тохиромжтой хэл хэллэг юм.”

Үдийн зоог барьсны дараа Дээрхийн Гэгээнтэн Герман, Франц, Швейцариас ирсэн сэтгүүлчидэд ярилцлага өгөв. Тэд өөрийгээ золиослох үзэгдэл Төвдөд газар авч байгаа энэ нөхцөл байдалд яагаад тэднийг зогсоохыг оролдохгүй байгаа талаар асуухад:
“Энэ нь улс төрийн асуудал бөгөөд би улс төрийн албанаас чөлөөлөгдсөн. Эдгээр хүмүүс бусдад хор учруулахын оронд өөрсдийн амьдралыг дуусгавар болгож байгаа юм. Энэ явдал болоход өөрийн зүгээс эмгэнэл илэрхийлсэн төдийгүй энэхүү үйл ажиллагаа нь үр дүнтэй эсэхэд эргэлзэж буйгаа мөн илэрхийлсэн. Мэдээж үүнийг би дэмжээгүй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарьт айлчлан Европ дахь Төвдийн Буддистуудын II бага хуралд оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарийн Үндэсний ТВ-д
ярилцлага өгөв. Швейцарь, Муртен зочид буудал.
2013.04.12. Зургийг Мануэл Бауер
Дээрхийн Гэгээнтэн хүч хэрэглэхгүй байх нь амар хялбар арга биш ч Энэтхэгийн тусгаар тогтнолын жишээг дурьдав. Тэд Британийн колоничлолоос найрсаг харилцаагаар хүч хэрэглэлгүй тусгаар тогтнолоо олж чадсан. Хүч хэрэглэхийн оронд Хятадын сэхээтнүүд, зохиолч нийтлэлч нарыг “Дундаж Хандага”-д анхаарлыг нь хандуулах шаардлагатай байна.

Хэрэв таньд Ши Жинпингтэй уулзах боломж гарвал та юу гэж хэлэх вэ хэмээн асуухад: “Та бол 1.3 тэрбум ард түмний удирдагч хүн. Дин Сиао Пиний хэлсэнчлэн: “Нотолгооноос үнэнийг хай. Та үүнийг хийгээрэй. Нөхцөл байдлыг бодитоор судлан харж энэ дагуу арга хэмжээ авч ажиллаарай. Ху Яао Бан бас ингэж ажиллаж байсан юм ” гэж хэлнэ хэмээв.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Фрайбургийн Форумд оролцон Атиша Гэгээний “Бодь Мөрийн Зул” сургааль айлдах юм.
Үзсэн: 2 682
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц