Далхаузид ТТС-ийн ойн баярын арга хэмжээнд оролцож “Зүрх сэтгэлээ хөгжүүлэх нь” сургаал айлдлаа

2-05-2013, 13:25  |  Хэвлэх

2013 оны 04 дүгээр сарын 29

Энэтхэг, Химачал Прадеш, Далхаузи – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далхаузи дахь Төвдийн Төв Сургуулийн (ТТС) тусгайлан зассан саравч руу морилон тус сургуулийн тавин жилийн ойн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүмүүстэй хүндэтгэлтэйгээр алгаа хавсран мэндчилээд сэнтийдээ заларлаа.

Далхаузид ТТС-ийн ойн баярын арга хэмжээнд оролцож “Зүрх сэтгэлээ хөгжүүлэх нь” сургаал айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тус сургуулийн төгсөгчид хийгээд
одоогийн оюутнуудын ойн баярын жагсаалыг харж байгаа нь.
Энэтхэг, Далхаузи, 2013.04.286 Зургийг Тэнзэн Чойжор (ДЛО)
Үйл ажиллагааны эхний хэсэг баярын жагсаал байсан бөгөөд төгсөгчид арав арван оноор хэсэг болон хуваагдаж одоо сурч буй оюутнууд дөрвөн хэсэг болон бүрээ бишгүүрийн хамтлагтай жагсав. Жагсаалын дараа Энэтхэг болон Төвдийн төрийн дуулал дууллаа.

Үйл ажиллагаанд зориулж эхлээд ноён Диман үг хэлж дараа нь тус сургуулийн захирал ноён ВК Сингхи үг хэллээ. Тэрээр оюутнууд, багш, ажилтнуудаа нэгэн гэр бүл хэмээн дурьдав. Др.Лувсан Санжаа илтгэлдээ XIV-р Кашаг мэндчилгээ хүргүүлснийг дамжуулав.Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Неру Бандида нар уулзах үеэр Неру Бандида Төвд хүүхдүүдийг боловсролтой болгох нь Төвдийн төлөө үйлчлэх нэгэн арга мөн болно хэмээн зөвлөлдөж байсан тэр үеийг дурсан ярив. Энэтхэгт байдаг Төвд сургууль үүнийг нотлон харуулсаар байна. Өнөөдөр Энэтхэгт буй Төвд хүүхдүүдийн 84 % нь бичиг үсэг тайлагдсан байхад Төвдөд амьдардаг хүүхдүүдийн дөнгөж 20% нь л бичиг үсэг тайлагдсан байна. Түүнээс гадна тэдгээр хүүхдүүд өөрсдийн хэл бичгийг сурахаасаа илүү хятад хэл бичгийг сурахыг чухалчлах болжээ. Далхаузийн боловсролийн чанарын нотолгоо нь манай засгийн газрын тал хувь нь энэ сургуулийн төгсөгч нар байдгаас харж болно хэмээв.

Далхаузийн төгсөгч Түвдэн Лунгриг хэлэхдээ:
“Бид нутаг уснаасаа хагацсан ч өөр нэгэн шинэ орон гэрийг энд бий болгосон юм. Энэтхэг орон шиг Төвдүүдэд ийм удаан хугацаагаар тусалж байсан орон байхгүй билээ.”

Дээрхийн Гэгээнтэн тус сургуулийн ойн баярт зориулан хэвлэсэн сэтгүүл болон бүс нутгийн зэрлэг ан амьтадын талаар гаргасан номын эхийг гардууллаа. Дээрхийн Гэгээнтэн, Энэтхэгийн ард түмэн болон Засгийн газар, тус сургуулийн захирал асан Самдан Ринбүүчи нарт маш олон талархал илэрхийлж байлаа. Мөн Лувсан Санжаа сургуулийн тэтгэвэртээ гарсан багш ажилтнуудад талархал илэрхийлэхийн сацуу индэрт ахмад багш нараас гарч ирэхэд хүмүүс баярлан уухайлж байв.

Далхаузид ТТС-ийн ойн баярын арга хэмжээнд оролцож “Зүрх сэтгэлээ хөгжүүлэх нь” сургаал айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тус сургуулийн тавин жилийн
ойн баярын үеэр. Энэтхэг, Далхаузи, 2013.04.28
Зургийг Тэнзэн Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтний айлдвар айлдах ээлж болоход тэрээр Авралын Дээд Жанрайсаг Бурханы уншлага уншиж айлдвараа эхэллээ.

“Энэ сургуулийн тавин жилийн ой тохиож буй өлзийтэй сайхан энэ өдөр та бүхэнд мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэе. Энэ сургуулиас олон мэдлэг боловсролтой хүмүүс төрөн гарсан нь дэлхийн эргэн тойронд үйлчилж байна. Энэхүү үйл ажиллагаанд ч гэсэн маш олон хүмүүс хүрэлцэн ирсэн нь тэдгээрийн сургуульдаа барьж буй талархал, бахархлын илрэл буй заа.”

“Хүмүүн заяаг олж төрсөн бидний мөн чанар нь бусдад тусалж, бусдын төлөө үйлчлэх билээ. Иймээс ч амьд яваа насандаа хэн нэгэнд хор учруулахгүй байх нь чухал. Заавал шашин шүтлэг гэлтгүйгээр сайхан амьдарч бусдад тусалж амьдарваас харамсах зүйлгүйгээр үхэх юм. Үүний нэг жишээ Проф. Самдан Ринбүүчи билээ. Тэрээр Төвдөд байхдаа шаргуу суралцан энд ирээд сургуульдаа болон эндэхийн хүмүүст үйлчилсэн юм. Та бүхэн ч мөн үнэтэй хувь нэмрээ оруулсанд гүнээ талархал илэрхийлье” хэмээв.
“Хүндэтгэлийн жагсаалын үеэр 1963-72 оны төгсөгчид жагсахад амаргүй байгааг би анзаарлаа. Гэвч та бүхэн сэтгэлээсээ алхаж байгаа нь харагдаж байна.”

Төвдийн тэмцэл ч мөн нэгэн үеэр хязгаарлагдахгүй үргэлжилсээр байна. Төвдийн ард түмэн бид баялаг өв уламжилалтай бөгөөд үүнийгээ хадгалж үлдэхийг хүсч байгаа билээ. Бурханы шашин 2600 жилийн өмнө үүссэн ч өнөөгийн бидний амьдралд хувь нэмрээ оруулсаар байгаа юм.

“Бурханы шашин Төвдөд анх VII зуунд дэлгэрч үүнээс хойш Төвдийн мөн чанар болсон билээ. Хэдийгээр бидний түүхэнд улс төрийн талаасаа өгсөж уруудах үе байсан ч бид өөрсдийн шашин шүтлэг, өв соёлдоо баттай хандсаар ирсэн юм. Бидний зарим нь өөр өөр улсад амьдран байгаа хэдий ч өөрсдийн хэл соёл, шашин шүтлэгээ хадгалсаар ирсэн. Энэ нь бидний бахархал төдийгүй итгэл найдвар ч бас мөн юм. Үнэн хэрэгтээ, Төвд хүмүүсийн дунд цөхөрсний улмаас амиа хорлох явдал цөөн гардаг. Бид өөрсдийн шашин шүтлэг, соёлоо хадгалж үлдвээс энэ нь бидний хүч чадлын эх үүсвэр, түүнгүйгээр бид бүхэн тал Төвд хүн болж хувирна. Энэхүү үүрэг хариуцлагыг залуу үеийнхэн маань өвлөн авч цаг нь ирэхээр шинэ залуу үеийнхэндээ мөн л үлгэрлэн үлдээх бизээ.

Далхаузид ТТС-ийн ойн баярын арга хэмжээнд оролцож “Зүрх сэтгэлээ хөгжүүлэх нь” сургаал айлдлаа
Төвдийн үндэсний бүжгийн үзүүлбэр. ТТС-ийн тавин жилийн ойн
баярын үйл ажиллагаанаас. Энэтхэг, Далхаузи, 2013.04.28
Зургийг Тэнзэн Чойжор (ДЛО)
“Та бүхэнд дахин баяр хүргэн талархал илэрхийлье” хэмээлээ.
Үүний дараа дуу хуур, бүжиг наадмын үзүүлбэр эхэлж Дээрхийн Гэгээнтнийг урт наслахыг ерөөн дуулав. Ректор Даваа Цэрэн талархлын үгээ Төвд болон Хинди хэлээр хэлж төгсгөв.

Үдийн зоогний дараа Дээрхийн Гэгээнтэн үе үеийн төгсөгч, оюутнуудтай зургаа авахуулж Төвдийн өнөөгийн байдал болон ирээдүйд гарах өөрчлөлт найдварын талаар ярилцав.

Үүний дараа 1000-аад сурагчидтай, цэцэрлэгээс 10-р анги бүхий Далхаузийн ЕБС-д зочлов. Далай Ламыг морилох үеэр ойр хавийн бусад сургуулиуд болох Sacred Heart сургууль, Гуру Нанакийн сургуулиас сурагчид ирсэн байлаа. Энэхүү үйл ажиллагаа нь охид хөвгүүдийн “Намаскар” бүжгээр эхлэв. Сургуулийн захирал Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахын сацуу түүний залран ирсэн нь “улаан захианы өдөр” буюу түүхэн өдөр боллоо хэмээв.

“Эрхэм дүү нар минь, ийм олон сайхан хүүхдүүдтэй уулзаж байгаадаа би туйлын баяртай байна. 78 насыг зооглож буй миний бие та бүхэн шиг залуу үеийнхэнтэй уулзахаар эргээд залуужих шиг санагддаг. Энэ сайхан ой модоор хүрээлэгдсэн та бүхэн орчин үеийн Энэтхэгийн нүүр царай төдийгүй ирээдүйд үүрэг хариуцлага хүлээх иргэд билээ.”

“Бурханы сургаал Энэтхэгээс Төвдөд VII зуунд Наландагийн Их Сургуулийн гарамгай шавь Шантаракшитагаар дамжин дэлгэрчээ. Тиймээс түүхийн талаасаа Энэтхэг орныг багшаа хэмээн үзэж бид өөрсдийгээ үнэнч шавь нар хэмээн боддог. Учир нь та бүхнээс өвлөсөн уламжлалыг бид хөндөж өөрчлөлгүйгээр авч үлдсэн. Бидний харилцаа эдийн засаг, улс төрийнх бус итгэл үнэмшилийн харилцаа билээ. Би заримдаа өөрийгөө “Энэтхэгийн хүү” хэмээн тодорхойлдог. Шалтгаан нь миний тархиний хэсэг бүрт Наландагийн үзэл шингэсэн байдаг юм. Мөн тавь гаруй жил Энэтхэгийн будаа, даль, чапатисаар бие минь тэжээгдэж ирлээ.

Далхаузид ТТС-ийн ойн баярын арга хэмжээнд оролцож “Зүрх сэтгэлээ хөгжүүлэх нь” сургаал айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Далхаузийн ЕБС-д морилон
сурагчидтай мэндчилэн байгаа нь. Энэтхэг, Далхаузи, 2013.04.28
Зургийг Жереми Расселл(ДЛО)
“Энэтхэг улсад дэлхийн томоохон шашнууд мөр зэрэгцэн оршдогоороо онцлог. Энэ нь жинхэнэ ах дүүсийн илэрхийлэл мөн. Мөн тогтвортой, энх тайван амьдралтай орон бөгөөд ардчилал болон хууль дүрмийг баримтлан бусдад үлгэр жишээ болдог.
Орчин үеийн боловсрол материаллаг тал руу хэт хэлбийснээс дэлхийн өнцөг булан бүрт ёс суртахууны хямрал болж байгааг онцлон хэлэв. Тиймээс боловсролын хөтөлбөрт хүний дотоод үнэ цэнэ, өгөөмөр нинжин сэтгэлийг шашнаас ангид ёс суртахууны нэмэлтээр олгох нь хүний дотоод сэтгэл хийгээд материаллаг гадаад байдлыг тэнцвэржүүлж чадах юм. Шашнаас ангид ёс суртахууныг эртний Энэтхэгийн үзэл, оюун санаа хийгээд сэтгэлийн хөдөлгөөнөө удирдан зохицуулах мэдлэгтэй холбож болох юм. Бид сэтгэл хөдөлгөөний зураглалаа оюун санааны үйл ажиллагаагаар хөтлүүлэх хэрэгтэй. Бидний бие махбодийн ариун цэвэр нь биеийн эрүүл мэндэд тустай байдаг шиг оюун санаа, сэтгэлийн хөдлөлийн ариун байдал нь оюун санааны эрүүл мэндэд тустай юм.

“Үүнийг тунгааж үзээрэй. Бидэнд хэрэгтэй зүйл бол нэг талаас уураг тархинд боловсрол олгодог мэдлэг болон ойлголт, нөгөө талаас зүрх сэтгэлд боловсрол олгодог өр зөөлөн, өгөөмөр сэтгэл юм. Бидэнд тулгардаг олон асуудлыг бид өөрсдөө шийдвэрлэж чадна. Ингэж чадваас илүү аз жаргалтай, амар тайван XXI-р зууныг бүтээж чадна.

Далхаузид ТТС-ийн ойн баярын арга хэмжээнд оролцож “Зүрх сэтгэлээ хөгжүүлэх нь” сургаал айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Далхаузийн ЕБС-д айлчлах
үеэрээ сурагчдын асуултанд хариуллаа. Энэтхэг, Далхаузи.
2013.04.28. Зургийг Тэнзэн Чойжор (ДЛО)
Оюутнууд хэд хэдэн асуулт асуув. Үүний дотор Дээрхийн Гэгээнтнээс хөгжмийн талаар асуухад энэ талаар мэдлэг багатай. Гэвч хөгжим болон бусад урлаг уран сайхнаар дамжуулан энх тайван, эв нэгдлийн мэдээг хүмүүст хүргэж болох юм хэмээв.

Аз жаргалын тухай ярьвал, бидний бие махбодийн мэдрэхүйн тааламжтай байдлаар эдлэх жаргал нь богино настай харин бидний сэтгэл санааны жаргал нь урт настайгаас гадна их үр дүнтэй байдаг хэмээв.

“Ум мани бад мэ хум” гэдэг тарнийн талаар тайлбарлахдаа Бурханы шашин нь өөрсдийн оюун ухаан, сэтгэлээ ашиглан аз жаргалд хүрэхийг зоридог юм. “Ом” гэдэг нь бидний бие, хэл, сэтгэлийг билгэддэг агаад үүнийг цэвэр байлгахыг хичээдэг. “Мани” гэдэг маань эрдэнэ гэсэн утгатай бөгөөд бусдын тус тулд өөрийгээ зориулах гэсэн үг юм. “Бад мэ” хэмээх ньудвал цэцэг гэсэн утгыг агуулдаг бөгөөд цэцэн ухааныг билгэддэг. Гэгээрэлд хүрэхийн тулд цэцэн ухаан, бусдын тусын төлөөх сэтгэл аль аль нь хэрэгтэй. Үүний хоршил болж “хум” хэмээх үе бүтдэг тухай айлдав.

Мөн тэрээр 18 гуру багшаас суралцсан хийгээд Махатма Ганди, Ражендра Прасад, Васлав Хавел, Вилли Брант нарыг хүндэтгэн биширдэг. Мао Зэ Дунг ч мөн агуу хүн хэмээн үздэг. Мөн түүнчлэн Давид Боом, Карл фон Вайзакэр нараар Квантын физик заалгаж, Нелсон Мандела, Дэсмонд Туту хамба нарын Өмнөд Африкийн эвлэрэн нэгдлийн төлөө шургуу ажиллагаа зэргийг биширдэг тухайгаа хуваалцав.

Эцэст нь, бидэнд тулгардаг асуудлуудыг шийдэхэд хэрэг болохуйц хамгийн чухал нэг зүйлийг хэлж өгнө үү хэмээн хүсэхэд бидэнд байдаг муу сэтгэлийн хөдөлгөөнийг багасгах хэрэгтэй хэмээн хариуллаа.

Маргааш өглөө Дээрхийн Гэгээнтэн Дарамсала руу буцна.
Үзсэн: 3 295
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц