Портландад Төвд оюутнуудтай уулзав

14-05-2013, 06:10  |  Хэвлэх

2013 оны 05дугаар сарын 09
АНУ, Орегон, Портланд, 2013.05.08 – АНУ-ын зүүн эргээс баруун эрэгт морилон ирсныхээ дараахан нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Дэлхийн Манлайлагчдын Санаачлага” уулзалтанд оролцож буй Төвд оюутнуудтай уулзлаа. Тэрээр өмнөх үеийн XIII Далай Лам орчин үеийн боловсролыг Төвдөд дэлгэрүүлэхээр чармайн ажилладаг байсан. Тиймээс Энэтхэг оронд дүрвэн гарсныхаа дараахан нэн тэргүүний зорилт нь сургууль байгуулах байлаа. Тэдгээр зорилт маань амжилттай болсон. Харин одоо бидэнд хэрэгтэй зүйл бол нарийн мэргэжиж мэргэшсэн боловсон хүчин хэмээн айлдав.

Портландад Төвд оюутнуудтай уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дэлхийн Манлайлагчдын
Санаачлага уулзалтанд оролцож буй Төвд оюутнуудтай уулзав.
Орегон, Портланд, 2013.05.08 Зургийг Жереми Расселл (ДЛО)
Мөн тэрээр Төвд оюутнуудад хандан төрөлх хэлээрээ:
“Бидний бичиг үсгийн тогтолцоо нь Бурханы шашны үзэл санааг илэрхийлэхэд хамгийн тохиромжтой хэл гэдгийг та бүхэнд сануулан хэлэхийг хүсч байна. Өнөөдөр Бурханы шашны сургаалийг судлахыг хүссэн хэн бүхэнд төвд хэл нь бурханы шашны утга санааг илүү төгөлдөр ойлгуулдаг хэл болж байна. Мөн Наландагийн Их Сургуулийн өв болсон соёл мэдлэгийг суралцах төв нь төвд хэл юм.”

“Төвдөд болж буй эмгэнэлтэй явдал нь орчин үеийн боловсрол мэдлэг дутуугаас болж байна хэмээн харамсч болох юм. Гэвч Бурханы шашны учир шалтгаан, танин мэдэхүйн онол нь зөвхөн төвд хэл дээр байдаг. Тиймээс бид дэлхийн эрдэнэсийг хамгаалагчид билээ. Харин одоо бидэнд нарийн мэргэжлийн эрдэмтэн судлаач нар хэрэгцээтэй. Магадгүй бидэнд сансрын технологи хэрэгцээгүй байж болох хэдий ч өөр олон нарийн мэргэжил, технологи хэрэгтэй.

Бурханы шавь нарын нэгэн гайхалтай чанар нь сэтгэлээ хөгжүүлэх ба аливаа зүйлд сайхан сэтгэл, шударга шулуунаар хандахыг захилаа.

Төвдөд суугаа оюутнуудад юу захих вэ хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн Амдо-д суугаа эрдэмтэд, зохиолч нарынхаа төвд хэлийг түгээмэл хэрэглэж, хадгалж үлдэх ажил үйлст бахдаж баярлаж суудгаа илэрхийлэв. Төрөлх хэл маань бүс нутгийн байрлалаас үүдэн ялгагддаг ч бичгийн хэл бүх л нутаг дэвсгэрт адилхан байдаг. VII, VIII зууны үед Төвд орон нэгдмэл хүчтэй байсан нь бичгийн нэг хэлтэй байсантай холбоотой. Тиймээс орчин үеийн мэдлэг боловсролыг олж авахаас гадна төвд хэл, соёл, Бурханы шашны ойлголтоо хадгалан үлдэх чухал.

Маргааш өглөө Дээрхийн Гэгээнтэн “Сүсэг бишрэл ба хүрээлэн буй орчин” хэмээх шашин хоорондын үйл ажиллагаанд оролцож үдээс хойш “Дэлхий нийтийн хариуцлага ба дотоод ертөнц: Сэтгэлийн мөн чанар” сэдэвт илтгэл тавих юм.
Үзсэн: 2 584
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц