Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Портландад болсон байгаль орчныг хамгаалах дээд хэмжээний уулзалтанд оролцож, энэрэн нийгүүлсэхүйн талаар айлдав

14-05-2013, 17:59  |  Хэвлэх

2013 оны 5дугаар сарын 12

АНУ, Орегон муж, Портланд, 2013.05.11- Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын АНУ-ын Ореган муж дах айлчлалын 4 дэх өдрөө Майтрипа коллежоос зохион байгуулж буй байгаль орчны тухай баримтат кинонд оруулах богино хэмжээний ярилцлага өгсөнөөр эхэллээ. Тэрээр бид одоо л ямар нэгэн зүйл хийж эхлэхгүй бол экологийн асуудлууд бидэнд нөлөөлөхгүй ч бидний хойч үед нөлөөлнө хэмээн өдгөө оршин буй энэ үеийнхэн бус ирээдүй хойч үедээ санаа зовниж байгаагаа илэрхийллээ.

Энэрэн нийгүүлсэхүй нь яаж дэлхийг өөрчлөх вэ? хэмээн асуухад тэрээр:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Портландад болсон байгаль орчныг хамгаалах дээд хэмжээний уулзалтанд оролцож, энэрэн нийгүүлсэхүйн талаар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Майтрипа Коллежийн байгаль
орчны тухай баримтат кинонд ярилцлага өгч байгаа нь.
Орегон муж, Портланд, 2013.05.11.ЗургийгЖереми Расселл(ДЛО)
“Миний нэг мөрөөдөл бий, магадгүй биелэшгүй мөрөөдөл байх, би Сахарын цөл мэт газруудын нарны энергийг ашиглан усыг давсгүйжүүлэх үйлдвэрүүдийг ажиллуулж цэвэр ус үйлдвэрлэх. Энэхүү төсөл нь маш их үр ашигтай ба үүнд дэлхийн нийтийн хамтын ажиллагааг шаардана.”

Таныг юу аз жаргалтай болгодог вэ гэсэн асуултанд,“Бусад хүмүүсийн инээхийг харах” гэж хариуллаа.

Түүний оролцсон дараагийн үйл ажиллагаа нь Ахмад дайчдын хүндэтгэлийн өргөөнд болсон хэвлэлийн бага хурал байсан ба өөрийн амьдарлын 3 үүрэг зорилтоо товчхон танилцуулав. Үүнд: хүмүүний аз жаргал нь бие биедээ санаа тавихаас шалтгаалдаг хэмээх үзэл санааг тайлбарлах; шашин хоорондын эв нэгдлийг дэмжиж тэтгэх, түүнчлэн хэдийгээр улс төрийн тавцангаас бууж Төвдийн улс төрийн үүрэгт ажлаа дуусгавар болгосон ч Төвдийн шашин шүтлэг, хэл, соёлыг хадгалах хэмээн айлдав. Дээрхийн Гэгээнтэн түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь дэлхийн бодит байдлыг олон нийтэд үзүүлэх чухал үүрэгтэй болохыг тайлбарлаад энэхүү үүргээ биелүүлхийн тулд үйл явдлын урд хойно юу болж байгааг олж илрүүлэх зааны хошуу шиг урт хамартай байх хэрэгтэй хэмээжээ. Эцэст нь тэрээр хүмүүний амьдралд дотоод сэтгэлийн үнэ цэнийг эргэн авчрахын тулд өнөөгийн нийгэмд иргэний ёс зүйг нэвтрүүлэх хэрэгтэйд бат итгэдэг болохоо илэрхийллээ.

Өдөр бүр юуг хамгийн их хүсэн хүлээдэг вэ гэсэн асуултанд ийн хариулав.

“Би бусдын сайн сайхны төлөө өөрийн бие, хэл, сэтгэлээ зориулдаг, гэхдээ энэ нь би өөрийн эрх ашгаа орхигдуулна гэсэн үг биш юм. Бусдад туслахын тулд би өөрийн эрүүл мэнд, эрч хүчээ байнга сэлбэж байх шаардлагатай.”

Хятадтай харилцах харилцааны талаар асуухад:

“Бүх зүйл өөрчлөгдөж байгаа, гэвч 1.3 тэрбум Хятад хүн болж буй зүйлсийн талаар үнэн мөнийг мэдэх эрхтэй, тэд бодит байдлыг ойлгосоны дараа зөв бурууг ялгаж чадна. Тиймээс, одоо Хятадад буй хориг нь сэтгэл эмзэглүүлэм, ёс зүйн хувьд буруу ба төрийн эрх бүхий хүмүүст үл итгэх байдалд хүргэж байна. Үүний зэрэгцээ Хятадын тариачид золгүй хувь тохиолтой ба Хятадын хуулийн системыг олон улсын стандартад нийцүүлснээр үүнээс ангижрах боломжтой юм” хэмээн хариулжээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Портландад болсон байгаль орчныг хамгаалах дээд хэмжээний уулзалтанд оролцож, энэрэн нийгүүлсэхүйн талаар айлдав
Орегон мужийн захирагч Жон Киджабер‘Дэлхий нийтийн хариуцлага
болон байгаль орчин’ сэдэвт байгаль орчины дээд хэмжээний
уулзалтын эхэнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад
илтгэгчдийг танилцуулж байгаа нь. Ахмад дайчдын хүндэтгэлийн ордон.
2013.05.11. Ореган муж, Портланд хот.
Зургийг Жереми Расселл(ДЛО)
Хэвлэлийн бага хурлаас Дээрхийн Гэгээнтэн маань Орегон мужийн захирагч Жон Киджабер; Ореган мужийн байгаль орчны зөвлөлийн дэд дарга Андреа Дурбин; болон ‘Эд зүйлсийн мөн чанар’ хэмээх канадын телевизийн цуврал нэвтрүүлгийг хөтөлдөг эрдэмтэн Дэвид Сузуки нарын хамт ‘Дэлхий нийтийн хариуцлага болон байгаль орчин’ сэдэвт байгаль орчны дээд хэмжээний уулзалтанд оролцов. Хэлэлцүүлгийг Ореган олон нийтийн телевизын ‘Тинк Аутлауд’ нэвтрүүлгийн хөтлөгч Дэвид Миллэр удирдан явуулсан. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Сенатор Жефф Меркли 10,000 гаруй үзэгчдийн өмнө танилцууллаа. Дээрхийн Гэгээнтэн байгаль орчны асуудал хурцадмал байгаа талаар хэд хэдэн өнцгөөс ярьсанаас:

“1959 онд бид асуудалтай тулгарсан тул би Төвдөөс Энэтхэг рүү зугтсан, гэвч манай дэлхий ямар нэгэн асуудалтай тулгарвал бидэнд очих газар үгүй. Буддын шашны лам болохын хувьд надад санаа зовох үр хүүхэд үгүй, харин Сенатор болон бусад илтгэгчид маань байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид үр ач нарынхаа ирээдүйд санаа зовниж анхаарах хэрэгтэй. Баян хоосны хоорондын ялгааг ихэсгэх нь ёс зүйн хувьд буруу төдийгүй үнэндээ бол алдаа юм. Баян хүнийг ядууруулах хэрэгтэй бус харин ядуусын амьдралыг сайжруулах арга зам хайж олох шаардлагатай.”
Дэвид Сузуки:

“Бид маш чухал боломжуудыг алдсан, гэвч ‘одоо хэтэрхий оройтсон’ гэж хэлэх нь утгагүй санагдаж байна” хэмээн цохон тэмдэглэлээ.

Андрей Дурбин дэлхийн хэмжээнд агаарын бохирдол нь маш том асуудал гэдэгтэй санал нийлж байгаагаа илэрхийлээд гэвч бид энэхүү асуудалд анхаарлыг чиглүүлэх ажлын хангалттай хийгээгүй, орон нутгийн хэмжээнд хүүхдүүд төрөхөөс өмнө бохирдсон байх зэрэг бусад асуудлууд бий. Хүүхэд эхийн хэвлийд байхад дамждаг 43 төрлийн химийн бодис одоогоор байна. Сенатор Жон Киджабер: бид хэрэглээнд тулгуурласан эдийн засагт амьдарч байна, тиймээс бидэнд энэ нь хэрхэн ажиллаж буй талаар шинэ хэмжүүр хэрэгтэй хэмээн нэмж хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн: “Бидний амьдрал маш чухал, гэхдээ эрх чөлөө мөн адил чухал. Баян хоосны ялгаа гэдэг нь ядуу хүн эрх чөлөөгүй байна гэсэн үг. Бид өөрсдийн шунал ба хэрэглээг хязгаарлаж, бусдыг мөн адил уриалах арга замыг олох хэрэгтэй. Өөрсдийн ашиг сонирхлыг тодорхойлохдоо бид бодит байх хэрэгтэй; тиймээс боловсрол үнэхээр чухал юм. Бид илүү сэтгэл хангалуун амьдралын замыг бий болгох хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Портландад болсон байгаль орчныг хамгаалах дээд хэмжээний уулзалтанд оролцож, энэрэн нийгүүлсэхүйн талаар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Др.Дэвид Сузукитэй байгаль
орчны дээд хэмжээний уулзалтын үеэр ярилцаж байгаа нь.
Ахмад дайчдын хүндэтгэлийн ордон, Ореган мужийн
Портланд хот, 2013.05.11.Зургийг Моёота Накамура
Амбан захирагч Киджабер бид юу хэрэглэж байна гэдгээс гадна хэрэглээний хэмжээнд анхаарах ёстой юм хэмээсэн бол Андреа Дюрбин “Дэлхийн хэмжээнд сэтгэж, орон нутгийн хэмжээнд ажилла” хэмээх хуучин уриа нь одоо ч бидэнд хамаатай гэжээ.
Байгаль орчины талаархи буддын шашны үзэл санаанаас юуг сурч болох вэ хэмээн асуухад Дээрхийн гэгээнтэн багш маань ийнхүү хариулсан: Агуу шашнуудын үндэслэгчдийн амьдарч байх хугацаанд байгаль орчины асуудал гэж байгаагүй. Гэхдээ, Будда ордонд төрөөгүй модны доор төрсөн гэдэг зүгээр нэг зүйл биш юм. Мөн Будда агуйд бус модны доор бясалган сууж гэгээрэлд хүрсэн ба сүм хийдэд бус модны доор хэвтэж байгаад хорвоогоос халисан. Сүм хийдийн лам нарын ёс зүйн дүрэмд лам нарыг мод тариад зогсохгүй түүнийгээ арчлахыг зөвлөдөг, лам нар бадарчин амьдралтай тул сүүлд ирсэн лам нар өмнө явсан лам нарынхаа тарьсан модын арчилдаг. Буддын философийн өвөрмөц ойлголт болох “шүтэн барилдлага” нь байгальд хаа сайгүй ажиглагддаг бөгөөд бүхий л салбарын үйл ажиллагаанд хамаатай юм. Үүнээс үзэхэд хүмүүний аз жаргал бусдыг бодолцохоос хамаарч байдаг.

Байгаль орчны талаар хамтын ажиллагааны шинэ ойлголт бүхий шинэ үзэл санаа шаардлагатай гэдэг зөвшилцөлд хүрсэн. Дэвид Сузуки бидний дэлхийд эзэлж буй байр суурийн талаар эрс өөрчлөлт хийх хэрэгтэй гэж хэлээд “Бид чадахгүй” гэж хэлэх нь америк занд нийцэхгүй хэмээн тэмдэглэсэн. Амбан захирагч эдийн засгийн загварыг өөрчлөхийн тулд бид юу хүсч байгаагаа ил тод байлгах хэрэгтэй хэмээн бататгаж хэлэв. Түүнчлэн ерөнхийлөгч Кеннеди АНУ-ын Сансарын хөтөлбөрийг эхлүүлэхдээ замын зургийг зурж өгөөгүй, харин хүрэх цэгийг тодорхой зааж өгсөн тухай дурьдлаа.

Дээрхийн Гэгээнтэн ойлголтын гурван түвшинг тайлбарлан дүгнэлт хийв.

“Нэгдүгээрт бид сонсох унших замаар мэдээлэл цуглуулдаг; хоёрдугаарт бид сурсан зүйлсээ бодож олон өнцгөөс дүгнэлт хийдэг. Эцэст нь, бид олж сурсан зүйлээ өөрсддөө сайн ойлгуулдаг. Энэ нь хатуу байр суурьт хүрэх арга зам бөгөөд үүний үндсэн дээр бид амьдарлын замаа өөрчилж болно.”

Амбан захирагч Киджабер, Орегоны 2 сенатор болон Портланд хотын захирагчийн хамт илтгэгчдийг үдийн зоогонд урилаа. Үдээс хойш Конгрессын гишүүн Еарл Блуменор Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг 11,000 гаруй үзэгчдийн өмнө индэрт залан танилцуулахад Далай багш яриагаа заншсан ёсоороо ийнхүү эхлүүлэв:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Портландад болсон байгаль орчныг хамгаалах дээд хэмжээний уулзалтанд оролцож, энэрэн нийгүүлсэхүйн талаар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтын үеэр Энэрэн
нийгүүлсэхүйн талаар ярьж байгаа нь. Ахмад дайчдын
хүндэтгэлийн ордон, Ореган мужийн Портланд хот. 2013.05.11.
Зургийг Жереми Расселл(ДЛО)
“Хүндэт ахан, дүүсээ. Би өнөөдөр та бүхэнтэй өөрийн санаа бодлын нэгэн хэсгийг хуваалцах боломж олдон энд зогсож байгаадаа туйлын их баяртай байна. Би та бүхний асуултуудыг тэсэн ядан хүлээж байгаагийн зэрэгцээ та бүхний асуултаас би суралцаж байдаг. Мөн энэ боломжийг ашиглан зохион байгуулагчиддаа талархсанаа илэрхийлье. Өнгөрсөн 2-3 хоногт бид чухал сэдэв болох байгаль орчны сэдвээр ярилцсан. Харин одоо, Би голлон энэрэн нигүүлсэхүй, бусдыг хайрлан халамжлах талаар ярих болно. Бүх томоохон шашнууд бусдын тусын тулд үйлчлэх агуу зүтгэлтнүүдийг бий болгох боломжтой. Гэвч шашин шүтлэгт маш бага сонирхолтой хүмүүс байдаг. Тэд хүмүүн төрөлхтөний нэгэн хэсэг болохын тулд тэд ч мөн энэрэнгүй байх хэрэгтэй.

“Энэрэн нийгүүлсэхүйн үр үндэс нь биологийн хүчин зүйл бол бид төрөхдөө эхээсээ авдаг хайр энэрэл юм. Энэхүү хайр энэрэл нь шашинтай ямар ч холбоогүй ба биднийг амьдралд хүрэхэд маш чухал байх болно. Үүнээс илүүтэйгээр бусдын сайн сайхны төлөө өөрсдийн нигүүлсэнгүй сэтгэлийг хөгжүүлэх нь хүний онцгой чанар юм. Бид гадаад, материаллаг үнэ цэнээр өөрсдийгөө хязгаарлаж энэрэн нийгүүлсэхүй зэрэг дотоод үнэ цэнийг орхигдуулбал жинхэнэ аз жаргалын шинж тэмдэг болсон сэтгэлийн амар амгаланг хэзээ ч олохгүй.

Тэрээр шинэ машинтай болсноор авах таашаалыг жишээ болгосон юм. Хэдхэн хоног магадгүй бид туйлын аз жаргалтай байна. Гэвч нэг эсвэл хоёр сарын дараа бидний хөрш шинэ машин авбал бид хуучин машинаа хуучин муухай хэмээн бодож, түүнээс ангижрахыг хүснэ. Өөрчлөгдсөн зүйл гэвэл машин бус харин бидний түүнд хандах хандлага юм.
Иймээрхүү нөхцөлд бид амар амгалан, тэсвэр тэвчээр, хүлцэх сэтгэл, иргэний ёс зүй болох бусдад нийгүүлсэнгүй хандах зэрэг дотоод үнэ цэнээ бэхжүүлэх хэрэгтэй. Хайр энэрэл нь мөнгө төгрөг, эрх мэдлээс илүү жинхэнэ найз нарыг татаж байдаг, энэрэн нигүүсэл нь өөрсдийн сайн сайхныг бататгах түлхүүр юм хэмээн айлдав.

Асуулт хариултын үер түүнээс Төвд болон Төвдийн ард иргэдэд хүмүүс хэрхэн туслах вэ гэсэн асуултанд:

“Хятад ахан дүүстэй уулзах бүртээ Төвдөд болж буй үнэн дүр зураг, Төвд соёлын мөн чанар болон түүний байдал ямар байгаа талаар санал бодлоо хуваалц. Дин Сиао Пиний “Бодит баримтаас үнэн мөнийг хай” баримтлалыг хэрэгжүүлэхэд нь тусла” гэж хариуллаа.

Хүнд бэрх зүйлстэй тулгараад яаж зовлон гунигт автахгүй байх вэ гэсэн асуултанд, VIII зууны үеийн Энэтхэгийн их бандида Шантидевагийн сургаалыг эш татлаа. Тулгарсан бэрхшээлээ үнэл. Хэрвээ түүнийг даван туулж чадах бол санаа зовох хэрэггүй, бид шаардлагатай зүйлийг хийх хэрэгтэй. Хэрвээ даван туулж чадахгүй бол санаа зовоод ямар ч нэмэргүй, харин түүний оронд өөр зүйл хийх хэрэгтэй.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Портландад болсон байгаль орчныг хамгаалах дээд хэмжээний уулзалтанд оролцож, энэрэн нийгүүлсэхүйн талаар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтын төгсгөлд 11,000 үзэгчдэд
цагаан хадагны талаар тайлбарлан ярьж байгаа нь. Ахмад дайчдын
хүндэтгэлийн ордон, 2013.05.11. Орегон муж, Портланд хот.
Зургийг Жереми Расселл(ДЛО)
Дээрхийн Гэгээнтний Орегонд оролцож буй сүүлийн олон нийтийн арга хэмжээ болох ярианы төгсгөлд, үзэгчид суудлаасаа түүнд цагаан хадаг өргөж дараа нь түүнийгээ хүзүүндээ зүүсэн. Гэнэт үзэгчдийн танхим цагаан өнгөөр дүүрч Дээрхийн Гэгээнтэн Далай Лам баярласнаа илэрхийлэхийн сацуу Төвдийн хадаг өргөх заншил нь Энэтхэгийн хүзүүний алчуур өргөх заншлаас үүдэлтэй, хадгийг торгон материалаар хийсэн ба торго нь Хятадаас гаралтай, мөн хадган дээр Төвд хэлээр билэгт сайн ерөөлүүдийг бичсэн байдаг. Эцэст нь, хадагны зөөлөн материал болон цагаан өнгө нь цэвэр ариун сэтгэлээр тайван, эв найртай амьдарахыг билэгддэг хэмээсэн юм.

Дээрхийн Гэгээнтэнийг урьж авчирсан Янси Ринбүүчии гарч ирэн Далай Ламд талархсанаа илэрхийлж, урт насалж удаан жаргахыг ерөөлийг дэвшүүлэв.

Төгссгөлд нь үзэгчид рүү даллан, “Бид бүгд хүн төрөлхтөн, надад байгаа боломж танд ч бас бий” хэмээлээ.
Үзсэн: 3 672
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц