Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Портланд дах Баруун Хойд Бүсийн Төвдийн Нийгэмлэгт айлчлав

16-05-2013, 04:29  |  Хэвлэх

2013 оны 05 дугаар сарын 13

АНУ, Орегон муж, Портланд хот, 2013.05.12 – Портланд хот дах айлчлалаа өндөрлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Баруун Хойд Бүсийн Төвдийн Нийгэмлэгт (БХБТН) айлчлан 1000 гаруй хүнд айлдвараа хайрласны дотор 70 монгол хүн байлаа. Сүүлийн хэдэн нарлаг сайхан өдрийг эс тооцвол тэнгэр бүрхэж бороо шиврэх янзтай байсан нь Портланд хотын хувьд гойд зүйл бус буй заа.


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Портланд дах Баруун Хойд Бүсийн Төвдийн Нийгэмлэгт айлчлав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Баруун хойд Бүсийн Төвдийн
Нийгэмлэгт хүрэлцэн ирж угтан авсан хүүхдүүдтэй мэндчилэн
байгаа нь. 2013.05.12. Орегон муж, Портланд хот.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
БХБТН – Орегон болон Баруун Өмнөд Вашингтон муж дах Төвдийн Холбоо хамтран шинээрТөвдийн өргөөг барьсан ажээ. Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлэн Төвдийн уламжлал ёсоор угтан авахад тэрээр эгнэн жагссан хүүхдүүд рүү харан инээмсэглэж байв. Төвдүүд танхим бүрт хуран цугласан байсан бөгөөд түүнийг дагалдав. Тийнхүү Далай Багш хурлын танхимд морилон Бурхан Багшийн хөрөг дүрд мөргөөд сэнтийдээ заларсан юм. Нийгэмлэгийн үйл ажиллагааны тайланг танилцуулах зуур Төвд дуу дуулж, Төвдийн ард түмэн, ёс заншлын талаарх мэтгэлцээн өрнөүүлж байв.

Хурсан олонд хандан айлдвараа хайрлана уу хэмээн хүсэхэд:

“Өнөөдөр та бүхэнтэй багахан ч атугай цагийг хамт өнгөрөөж байгаадаа баяртай байна. Та бүхэн шинэ барилга байгууламж барин үүнийгээ Ням гарагийн Төвдийн Сургууль болон бусад төвийн үйл ажиллагаандаа ашиглаж байгааг харахад таатай байна.”
Тэрээр айлдвараа цасны эх орон Төвд нутагт чиглүүлэн “7000 мянган жилийн өмнө хүн суурьшиж байсан тухай архилеогийн олдвор бий. Баруун Төвдийн хад асганаас 10000 жилийн настай эд олдсон. Амдогоос бараг 30000 жилийн түүхтэй эд зүйлс олджээ. Төвдийн нутаг дэвсгэрт олон мянган жилийн өмнөөс хүн суурьшиж байсан байна” хэмээлээ. Мөн Дээрхийн Гэгээнтэн олон жилийн өмнө Харвардын Их Сургуулийн хятад архилеологичтой уулзахад тэрээр Төвдийн соёл иргэншил нь Төвдийн нутаг дээр үүсч бий болсон. Өөр хаана ч бус хэмээн нууцхан өөрийн бодлоо хуваалцсан тухай дурслаа.

“Төвдийн бичгийг VII зуунаас эхтэй гэж үздэг бөгөөд тэр үеийн хаан Сронзон Гомбо болон шадар сайдууд үүнд их үүрэг гүйцэтгэжээ. Гэвч үүнээс өмнө өөр нэгэн бичиг байсан байх магадлалтай. Тэр үед газар бүрт өөр ястангууд өөр аялгатай байсан хэдий ч бичгийн нэг хэлтэй байжээ. Тэр нь Энэтхэгийн бичгийн хэлнээс санаа авсан аж. Бичгийн хэлэнд ярианы Төвд хэлний утга санааг гаргахын сацуу Энэтхэгийн уран чамин санаа, ялангуяа Буддист үзлийг нарийн гаргахаар зохиожээ. Тухайн үед Хятадууд өөрсдийн цогц соёлтой байж Энэтхэгээс шинэ үзэл нэвтрүүлэхэд өөрсдийн үзэл санаандаа тохируулан өөрчилөн тусгадаг байж. Харин Төвдүүдийн тухайд өөрсдийн хэлээ санскрит хэлнээс гарсан санааг яв цав буулгахаар зохиожээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Портланд дах Баруун Хойд Бүсийн Төвдийн Нийгэмлэгт айлчлав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Баруун Хойд Бүсийн
Төвдийн Нийгэмлэгт айлдаж байгаа нь. 2013.05.12.
Орегон муж, Портланд хот. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Шантаракшита Гэгээнтэн Төвдөд ирснийхээ дараа Төвдүүд Бурханы шашны талаар үнэнхүү сонирхон сүсэглэн буйг хараад эдгээр ном судрыг Төвд хэл рүү буулгах нь зүйтэй хэмээжээ. Тэрээр Төвд хэлийг сурч орчуулах үйл ажиллагаанд оролцон Төвдүүд ч түүний зөвлөгөөг дагасан байна.”

Төвд хэрхэн Наландагийн уламжлалыг хадгалан авч үлдсэн бэ гэсэн асуултанд: Бурханы шашны учир шалтгаан, танин мэдэхүйн онол тайлал нь зөвхөн Төвд хэл дээр байдаг гэдгийн онцлов. Энэ талаарх ном судрыг уншиж ойлгоход амаргүй, төвд хэл дээрх нэмэлт зүүлт тайлбарыг уншиж судлах хэрэгтэй. Энэ утгаараа Ганжуур, Данжуурыг шүтээний өрөөнд хоргонд хадгалж байснаас анги танхимд уншиж судлуулсан нь дээр.
“Буддизм нь дэлхий дахины сонгодог шашнуудын нэг. Үүн дотор Төвдийн Буддизм өнөөг хүртэл өөрийн хувь нэмрээ оруулан онцгой байр суурийг эзэлдэг. Жишээ нь мэдрэл судлалын нэгэн эрдэмтэнтэй уулзаж байх үед сэтгэлийн мөн чанарын талаарх Бурханы шашны ойлголт сургаал, дадал нь маш их хувь нэмэр оруулахуйц байгаа нь тодорхой байлаа. Мөн түүнчлэн Нагаржуна хутагтын бичсэн ном сударт өгүүлсэн материйн талаарх нарийн ойлголт нь өнөөгийн ойлголттой таарч байдаг.

“Түүхийн талаасаа VIII-IX зууны үед Төвд орон Хятадтай харьцуулахад хүчтэй нэгдмэл орон байсан. Гэвч дараа нь тархай болжээ. Намайг Амдод өсч торних үед Төвдийн Төв Засаглал тэнд байгаагүй. Гагцхүү Төвд хэл, Бурханы шашны соёл л биднийг нэгтгэж байв.”

Өнөө цагт Буддизмын талаар сурч мэдэх сонирхол Хятадад нэмэгдэж байгаа. Нэгэн мэдээгээр 300 сая Буддист хүн Хятадад байдаг гэжээ. Бас нэг өөр мэдээгээр 400-500 сая хүн бий гэсэн.
Хятадаас Далай Ламд мөргөхөөр ирсэн хүмүүс нулимс дуслуулан тэднийг мартахгүй байгаачээ хэмээн гуйдаг гэв.

“Бурханы шашин нь цэцэн ухааны эх үүсвэр. Сүм дуганд хийдэг шашны зан үйл төдийхөн бус. Үүнийг сэтгэлээ өөрчилөхөд хэрэглэ. Энэ мэдлэгийг өөрийн амьдралын нэг хэсэг болгохыг хүсвэл үүнийг судалж суралц. Судалж суралцахдаа төвд хэл сурч уг ном судрыг төвд хэлээр нь унш. Лам залах хэрэггүй. Өөрөө юмуу хэсэг бүлгээрээ суралцаж чадна” хэмээн айлдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Портланд дах Баруун Хойд Бүсийн Төвдийн Нийгэмлэгт айлчлав
Төвдийн Нийгэмлэгийн Гишүүд Дээрхийн Гэгээнтэн Далай
Ламын айлдварыг сонсов. 2013.05.12. Орегон муж,
Портланд хот. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн “Дундаж Хандлага”-ын талаар нөхцөл байдлыг тайлбарлав. Тэрээр энэ завшааныг ашиглан ерөнхийд нь танилцуулъя хэмээгээд энэ үйл хэрэгт тусламж дэмжлэг хэрэгтэйгээс гадна энэ нь өөрөө ёс суртахууны үүрэг гэлээ.

“60 аад оны үед Төвдөөс НҮБ-д хэд хэдэн удаа хандсан боловч аль нь ч асуудлыг шийдээгүй. Тиймээс өөр арга зам сонгохоор шийдсэн. Бидний хийж буй үйл маань Төвдөд байгаа хүмүүсийн төлөө. Тиймээ, 100,000 орчим дүрвэн амьдарч буй Төвд хүмүүс чөлөөтэй амьдарч өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэдий ч Төвдөд суугаа 6 сая Төвдүүдийг бодох хэрэгтэй.”

“Дундаж Хандлага”-ын арга зам нь Засгийн газрууд, олон улсын нийгэмлэгийн гишүүд, Хятадыг сэхээтнүүд зэргээс ихээхэн дэмжлэг авч байна. Жишээ нь Энэтхэг улсыг харъя. Өөрсдийн хэл, соёл, өвөрмөц байдлаа хадгалахын зэрэгцээ Энэтхэг улсын үндсэн хуулийн хүрээнд тэгш эрхтэй байж хамгаалуулан хөгжлийн үр шимээ хүртэн амьдарч байна. Үүнийг л би хэлэх гэсэн юм.”

Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн Бурханы шашны дөрвөн мөрт ном айлдаад Бодьсадийн сэтгэлийг хуримтлуулан Бурхан багш, Сургаал ном, Хуврагт мөргөмүй хэмээн айлдав.

Ингээд Портландаас Миннесота мужийн Рочестэр хот руу жил бүрийн эмнэлэгийн үзлэгтээ орохоор нисэв. Маёо Клиникт хүрэлцэн ирэхэд хэдэн зуун Төвдүүд Далай Багштай мэндчилэхээр ирсэн байлаа.

Маргааш Висконсин мужийн Мадисонд айлчлан Бурханы сургаал айлдаж “Тогтвортой Эрүүл Мэнд ба Сайн Сайхан Аж Байдал” хөтөлбөрт оролцоно.
Үзсэн: 3 200
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц