"Оюун санаагаа өөрчилснөөр эх дэлхийгээ өөрчилье" – "Эх дэлхийгээ эрүүл саруул, амар амгалан орон зай болгоцгооё" хэлэлцүүлэг

20-05-2013, 04:29  |  Хэвлэх

2013 оны 05дугаар сарын 16

АНУ, Висконсин муж, Мадисон хот, 2013.05. 15 – Дэлхийн эрүүл мэнд, аз жаргалыг сайн сайхан аж амьдралтай холбон хэлэлцүүлэг хийх санаа анх Эрүүл Оюун Санаа Судалгааны Төвийн дарга Ричард Дэвидсон, Дэлхийн Эрүүл мэндийн Хүрээлэнгийн захирал Жонатан Патц нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Энэтхэгт зочлон байх үеэр төржээ.

"Оюун санаагаа өөрчилснөөр эх дэлхийгээ өөрчилье" – "Эх дэлхийгээ эрүүл саруул, амар амгалан орон зай болгоцгооё" хэлэлцүүлэг
Дээрхийн Гэгээнтэн Далай Лама, Түвдэн Жинпа, Ричи Дэвидсон,
Дан Гоүлмэн нар Оюун санаагаа өөрчилөн эх дэлхийгээ өөрчилье
хэлэлцүүлгийн хөтөлбөрийг зөвлөлдөв. Висконсин муж, Мэдисон,
2013.05.15. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн болон хэлэлцүүлэгт оролцогч нарыг суудлаа эзэлсний дараа Логан Филипс, Моли Стуржэс, Арон Штерн нар дараа яруу найраг хөгжим хосолсон үзүүлбэр үзүүлллээ.

Ричи Дэвидсон өглөөний хэлэлцүүлгийн хөтлөгч, өөрийн хуучны анд Дан Коүлмэнийг танилцуулсан бөгөөд энэхүү хэлэлцүүлэг нь сайн сайхан амьдралыг бүхий л талаас нь ярилцах; хөгжиж цэцэглэх шинэ арга замыг хайхыг зориж байгаа юм хэмээв. Мөн түүнчлэн бие махбодид гарч буй өөрчлөлт стресс үүсэхэд нөлөөлдөг болохыг судалсан талаар өгүүлээд хүний аз жаргалтай, сайн сайхан байдал нь бие махбодид ч мөн эерэг нөлөөтэйг баталсан шинэ судалгааны талаар дурьдлаа. Далай багш сайн сайхан байгааг ямар хэмжүүрээр хэмжих вэ хэмээн асуухад өөрсдийгөө дүгнэсэн хэмжүүрээр нь хэмээн хариулав. Сайн сайхан амьдралыг хэрхэн түгээн дэлгэрүүлэх талаар зөвлөгөө өгнө үү хэмээн Дээрхийн Гэгээнтэнээс хүсэв.

“Миний юу боддогийг та нар мэдэж байгаа. Гэхдээ энэ дотор урьд нь сонсож байгаагүй хүн бий байхаа хэмээгээд энд сууж байгаа хүмүүс яг одоо тогтуун амгалан байна. Гэвч би та бүхнийг надаас ямар нэг талаараа өөр хэмээн бодож би өөрийгээ Төвд хүн, Буддист хүн, Ази хүн, Лам хүн бүүр лавшран Би Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэмээн бодож хандваас бидний хооронд аяндаа зай завсар үүснэ. Ингэснээр сэтгэлийн түгшүүр бий болно. Нөгөө талаасаа та бүхнийг надтай л адил хүмүүн хэмээн бодож хандваас сэтгэл түгшээх зүйл байхгүй болох юм.”

“Би энд байгаадаа маш их баяртай, урамтай байна. Зарим нэг эрдэмтэд оюун санааг үл хүлээн зөвшөөрч зөвхөн уураг тархи л байдаг гэж үздэг. Хэрэв тийм байсан бол бид тархиндаа мэс засал хийлгэн амьдран буй арга замаа өөрчлөх боломжтой байхсан. Бид өөрсдийн оюун санаагаа сургах хамгийн зөв арга нь оюун санаагаа ашиглах билээ. Хойд насны амьдрал гэх мэтийн ойлголттой холболгүйгээр эрүүл нийгэм, аз жаргалтай хүн төрөлхтөнийг бий болгохыг зориж түүнд төвлөрөхөд оюун санаагаа сургах хэрэгтэй. Хүн бүр аз жаргалтай амьдрал, амар амгалан сэтгэлийг хүсдэг. Амар амгалан сэтгэлийг бид өөрсдийн дадал, зүтгэлээр бий болгох ёстой.”

Оюун санаа, ухамсрын талаарх орчин үеийн шинжлэх ухааны үзэл шинэ. Үүнийг дагаад нийтийн оюун санаа хийгээд сэтгэл хөдлөлөө боловсруулах нь ч өөрчлөгдсөн хэмээлээ.
Жонатан Патц агаар дах нүүрс хүчлийн хэмжээ саяд 400 хүрсэн тухай мэдээг онцлоод Хэрэв энэ үзэгдэл үргэлжлэн 450д хүрэх юм бол маш аюултай. Энэ талаар эрдэмтэд санаа зовниж байгаа тухай ярилаа.
Тэрээр Далай Багштай сүүлд уулзахдаа дэлхийн дулаарал нь халуун долгионыг үүсгэж энэ ган гачиг, өлсгөлөнг нүүрлүүлж болзошгүй талаар ярьснаа дурьдав.
Дээрхийн Гэгээнтэн: “Бид үүнийг мэдэж байвал үүнд арга хэмжээ авах ёстой.”

"Оюун санаагаа өөрчилснөөр эх дэлхийгээ өөрчилье" – "Эх дэлхийгээ эрүүл саруул, амар амгалан орон зай болгоцгооё" хэлэлцүүлэг
Дээрхийн Гэгээнтэн Далай Лама “Оюун санаагаа өөрчилөн
эх дэлхийгээ өөрчилье” өглөөний хэлэлцүүлэгт оролцогчдын хамт.
Висконсин муж, Мэдисон, 2013.05.15. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Тэрээр ховордсон амьтдын төрөл болох хээрийн шонхор шувууны талаар хийсэн ажлаа ярив. Энэ ажлаар тэдний амьдрах нөхцөл хийгээд оршин амьдрах нутгийг өөрчилөн шилжүүлснээр үр дүнтэй болсон.

Ийм учраас хүн төрөлхтний ирээдүйг ч мөн эрүүл орчин өөрөөр хэлбэл эрүүл ертөнцтэй холбон үзэж харах шаардлагатай.

Дээрхийн Гэгээнтэн урт хугацааны ашиг сонирхолд тулгуурлан ёс суртахууны хэм хэмжээнд үүрэг хариуцлагаа ухамсарлах нь зайлшгүй хэмээн сануулан хэлэв.

Дон Бэрвик эрүүлийг хамгааллын хөгжлийн талаар ярихдаа намайг энэ салбарт ажиллаж эхлэх тэр үед маш олон хүүхэд цус багадах өвчний улмаас амиа алддаг байлаа. Одоо тэр үе өнгөрсөн. Гэвч эрүүл мэндийн зардал байнга нэмэгдсээр байна. Энэ нь боловсролын салбарт зарцуулах мөнгө багассан гэсэн үг. Эрүүл мэндийн салбартай холбоотой гурван алдааг нэрлэв. Үүнд: их мөнгө зарцуулах тусмаа сайн, юу идэж хэрхэн амьдарч байгаагаа харахын оронд технологийн дэвшлээр эрүүл мэндийн асуудлыг шийдэх, оюун санааг бус бие махбодийг л зөвхөн эмчлэнэ гэж итгэдэг тухай ярив. Заримдаа бага зарцуулах нь илүү байдаг талаар тайлбарлахад хүмүүс хууртагтаж буй мэт хүлээн авдаг гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн шинэ судалгаа нотолгоог заримдаа хүлээн зөвшөөрөхөд амаргүй байдаг гэдэгтэй санал нийлээд тийм ч учраас энэд суугаа та бүхэн шиг мэргэжлийн хүмүүсээс сонсох нь хэрэгтэй. Үүнд мэдээллийн хэрэгсэл үүрэг роль үзүүлж чадна. Ийм мэргэшсэн эрдэмтэдээр тайлбар, таниулга хийлгэх хэрэгтэй. Хэрэв урт удаан, тав тухтай амьдаръя гэж хүсвэл бид зарим сурсан зуршилаасаа татгалзах хэрэгтэй болно гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

Илона Кикбуш энд суугаа цорын ганц эмэгтэй байгаадаа нэг талаар баяртай нөгөөтэйгүүр гунигтай байна. Дэлхийн эрүүл мэндийн салбарт том амжилтууд гарсан. Гэвч “Босоо өвчлөлийн загвар” гэдэг энэ тухайлсан загварчлал маань туйлдаа тулсан. Тиймээс бид эрүүл мэндийг тэгш эрхтэйгээр хангах эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дахин шинээр харах хэрэгцээ урган гарч байгаа юм.

Ричард Лаяард Дээрхийн Гэгээнтэн Далай Багштай уулзах үеэр “Аз Жаргалын төлөө Хөдөлгөөн”-д нэгдэнэ үү хэмээн хүсчээ. Тэр цагаас өнөөг хүртэл 30,000 аад гишүүдийг эгнээндээ багтаажээ. Үүнээс гадна зарим Засгийн Газар сайн сайхан амьдралын төлөөх зорилгуудыг үйл ажиллагаандаа тусгаж эхэлсэн байна. Тэдний дотор Бутан, Нэгдсэн Вант улс зэрэг багтжээ. Мөн Эдийн Засаг Хамтын Ажиллагаа Хөгжлийн Нийгэмлэгийн орнууд зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр бус сайн сайхан байдлын талаас хэмждэг болсон нь том хувьсал юм.

Гэвч харамсалтай нь сайн сайхан байдлыг ерөнхийд нь авч үзэхдээ оюун санааны эрүүл мэндийг хангалттай тусгаагүй. Үүнийг ялгаварласан. Энэ нь эмчилгээ хийгдэж эдгэрдэг хэдий ч ерөнхий зургаар нь авч үзвэл оюун санааны эрүүл мэнд, биеийн эрүүл мэндийн адил чухалчилан үздэггүй. Энэ судалгааг та хэрхэн дүгнэж байна вэ хэмээн Дээрхийн Гэгээнтнээс асуухад:

“Оюун санааны талаарх мэдлэг хязгаарлагдмал. Хүмүүс оюун санааныхаа талаар өнгөцхөн ойлголттой байдаг. Уураг тархи маш нарийн бүтэцтэй, ээдрээтэй зүйл гэдэгтэй санал нийлж байна. Оюун санаа, сэтгэлийн хөдөлгөөн ч мөн адил нарийн, ээдрээтэй зүйл юм. Магадгүй физиологийн нэг хэсэг болгон авч үздэг үндсэн буруу ойлголтоос ч болдог байж болох юм. Энэ ойлголтыг залруулах хэрэгтэй. Үүнийг өөрөөр харах хэрэгтэй. Бие махбодийн эрүүл мэнд биеийн ариун цэврээс шалтгаалдаг шиг сэтгэлийн ариун тунгалаг байдал нь оюун санаа хийгээд сэтгэл хөдлөлийн эрүүл мэндийн толь болдог хэмээн боддог” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.

"Оюун санаагаа өөрчилснөөр эх дэлхийгээ өөрчилье" – "Эх дэлхийгээ эрүүл саруул, амар амгалан орон зай болгоцгооё" хэлэлцүүлэг
Оюун санаагаа өөрчилөн эх дэлхийгээ өөрчилье хэлэлцүүлэг
болсон Удиртгал Хөгжмийн Танхим. Висконсин муж, Мэдисон.
2013.05.15. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Ричард Лаяард: Хүн бүр аз жаргалтай амьдралыг хүсдэг. Хүн бүр бүгдээрээ адил эрхэм гэсэн хоёр бодит үнэнээр хэлэлцүүлгийг өндөрлөв. Үүнийг хүлээн зөвшөөрснөөр бид аз жаргалыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө ажиллаж чадна. Дээрхийн Гэгээнтэн энэ хэмжүүр нь амар амгалан сэтгэлийг нэмэгдүүлэхийн сацуу тэдний биеийн эрүүл мэндийг ч мөн сайжруулна. Энэ нь олныг хамарсан шийдэлд хүргэнэ хэмээв.

Үдээс хойшхи хэлэлцүүлгийн хөтлөгчөөр Арианна Хафингттон ажиллалаа. Тэрээр манай дэлхий улам бүр хэцүү болж байгаа тухай өөрийн ажиглалтаар яриагаа эхлүүллээ. Мөн тэрээр бидний дотор дотоод хүч байдаг хэдий ч бидний ихэнх нь түүндээ хүрдэггүй, хэрхэн хүрэх аргаа ч олдогггүй гэлээ.

Ричи Дэвидсон сайн сайхан байдлыг хэмжих 5н төрлийн санааг дэвшүүллээ. (1.) Сайн сайхан байдал нь ур чадвар, (2.) Сайн сайхан байдал нь өргөн утгаараа оюун санааны сайн сайхан байдалтай холбоотой. Яагаад үүнийг хийж байгаа вэ? Оюун санаа нь төвлөрч байна уу? Та аз жаргалтай байна уу? гэсэн асуулт бүхий судалгаа хийхэд оюун санаагаа төвлөрүүлж чаддаг, сайн бодол тээж явдаг хүмүүсийн сайн сайхан байдал нь илүү өндөр үзүүлэлттэй гарчээ. Хэрэв оюун санаа нь хэрэн тэнэж явдаг бол үйл хэрэг нь ч бүтэмж муутай байдаг. Хүмүүсийн аз жаргалгүй амьдарч байгаагийн нэгэн шалтгаан нь энэ юм. Дээрхийн Гэгээнтэн Ричигийн хэлсэн хэрэн тэнэдэг оюун санаа гэдэг тодорхойлолт, миний ч мөн тодорхойлолттой ойролцоо сонсогдож байна хэмээлээ.

Ричи сайн сайхныг хэмжих санаагаа үргэлжлүүлэн (3.) Сайн сайхан байдал нь оюун санаа болон бие махбодийн уялдаа холбоотой. (4.) Сайн сайхан байдал нь гурван талт холбоос: бухимдалтай үйл хэргийн дараах тайвшрал; оюунлаг байдал болон өгөөмөр сэтгэл. 5. Сайн сайхны төлөөх төрөлхийн хандлага, балчир хүүхдүүд бусдын төлөө сэтгэл тавихыг илүүд үздэг болохыг судалгаагаар нотолжээ.

Сайн сайхныг түгээхийн тулд ямар үйл хэргийг явуулах нь тустай вэ хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн:

“Өглөөний хэлэлцүүлгээр би ярьсан – сургуулийн боловсролоор мөн төрөл бүрийн мэдээллийн хэрэгслийг ашиглах тухай. Бид сөрөг муу мэдээ мэдээллийг дамжуулдаг шигээ эерэг сайхан мэдээллийг ч мөн дамжуулж баймаар байна. Хүний өөрийн мөн чанар зөөлөн байдаг шүү дээ. Бид эхээс төрч эхийн элбэрэл хайраар өсч торнидог. Бид нийгмийн амьтад төдийгүй бидний амьдрал бие биенээсээ хамаарч байдаг. Ээжээсээ их хайр элбэрлийг амссан хүмүүс илүү аз жаргалтай, итгэл дүүрэн байдаг. Бид эхээсээ төрөхдөө зөөлөн мөн чанартай байдаг ч өсч торнихын хирээр энэ чанар маань уусдаг. Боловсрол дадлаар энэ чанараа аль болох бага наснаасаа хэвээр хадгалж үлдэх хэрэгтэй. Энэ нь хүн оюун ухаанаа ашиглан өөрийн болон нийгмийн сайн сайхныг цогцлоохын тод жишээ болно.”

Жонатан Патц: Үдээс хойшхи хэлэлцүүлгийн сэдэв нь харилцан хамаарал буюу шүтэн барилдлага гэлээ. Харилцан хамаарлыг ойлгон ухалгүйгээр цахилгаан эрчим хүчний зарцуулалт дэлхийн цаг уурт нөлөөлж буйг ойлгож чадахгүй. Ойлгож хүлээн авснаар цахилгааны зарцуулалтаа ч багасгахыг хичээнэ. Үүнд Дээрхийн Гэгээнтэн:

"Оюун санаагаа өөрчилснөөр эх дэлхийгээ өөрчилье" – "Эх дэлхийгээ эрүүл саруул, амар амгалан орон зай болгоцгооё" хэлэлцүүлэг
Дээрхийн Гэгээнтэн Далай Лама “Оюун санаагаа өөрчилөн эх дэлхийгээ
өөрчилье” үдээс хойшхи хэлэлцүүлэгт оролцогчдын хамт.
Висконсин муж, Мэдисон, 2013.05.15. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Бид дэлхийн цаг уурын өөрчлөлт, дэлхийн эдийн засаг зэрэг асуудлуудад нэгдмэл нэгэн хамтарсан байр сууринаас хандах хэрэгтэй. Бид 7 тэрбум хүний амьдралыг даяанчлал мэтээр хүлээж сууж болохгүй. Дэлхийн хүн ам цөөхөн байх тэр үед улс болгон өөрөө өөрийгээ хангадаг байлаа. Гэвч өнөөгийн цаг үед бүх хүмүүс харилцан хамааралтай болсон. Хуучин арга барил хоцрогдсон. Жишээ нь маш их хөрөнгө мөнгийг цөмийн зэвсэглэлийг хангах, хөгжүүлэхэд зарцуулсан. Тэгсэн атлаа хэн нь ч үүнийгээ ашиглаж зүрхлээгүй. Үнэн хэрэгтээ энэ мөнгө үргүй зарцуулагдсан. Бид хуучин арга барилыг халах, өөр шинэ арга барил сонгох цаг болсон.”
Матью Рикард бид өнөөг хүртэл эрүүл саруул оюун санааны хүчийг дутуу үнэлсээр ирсэн. Оюун санааны хүч нь өөрчилж чадна гэдэгт итгэлтэй байдгаа илэрхийлэв. Арианна тулах цэгтээ хүрсэн үү хэмээн үү хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн:

“Хэрэв бид шаардлагатай боловсролыг олгож, тууштай зүтгэл гаргаваас энэ дэлхийгээ өөрчилж чадна. Бид байгалиасаа аминч мөн чанартай ч тэнэг аминч бус ухаантай аминч байх нь чухал. Бид урт хугацааны ашиг тусыг нь харах чадвартай байх хэрэгтэй. Эдгээр зүйл нь боломжтой төдийгүй энэхүү өөрчлөлт энэ зуунд болж чадна гэж үзэж байна.”

“Боловсрол өөрсдийгээ сургах хамгийн зөв алхам. Өөрийгээ болон өрөөлийг бодсоноор өөрийн сайн сайхан байдлыг хангаж чадна. Илүү энэрэнгүй, амар тайван нийгмийг бүтээх боломжтой. Гагцхүү хүн бүрийн зүтгэл, үүнд хүрэх эрмэлзэл, хариуцлага чухал.”

Дээрхийн Гэгээнтэн хэлэлцүүлэгт оролцогч бүрт цагаан өнгийн хадаг барихад тэд гар гараасаа барилцан эрч энергиэр дүүрэн үзэгчдэд хандан зогсов.

“Аливаа агуу өөрчлөлт хувь хүнээс эхтэй. Хүн бүрийн доторх сэтгэлийн амар амгалан дэлхийн нийтийн амар амгалан болдог. Үүний төлөө бид бүгдээрээ зүтгэж чадна. Энэ үйлийг дэмжиж ямар нэгэн үйл хэрэг хийх санаа төрж байвал бусадтайгаа хуваалцаарай. Энд мянган хүн байгаад тэдгээр нь арав арван найз нөхөдтэйгээ хуваалцваас арван мянган хүн энэ талаар сонсох болно. Ийм замаар бид өөрсдийн оюун санааг өөрчилж улмаар эх дэлхийгэ өөрчилж чадна. Баярлалаа.”
Үзсэн: 2 529
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц