Мэдисоноос Нью Орлеон руу хөдлөхийн өмнө Хятад, Төвд оюутнуудтай уулзав

20-05-2013, 04:50  |  Хэвлэх

2013 оны 05дугаар сарын 17

АНУ, Луйзиана муж, Нью Орлеон ба Висконсин муж, Мэдисон, 2013.05.16 – Мэдисон хот дах айлчлалын сүүлийн өдөр модны шинэхэн нахиалсан навчин дээр нар тусч тогосны дуу цууриатсан Deer паркад Калачакра павилионд АНУ-д сурч буй Хятад болон Төвд оюутнуудтай Дээрхийн Гэгээнтэн хувиараа уулзлаа.

Мэдисоноос Нью Орлеон руу хөдлөхийн өмнө Хятад, Төвд оюутнуудтай уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хятад оюутнуудтай уулзах үеэр.
Висконсин муж, Мэдисон, 2013.05.16 Зургийг Жереми Расселл (ДЛО)
Уулзалтанд Мэдисон болон Чикаго хотоос 51 оюутан оролцсоны 10 нь Төвдөөс ирсэн, 13 багш, 15 хятад оюутан, 13 тайвань оюутан байлаа. Дээрхийн Гэгээнтэн нөхөрсөг, халуун дулаан яриа өрнүүлсний ихэнхийг англи хэлээр ярилаа. Тэрээр Төвд Хятадын нэг хэсэг байхын ашиг тустайг хүлээн зөвшөөрөхийн сацуу Төвдийн өөрсдийн хэл, шашин, соёлоо хамгаалах хатуу байрь сууриа ч мөн мэдэгдэв. Зөвхөн Төвд уламжлалаар хадгалагдан үлдсэн дэлхий нийтийн үнэт зүйл болсон санааны талаархи гүн гүнзгий мэдлэгийн талаар тайлбарлалаа.

Тэрээр 1954-55 онд Хятадад айлчилахдаа Мао Цэ Дунг болон Хятадын бусад удирдагч нартаа уулзах үеэрээ ярьсан хошин яриаг дэлгэв.

Төвд оюутнуудад хандан төрөлх хэлээрээ сурахын ач холбогдлыг онцлон захив. Мөн Төвд хэл, шашин, соёлын үнэ цэнийг шагшин магтлаа. Төвдийн Буддизмын уламжлал хийгээд ном зохиол нь дэлхий дахинд Буддист шашны сургаалийн цогц байдлаар нь тайлбарлан ойлгуулдаг. Энэ нь Наландагийн уламжлал билээ. Энэ аргачлалыг Энэтхэгт хөгжүүлж Төвдөд хадгалан үлджээ. Хурц оюун санаагаар танин мэдэхүй хийгээд учир шалтгааны ухааныг тайлбарласан нь орчин үеийн боловсролд тусгагдаагүй байдаг. Эрдэмтэд үүний тайлбар нотолгоог судлан хэлэлцэн ярилцаж байгаа ажээ. Энэхүү танин мэдэхүйн хийгээд учир шалтгааны ухааныг өөр салбарт ч мөн хэрэглэж болох юм.

Мэдисоноос Нью Орлеон руу хөдлөхийн өмнө Хятад, Төвд оюутнуудтай уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвд оюутнуудтай уулзах үеэр.
Висконсин муж, Мэдисон, 2013.05.16 Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн VII, VIII, IX зууны үед Төвд орон нэгдмэл, хүчирхэг орон байсан. Үүний дараа төвийн засаглал доройтсон. Гэвч Төвд орон өөрсдийн хэл, шашин, соёл маань Төвдийн нэгдмэл байдлын эх үүсвэр болсоор ирсэн. Тиймээс оюутнуудыг академик боловсролоо англи хэлээр олж авч байгаа ч Төвд судлалаа орхилгүй давхар суралцаж байхыг зөвлөв.

Мөн Дээрхийн Гэгээнтэн “Дундаж Хандлага”-ын арга замын талаар дэлгэрэнгүй тайлбар хийв. Үүнд маш анхааралтай хянамгай хандсанаа дурьдлаа. Энэ хандлага нь ОУ-ын дэмжлэгийг хүлээсэн төдийгүй Хятадын сэхээтнүүдийн дэмжлэгийг ч хүлээж байгаагаа цохон хэллээ. Улс төрийн үүрэгт ажлаа дуусгавар болгосон ч эдгээр зүйлд тайлбар мэдээлэл өгөх нь ёс суртахууны үүрэг хариуцлага хэмээн үздэг .

Дээрхийн Гэгээнтэн Deer паркаас хөдөлсний дараа уг арга хэмжээг зохион байгуулагч Сопа гэвш аян замдаа сайн явж урт наслахыг ерөөсөөр хоцров. Дээрхийн Гэгээнтэн Нью Орлеон руу ниссэн бөгөөд нисэх буудал дээр Тулане Их Сургуулийн төлөөлөгч болон Луйзиана мужийн Сенатор Гари Смит угтан авлаа.
Үзсэн: 2 351
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц