Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сиднейд зочлон боловсролыг чухалчлав

21-06-2013, 05:44  |  Хэвлэх

2013 оны 6 дугаар сарын 13

Австрали, Сидней, 2013.06.13 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үүр хаяарахаас өмнө Аукландаас Сидней хот руу нисч Сиднейд газардахад сайхан өглөө угтлаа. Энэ удаагийн айлчлалаар Австралид 11 хоног зочлох ажээ. Тэндээс Сидней Их Сургууль руу хөдлөн олон сайхан инээмсэглэсэн царайтай таарав.

Их Сургууль дээр хүрэлцэн ирэхэд профессор Жон Кийн хамтран ажилагсад болон 788 оюутнуудад танилцууллаа. Профессор Жон Кийн жинхэнэ удирдагч төдийгүй хүчирхийллийг эсэргүүцэгч, энэрэн нигүүлсэхүйг бусдад түгээгч нэгэн билээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сиднейд зочлон боловсролыг чухалчлав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сидней Их Сургуулийн багш,
ажилтнууд, оюутнуудтай уулзав. Австрали, Сидней, 2013.06.13.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Ах, дүү нараа, ийм сайхан цог золбоот залуустаа уулзан ярилцахдаа баяртай байна. Миний насныхан XX зуунд хамаарагдана. XX зуун улиран одож хэн ч буцааж авчирч чадахгүй. Та нарын ихэнх нь 80 гаруй жил үлдээд буй XXI зуунд хамаарагдана. Ирээдүй нээлттэй байна. Та бүхэнд энэ зууныг өнгөрсөн зуунаас илүү амар амгалан зуун болгох үүрэг хариуцлага ноогдож байна.”

Хэдийгээр XX зуунд гайхамшигт хөгжил авчирсан ч маш их хүчирхийлэл, хядлагын зуун болсон. Эндээс бид хүчирхийлэл нь зорилгодоо хүрэх алхам шийдэл биш гэдгийг суралцлаа. Өнгөрсөн үед хөрш зэргэлдээхээ нураан сүйтгэх нь ялалт гэж тооцогддог байсан бол өнөө цагт бүх зүйл харилцан хамааралтай болсон. Бид бүгд дэлхийн эдийн засгаас хамааралтай болж цаг агаарын дулаарал нь бүгдэд адил тусч байна. Одоо амьдарч буй 7 тэрбум хүмүүн хүн төрөлхтөний нэгэн гэр бүл. Тэдний ашиг сонирхол, бидний ашиг сонирхол хэмээх ойлголт биднийг бусниулна.

XXI зуун хүчирхийллийн бус, амар амгалангийн зуун болох ёстой. Жинхэнэ амар амгалан дотоод сэтгэлээс үүдэлтэй. Уур хилэнтэй үедээ амар амгалан байж чадахгүй хэмээлээ.

Боловсролын талаарх сэдэвтээ эргэн орж хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тэгэх ч эрхтэй. Гэхдээ энэ аз жаргалд хүрэх арга нь бодит байх ёстой. Гэвч мөн чанар хийгээд харагдах байдал хоёрын хооронд их зөрүү бий. Бидэнд тохиодог маш олон асуудал мөн чанарыг харахаасаа илүү өнгөцхөн байдалд нь автдаг. Бидний оюун санаа сэтгэлийн хөдөлгөөнд автаж булингартсан үед мөн чанарыг тод харж чаддаггүй. Боловсролын гол зорилго нь мөн чанарыг харах чадвартай болгож түүний ач тусыг мэдрүүлэхэд оршино.

“Тулгараад байгаа олон асуудлыг хүмүүс бид өөрсдөө бий болгож байна. Үүнд эмэгтэйчүүдэд ч бас хамаатай. Бүрэн бус боловсрол эзэмшсэний уршиг. Суурь боловсрол дээр нэмж өгөөмөр сэтгэл, бусдад санаа тавих, энэрэх сэтгэлийг олгох хэрэгтэй. Эс тэгвээс гайхалтай ухааныг маш хүчтэй сөрөг сэтгэлийн хөдөлгөөнд автуулбал сүйрлийг авчирч болзошгүй. Гай зовлонг авчирдаг эх үүсвэр ч мөн бидний оюун санаа, сэтгэлийн хөдөлгөөнд байдаг.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сиднейд зочлон боловсролыг чухалчлав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сидней Их Сургуулийнхантай
хийсэн ярилцлагын үеэр. Австрали, Сидней, 2013.06.13.
Зургийг Рюсти Стивард
Тэрээр оюун санаа болон сэтгэлийн хөдөлгөөн хэрхэн ажилладагыг сурч судлаж сэтгэлээ тунгалаг байлгахыг зөвлөв. Оюун санаа хийгээд сэтгэлийн хөдөлгөөнийг зохицуулах нь хялбар бус. Ямар нэгэн барьцтай зүйл биш. Оюун санааг оюун санаагаараа л зохицуулна. Эртний Энэтхэгийн үзэл санаанууд энэ талаар гүн гүнзгий мэдлэг агуулсан байдаг. Сүүлийн 30иад жил эрдэмтэд энэ талаар судалж байгаа. Бид өгөөмөр нинжин сэтгэлийг боловсролын системд оруулах арга замыг хайх болоод байна.

Дээрхийн Гэгээнтэн манай дэлхий бүх шатанд ёс суртахууны хямралд өртөөд байгааг ажигласнаа ярилаа. Түүний зарим нэг нөхөд нь ёс суртахуун шашнаар дамжуулан хүрэх ёстой гэж үздэг. Ямар ч гайхалтай шашин байсан дэлхий нийтэд дан ганцаар хүрэхгүй. Дэлхий нийтийн асуудлыг дэлхий нийтэд хүрэх шийдлээр зохицуулагдана. Мөн 1 тэрбум шашин шүтдэггүй хүмүүс бий. Шашин шүтэгчдийн дотор ч мөн чин сэтгэлээсээ шүтдэггүй хүмүүс бий. Сүм хийдэд очдог хэдий ч амьдрах хэв маягт нь төдийлөн тусдаггүй.

“Бид боловсролыг ёс суртахууны сэрэмжтэй болгоход ашиглан аз жаргалтай амьдралд сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр хүрэх арга замыг хайх хэрэгтэй. Хэрэв оюун санаа хийгээд сэтгэлийн хөдөлгөөнөө хэрхэн зохицуулах дадлыг суулгавал орчин үеийн боловсролын систем сайжирна. Үүнийг шашнаас ангид замаар суулгах хэрэгтэй. Үүнийг л би та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.”

Оролцогчдоос асуулт болгооход Дээрхийн Гэгээнтэн манай боловсролын систем хүний суурь үнэ цэнэ, өгөөмөр дулаан сэтгэл зэргийг суулгахад анхаарах хэрэгтэй хэмээн давтан хэлэв. Эрдэмтэд энэ нь биеийн сайн сайханд тустай болохыг нотолсон. Амьтадыг хайрладаггүй хүмүүс хүмүүсийг ч мөн хайрладаггүй. Тэрээр өөрийн боловсролд хайхрамжгүй ханддаг залуу хүмүүст хандан өөрийн залуу байх үеийг дурсав. Тэрээр өсвөр залуу насандаа сурах сонирхол багатай байсан ба үүндээ харамсаж боловсролын чухалыг үнэлэн явдагаа хуваалцлаа.

Төгсгөлд нь цугласан олонд хандан:

“Хэлсэн зүйлүүдийг бодоод сонирхолтой санагдвал улам бүр гүнзгийрүүлээрэй. Эс бөгөөс зүгээр л мартаарай” хэмээн айлдлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сиднейд зочлон боловсролыг чухалчлав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ABC телевизийн 730 Репорт
нэвтрүүлэгт ярилцлага өгөв. Австрали, Сидней, 2013.06.13.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дараа нь хэвлэлийнхэнийг зочид буудалдаа хүлээн авч уулзав. Хоёр телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өглөө. Ярилцлагад зовлон зүдгүүр хийгээд бидний амьдралын харилцан хамаарал, бусдын сайн сайханд санаа тавих зэрэг асуудлыг хөндөв. Мөн хүний үнэ цэнийг дэлгэрүүлэн аз жаргалтай амьдралд хөтлөх зорилгоо дурьдлаа. Хөгжим болон урлаг соёлын талаар асуухад залуу байх үедээ кино үзэж дараа нь телевиз үздэг байсан. Түүнийгээ больсон. Одоо өдөр бүр өргөн хүрээнд шинжлэн бясалгал хийж түүнээсээ гайхалтай сэтгэлийг авдаг.

Мөн Төвдөд газар аваад байгаа зулын гол болж өөрийгээ золиослох үзэгдлийн талаар асуухад энэ нөхцөл байдал маш гунигтай хэрэг. Энэ гунигтай үйл явдал ямар нэгэн шалтгаанаар бий болж байгаа. Үүнийг Хятадын эрх бүхий хүмүүс судлан үзэж шийдвэрлэх алхам хийх болов уу. Нэг талаар энэ нь сүүлийн 60 жилийн хөгжлийн явцад сэтгэл алдарсны шинж. Нөгөөтэйгүүр үүнийг үйлдэж буй хүмүүс хэн нэгэнд хор учруулахын оронд өөрсдийгээ золиосолж байна гэлээ.

Үхлийн талаар асуулт тавихад Дээрхийн Гэгээнтэн: Үхлээс айх хэрэггүй. Хуучин биеэ шинэ биеэр сольж байгаатай адилхан. Хэрэв үүнд бэлтгэлтэй, бодитой итгэлтэй байвал айх зүйл үгүй. Үхэл бол амьдралын нэг хэсэг. Түүнтэй холбоотойгоор дараагийн Далай Лам эмэгтэй хүн байж болох уу хэмээн асуухад мэдээж эмэгтэй хүн байж болно. Гэхдээ үүнийг Төвдийн ард түмний хүслээр л шийдэгдэнэ хэмээн хариуллаа.

Олон нийтийн мээдээллийн хэрэгслийг хэрхэн үздэг вэ хэмээн асуухад:

“Маш чухал. Бодит байдлыг тодорхой харах боломжийг олгодог. Тиймээс өгч буй мэдээлэл бодитой, хутган үймээлээгүй, үнэн байх ёстой.
Үзсэн: 2 133
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц