"Залуу оюун" санаа бага хуралд оролцож, “Лоавес ба Фишес Фрее” ресторанд үдийг зоог барьж Вестмийд эмнэлэгт зочлов

23-06-2013, 05:50  |  Хэвлэх

2013 оны 6 дугаар сарын 17

Австрали, Сидней, 2013.06.17 – Дээрхийн Гэгээнтэн өөрийн үдэлсэн буудлаас холгүй орших Сидней хотын танхимд “Залуу Оюун Санаа” бага хуралд морилон ирэв. Уг хурлаар өнөөгийн залууст тулгарч буй асуудлуудыг хөндөн ярилцах ажээ. Хэлэлцүүлгийн билэг тэмдэг болсон цагаан, улаан өнгийн далбаа болон: Халуун сэтгэл, ухаалаг бодол, гэрэлт ирээдүй гэсэн уриаг бичсэн байлаа. Өглөөний ярилцлагын сэдэв: хэрхэн сайн хүн болж өсч торних вэ? .
Хэлэлцүүлэгт Дээрхийн Гэгээнтэн тэргүүтэй, Карла Риналди, Дебора Харкюрт, Ясмин Абдел нар оролцов. Тэднийг суудлаа эзэлсний дараа хөтлөгч Симон Лонстаф Дээрхийн Гэгээнтнээс: Бид хэрхэн сайн хүн болж хүмүүждэг вэ? хэмээн асуулаа.

"Залуу оюун" санаа бага хуралд оролцож, “Лоавес ба Фишес Фрее” ресторанд үдийг зоог барьж Вестмийд эмнэлэгт зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Залуу Оюун Санаа танхимд
хийсэн бага хурлын хэлэлцүүлгийн үеэр. Сидней, Австрали,
2013.06.17. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Сайн хүн болж байгаа эсэхийг хэмжих хэмжүүр нь түүнд сэтгэлийн амар амгалан байгаа эсэхээр үнэлэгдэнэ” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулаад “Магадгүй хэн нэгэн эд хөрөнгөтэй, амжилттай, өндөр боловсролтой, удирдах албан тушаалтай байж болох ч сэтгэлийн амар амгалан байхгүй бол аз жаргалтай байж чадахгүй.”

“Жишээ нь миний ээж бичиг үсэг мэдэхгүй, жирийн нэгэн тариачин боловч өгөөмөр нинжин сэтгэлтэй хүн. Үр хүүхдүүдийхээ төлөө өөрийгээ зориулж, бусдад ч харамгүй тусалдаг байсан. Хятад өлсгөлөн ядуурал болж байх тэр үед нэгэн эхнэр нөхөр хоёр үүдэнд маань ирж хоол гуйн өлбөрч үхсэн хүүхдээ тэврээд зогсож байсан. Ээж маань уйлан өрөвдөж хүүхдийг хөдөөлүүлэхэд туслан олдсон бүхий л хоол хүнсээ тэдэнд өгч байж билээ.”

Хүүхэд эхээс төрөхдөө сэтгэлийн амар амгалантай төрдөг үү эсвэл энэ амар амгаланг өөрөө хөгжүүлдэг үү хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн: хүүхэд хүн болох нь ээжийн элбэрэл хайраас шалтгаалдаг. Ингэж эх үрийн хооронд нандин хэлхээ үүсдэг. Бусдад санаа тавихын тулд тэдэнд хайр энэрэл үзүүлэх чадвартай байх хэрэгтэй. Шувуу, амьтан хүртэл үр төлөө хамгаалдаг. Энэ нь байгалийн хууль. Ямар ч шашны ёс суртахуун бус.
Өнөөгийн нийгэм хэт материаллаг тал руугаа хэлбийж хайр элбэрлийг ойшоохоо больжээ.
Бид өсч торнихдоо энэ нандин чанарыг үл ойшоон дарж материаллаг хөгжлийн төлөө зүтгэцгээж байна.”

Дээрхийн Гэгээнтэн хоёр төрлийн өрсөлдөөн байгааг дурьдаад сайн тал нь эрдэм номондоо шамдан суралцахад тустай. Мөн бусдыг ч сайн сураасай гэсэн хүслийг агуулсан байх хэрэгтэй. Муу тал нь бусдыг бүтэлгүйтэхийг хүсч, дорой байлгахыг оролдох гэлээ.

Карла Риналди бага байхад бид орчноосоо суралцан сайн хүн болж хүмүүжих бололцоотой хэмээв. Дэбора Харкюрт үүнтэй санал нэгдэж бидний сайн хүн болж өсч торних нь эцэг эх, тэдний хоорондын харилцаа, багш сурган хүмүүжүүлэгч орчин тойрноос ихээхэн шалтгаална. Дээрхийн Гэгээнтэн, боловсролоор дотоод сэтгэлийн үнэ цэнэ болсон хайр, энэрэл, тэсвэр тэвчээрийг сануулж сургаж энэ нь аз жаргалд хүргэдэг болохыг зааж сургах нь чухал хэмээн нэмж хэллээ. Ясмин Абдэл-Мажид хэлэлцүүлэгт оролцон тэрээр шашнаас ангид нийгэмд өссөн ч түүний аав нь шашны ёс суртахууны үүргээ биелүүлсээр ирснийг дурьдав. Дээрхийн Гэгээнтэн шашны ёс суртахууны үүргийг сайшаав.

"Залуу оюун" санаа бага хуралд оролцож, “Лоавес ба Фишес Фрее” ресторанд үдийг зоог барьж Вестмийд эмнэлэгт зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Залуу Оюун Санаа танхимд хийсэн
бага хурлын хэлэлцүүлгээр тайзнаа зуун залуус уригдан суув.
Сидней, Австрали, 2013.06.17. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Энэ үед хэлэлцүүлгийн үеэр 100 хүүхэд залуус, тэдний бага нь 8 настай, индэрт нэгдэн тэдэнтэй хамт суулаа. Тэд Дээрхийн Гэгээнтнээс асуулт асуухаар зэхсэн байлаа. Тэдний эхний асуулт сайн аав, ээжээс сайн хүн төрөх үү хэмээхэд, Дээрхийн Гэгээнтэн энэрэнгүй сайхан сэтгэлтэй эцэг эхтэй хүүхдүүд энэ нь илүү дөхөм байдаг. Эцэг эх нь үргэлж муудалцаж байдаг хүүхдүүд энэрэнгүй сайхан сэтгэлтэй болоход арай хол санагддаг. XIV Далай Лам та 14 удаа хүүхэд насыг туулсан байх. Хүүхэд насаа сайн мэдэх үү гэхэд урьд насны амьдралаас ой тойнд үлддэггүй. Буддист ойлголтоор бид дахин төрдөг гэж үздэг хэмээн хариулав.

Дэлхийд энх тайван хэзээ нэгэн цагт тогтох уу гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн, дайныг өдөөж амар амгаланг бусниулдаг нь хүмүүс бид нар. XX зууны хүч түрэмгийллийн үеэр 200гаад сая хүн амь үрэгдсэн. Зарчмын хувьд бид дайн байлдаан хийсэн шигээ үүнийгээ зогсоож чаддаг байх ёстой. XXI-р зууны залуус та нарт, энэ зууныг энх тайван, амар амгалангийн зуун болгох боломж бий. Энд суугаа хүн бүр асуудлыг хүчээр бус яриа хэлэлцээрээр шийдвэрлэдэг болоорой хэмээн айлдав.

Нэгэн бяцхан охин хамгийн дуртай номын талаар асуухад тэрээр хэсэг бодолхийлсны дараа одон орны ном хэмээн хариуллаа. Бас нэг охин шашны нэрийн доор эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүчирхийлдэг үзэгдлийг та юу гэж боддог вэ хэмээн асуухад өнөөгийн дэлхий дахины боловсрол илүү их эрх тэгш байдлыг олгож байгаа ч зөвхөн уураг тархийг хөгжүүлэх нь хангалттай бус, сайхан сэтгэлийг ч мөн хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлнэ хэмээн хариулав. Нэгэн хүү та уураа яаж барьдаг вэ хэмээхэд:

“Уур унтуунд ямар нэгэн ашиг тус байна уу хэмээн өөрөөсөө асуух үед уур хилэн зөвхөн юмыг сүйтгэн бусниулдаг болохыг мэдэрдэг. Энэ нь бидний сэтгэлийн амар амгаланг үгүй хийж асуудал тарьдаг. Мөн зөв бодож тунгаах чадварыг сулруулдаг.”

"Залуу оюун" санаа бага хуралд оролцож, “Лоавес ба Фишес Фрее” ресторанд үдийг зоог барьж Вестмийд эмнэлэгт зочлов
Хэлэлцүүлгийн үеэр асуултанд хариулах мөчид хөгжилтэй үеийг
хамт хуваалцав. Сидней, Австрали, 2013.06.17.
Зургийг Рюсти Стювард
Бяцхан хүү түүнээс дахин төрөхдөө хаана хэн болж төрөхийг хүсдэг вэ хэмээн асуухад:
“Магадгүй 20 жилийн дараа чиний хүү болж төрөх ч юм билүү. Миний дуртай уншлага – Орчлон хэдий бээр оршино, Амьтан төдийчинээ орших хүртэл, Би бээр мөн тэр сачуу оршоод, Амьтны зовлонг арилгах болтугай - дотоод сэтгэлийн хүч өгдөг. Нэг л өдөр Далай Лам нас баржээ гэж сонсох байх. Гэвч би дахин төрнө. Далай Ламын оффис сан байхгүй болсон байсан ч би дахин төрж буцаж ирнэ хэмээлээ.”

Дээрхийн Гэгээнтэн, шашнаас ангид ёс суртахуун нь маш чухал. Учир нь энэ нь дэлхий нийтийн түгээмэл соёл. Шашны уламжлалууд нь хил хязгаартай. Буддын сургаал Буддистуудад, Лалын шашин Муслимчуудад гэх мэт. Харин шашнаас ангид ёс суртахуун нь хүн бүхэнд хүрч чадна.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Ашфилд Париш Сүмд өөрийн анд Билл Креюгийн Exodus сангийн үйл ажиллагаатай танилцахаар зочлон ирэв. Сангийн үйл ажиллагаа орон гэргүй болон хүнд нөхцөлд байгаа хүмүүст тусламж дэмлэг үзүүлдэг. Рэв Билл Дээрхийн Гэгээнтнийг үүдэнд тосон авч уулзахад заншил ёсоор цагаан хадаг барив. Тэрээр орон гэргүй хүмүүстэй хамт үдийн зоог барихыг хүслээ. Сүмийн ажилтан нутгийн уугуул Дээрхийн Гэгээнтнийг тавтай морилохыг уриад “Нутгийн уугуул иргэд бид ч мөн адил газар нутгаа эзэмших эрхгүй болсон. Таны аз жаргал, амар амгалангийн хүмүүст хүргэдэг яриа илтгэлд дуртай” хэмээв.

Хоолны дараа Дээрхийн Гэгээнтэн, Рэв Биллийн хамт хормогч өмсөж тэдэнд дессэрт санал болгов.

Дээрхийн Гэгээнтэн Биллд хандан: “Дэлхийн удирдагч нартай уулзахад тэд дэмжихээ илэрхийлж байсан. Хэн нэгэн очих газаргүй, ганцаараа байх гэдэг ямар хэцүүг бид мэднэ. Нэг л өдөр бидний хүсч буй шиг чөлөөт орон болно” хэмээн өгүүлэв.

"Залуу оюун" санаа бага хуралд оролцож, “Лоавес ба Фишес Фрее” ресторанд үдийг зоог барьж Вестмийд эмнэлэгт зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам орон гэргүй хүмүүст туслан
дэмждэг Loaves and Fishes Free ресторанд дессэрт түгээв.
Сидней, Австрали, 2013.06.17. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд рестораны жаазалсан зургийг бэлэглэв. Зургийн доор “Бурхан таныг ивээг. Бурхан Төвдийг ивээг” хэмээн бичсэн байлаа. Үүний хариуд Дээрхийн Гэгээнтэн:
“Ах дүү нараа, бид бие биеэ эртнээс мэднэ. Өнөөдөр намайг урьж өөрийн ажил үйлсээ харуулсанд талархаж байна. Энэрэн нигүүлсэж, бусдад санаа тавих нь үгээр бол амархан. Та бүхэн үйл хэргээрээ олон жилийн турш, зөвхөн нэг газарт бус, олон газар үзүүлж байгаа нь гайхалтай хэрэг.

“Орон гэргүй гээд итгэл найдвараа хэзээ ч бүү орхиорой. Одоохонд та бүхэн орон гэргүй байгаа. Би ч мөн адил. Гэхдээ өргөн хүрээнд авч үзвэл дэлхий бидний гэр, бусад хүмүүс бидний ах дүү. Урьд өмнө нь уулзаж учирч байгаагүй хүн та бүхнийг халамжилж дэмжиж байна. Энэ л хүний уугуул мөн чанар юм.

“Та бүхэнтэй амттай зоог барьлаа. Баярлалаа. Та бүхэнд дессэрт түгээсэндээ баяртай байна. Буддын сургаалаар бусдад өөрийн гараар өргөл өгөх нь буян билээ. Ингэж буян хураах боломж олгосонд баярлалаа. Үүний хариуд энэ сайхан үйлс үргэлжлэн дэлгэрэг гээд хандив өргөхийг хүсч байна хэмээлээ.”

Дээрхийн Гэгээнтний өнөөдрийн сүүлийн хөтөлбөрт ажил Westmead эмнэлэгт зочлох байлаа. Түүнийг Австралийн тэргүүлэх зэргийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмч Жереми Чапман хүлээн авч 340 орчим эмч, эмнэлгийн ажилтнууд цугласан танхимд урив. Тэд ёс суртахуун, зан төлөвийн талаар Дээрхийн Гэгээнтнээс асуулт болгоох ажээ.

"Залуу оюун" санаа бага хуралд оролцож, “Лоавес ба Фишес Фрее” ресторанд үдийг зоог барьж Вестмийд эмнэлэгт зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Westmead эмнэлэгт зочлох үеэрээ
өвчтөнтэй уулзав. Сидней, Австрали, 2013.06.17.
Зургийг Рюсти Стювард
Тэдний нэг асуулт өвчтний муу зуршилд хэрхэн хандах вэ хэмээхэд өвчтөн өөрчлөлтөнд бэлтгэн сургаж болох юм. Эмчийн зөвлөгөөг тэд сонсдог. Гэхдээ хэн нэгний шахалтгүйгээр өөрийн хүсэлтээр, өөрийн сахилга батаар өөрчлөлт хийх нь илүү үр дүнтэй. Баян ядуугийн хооронд хэт их ялгаа гарч байна. Ядуу хүмүүсийн өөртөө итгэх итгэлийг сэргээж өгөх нь илүү үр дүнтэй арга.

Хүмүүсийн ялгаатай амьдарлыг Буддизмд хэрхэн тайлбарладаг талаар асуув. Үүний гол шалтгаан нь хувь хүний урьд үйл, кармагаас үүдэлтэй. Хэдийгээр карма гол шалтгаан боловч нэмэлт нөхцлүүд бас орно. Өмнөх муу үйлийн үрийг одоогийн сайн үйлийн үрээр дарж болно.

Амьдралын дундаж наслалтаараа Австрали хүн болон нутгийн уугуул иргэдийн хооронд 17-20 жилийн зөрүү байна. Энэ тал дээр юу хийхийг зөвлөнө үү хэмээхэд гол түлхүүр нь боловсрол. Европоос анх цагаачлан ирэгсэд болон одоогийн австраличуудын дундаж наслалтыг харьцуулаад үз. Ингээд ялгаатай бол боловсролоор хувь нэмэр оруулна гэж бодож байна.

Тэрээр эрхтэн шилжүүлэн суулгах өвчтнүүдтэй уулзав. Түүнийг хараад тэдгээр хүмүүсийн сэтгэл санаа сэргэж коридороор морилоход Дээрхийн Гэгээнтнийг харах гэсэн хүмүүс, өвчтнүүд, эмнэлгийн ажилтнууд зогсож байлаа. Дээрхийн Гэгээнтэн зочлон ирэх завшаан олдсонд баяртай байгаагаа илэрхийлээд тус эмнэлгийнхний хүмүүст амьдрал бэлэглэдэг ажил үйлст магтан сайшаав.
Үзсэн: 2 508
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц