Чуан Мин хийдэд “Билгүүний Зүрхэн” хийгээд “Оюун Судлахуйн Найман Мөр” айлдав

29-06-2013, 04:48  |  Хэвлэх

2013 оны 6 дугаар сарын 19

Австрали, Мелбурн. 2013.06.19 –Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мелбурн хотоос 12км-ын зайд орших Марибирон голын эрэг дээр байрлах Вьетнамын Буддистуудын төв Чуан Мин хийдэд морилов. Дрол Кар Буддист төвийн захирал гэвш Соном Даржээ Дээрхийн Гэгээнтнийг “Билгүүний Зүрхэн” хийгээд “Оюун Судлахуйн Найман Мөр” айлдуулахаар морилон ирэхийг хүсчээ. Түүнийг Төвд, Вьетнам, Хятад, Австрали олон хүмүүс угтан мэндчилэв.

Чуан Мин хийдэд “Билгүүний Зүрхэн” хийгээд “Оюун Судлахуйн Найман Мөр” айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Чуан Мин хийдэд “Билгүүний Зүрхэн”
айлдав. Австрали, Мелбурн, 2013.06.19. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дээрхийн Гэгээнтнийг сэнтийдээ заларсны дараа лам хуврагууд хүрээлэн сууж нутгийн уугуул иргэдийн төлөөлөл тавтай морилохыг урьж сайн сайхныг хүслээ. Дээрхийн Гэгээнтэн сэтгэгдлээ хуваалцан:

“Буддын шашинт Вьетнам хийдэд зочлон бурханы номлол айлдах болсондоо баяртай байна. Өөр шашинт хүмүүс ч энд хүрэлцэн ирсэн нь таатай хэрэг. Бид эхлээд мангала судрыг пали хэлээр, Билгүүний Зүрхэн судрыг вьетнам хэлээр зарим нэг нэмэлтийг төвд хэлээр уншина хэмээлээ.

“Сүүлийн үед сургаал айлдах бүртээ эхлээд шашны талаар ярьж дараа нь нь Бурханы сургаал номлож байгаа.

Зөвхөн хүмүүн бид л Бурханы сургаал, номлолд итгэх сүсэг бишрэлтэй. Бид шашны үнэт чанарыг ойлгосноор сүсэглэн биширдэг. Бүхий л шашин хүнд хэцүү цаг үетэй тулгарах үед итгэл найдварын зул болдог. Хэрэв бүтээгч бурханд итгэдэг бол ямар нэгэн тохиол болох нь тус бүртээ утга учир агуулж байдаг. Буддистууд үүнийг урьд хийсэн үйлийн үрээр тохиодог гэж үздэг. Итгэл бишрэлгүй нэг нь үүнийг бодит байгаагаар нь харах болдог. Шашин бидэнд сэтгэлийн амар амгаланг эдлэхэд тустай байдаг.

Дээрхийн Гэгээнтэн “Энэ дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүмүүн бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсэж байна. Үүнд хүрэх хүний үнэт чанарыг дэлгэрүүлэхийг өөрийн нэгдүгээр үүрэгт ажил хэмээн үздэг. Бид бүхэн зовлон ба жаргалыг бие болон сэтгэлээрээ амталж байна. Үүнийг мэдрэхүйн ухамсараар болон оюун санааны ухамсараар хэмээн хоёр түвшинд ангилдаг. Бид цэцгийг хараад мэдрэхүйн ухамсар маань таашаал хүртдэг. Түүний гоё сайхныг мэдрэх мэдрэмж нь оюун санааны ухамсрын түвшинд явагддаг юм. Мэдрэхүйн түвшинд мэдээлэгч мэт ажиллаж оюун санааны түвшинд аз жаргалыг мэдэрч байна.

Пап лам Венедиктийн хэлсэнчлэн шалтгаан хийгээд итгэл бишрэл хамтдаа байх хэрэгтэй. Тэгэж чадваас дотоод хүч болон өөртөө итгэх итгэлийг өгдөг. Бэрхшээл зовлон тохиох үед тэсвэр хатуужил, уучлал, өөртөө тавих дэг журам хэрэгтэй. Хайрлах сэтгэлээ ч хурцалж байх хэрэгтэй. Эс тэгвээс бидний итгэл бишрэл сул болно. Бид эдгээрийг хийж чадна. Учир нь төрөхөөсөө бид хайр элбэрлийг бусдад түгээх чадвартай байдаг.

Чуан Мин хийдэд “Билгүүний Зүрхэн” хийгээд “Оюун Судлахуйн Найман Мөр” айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Чуан Мин хийд дэх
“Билгүүний Зүрхэн” айлдварын үеэр. Австрали, Мелбурн.
2013.06.19. Зургийг Расти Стюарт
Дээрхийн Гэгээнтэн шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө ажилладаг хоёрдугаар зорилгынхоо талаар дурьдлаа. Шашнуудын уламжлалуудын хооронд үзэл санаа, шүтэх арга барилын хувьд ихээхэн ялгаатай ч хайр энэрэл, хүлцэл, өршөөлийг хүнд хүргэдэгээрээ адилхан. Өөрийн шашны сүсэг бишрэлээ бусдын сүсэг бишрэлийг хүндэтгэх зан чанартай хослуулж байхыг зөвлөв. Хувь хүний зүгээс нэг шашин нэг үнэн байх хэдий ч дэлхий нийтийн хэмжээнд авч үзвэл олон шашны олон үнэн байж болох нь батлагдаад байна.

Бурхан багш Энэтхэгийн хаанчлал ноёрхож байсан Магади ястаны магади хэлээр ярьдаг байсан байх. Гэхдээ түүний сургаал номлол пали хэлээр анхлан бичигдсэн. Энэ уламжлал Шри Ланк, Тайланд, Мьянмар, Вьетнам зэрэг орнуудад дэлгэрсэн. Буддын санскрит уламжлал нь Такшашила, Наланда зэрэг бурханы шашны том хийд төвүүдээс уламжлан гарсан. Улмаар Хятадад түгэж тэндээсээ Солонгос, Япон, Вьетнамд дэлгэрсэн. Буддизм Төвдөд энэтхэгийн их бандида Шантаракшита, түүний шавь Камалашила нараар хүргэгдэн Наландагийн их сургуулийн үзлийг баримталсан юм.

Чуан Мин хийдэд “Билгүүний Зүрхэн” хийгээд “Оюун Судлахуйн Найман Мөр” айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвд, Монгол, Бутан, Шриланкуудтай
уулзав. Австрали, Мелбурн, 2013.06.19. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Хийдийн ажилтнууд Дээрхийн Гэгээнтэнд амтлаг сайхан цагаан хоол өгөхөөр өглөөнөөс эртлэн бэлтгэв. Үдийн зоогны дараа Дээрхийн Гэгээнтэн ойр орчимд амьдран суудаг Төвд, Монгол, Бутан, Шри Ланкчуудтай уулзав. Тэдэнд хандан Буддист өв соёл үнэхээр бахдам хэмээгээд 54 жилийн өмнө дүрвэн гарч байсан тэр үеэс хойш төвдийн хэл соёл, өвөрмөц байдлаа хадгалан үлдэж чадсан. Төвдийн нэр хүнд уян хатан байдал, шударга үнэн, эв нэгдлийг билгэдэж, өнө удаан орших үнэ цэнэтэй баялаг болсон.

Айлдвараа хураангуйлан “Билиг билгүүний төгөлдөр”-ийн охь нь “Билгүүний Зүрхэн” судар. Аливаа юмс харагдаж байгаа шигээ байдаггүй. Үүний жишээ болгож америкийн сэтгэл судлаач Аарон Бекийн харьцуулалтыг эш татав. Бид уур хилэнд автсан үедээ уур хүргээд байгаа зүйлийг ерин хувь сөргөөр хардаг. Энэ нь бидний өөрсдийн буруу төсөөлөл. “Билгүүний Зүрхэн” судрын мөн чанар нь “Хэлбэр дүрс нь хоосон. Хоосон чанар нь хэлбэр. Хоосон чанар нь хэлбэрээс өөр биш, хэлбэр нь хоосон чанараас өөр биш.”

Судрын төгсгөлийн мөр нь гэгээрэлд хүрэх зам мөрийг хэрхэн хураангуйлан бичсэнийг тайлбарлав.

Дараа нь “Оюун санааагаа дадалжуулах найман гишүүнт зам мөр”-ийг тайлбарлав. Эхний долоон бадаг нь арга замыг зааж сүүлийн бадаг нь цэцэн ухааныг өгүүлжээ.

Сүүлийн хоёр шад өгүүлбэрт үүл тэнгэрт сарнидагын адил оюун санааны хоосон давхаргад орж зовлонгоос ангижирна хэмээжээ.
Үзсэн: 2 483
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц