Дээрхийн гэгээнтэн Далай ламын мэндэлсний 78 насныг ойг тэмдэглэж хэдэн мянган хүн Билакуппед цуглав

11-07-2013, 06:56  |  Хэвлэх

2013 оны 7 дугаар сарын 7

Билакуппе, Карнатака, Энэтхэг. (Tenzin Desal, The Tibet Post International) – Төвдийн оюун санааны удирдагч, Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын мэндэлсний 78 насны ойг тэмдэглэж Өмнөд Энэтхэг дэх хэдэн мянган Төвд хүн Билакуппед цуглав.

Дээрхийн гэгээнтэн Далай ламын мэндэлсний 78 насныг ойг тэмдэглэж хэдэн мянган хүн Билакуппед цуглав
Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгийн Билакуппе дах Сера Жей дацанд
78 насны ойг тэмдэглэх үеэр өргөн барьсан уламжлалт торгон
тюрбан малгайг өмсөж байгаа нь. 2013.07.06.
Зургийг Тэнзин Чойнжор (ДЛО)
Олон Төвд хүн, арга хэмжээ зохион байгуулж буй Карнатака мужийн ихэс дээдэс болон Энэтхэгийн бусад газраас ирсэн хүмүүс баярын арга хэмжээнд оролцлоо. Тэмдэглэлт өдөр болохоос нэг хоногийн өмнө Дээрхийн Гэгээнтнийг орон нутгийн засаг захиргаанд хүлээж авсан юм.

Баярын арга хэмжээг Билакуппед байрладаг Лүгсам Самдүвлин, Дэжид Ларсой болон Сэра Жэ дацангийн захиргаанаас зохион байгуулсан юм.

Сижон Лувсан Сэнгэ өөрийн албанаас гаргасан мэдэгдлийг уншиж танилцуулав. Мэдэгдэлд Төвөдийн 14-р Далай ламын мэндэлсний 78 жилийн ойд тохиолдуулан Кашаг, Төвд болон өөр улс оронд байгаа Төвд хүмүүсийн өмнөөс гүн хүндэтгэлийг илэрхийлэв. Кашаг дах түүний хамтран ажиллагчид болон Төвд хүмүүс Дээрхийн гэгээнтэнд дэлхийн улс орнууд дахь хэдэн сая бишрэгчдийн адил эрүүл энх, урт удаан амьдрахыг ерөөв.

Аруначал Прадеш мужийн сайд өөрийн зөвлөлийн гишүүдийн хамт хүрэлцэн ирж, "Би Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын мэндэлсэн өдрийг тэмдэглэхээр энд хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна.

Аруначал Прадеш мужийн хүмүүсийн нэрийн өмнөөс би таныг манай мужид боломжтой үедээ айлчлан ирэхийг урьж байна," гэж хэлэв.

Дээрхийн гэгээнтэн Далай ламын мэндэлсний 78 насныг ойг тэмдэглэж хэдэн мянган хүн Билакуппед цуглав
Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгийн Карнатака, Билакуппе дах
Сера Жей дацанд өөрийн 78 насны ойн арга хэмжээний үеэр
Карнатакийн Сайд Шри Сидарамай–ийн хамт, 2013.07.06.
Зургийг Тэнзин Чойнжор (ДЛО)
Баярын ажиллагаанд зориулсан том асаруудад цуглан суусан олонд Далай лам “Дэлхийд олон янзын шашин байдаг бөгөөд эдгээрээс хамгийн их хүнийг хамардаг нь Христийн шашин, дараа нь лалын шашин бөгөөд эдгээр нь шашин шүтэж буй энэрэнгүй хүн амыг хамарсан байдаг.

"Шашин хоорондын зөрүүтэй байдлаас болоод маш их хүчирхийлэл гарч байгааг бид бүхэн харж байна. Ийм учраас шашин хоорондын эв нэгдэл их чухал гэж боддог. Өнгөрсөн хугацаанд шашин хоорондын зөрүүтэй байдлаас үүдсэн хүчирхийлэл бол өөр тохиолдол юм. Хүний мэдлэг ийм ахисан түвшинд хүрсэн 20, 21-р зуунд ийм төрлийн хүчирхийлэл гарсаар байгаа бөгөөд энэ нь их харамсалтай зүйл юм.

"Энд хүрэлцэн ирсэн хүн бүрээс авч болох хамгийн том бэлэг бол чин сэтгэлийн мэндчилгээ байлаа. Танд ямар нэг бэрхшээл тохиолдож уурлах үе гарваас миний хэлсэн үгийг санаарай."
Үзсэн: 2 283
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц