Далай Багшийг уламжлал ёсоор хүлээн авав

20-07-2013, 14:11  |  Хэвлэх

2013 оны 7 дугаар сарын 18

Энэтхэг, Карнатака, Мундгод, 2013.07.18. (Дэккан Хералд) – Төвдийн Бурханы шашны тэргүүн Далай Лам Мундгод дах Төвдийн хийдэд морилов.
Дээрхийн Гэгээнтнийг Мундгодын хил залгаа Санаваллигийн орчим мужийн дэд комиссар Имконла Замир баглаа цэцэг барин угтлаа. Түүний хамт тусгай хамгаалалтын багийн туслах комиссар Ражу Могвээр, Сирси болон бусад хүмүүс байлаа.

Угтан авагсадын баяр хөөр

Далай Багшийг уламжлал ёсоор хүлээн авав
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтан авахаар хурсан олон.
Энэтхэг, Карнатка, Мундгод хот, 2013.07.17.
Зургийг Дэнзэн Такла (ДЛО)
Өглөөнөөс эхлэн Далай Багшийг морилон ирэхийг хүсэн хүлээсэн Төвдийн буддист лам нар, хөгшид эмэгтэйчүүд зам дагуу хүлээн уламжлал ёсоор угтахаар зэхсэн байлаа. Хэдийгээр шиврээ бороотой байсан ч тэд цагаан хадаг, цэцгийн баглаа “Дууп Батти” барин хүлээв. Мөн харааны бэрхшээлтэй оюутнуудын хэсэг үндэсний тугаа барин Аммажигийн ойролцоо зогсов. Төвд эмэгтэйчүүд өөрсдийн үндэсний хувцсаа өмссөн гоёсон байлаа. Хүлээн авалтын 3 дугаар хэсэг дээр Кендриа Видиалъяагийн сургуулийн багш сурагчид хөгжим тоглон Далай Багшийг угтан хүндэтгэл үзүүлэв.

Ийнхүү цаг агаар бүрхэгдүү байсан ч Төвдүүд Далай Багшийг сэтгэл татам халуун дотноор угтан авлаа.

Далай Багш Брайбун Лачи хийдэд морилон ирэхэд лам нар буддист уламжлалт хөгжим эгшиглүүлэн цуурайтуулан хүндэтгэлтэйгээр угтан авав. Далай Багш Брайбун хийдэд тусгайлан ном айлдав.

Далай Багш Мундгод хотод найм хоног морилох ажээ.


Эрчимжүүлсэн хамгаалалт

Далай Багшийг уламжлал ёсоор хүлээн авав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брайбун Лачи Хийдэд морилон
уламжлал ёсоор хүлээн авав. Хүлээн авалтын үеэр
Дээрхийн Гэгээнтэн айлдвар хийв. Энэтхэг, Карнатка,
Мундгод хот, 2013.07.17. Зургийг Дэнзэн Такла (ДЛО)
Боди Гаяад болсон эмгэнэлт явдлын улмаас Далай Ламын аюулгүй байдал, хамгаалалтыг чангаруулсан тухай тусгай ажилтан Дилээп мэдэгдэв.
Мөн тэрээр хэвлэлийнхэнд хандан Брайбун Лачи хийд болон Далай Багшийн морилох хийдүүдийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа эрчимжсэн талаар тэрээр мэдэгдэл хийв.

Бихарын Бодь Гаяад болсон хэд хэдэн тэсрэх бөмбөгийн улмаас Төвдийн сайд нарын зөвлөлөөс Карнатака мужийн нарийн бичгийн даргад хандан Далай Ламын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг эрчимжүүлэхийг хүссэн захидал илгээжээ.
Үзсэн: 2 590
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц