Далай лам: Энэтхэг орон бидний оюун санааны багш

11-08-2013, 16:59  |  Хэвлэх

2013 оны 7 дугаар сарын 27

Энэтхэг, Махараштра, Пуна, 2013.07.27 (ТНН) – Олон зуун Буддистууд Далай Багшийн морилон ирэхийг харахаар өнгөрөгч баасан гарагт цугласан байлаа. Дээрхийн Гэгээнтэн уг хотод гурав хоног морилох ажээ.

Далай лам: Энэтхэг орон бидний оюун санааны багш
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Буддаяан Махасанга-аас зохион
байгуулсан үйл ажиллагааны үеэр айлдаж байгаа нь. Энэтхэг,
Махараштра, Пуна, 2013.07.27. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Буддаяан Махасанга төвөөс зохион байгуулж буй үйл ажиллагаан дээр Далай багш айлдахдаа: Энэтхэг орон гүн сэтгэгч, философич, оюун санааны их багш нарын өлгий нутаг. Гурваас дөрвөн мянган жилийн тэртээ энэ нутгаас их сэтгэгчид олноор төрөн гарч Төвдүүдэд эрдэм мэдлэгээсээ өвлүүлсэн билээ хэмээв.

Ням гарагт Далай Лам Энэтхэгийн түүхийн Шаважи Махараж музейн Төвд Павильоны нээлтийг хийнэ. Төвд Павильон нь сүүлийн жаран жилийг зураг болон бичгээр үзүүлнэ. Мөн “Ру Ва Ру Рошни” уулзалт ярилцлагад Дада Васванигийн хамт оролцоно.

Уг үйл ажиллагааны хүрээнд музейн архитектор Гириш Дошитэй уулзалт хийх бөгөөд музейн ирээдүйн төлөвлөгөөний талаар танилцуулж Далай Лам хийгээд Павар, Уддав үг хэлж дуучин Викам Хазра ая дуугаа өргөнө.

2009 оны 8 сард Факт-Индиа төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Намрита болон Франсуа Гаутер нар АНУ-ыг зорьж Энэтхэгийн түүхийн музейг барих хандив цуглуулах ажлаа эхэлжээ. Хандиваа Бостон, Нью-Иорк, Нью Жерси, Даллас, Хьюстон, Сан Франсиско, Лос Анжелос зэрэг долоон том хотуудаас 130,000 доллар цуглуулжээ. Музейг Чахатрапати Шиважи Махаражийн нэрэмжит болгоно.
Үзсэн: 2 485
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц