Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Литвийн Вилниус хотод хүрэлцэн ирэв.

17-09-2013, 04:58  |  Хэвлэх

2013 оны 9 дүгээр сарын 11

Литви, Вилниус хот. 2013.09.11. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Рига хотын зочид буудалд сайхан унтаж амарсны дараа Литвийг зорихоос өмнө өөрийн хуучны андуудтайгаа уулзсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Литвийн Вилниус хотод хүрэлцэн ирэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Вилниус хотын нисэх онгоцны
буудал дээр Вяатис Видунас угтлаа. Литви, Вилниус. 2013.09.11.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Өдрийн хоолны дараа тэрээр богино нислэгээр Литвийн Вилиус хотод хүрэлцэн ирэв. Түүнийг нисэх буудал дээр Вилниусын их сургуулийн багш Вяатис Видунас хүлээн авав. Тэд нисэх буудлаас хуучны зарим анд болон сүсэгтэн олон хүлээн буй зочид буудлын зүг хөдөлцгөөв.

Дээрхийн Гэгээнтэн маргааш Вилниусын ордонд илтгэл тавина.
Үзсэн: 1 970
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц