Амар амгалан хийгээд аз жаргалын зам

20-09-2013, 10:52  |  Хэвлэх

2013 оны 9 дүгээр сарын 13

Литви, Вилниус. 2013.09.13 – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын энэ өдрийн эхний үйл ажиллагаа Буддистууд болон Төвдийг дэмжигч нартай хийх уулзалт байлаа. Дээрхийн Гэгээнтэн танхимд морилон Бурхан багшийн хөрөгт мөргөв. Өнөө цагт Буддаг энэрэн нигүүлсэхүйн бэлэг тэмдэг болгон үздэг болжээ. Будда ч нэгэн адил хүмүүн байсан ба оюун санаагаа хурцлан мунхагийн харанхуйг аажимдаа гэтлэн цэцэн ухаанд боловсорсон юм.

Амар амгалан хийгээд аз жаргалын зам
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Буддистууд болон Төвдийг
дэмжигч нартай уулзав. Литви. Вилниус. 2013.09.13.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Эртний Энэтхэгт ёс суртахуун, нэгэн үзүүрт төвлөрөл, мэргэн ухаан зэрэг нь шашны зан үйлийн үндсэн гурван дадал байсан. Бурхан багш сургахдаа сэтгэлийн бузар аливаа асуудлын эх үүсвэр болдог. Үүний жишээ өөрийгөө нэгэн бие даасан оршихуй гэсэн буруу ойлголт юм. Би болон минийрхэх нь салангид тусдаа зүйл гэж ойлгох нь бидний асуудлын суурь болж сөрөг сэтгэл хөдлөлийн дөнгө болдог.

“Хэрэв бусдаас үл хамаарсан нэгэн бие оршдог бол бид түүнийг хараад олоход амар байх байсан биз. Гэвч зулайн оройноос хөлийн ул хүртэл харахад тийм биш байна. Би хэмээх энэ оршихуй сэтгэлзүйн болон бие махбодийн хүчин зүйлүүдээс бүрдэж хүмүүн болдог.”

Би хэмээгч нь огтоос үгүй бус харьцангуй үнэний хувьд байдаг зүйл мөн. Бид ууртай байх үед бидний “би” гэсэн бодол хүчтэй болж уурлахыг өдөөж байгаа тэр зүйл тэр чигээрээ сөрөг юм шиг санагддаг. Гэтэл Америкийн сэтгэл судлаач Аарон Бекийн ажиглалтаар тэрний 90 хувь нь бидний сэтгэлийн дүрслэл байдаг талаар бичсэн байдаг. Хэрэв ямар нэгэн зүйл тэр чигээрээ сөрөг бол түүнийг бүх нийтээр тэгэж харах байсан. Гэтэл бодит байдал дээр тийм биш гэдэг нь тодорхой.

“Мунхагаас яаж гэтлэх вэ? Бурхан багшид залбиран гуйгаад уу? Үгүй. Түүний замнасан замыг даган байж гэтлэх болно. Бурхан багш айлдахдаа: Хүн бүр бид өөрөө өөрсдийн багш. Түүнээс би Будда, надад залбиран мөргө гэж сургаагүй. Тэрээр “Хутагтын Дөрвөн Үнэн”-ийг номлож зовлон хийгээд түүний шалтгаан, зовлонг гэтлэх ба зовлонгоос ангижрахыг номлосон юм. Мөн урт удаан хугацааны амар амгалан нь зөвхөн дадлага болон хичээл зүтгэлээр бий болно.

Амар амгалан хийгээд аз жаргалын зам
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Буддистууд болон Төвдийг
дэмжигч нартай уулзав. Литви. Вилниус. 2013.09.13.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн: Пали болон санскрит гэсэн хоёр Буддизмын уламжлалын талаар гүнзгийрүүлэн тайлбарлаж Буддизм Төвдөд анх хэрхэн түгээгдсэн болон эртний Энэтхэгийн их бандида нарын талаар тайлбарлан ярив.
Үүний дараа анхаарлыг Төвдийг дэмжигч нарын зүгт хандуулан: Төвдөд болж буй үйл явдлуудад дэлхий нийтийн Төвдийг дэмжигч нарын дэмжлэг маш тустай. Хүн их мартамхай амьтан. Төвдийн асуудлыг байнга сануулж байх нь маш том тус нэмэр. Баярлалаа та бүхэнд.”

Амар амгалан хийгээд аз жаргалын зам
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Lrytas ТВ-д хүүхдүүдэд ярилцлага
өгөв. Литви, Вилниус, 2013.09.13. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Уулзалтын дараа хэд хэдэн ярилцлага өгөв. Эхний ярилцлагч хүүхдүүд Дээрхийн Гэгээнтний өглөөний цагийн хуваарийг асуухад: Шөнийн 3 цагт босч бясалгал хийн 5:30д өглөөний цайгаа уун үргэлжлүүлэн 8:30 хүртэл бясалгал хийдэг хэмээн хариуллаа. Та хангалттай нойроо авдаг уу хэмээн асуухад: Оройн 7 цагт унтдаг тухайгаа ярив. Хүүхдүүд бага насны тухай, зурагт үздэг эсэх талаар асууж хариулт авлаа.

Дараа нь Розита Гаркэйт (Bernardinai) ярилцлага авч хүчирхийллийн бус аргын талаар хариулт авав.

“Өнөөгийн цаг үед бид бүхэн бие биеэсээ харилцан хамааралтай. Дэлхий дахинаа “тэд” болон “бид” хэмээн хуваах нь зүй бус хэрэг болоод байна. Бид гэсэн нэгэн ухагдахуунаар бодож хийх цаг болсон. Бид нэгдэж бидэнд тулгараад байгаа аюул заналыг хамтын хүчээр шийдэх нь зөв.”

Хүчирхийллийн бус арга амжилттай хэрэгжсэн олон жишээ бий. Үүний нэг жишээ нь Энэтхэгийн эрх чөлөөний тэмцэл, АНУ-ын иргэний эрхийн хөдөлгөөн. Сүүлийн үеийн үйл явдлуудаас хүчирхийлэл нь санаанд ч багтамгүй муу үр дагавар авчирч болохыг харж байна хэмээн хариулав.

Амар амгалан хийгээд аз жаргалын зам
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Литвийн ерөнхийлөгч асан Витаутас
Ландбергис гэр бүлийн хамт угтан мэндчилэв. Литви, Вилниус,
2013.09.13. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Үдийн зоогны дараа олон нийттэй хийх уулзалтаар Siemens цэнгэлдэхэд морилоход Литвийн ерөнхийлөгч асан Витаутас Ландбергис, гэр бүлийн хамт угтан мэндчилэв. Мөн залуу энэрэн нигүүлсэгч шагналыг Донатас Семаскод түүний сайн дурын үйл хэргийг үнэлэн шагнал болгон гардууллаа.

“Би энэд та бүхэнтэй уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Энэ зочилсон эхний айлчлалаас эхлэн та бүхний сэтгэл зүрх, үнэний төлөөх зүтгэл гүнзгий сэтгэгдэл үлдээсэн.

“Би бие махбодь, сэтгэл зүрхээрээ та бүхэнтэй нэгэн адил хүмүүн. Залуу байх үедээ өөрийгөө Далай Лам гэж бодох үед сандарч мэгдэх үе гардаг байлаа. Харин одоо маш тайван чөлөөтэй байдаг болсон.”

“Бидэнд тулгараад байгаа олон асуудлууд хэт их өөрийгөө шүтэж “тэд”, “бид” хэмээн амин хувиа бодох болсноос үүдэлтэй. Бурханы сургаалд хүн бүр аз жаргалтай амар тайван амьдрах эрхтэй гэж номлодог. Бид хамтран үүний төлөө зүтгэснээр үүнд хүрч чадна. Учир нь бүхий л зүйлс уялдаа холбоотой байдаг. Үүнд хүрэх хамгийн зөв арга нь өөрийн ашиг сонирхолоо хойш тавьж бие биедээ санаа тавих юм.”

Бидний амьдарч буй өнөө цаг үед энх тайван амар амгалан дан залбирал мөргөлөөр бүрэлдэн тогтохгүй. Үүний төлөөх ажил үйлсэд бид нэгдэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд бид өөрсдийн сэтгэл зүрхнээ амар амгаланг бий болгох хэрэгтэй. Дотоод сэтгэлийн амар амгалан нь орчин тойрны амар амгалан уур амьсгалыг бүрдүүлж улмаар энэ нь дэлхий нийтийн амар амгаланд хувь нэмэр болно.

Аз жаргалтай амьдралын тухай Дээрхйин Гэгээнтэн:

Амар амгалан хийгээд аз жаргалын зам
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Siemens цэнгэлдэхэд хийсэн олон
нийтийн уулзалтанд 4500гаад хүн оролцов. Литви, Вилниус.
2013.09.13. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Хэрэв дан материаллаг зүйлд шүтвэл жинхэнэ зорилгоосоо хазайсан хэрэг болно. Мэдрэхүйн таашаал нь урт удаан хугацааны амар амгаланг өгч чадахгүй” гэв.

Асуулт, хариултын дараа зохион байгуулагчдад Дээрхийн Гэгээнтэн талархал илэрхийлээд оролцогчдод хандан:

“Дахин нэг нягтлан бодоорой. Энэ яриаг сонирхолтой боллоо гэж бодвол найз нөхөдтэйгээ харилцан ярилцаж амьдралдаа хэрэгжүүлж, хэрэв сонирхолгүй гэж бодвол зүгээр л мартаж болно. Та бүхэнд баярлалаа.”

Маргааш өдөр Дээрхийн Гэгээнтэн Чехэд морилно.
Үзсэн: 4 479
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц