Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлхий ертөнцийн сайн сайханы чуулганд хандан үг хэлэв

9-10-2013, 15:13  |  Хэвлэх

2013 оны 10 дугаар сарын 06

Энэтхэг, Нью Дели, Гургаон, 2013.10.06 – АНУ, Мехсик, Польш улсуудад хийх айлчлалын өмнө Дээрхийн Гургаонд болсон “Дэлхий ертөнцийн сайн сайхан” хэмээх чуулганд морилон саатав.

Чуулганы үеэр Дээрхийн Гэгээнтнийг халуун алга ташилтаар хүлээн авлаа. Тэдэнд хандан: “Хүндэт ах дүү нараа” хэмээгээд энэ дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүмүүн бид бүгдээрээ адилхан. Бүгд аз жаргалтай амьдрал амар амгаланг хүсдэг хийгээд ингэж амьдрах ч эрхтэй хэмээн тайлбарлав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлхий ертөнцийн сайн сайханы чуулганд хандан үг хэлэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Дэлхий ертөнцийн сайн сайхан”
чуулганд морилов. Энэтхэг, Гургаон. 2013.10.06.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Бидний бас нэгэн түгээмэл зүйл бол бидэнд тохиодог янз бүрийн асуудал бэрхшээл. Гэсэн хэдий ч хуучны анд Аналжит Сингхийн урилгаар энд хүрэлцэн ирсэндээ баяртай байна.”

Энэрэн нигүүлсэх зан төлөвтэй байх нь аз жаргалтай амьдралын эх булаг. Энэ л бидний сайн сайхан байдлын гол түлхүүр. Хүмүүний аз жаргал нь өгөөмөр дулаан сэтгэлээс шууд хамааралтай. Өгөөмөр нинжин сэтгэл хурц оюун ухаанаас ч илүү чухал.

“Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг ч материаллаг зүйлээс сэтгэл ханамж, аз жаргалыг хайдаг. Эрдэмтэд сүүлийн үед аз жаргалтай оюун санаа нь хүний биеийн эрүүл мэндтэй шууд холбоотой болохыг нотолж байгаа. Тиймээс бие махбодийн эрүүл ахуйг сахьдагийн адил сэтгэл хөдлөлийн эрүүл мэндийг сахих нь чухлыг би санал болгодог.”

XX зууны дайн дажин хүчирхийллийн зуун байсан талаар дурьдаад ялангуяа Хирошима, Нагасаки хотуудад хаясан цөмийн бөмбөгийн эмгэнэлт явдлыг нэхэн дурсав. Дээрхийн Гэгээнтний ажиглаж байгаагаар дэлхий нийтээр илүү хүчирхийллийн бус арга зам, амар амгаланг эрэлхийлэх болсон хэмээгээд “Энэ маш чухал. Учир нь энэ зууны төгсгөлд цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж илүү их байгалийн гамшиг тохионо. Дээр нь дэлхийн хүн амын өсөлт, хязгаарлагдмал байгалийн баялаг гэх зэрэг олон асуудалтай тулгарна.

“Нөгөөтэйгүүр нийгмийн амьтны хувьд бид бусдад санаа тавих үүрэгтэй. Бид бие биенийхээ төлөө сэтгэл гаргавал хууран мэхлэх шалтаг үгүй болно. Өгөөмөр нинжин сэтгэлд хамтын ажиллагаа хэрэгтэй. Хамтын ажиллагаа нь бие биедээ итгэх итгэлцлээр жигүүрлэдэг бөгөөд энэ нь хүний суурь үнэ цэнэ.

Оюун санаа зөвхөн залбирал гуйлтаар сайн сайхан болчихгүй. Бусдыг гэх сэтгэлийг өвөрлөх хэрэгтэй. Үүнийг л та бүхэнтэй хуваалцах гэсэн юм” хэмээн айлдав.

Үүний дараа хөтлөгч эрдэмтэн Кеннет Пелетир сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулах талаар асуулаа. Үүний хариуд Дээрхийн Гэгээнтэн: Сэрэмжээр сөрөг сэтгэл хөдлөлийг зохицуулах болно. Бид амарлингуй байж стрессээ багасгая гэж бодвол сэтгэлээ тайван байлгах хэрэгтэй. Уур уцаар дүүрэн оюун санаа тус болохгүй. Сэтгэл хөдлөлөө ариун тунгалаг байлгахын тулд оюун санаагаа зураглаж сурах хэрэгтэй. Мөн эртний Энэтхэгийн төвлөрөл, мөн чадварт нэвтрэх чадвараа дээшлүүлэх дадал нэн тустай.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлхий ертөнцийн сайн сайханы чуулганд хандан үг хэлэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож буй хуралд
оролцогсод. Энэтхэг, Гургаон. 2013.10.06. Зургийг Жереми Расселл
Энэ чуулганы сэдвийн хүрээнд Дээрхийн Гэгээнтнээс яг таны амьдралд тохиосон “шийдэмгий цаг мөч” хэзээ байсан бэ хэмээн асуухад:

“Би 16 насандаа эрх чөлөөгүй болж 24 насандаа эх орноо алдсан. 5 настайгаасаа бусад хүүхдүүдтэй тоглох эрх чөлөөгүй болсон. Балчир хүүхэд насандаа багштайгаа бясалгал хийгээд сууж байхдаа хонио хариулж яваа хүний чимээг сонсоод тэдэн шиг сайхан эрх чөлөөтэй байхсан гэж хүсдэг байлаа. Хожмоо13, 14 настай болохын сацуу Буддизмыг сурч судлах жинхэнэ сонирхол төрсөн. Тэр л миний хувьд “шийдэмгий цаг мөч” болсон болов уу.”

Өөдрөг сэтгэлийн эх ундаргийн талаар асуухад би хүний саруул ухаан, өгөөмөр сэтгэлд итгэдэг. Хүмүүн бид байгалиас гайхалтай сайхан эерэг чадавхитай байдаг.

Эцэст нь Төвдийн өв соёлын талаар асууж энэ тал дээр ямар тус дэм үзүүлж чадахыг асуухад:

“Төвдийн соёл бол амар амгаланг эрхэмлэгч, энэрэн нигүүлсэхүйн соёл. Наландагийн Их сургуулиас уламжлан ирсэн энэ соёлыг улам олон хүн сонирхон судлах болсон. Бид бүхэн Энэтхэгийн их багш нараас суралцсан шавь нар билээ. Төвдийн Буддист уламжлалыг шинжлэх ухаан, гүн ухаан, шашнаар нь ангилахад шинжлэх ухааны хэсэг нь дэлхий дахины сонирхолд нийцэх төдийгүй ашиг тусаа өгнө гэдэгт би итгэлтэй байдаг. Жишээ нь, судалгаанаас үзэхэд Хятадад л гэхэд 300 сая буддистууд байдгаас ихэнх нь өндөр боловсролтой, Төвдийн буддизмыг сонирхож байна.

“Төвдийн өв соёлыг дэмжихийн тулд юу хийж чадах вэ гэвэл би хүмүүст тэнд очоод нөхцөл байдлыг өөрийн нүдээр харахыг зөвлөдөг. Төвдийн цаг уур, экологийг харж тэр талаар мэдээлэх нь зүйтэй. Баярлалаа.”

Маргааш өдөр Дээрхийн Гэгээнтэн АНУ-ын Атланта мужийн Жеоржиа хотыг зорих ажээ.
Үзсэн: 2 594
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц