Банчин Богд Лувсанчойжижалцаны “Их Мутарлага” айлдвар

13-10-2013, 06:32  |  Хэвлэх

2013 оны 10 дугаар сарын 11

АНУ, Жоржиа, Атланта, 2013.10.10 – Дээрхий Гэгээнтэн Далай Лам Атланта дахь Брайбун хийдийн хүсэлтээр Эмори Их сургуулийн нийтийн зааланд Банчин Богд Лувсанчойжижалцаны “Их Мутарлага” айлдахаар морилон ирэв. Уламжлалт хэв маяг уншлага тайлбарын алгасан үндсэн айлдвартаа орлоо.

1200 орчим хүн эхний хоёр мөр чухаг дээд гуравт аврал одуулах болон дараагийн хоёр мөр бодь сэтгэл төрүүлэх ёсыг уншив.

Банчин Богд Лувсанчойжижалцаны “Их Мутарлага” айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Эмори Их сургуульд айлдвар
айлдав. Атланта, Жоржиа, 2013.10.10. Зургийг Содном Зогсан
Дээрхийн Гэгээнтэн: “Бид өөрсдийн бие махбодь сэтгэл санааг хянадаг гэж боддог. Гэвч бид махбодь болон сэтгэлээсээ өөрийгөө хайгаад олдоггүй. Би гэдэг маань нэр төдий хийсвэр ойлголт. Энэ нь нэгэн цул мөн чанар бөгөөд салангид ойлгож болохгүй”.

Мөн тэрээр “Бурхан багш гэгээрэлд хүрэх олон янзын арга зам, бага хөлгөн болон их хөлгөн байдгийг номлосон. Их хөлгөний ёсоор гэгээрэлд замнахад бодьсадвын арван газар байдаг” тухай номлов.

Бага хөлгөн буюу ширвага, брадига нар зөвхөн өөрийн төлөө гэгээрлийн амгаланг чухалчилдаг бөгөөд үүнд хүрэхийн тулд “Хутагтын Дөрвөн Үнэн”-ийг анхааран авлага болгодог. Харин их хөлгөн буюу бодьсадва нар зөвхөн өөрийн төлөө бус хамаг амьтдын амар амгалангийн төлөө гэгээрлийн хутагийг чухалчилдаг юм. Эндээс үзвэл адил гэгээрлийн гурван түвшин байна. Харин нууц тарнийн ёсонд есөн хөлгөн, дөрвөн дандар гэх тэргүүтнээр ялгадаг. Эдгээр гэгээрэлд хүрэх олон янзын арга зам нь өөр хоорондоо адил бус мэт үзэгдэвч үнэн чанартаа бүгд сэтгэлийн дотоод мөн чанарыг тахихын тухайд юм” хэмээн айлдав.

“Тэдгээр өөр өөр арга замтай ч утга санаа нь нэг юм. Би өөрийгээ туршлагатай йогач гэж хэлэхгүй. Гэвч энэ талаар суралцсаны дараа утга санаа нь нэг юм гэдгийг ойлгосон.

Би Махамудра “их мутарлага”-ын дамжлагыг өөрийн багш Лин ринбочэ болон Тижан ринбочэ нараас хүртсэн юм. Түүхийн талаас нь авч үзвэл нууц тарнийн ёсны Вэнса сонорын дамжлагыг Төвдийн Дашилхүнбо хийдэд ихэд анхааран авлага хийж энэхүү дамжлагыг хадгалж ирсэн байна.

Банчин Богд Лувсанчойжижалцаны “Их Мутарлага” айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Эмори Их сургуульд хийсэн
айлдварын үеэр. Атланта, Жоржиа, 2013.10.10.
Зургийг Содном Зогсан
Гадаад юмс үзэгдэл нь бидний дотоод бодол санаатай холбоотой байдаг тул хоосон чанарын талаар сайн ойлголттой болж түүнийг байнга дадуулж байх нь чухал юм. Хутагт Нагаржунайн айлдсан “Билгүүний үндсэн шастир”-ын утга болон билиг билгүүний цаад чинадад хүрэхүйн арга зам бүгд “Билгүүний Зүрхэн Судар”-т бий.

Ингээд тэрээр “Билгүүний Үндсэн Шастир”-ын 24-р бүлгээс эш татан түүнийгээ “Билгүүний Зүрхэн Судар”-тай харьцуулан тайлбарласан юм.

“Их Мутарлага”-ын айлдвараа үүгээр өндөрлөе. Багахан цагт нарийвчлан тайлбарлахад амаргүй байлаа. Гол нь оюун санаагаа өөрчлөхийн тулд ухаанаа ашиглан сэтгэл хөдлөлөө өөрчилөх хэрэгтэй. Хоол идэж байхдаа “өчигдөр сайн идсэн өнөөдөр идэхгүй байсан ч яахав” гэж боддоггүйн адил “өчигдөр энэ талаар бодсон өнөөдөр бодоод яахав” гэж битгий бодоорой хэмээн захив.

Үдийн зоогонд тус сургуулийн ерөнхийлөгч Вагнер гэртээ урилаа. Дараа нь Эмори Төвдийн Шинжлэх ухааны үүсгэл санаачлагын талаар өгүүллэг бэлдэж буй New York Times сонины сэтгүүлч Дээрхийн Гэгээнтэнтэй уулзалт хийв.

“ Би Бурханы шавь. Буддын сургаал оюун санаа хийгээд дотоод мөн чанарын талаар өргөн мэдлэгийг агуулсан байдаг. Харин орчин үеийн шинжлэх ухаан маань гадаад ертөнцийн талаар өргөн цар хүрээг багтаадаг. Хэрэв энэ хоёрыг хослуулж чадвал мөн чанарыг мэдэх илүү цогц ойлголттой болно.”

Үдээс хойш тус их сургуулийн хоёр ангид зочилсны нэг нь бизнесийн анги байлаа.

Банчин Богд Лувсанчойжижалцаны “Их Мутарлага” айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Эмори Их сургуулийн бизнесийн
ангийхантай ёс зүйн талаар санал солилцов. Атланта, Жоржиа.
2013.10.10. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Тэдэнд хандан “Бизнес, мөнгө чухал гэдгийг мэднэ. Мөнгө олох олон талын мэдлэг надад байхгүй. Гэхдээ хүний ажил мэргэжил ямар байлаа ч түүнийг хийх сэдэл нь бүтээлч зөв байх хэрэгтэй. Ил тод байх хэрэгтэй. Энэ нь итгэлцлийг төрүүлж хамтын ажиллагааг бэхжүүлдэг.”

Мөн хоёр төрлийн өрсөлдөөн байна. Нэг нь сөрөг, сүйтгэгч өрсөлдөөн. Харин нөгөөх нь бусдад тустай эрч хүчийг өгдөг өрсөлдөөн.

Хоёр дахь зочилсон анги нь шашнаас ангид ёс зүйн талаар судалсан оюутнууд байлаа. Нэгэн оюутан шашны дадлыг дэмждэг хэдий ч заавал шашинтан байх гэдэг нь төдийлөн таатай санаа биш гэж боддог талаараа зөвлөгөө хүслээ. Дээрхийн Гэгээнтэн:

Банчин Богд Лувсанчойжижалцаны “Их Мутарлага” айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Эмори Их сургуулийн
оюутнуудтай уулзсан нь. 2013.10.10.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Тиймээ. Энэ л шашнаас ангид ёс зүй. Шашнаас ангид ёс зүй гэдэг маань шашнаас огт хөндлөн зүйл гэсэн үг бус. Үүнийг илүү сайн ойлгохыг хүсвэл задлан бодож бясалгаарай” гэв.

“Мөн нэгэн үзүүрт сэтгэлийн бясалгал та нарын сэрэмжийг дээшлүүлнэ. Өглөө бүр йога хийж бясалгал үйлдвэл илүү үр дүнтэй байх болно.”

Төгсгөлд нь нь шашнаас ангид ёс зүйн талаар Пап ламтантай ярилцсан эсэхийг асуулаа. Тэрээр Жон Пол II ламтантай уулзаж байсан. Тэрээр түүнээс ёс зүй заавал шашинд тулгуурласан байх ёстой юу хэмээн асуухад Пап лам бодолхийлэн сууж харин түүний дэргэд байсан нэгэн хамба “Тийм” гэж хариулахад Пап лам: “Нөгөөтэйгүүр итгэл үнэмшил учир шалтгаан хамтдаа байх ёстой” гэж хариулсан тухай ярьж өгөв. Мөн одоогийн Пап Франсис мөн чанар болон практик байдлыг эрхэмлэгч гэж боддог. Хараахан уулзах завшаан олдоогүй ч ирэх жил уулзана гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Ийнхүү энэ удаагийн Атланта дах айлчлал өндөрлөсөн бөгөөд үүний дараа зургаан өдрийн турш Мексикт морилох ажээ.
Үзсэн: 3 782
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц