“Бодьсадвын Явдалд Орохуй” сургаал айлдаж Понтифисиа де Мехико Их сургуульд зочлов

16-10-2013, 06:44  |  Хэвлэх

2013 оны 10 дугаар сарын 13

Мексик, Мехико хот, 2013.10.12 – Дээрхийн Гэгээнтэн Мехико хотын хөл хөдөлгөөн дүүрэн гудамжийг туулан Мехико хотын төв зааланд морилон ирэхэд олон хүн эгнэн жагсаж гараа даллан мэндчилж байлаа.

“Бодьсадвын Явдалд Орохуй” сургаал айлдаж Понтифисиа де Мехико Их сургуульд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг жүжигчин Ричард Гир тайзнаа
урин залав. Мексик, Мехико хот, 2013.10.12.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Эртний анд Ричард Гир угтан авч мэндчилэн тайзнаа хөтлөн залав. Тэрээр тэнд хуран цугласан 4000 орчим хүмүүст танилцуулан үг хэлэхэд халуун алга ташилтаар хүлээн авч Дээрхийн Гэгээнтэн алгаа хавсран мэндчилэн:

“Ах дүү нар аа, би хүмүүст өөрсдийн уламжлалт шашнаа дагах нь дээр гэж хэлдэг. Гэхдээ XXI зуунд шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхийн тулд бие биенийхээ ёс уламжлалаас мэдэж байх нь зүйтэй. Бүхий л томоохон шашнууд хайр энэрлийг сургадаг. Энэ сургаалийг дагахын тулд тэвчээртэй байж бусдыг уучлах, өөрийн чанд сахилга баттай байх хэрэгтэй болно. Нэгэнт л бүхий л шашин энэ бүгдийг номлодог тул бид бие биеэсээ суралцах боломжтой.

“Мэдээж хэрэг философийн талаас үзвэл шашин бүр өөр. Үзэл онол нь өөр ч бүгдээрээ дотоод амар амгаланд хувь нэмрээ оруулж хайр энэрлийг өөр өөрийн өнцгөөс түгээдэг билээ. Хэдийгээр барууны ертөнцөд Буддист уламжлалт түүх байхгүй ч энэ талын сонирхол улам бүр нэмэгдэн тэр ч байтугай эрдэмтэд ч энэ талаар сонирхох болсон.”

Дээрхийн Гэгээнтэн Бурхан багшийн анхны сургаал “Хутагтын Дөрвөн Үнэн”-ий талаар айлдаад мөн пали болон санскрит уламжлалын тухай тайлбарлав.

“Бодьсадвын Явдалд Орохуй” сургаал айлдаж Понтифисиа де Мехико Их сургуульд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдвар. Мексик,
Мехико хот, 2013.10.12. Зургийг Оскар Фернандес
Мөн түүнчлэн Бурханы сургаалийг Наландагийн Их сургуулийн их бандида нар судлан шинжилсэн бөгөөд тэндээс Төвдөд дэлгэрсэн тухай өгүүлэв. VII зуунд Төвдийн хаан Буддизмыг Төвдөд дэлгэрүүлэхээр шийдэж VIII зуунд Шантаракшита Гэгээнийг урин залсан. Хэдийгээр өндөр настай байсан ч уг урилгыг хүлээн авч номын хүрд, сахил санваар, Буддын философийг Төвдөд анх дэлгэрүүлсэн юм. Тиймээс бурханы шашин нь Төвдөд Наландагийн Их сургуулийн үзлээр дэлгэрсэн билээ.

“VIII зуунд Наландагийн их бандида Шантидэва Гэгээн бидний өнөөдөр номлох энэ сургаалийг айлдсан. Энэ номонд бодь сэтгэлийг нээн хөгжүүлэх хийгээд тэсвэр тэвчээр, уучлал, хувийн сахилга батад сургахыг номлоно. Уг номонд эш татан номлохоос илүү учир шалтгааныг тайлан өгүүлэхэд анхаарсан. Ингээд энэхүү номын гол гол утгыг тайлбарлая. IX бүлэгт Бурхан багшийн сургаалийн хураангуйлалыг өгүүлсэн бөгөөд номлолоо эндээс эхлэе.”

Дээрхийн Гэгээнтэн хэдэн мөр уншаад Бурхан багшийн сургаал билгүүн төгөлдөр цэцэн мэргэн ухааныг номлодог. Аливаа зовлонгоос гэтлэхийг хүсвэл мэргэн ухаанаа хөгжүүлэх хэрэгтэй. Аливаа юмсын мөн чанар хийгээд харагдах байдлын хооронд асар их зөрүү бий. Энэ зөрүүг харж чадах чадварыг ердийн болон туйлын үнэнийг ойлгосон саруул ухаан, түүнийг дадуулсан дадлагаар олж авна хэмээлээ. Үүгээр үдээс өмнөх сургаал өндөрлөв.

Үдийн зоогны дараа Понтифисиа Их сургуульд зочлоход захирал Марио Анхэл Флорэс Рамос болон хамба Монсеньор Криспин Охеда Маркес тэргүүтэй хүмүүс угтан авав.

“Бодьсадвын Явдалд Орохуй” сургаал айлдаж Понтифисиа де Мехико Их сургуульд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Понтифисиа Их сургуульд морилон
Понтифисиа Их сургуульд зочлоход захирал Марио Анхэл Флорэс
Рамос болон хамба Монсеньор Криспин Охеда Маркес тэргүүтэй
хүмүүс угтан авав. Мексик, Мехико хот, 2013.10.12.
Зургийг Оскар Фернандес
Уулзалтыг нээн үг хэлэхдээ тус их сургууль Христийн сургаал номлолыг судалдаг. Гэхдээ бусад шашны талаар зөвлөлдөн хэлэлцэхэд нээлттэй. II Ватикан консул Пап ламтан Жон “XXIII орчин цаг үе болон Ромын Католик сүм хоёрын харилцааг тодорхойлсноос хойш 50 жил өнгөрчээ. Үүний нэгээхэн хэсэг нь дэлхий ертөнцийг амар амгалан орон зай болгон шударга ёсыг тогтооход хувь нэмрээ оруулан бусад шашинд хүндэтгэлтэй нэр төртэй хандана хэмээн хэлээд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг тайзнаа урилаа.

“Хүндэт оюун санааны удирдагчид болон ах эгч дүү нараа, би энд ирсэндээ туйлын баяртай байна. Энэ их сургууль дөрвөн зуун жилийн түүхтэй төдийгүй Латин америк дах ромын католик их сургуулийн голлох сургууль гэж сонссон. 2004 онд хоёр дах удаагаа Мексикт айлчлахдаа шашин хоорондын уулзалтанд оролцож байсан”.

“XXI эхэн үед технологийн дэвшлийн зуунд амьдарч байна. Технологийн дэвшил бие махбодийн тав тухыг олгодог ч бидэнд оюун санааны аз жаргал, хайр энэрлийг өгч чадахгүй. Пап лам Венедиктийн хэлсэнчлэн итгэл үнэмшил хийгээд учир шалтгаан зэрэгцэн орших ёстой. Шинжлэх ухааны ололт амжилт гайхалтай, судалгаа шинжилгээ, баримт нотолгоо дээр тулгуурладаг ч дангаараа дотоод сэтгэлийн амар амгаланг өгч чадахгүй. Сүсэг бишрэл бидэнд дотоод амар амгаланг өгдөг. Аз жаргалтай нийгмийг бүтээхэд оюунлаг сүсэг бишрэл хэрэгтэй.

“Би хувьдаа шашныг хоёр хувааж үздэг: дадал ба үзэл санаа. Дадлын хувьд бид ерөнхийдээ адилхан. Хайр энэрэл, тэсвэр тэвчээрийг сургадаг. Үүнийг амьдралд хэрэгжүүлж бусдын төлөө амьдарсан гайхалтай хувь хүмүүсийг бид мэднэ.

Дээрхийн Гэгээнтэн шашин хэдийгээр дотоод амар амгаланг түгээдэг ч шашны нэрийн дор мөргөлдөөн ч бий болдог нь харамсалтай. Тэр ч үүднээс 25 жилийн өмнө Пап лам Жон Пол II бид хамтран шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө уулзалт зохион байгуулсан. Энэтхэг улс 2000 жилийн турш олон шашин эв найртай зэрэгцэн оршиж ирснийг жишээ болгон ярив.

“Бодьсадвын Явдалд Орохуй” сургаал айлдаж Понтифисиа де Мехико Их сургуульд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Понтифисиа Их сургуулийнхантай
уулзалт хийв. Мексик, Мехико хот, 2013.10.12.
Зургийг Оскар Фернандес
Дээрхийн Гэгээнтэн өөрсдийн итгэл үнэмшлээ сонгох нь бидний хувийн асуудал. Гагцхүү үүндээ үнэн шударгаар хандах ёстой. Манай шашны уламжлалд шар нөмрөг нөмөрдөг. Шашны уламжлал маань нөмрөгтөө бус бидний сэтгэлд зүрхэнд байгаа юм хэмээлээ.
Дээрхийн Гэгээнтнээс хэд хэдэн асуулт тавьсны дотор дахин төрөх тухай асуулаа. Үүний хариуд бурхан биднийг нэг удаа бүтээдэг гэж бодоход энгийн ойлгоход амархан.
Буддист үүднээс авч үзвэл бидний амьдрал хэд хэдэн амьдралтай холбоотой бөгөөд оюун санааны үргэлжлэл хэмээн үздэг хэмээлээ.

Үдээс хойшхи айлдварыг товчлон хүргэвэл:

“Бодьсадвын Явдалд Орохуй” сургаал айлдаж Понтифисиа де Мехико Их сургуульд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварын үеэр.
Мексик, Мехико хот, 2013.10.12. Зургийг Жереми Расселл(ДЛО)
“Дэлхий дээр байгаа олон асуудлыг бид өөрсдийн мунхагаар бий болгож байна. Мунхагаас ангижирвал зовлонгоос гэтэлнэ. Хоосон чанарыг ойлгон бодь сэтгэлийг сэрээвээс Бурханы хутагийг олно. Эхний бүлэг сэрэмжит сэтгэлийг өгүүлж, хоёрдугаар бүлэгт нүглээ наминчлах тухай өгүүлсэн байдаг. Энэ хоёр бүлэг нь хоёулаа гуравдугаар бүлгийн удиртгал болгож сэрэмжит сэтгэлийг төрүүлэх, удаах бүлгүүдэд бодьсадвын төгс төгөлдөр дадлыг өгүүлсэн. Нинжин сэтгэлийн тухай тусдаа бүлэг байхгүй, энэ талаар аравдугаар бүлэгт өгүүлсэн. Ёс зүйн талаар дөрөвдүгээр бүлэгт өгүүлсэн байдаг. Зургаа, долдугаар бүлэгт тэвчээр хийгээд баясгалантай хүчин зүтгэл, наймд төвлөрөл, ес цэцэн мэргэн ухаан, аравт бүрэн орохуйн талаар өгүүлсэн.

Дээрхийн Гэгээнтэн долоон гишүүнт дадал хоёр, гуравдугаар бүлэгт өгүүлсэн байдаг хэмээгээд энэ дадлын талаар тайлбарлан сэрэмжит сэтгэлийг төрүүлэх зан үйл бий. Үүнийг маргааш гүйцэтгэнэ гэж найдаж байна хэмээлээ.

Дээрхийн Гэгээнтэн айлдварын төгсгөлд хэрэв бид мөн чанарыг ойлговол сөрөг сэтгэл хөдлөлийг даван туулж амар амгалан сэтгэлийг бий болгоно. Үүнийг сайн тунгаавал бидний сэрэмж нэмэгдэнэ. Жирийн нэгэн Буддист лам хүний хувиар олон арван жил дадлагжуулсны хувьд үр дүнг нь мэдсэн юм. Тиймээс бид дадалжуулж чадвал тус нь ирнэ хэмээлээ.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн айлдана.
Үзсэн: 3 677
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц