Төвдийн цагаан сарын баяр, аз жаргалын мөн чанар олон нийтийн яриа

7-03-2014, 06:56  |  Хэвлэх

2014 оны 3 дугаар сарын 3

АНУ, Минеаполис, 2014.03.02 – Төвдийн тооллын шинэ оны анхны өдөр тэнгэр тогтуун сайхан өдөр боллоо. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Аугсбург Коллежид Төвд Америкийн сангаас зохион байгуулж буй цагаан сарын баярт оролцохоор морилон ирэв. Дээрхийн Гэгээнтэн зул өргөх ёслолд оролцон Төвд, Америкийн төрийн дуулал эгшиглэлээ.

Төвдийн нутгийн зөвлөлийн тэргүүн товчхон танилцуулга хийж мандал өргөн Дээрхийн Гэгээнтнийг урт наслахыг ерөөл өргөв. Минесота дах Төвдийн тэргүүн Намжил Дорж хүндэт зочдыг танилцуулсны дотор Дээрхийн Гэгээнтэн, конгрессын гишүүн Бетти МакКолум, Кэйт Элисон, Минеаполис хотын захирагч Бэтси Хожес нар байлаа. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн анх удаагаа энэ бүсэд цагаан сарын баярыг тэмдэглэхэд оролцож байгаа бөгөөд өлзий дэлбэрэлтэй сайхан байгаагаа илэрхийлэв.

Төвдийн цагаан сарын баяр, аз жаргалын мөн чанар олон нийтийн яриа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Др. Лувсан Сэнгээ нар
Төвдийн тооллын шинэ оныг тэмдэглэх ёслолын арга хэмжээнд
оролцон Төвд, Америкийн төрийн дуулал эгшиглэх үеэр.
АНУ, Минесота, 2014.03.02. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Үүний дараа Др. Лувсан Сэнгээ Дээрхийн Гэгээнтэн энэхүү ёслолд оролцож байгаа нь өлзийтэй сайхан хэрэг хэмээгээд цугласан 2500 гаруй зочдод мэндчилгээ дэвшүүлэв. Конгрессын гишүүн Бети МакКолум төвд орон хүчирхийлэл, дарангуйллаас ангижрах цаг болсныг тунхаглалаа. Конгрессын гишүүн Кэйт Элисон ч мөн Хятадын засгийн газар шашны болон соёлын ялгаанд хүндэтгэлтэй хандах цаг болсныг хэлээд Төвдийн жинхэнэ автономит засаглалын төлөөх яриа хэлцлийг хийх хэрэгтэй хэмээв. Эцэст нь, Даш Намжил Төвдийн цагаачлагчдын парламентын илгээмж үгийг олноо уншиж танилцуулан Төвдүүд улс орондоо удахгүй нэгдэхийг бэлгэдэв.

Дараа нь төвд хүүхдүүд дуу дуулан бүжиглэв. Дээрхийн Гэгээнтний үг хэлэх ээлж болоход:

“Ардчилсан сонгуулиар сонгогдсон тэргүүлэгч Лувсан Сэнгээ, бүс нутгийн Төвдийн удирдагч, Конгрессын гишүүд, хотын дарга, лам хуврагууд, хүндэт зочид оо. Та бүхэн хүрэлцэн ирж бидний төлөө үгээ хэлж байгаа нь нэр төрийн хэрэг. Баярлалаа. Төвд нутагтаа суугаа болон гадаад оронд ажиллаж амьдарч байгаа бүх Төвдүүддээ мэндчилгээ дэвшүүлье. Төвдүүд бид олуулаа биш ч өөрсдийн хэл, уран зохиолтой. Төвд хэл Буддизмыг сурч судлах хамгийн чухал хэл. Бүхий л шашнууд, хайр энэрэл, тэвчээр, уучлалыг номлодог. Буддизмын мөн чанар нь учир шалтгааныг олоход оршдог. Бурхан багш бидэнд гэгээрэлд хүрэх зам мөрийг зааж зовлонгоос арга замыг нээсэн юм. Энэ бүх Бурханы ном сургаал тайлбарууд төвд хэл дээр байдаг нь бидний бахархал.

Төвдийн цагаан сарын баяр, аз жаргалын мөн чанар олон нийтийн яриа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвдийн тооллын шинэ оныг
тэмдэглэх ёслолын арга хэмжээнд морилон айлдвар хийв.
АНУ, Минесота, 2014.03.02. Зургийг Стефен Жэфр
“Анх бид цагаачлан Муссоорид ирэхдээ бидэнд юу тохиохыг огтхон ч мэдэхгүй байлаа. Тэнгэр, газар хоёрыг л баттай мэдэж байсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүчирхийллийн бус замаар үнэний хүчээр бэрхшээлийг даван гарч чадлаа. Тэр үед би 24-тэй байсан одоо 79 нас хүрлээ. Үнэний хүчээс гадна энэрэн нигүүлсэхүйн хүчийг бид мөрдлөг болгосон. Бид хамгийн сайнаараа аливааг хийж сэтгэлийн амар амгалангаа алдалгүй хадгалсан юм.”

Дээрхийн Гэгээнтэн хамгийн чухал зүйл бол оюун санаагаа өөрчлөх хэмээв. Насны эрхээр үе үеийхэн өөрчлөгдөж байсан ч Төвдийн чин эрмэлзэл хүчтэй хэвээр үлдсэн хэмээгээд хурсан олонд хандан бодь сэтгэлийг сэргээх номыг бэлэг болгон айлдахаар болов. Дан ганц аврал эрэн залбирал унших нь хангалттай биш. Бурханы хутагийг олох тэр их хүчийг харж авралыг эрж байгаа гэдгээ ойлгох ёстой. Бурхан болох чармайлт нь хоосон чанарыг ойлгох дээр суурилана. Аливааг буруу таньсан мунхагаасаа болж бид зовлонд унадаг боловч Бурхан багш үүнийг гэтлэх зам мөрийг бидэнд үзүүлсэн хэмээгээд Дээрхийн Гэгээнтэн Богд Зонховын “Шүтэн Барилдахуйн Магтаал” номыг уншив.

“Бид бүхэн Лосар /цагаан сар/-ыг энд тэмдэглэж байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалсан шүтэн барилдлагатай. Хэрэв Лосарын баяр Төвд, Энэтхэгт өчигдөр тэмдэглээд өнгөрсөн баяртай холбоогүй байсан бол өнөөдөр энэ баяр гэж хэн хэлэх вэ. Үүнтэй адил ногоон цаасан дээр хэлбэр дүрс гаргаад үүнийг бусаддаа доллар гэж мэдүүлсэн. Алтны үнэ цэнийг ч мөн хэн тогтоосон бэ? Хүмүүс зохиож бид үүнийг хүлээн зөвшөөрсөн. Та нар намайг харвал Далай Лам л гэж харна. Гэхдээ илүү нарийвчлан шинжилж харах юм бол анх харснаа олохоо больдог. Тиймээс эдгээр зүйлүүд бодитой оршихуй биш, нэр нь ч бодитой оршихуй биш.”

Төвдийн цагаан сарын баяр, аз жаргалын мөн чанар олон нийтийн яриа
2,500 хүн Төвдийн тооллын шинэ оныг тэмдэглэх ёслолын
арга хэмжээнд оролцлоо. АНУ, Минесота, 2014.03.02.
Зургийг Соном Зогсан
Дээрхийн Гэгээнтэн хурсан олонд бодь сэтгэл үүсгэх ном уншин хэд хэдэн түгээмэл тарнийн лүн /эш/ хайрласан бөгөөд “Ум мани бадмэ хум” тарнийг Төвдөд байгаа ах дүү нарынхаа төлөө хамт уншихийг болгоов. Эцэст нь:

“Баярлалаа, амар амгалан байгаарай” хэмээв.

Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Макалестэр коллежид морилов.

Танхимд 3500 орчим хүн цугларч тус коллежийн ерөнхийлөгч Дээрхийн Гэгээнтэнд дэлхийн энх тайвны төлөөх хүндэт докторын зэрэг олгов. Дээрхийн Гэгээнтэн:

“Хүндэт ах эгч дүү нар аа, би та уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Залуус та бүхэнтэй уулзах бүртээ шинэ зууны шинэ дэлхийг бүтээгч нар хэмээн боддог. Цаг хугацааны эсрэг ямар ч хүч зогсож чадахгүй. Өнгөрсөн цаг хугацаа өнгөрснөөрөө одож туршлагаасаа суралцан харин ирээдүйг бид өөрчилж чадна.

“ХХ зуун олон ололт амжилтыг дагуулсан ч хүчирхийлэл цуст хядлагын зуун байсан. Зарим түүхчдийн үзэж байгаагаар 200 гаруй сая хүн алагдсан гэсэн мэдээ бий. Хүчирхийллийн сөрөг үр дагаврыг урьдчилан хэлж барамгүй. 9 сарын 11 ний аймшигт хадлагын үеэр ерөнхийлөгч Бушд хандан эмгэнэл илэрхийлэн ямар ч арга хэмжээ авсан хүчирхийллийн бус арга хэмжээ байна гэдэгт итгэж буйгаа захидалдаа бичсэн.

Төвдийн цагаан сарын баяр, аз жаргалын мөн чанар олон нийтийн яриа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Макалестер Коллежид.
АНУ, Минесота, 2014.03.02. Зургийг Давид Турнер
“ХХ зууны хүчирхийллийн хор уршгийг одоо ч бид амссаар байна. Энэ зууныг амар амгалангийн зуун болгохын тулд яриа хэлцлийн зуун болгох ёстой. Бид энх тайвны зуун болгохыг хүсэн хүлээж байгаа ч энэ нь ямар ч асуудалгүй, амар хялбар болно гэсэн үг биш. Асуудлыг зэвсгийн хүчээр бус, яриа хэлэлцээрээр шийдэх хэрэгтэй.”
Бидэнд олон асуудал үүсээд байгаагийн нэг нь баян ядуугийн ялгаа. Энэ нь ёс суртахууны хувьд буруу, амьдрал дээрх алдаа юм. Үүнийг шийдэх бүтээлч арга байх ёстой. Дэлхийн олон газарт хээл хахуул хорт хавдар адил нийгмийг идэж байна. Байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлтүүд бид бүгдэд маань нөлөөлж байна. Асуудал улам ноцтой болж байгаа энэ үед XXI зууны залуу үеийхэн та нарт илүү зориг шийдвэр хэрэгтэй. Энэ бидний итгэл найдвар юм шүү.

Хүн бүр аз жаргалтай амьдрах эрхтэй гэдгийг мэдэх нь чухал. “Тэд”, “бид” гэж хуваагдах орон зай байхгүй. Хүн төрөлхтөн бид нэгэн цөм. Үндэс угсаа, шашин шүтлэг, боловсролын түвшин хоёрдугаар зэргийн ялгаа юм. Бусдын асуудал ч мөн бидэнд хамаатай гэдгийг бодох хэрэгтэй.

“Бие махбодийн өвчинг оюун санааны хүчээр багасгаж болдог бол оюун санааны амгалан бус байдлыг бие махбодийн тав тух арилгахгүй. Бид бусдын сайн сайханд санаа тавих хэрэгтэй. Өгөөмөр нинжин сэтгэл нь стрессыг багасгаж, сэтгэлийг тайван болгодог. Залуу эмэгтэйчүүд гадаад гоо сайхандаа их анхаардаг. Гэхдээ гадаад гоо сайхнаас илүү сэтгэлийн сайхныг суулгах нь чухал. Өгөөмөр сэтгэл итгэлцлийг өгч, итгэлцлээс нөхөрлөл үүсдэг.”

Дээрхийн Гэгээнтнээс хэд хэдэн асуулт асуусны тавьсны дотор Брайн Розенберг та уурладаг уу гэсэн асуулт байлаа. Дээрхийн Гэгээнтэн: Тиймээ, гэхдээ нарийн сайн мэдэхийг хүсвэл надтай хамт байдаг хүмүүсээс асуу хэмээгээд өөрийн уур удаан үргэлжилдэггүй, заримдаа уураа ажиглан хэрхэн бий болж буй үйл явцыг сайтар ажиглаж түүнийг хэрхэн дарахад суралцдаг тухайгаа ярилаа.

Төвдийн цагаан сарын баяр, аз жаргалын мөн чанар олон нийтийн яриа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Макалестер Коллежид
хийсэн олон нийтийн ярианд 3500 гаруй оюутнууд оролцлоо.
АНУ, Минесота, 2014.03.02. Зургийг Давид Турнер
Шийдвэр хэрхэн гаргадаг тухай асуухад: Төвдөд байхдаа улс орны улс төр, шашны хэргийг бататган харж, дахин нягтлан бодож бусадтай зөвлөлддөг байсан. Мөн туслахууд болон албаны хүмүүстэй уулздаг. Авсан мэдээллүүд дээрээ тулгуурлан шийдвэр гаргадаг. Ингэвэл буруу зүйл болж байсан ч сэдэл нь сайн бол харамсах зүйлгүй байна.

Сүүлийн асуулт, дуртай спортын талаар асуухад: Дээрхийн Гэгээнтэн инээн, буруу хүнээс энэ тухай асууж байна. Спортод сонирхол байхгүй. 1954 онд Бээжинд ширээний теннис тоглоход хятадын ерөнхий сайд Жоу Энлайг хожиж байсан. Энэтхэгт ирснээсээ хойш бадмингтон хэсэг тоглосон. Саяхан Дарамсалад нэгэн крикетийн тэмцээнд уригдах үеэрээ хэн нь хожиж байна вэ хэмээн асуусан. Учир нь надад ямар ч ойлголт байгаагүй.

Ерөнхийлөгч Розенберг Дээрхийн Гэгээнтэн морилон ирсэнд гүнээ талархал илэрхийлэв. Дээрхийн Гэгээнтэн оюутнуудад хандан:

“Залуус та нар миний хэлснийг бодоорой. Бидний амьдрал тогтвортой бус байна. Бид шинэ бодит байдалд тохируулан дүгнэж цэгнэх хэрэгтэй. Баярлалаа” хэмээлээ.
Үзсэн: 3 395
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц