Бурхан Багшийн авшиг

9-04-2014, 19:39  |  Хэвлэх

2014 оны 3 дугаар сарын 23

Энэтхэг, Нью Дели, 2014.03.23 – Дээрхийн Гэгээнтэн энэ удаагийн айлдварын сүүлийн өдөр “Ертөнцийн Хариуцлага” сангийн хүсэлтээр Бурхан Багшийн авшиг хайрлав. Танхимд дүүрэн хүн цугласан байлаа. Дээрхийн Гэгээнтэн бэлтгэл зан үйлээ хийж дууссаны дараа:

“Өнөөдрийн айлдвар дандрын ёсны уламжлалаас үүдэлтэй. Түүх сөхвөл урт хугацааны туршид махаяана болон дандраяана уламжлалууд хоорондоо сөргөлдөж байжээ. Нагаржуна гэгээн Махаяана уламжлал Бурхан Багшийн сургаалийн эх хэмээн нотолж Майдар, Бававивека, хожмоо Шантидева гэгээн ч махаяана уламжлалыг Бурхан Багшийн сургаалийн эх хувь хэмээн баталсан юм.”

Бурхан Багшийн авшиг
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дели хот дах 3 өдрийн
айлчлалын сүүлийн өдрийн номын айлдвар айлдах үеэр.
Энэтхэг, Нью Дели. 2014.03.23. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
“Тайвань, Хятадад зарим хүмүүс махаяана уламжлалын мөн чанарыг алдагдуулах тохиолдол гарч байна. Үйлийн дандар, явдлын дандар, иогийн дандар Хятад, Япон, Солонгос, Вьетнам зэрэг орнуудад өргөн тархсан байна. Жишээ нь Зэн Японы тантрик уламжлалаас өөр уламжлал юм. Төвдөд сахил санваар нь бодьсадвын зам мөрийн суурь бөгөөд тарнийн ёстой хамт явагддаг. Төвдийн Буддизмын гол шинж чанар нь гурван хүрдийг хамт цогцлуулан дагаж мөрдөхөд оршдог.”

Делид болсон нэгэн уулзалтаар барууны нэг эрдэмтэн махаяана уламжлал Бурхан Багшийн сургаалийн эх хувь мөн эсэхэд эргэлзэж байгаагаа хэлэхэд Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгийн Гэгээн Нагаржуна Бурхан Багшаас хойш дөрвөн зуухан жилийн дараа амьдарч байсан учраас үүнийг илүү сайн тунгаасан байх аа. Түүний бичсэн ном сударт энэ асуултын учрыг нарийн сайн тусгасан байдаг хэмээн хариулсан тухайгаа айлдав.

Миний өөрийн зүгээс шинжлэх ухааны судалгаагаар уламжлалт Буддист сургаалийн зарим нэг хэсгийг үгүйсгэх тохиолдол гардаг. Багадаа цээжилсэн “Эрдэм Мэдлэгийн Эрдэнийн Сан” номын 3-р бүлэгт гардаг сансар огторгуйн талаарх тайлбарт итгэдэггүй. Дүрслэн бичсэн уг зохиол шинжлэх ухааны ажиглалттай таарахгүй. Харин хутагтын дөрвөн үнэн, хоосон чанарын талаарх тайлбар хамгийн чухал юм.

Бурхан Багшийн авшиг
Авшиг хүртэгсэд авшигийн үед хэрэглэдэг улаан уяаг зүүв.
Энэтхэг, Нью Дели. 2014.03.23. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн мантра гэдэг үг “оюун санааг хамгаалагч” гэдэг үгтэй утга ойр. Үүнээс үүдэн хоосон чанарыг ухан ойлгосноор оюун санаагаа мунхаг хийгээд өнгөн хэлбэрт хууртагдахаас хамгаалж чадна. Ингэж чадвал хурц нарийн оюун санаа руу хөтлөнө. XVIII зуунд үүний нэг жишээг Жанжаа Ролбий Дорж хэмээх нэгэн лам харуулсан. Түүний хараа нь муудаж уншиж чадахгүй болжээ. Энэхүү бэрхшээлийг арилгахын тулд тэрээр зүүдэн биеэ ашиглан зүүдэндээ уншдаг байв.

Авшиг хайрлахын өмнө Дээрхийн Гэгээнтэн хурсан олныг Зүрхэн Тарни хамт уншихыг хүслээ. Авшиг хайрлах үедээ Бодьсадвын сахилыг хамтатган хүртээв.

Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн: “Энэ удаагийн айлдварыг ингээд өндөрлөе. Дараа жил ирэхэд та бүхний дотоод хүч улам бүр өсөн нэмэгдсэн байна хэмээн найдаж байна” хэмээгээд айлдвараа өндөрлөв.
Үзсэн: 1686
 

Хуваарь (ойрын)

Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 5-8

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн сүсэгтнүүдийн хүсэлтээр "Номын хүрд эргүүлсэн судар", "Шүтэн барилдахуйн судар" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 14-16

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хутагт Нагаржунайн "Бодь сэтгэлийн тайлбар", Тогмэд Санбугийн "Бодьсадвын гучин долоон гарын авлага" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 3 дугаар сарын 2

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уламжлалт ёсоор "Бурхан Багшийн төрөл цадиг" номыг Зүглаг Хан дуганд тайлбарлан айлдана.

Сайтын үндсэн бүтэц