Далай Лам: Хэрэв Шастри илүү олон жил амьдарсан бол их хувь нэмэр оруулах байлаа

9-04-2014, 19:57  |  Хэвлэх

2014 оны 3 дугаар сарын 23

Энэтхэг, Нью Дели. 2014.03.23. (Day & Night News) “Энэтхэгийн II ерөнхий сайд асан Лал Бахадур Шастри илүү олон жил амьдарсан бол тус улсад ихээхэн хувь нэмрээ оруулах байлаа” хэмээн Төвдийн оюун санааны удирдагч Далай Лам хэллээ.

Далай Лам: Хэрэв Шастри илүү олон жил  амьдарсан бол их хувь нэмэр оруулах байлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Лал Бахадур Шастри –
Манлайлалд Суралцахуй” номын нээлтэнд оролцов. 2014.03.23
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
“Тэрээр Энэтхэг Пакистаны (1965) дайны үед улс орноо удирдахын хажуугаар зохион байгуулах, мөн бусад олон асуудлуудыг шийдэж байлаа” хэмээн Далай Лам хэлэв.

Лал Бахадур Шастрийн “Манлайлалд Суралцахуй” нэртэй түүний намтрыг түүний хүү Анил Шастри, Паван Чоудхари нар хамтран бичиж номын нээлтээ хийсэн юм.

Далай Лам: “Тэрээр Энэтхэгийн уламжлалын төлөөлөл болсон хүн байлаа. Мянган жилийн уламжлалын үнэ цэнийг бусдад зоригтойгоор харуулдаг гайхалтай, тууштай хүн” хэмээгээд түүнтэй анх уулзсан дурсамжаа хуваалцав. Шастри миний хүндэтгэн дээдэлдэг хүмүүсийн нэг. Түүнтэй анх танилцахад тэрээр ерөнхий сайд байсан бөгөөд их сайхан, энэрэн нигүүлсэгч хүн санагдсан. Энэ номонд түүний бага наснаас эхлэн амьдарлынх нь бүхий л үе оржээ. Энэ бяцхан ном хүн бүрийн амьдралд тус нэмэр болно гэж бодож байна” хэмээв. Анил Шастри: “Аавын маань энэхүү намтар хойд үед маань сургамж болно. Сая сая энэтхэг хүмүүс уншин санаа авна гэж бодож байна” гэв.

Харин сурган хүмүүжүүлэгч, нийтлэлч Паван Чоудхари: “Энэ номын гол санаа нь “уг сурвалж-‘аоум аадми’ эгэл жирийн амьдралаар амьдарсан нэгэн хүн, хэдийгээр ерөнхий сайдаар ажиллаж байсан ч даруухан амьдарсан. Түүнийг зан чанар нь удирдагч болгож, түүний удирдан манлайлсан нь нэр төртэй aмьдрахыг бидэнд зааж сургасан юм” гэв.
Үзсэн: 1357
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц