Шинто шашны сүсэгтнүүдтэй чөлөөт уулзалт хийв

17-04-2014, 09:41  |  Хэвлэх

2014 оны 4 дүгээр сарын 8

Япон, Сэндай, 2014.04.08 – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Шинто шашны сүсэгтнүүдтэй чөлөөт уулзалт хийлээ. Уулзалтын өмнө нэгэн настай хүн сонгомол бичгээр “энх тайван” хэмээн бичиж жаазалсан зургаа Дээрхийн Гэгээнтэнд өргөн барьж дэлхий нийтийн энх тайвны үйлсэд тань үзүүлж буй миний хувь нэмэр хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн уулзалтыг нээн ийнхүү уулзах завшаан олдсонд туйлын баяртай байгаагаа илэрхийлээд өөрийн гурван үндсэн зорилгийн талаар тайлбарлан ярилаа.

Шинто шашны сүсэгтнүүдтэй чөлөөт уулзалт хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шинто шашны сүсэгтнүүдтэй хийсэн
уулзалтын үеэр. Япон, Сэндай, 2014.04.08.
Зургийг Япон дах Төвдийн хороо
“Хүмүүн болж төрсний хувьд бид бие биедээ, дэлхий ертөнцдөө санаа тавир үүрэгтэй гэж би боддог. Дээр нь шашин хоорондын эв найрамдлыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна. Явсан газар бүртээ өөр шашны хүмүүстэй уулзаж тэдэнтэй санал бодлоо хуваалцахыг хүсдэг. Өөр шашны хүмүстэй уулзах нь маш чухал. Тиймээс ч Шинто шашны уламжлалаас илүү ихийг мэдэхийг хүссэн юм. Ингээд асуулт хариултандаа оръё.”

“Сүүлийн жилүүдэд Японоос ирсэн сүсэтнүүдтэй олон удаа уулзсан. Тэдэнд энд өргөн дэлгэрсэн “Билгүүний Зүрхэн” судрыг хэд хэдэн удаа номлож билээ. Шинто шашнаас харахад байгаль дэлхийгээ их дээдэлдэг уламжлалтай юм байна. Энэ их сайн хэрэг. Учир нь орчин үеийн хүмүүсийн амьдрал хэт механик болж бид байгаль дэлхийн нэг хэсэг гэдгээ умартан байгалийг хүртэл захирч чадах мэт аяглах болсон. Америкийн уугуул иргэдийн, мөн шинто зэрэг шашны байгаль дэлхийгээ дээдлэх уламжлалалаас суралцах нь өнөөгийн бидэнд хэрэгтэй байна."

Нэгэн эмэгтэй насаараа цэцэгчний ажил хийж нас ахихын хирээр ажиллах чадвар нь муудаж байгаагаа дурьдаад үлдсэн амьдралдаа юу хийвэл илүү чухал болохыг зөвлөнө үү хэмээн Дээрхийн Гэгээнтнээс хүсэхэд: Энэ асуудлыг ерөнхийд нь хэлэх тийм ч зохистой биш. Бидний ихэнх нь дотоод үнэ цэнээсээ илүү материаллаг үнэ цэнийг эрхэмлэх болж хамгийн бодитой үнэ цэнийг мөнгө гэж хардаг болжээ.

Шинто шашны сүсэгтнүүдтэй чөлөөт уулзалт хийв
Шинто шашны сүсэгтэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт
асуув. Япон, Сэндай, 2014.04.08. Зургийг Япон дах Төвдийн хороо
Мөнгө өөрийн гэсэн чухал байр суурьтай боловч энэрэн нигүүлсэх сэтгэл нь түүнээс илүү үр дүнтэй. Цэцэгчин хүний хувьд та бусдад таашаал, баяр баясгаланг өгсөөр иржээ. Хэрэв бид хэт материаллаг үнэ цэнэд татагдвал бусдыг гэх сэтгэлийн орон зай багасдаг. Орчин үеийн боловсролын систем биднийг стресс, ганцаардалд хүргэдгийг олон талаар нотлон харуулаад байна.”

Дээрхийн Гэгээнтэн тэнд цугласан настнуудад хандан тэдний залуу үед сэтгэл амгалан байхад илүү хялбар байсан уу, өнөөгийн амьдрал илүү стресстэй мэт санагдаж байна уу, өөрсдийн туршлагаасаа хуваалцана уу хэмээн хүслээ. Дээрхийн Гэгээнтэнд “энх тайван” хэмээх сонгомол бичиг бэлэглэсэн хүн: “Бид багадаа гол руу үсэрч модонд авирч шарх сорвиор дүүрэн явдаг байлаа. Тэр үeдээ аюул эрсдлээс суралцаж, болох болохгүйг сурч, байгаль дэлхийдээ хүндэтгэлтэй хандахыг бас суралцсан. Одоогийн хүүхдүүд хэт хамгаалалтанд байж эрсдэл үл хийн гэрээсээ ч цухуйхгүй энэ бүхнийг мэдрэхгүйгээр өсч байна” гэв.

Дээрхийн Гэгээнтэн “Өнөөгийн нийгэмд бие махбодийн эрүүл ахуйг сахихыг бид сайтар суралцсан. Гэвч аливаа асуудал бэрхшээл тулгарахад сэтгэлийн амар амгалангаа эвдэлгүйгээр сөрөг сэтгэл хөдлөлд үл автан сэтгэл санааны ариун тунгалаг байдлыг сахихад суралцах хэрэгтэй” хэмээн айлдав.

“Сэтгэлийн амар амгаланг алин бусниулж, алин амар амгалан өгдөгийг бид мэдэх хэрэгтэй. Энэ талаар буддист үзэл онол болон орчин үеийн шинжлэх ухаанч нарын хооронд 30 жилийн турш зөвшилцөн судалж байгаа бөгөөд энэ хүрээлэнг “Оюун санаа ба Амьдрал” хэмээн нэрийддэг. Японы эрдэмтэд ч олноороо энэ судалгаанд оролцож байна. Дараагийн долоо хоногт Киото хотноо энэ талаар уулзалт болно.

“Миний бодлоор бидний сэтгэл хөдлөл хэдэн мянган жилийн өмнөх үеэсээ өөрчлөгдөөгүй. Буддист ухаанд сэтгэлийн амар амгаланг бусниулахаас сэргийлж сэтгэлээ хэрхэн амар амгалан байлгах тухай заан сургадаг. Буддист ухаан гэдэг маань “оюун санааны шинжлэх ухаан” гэдэгтэй дүйж байгаа юм. Энэ талаарх эрдэмтэдийн сонирхол ч өсөн нэмэгдэж байна.”

Энэ өдрийн үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Осака хот руу нисч Киото хотод морилно.
Үзсэн: 2 696
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц