Дээрхийн Гэгээнтэн Латви улсын нийслэл Ригад морилон ирлээ

5-05-2014, 15:30  |  Хэвлэх

2014 оны 5 дугаар сарын 4

Латви, Рига. 2014.5.4 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өчигдөр Европ руу хөлгийн жолоо залахаар онгоцондоо морилох үед хэдий шөнө дунд байвч Дэли хотод халуу шатаж байлаа. 0°C бүхий Франкфурт хотноо түр зогсолт хийсэн тав тухтай аяллын эцэст тэрээр Балтийн гурван орны нэг Латви улсын нийслэл Рига хотод газардав. Рига хот үүлэн бүрхүүлээр хучигдаж, саяхан орсон борооны улмаас зам харгуй нойтон байсан ч, Дээрхийн Гэгээнтнийг “Төвдийн Уламжлалыг Хадгалах Сан-Латви”, “Төвдийн Уламжлалыг Хадгалах Сан-Орос” байгууллагын гишүүд болон тэдний шашны удирдагч Дилав хутагт нар халуун дотноор угтан авсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Латви улсын нийслэл Ригад морилон ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг Латви, Ригад морилон ирэхэд
баяр бахдалтайгаар угтан авч байгаа нь. 2014.5.4.
Гэрэл зургийг Дэнзин Чойжор (ДЛО)
Энэ өдөр тохиож байгаа Тусгаар тогтнолоо сэргээсний өдөртэй холбогдуулан Далай Ламаас сэтгэгдлээ хуваалцахыг хэвлэл мэлээллийн төлөөлөгчид хүссэн юм.1918 онд анх тунхаглан зарласан Латви улсын тусгаар тогтнолыг 1990 оны 5 дугаар сарын 4-нд дахин сэргээсэн ажээ. Тэрээр хариулахдаа:

“Би та бүхэнд сайн сайхныг хүсэхийн ялдамд баяр хүргэж байна. 20 дугаар зууны эхлэл болоод төгсгөл үеийн хооронд юмс хэрхэн өөрчлөгдсөнийг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна. 1996 онд би тухайн үед 96 насыг зооглож байсан Английн хатан хааны ээжтэй уулзсан бөгөөд тэрээр 20 дугаар зуунд болсон бараг бүхий л үйл явдлын гэрч болсон хүн байлаа. Би түүнээс дэлхий хэвээрээ байна уу, эсвэл дээрдсэн үү, эсвэл дордсон уу гэж асуухад тэр ямар ч эргэлзээгүйгээр дээрдсэн гэж хариулсан юм. Түүнийг залуу байхад бие даасан байдал, эсвэл хүний эрхийн тухай үзэл баримтлал байгаагүй бол өнөөдөр энэ асуудал түгээмэл шинжтэй болжээ гэж тэр хариулсан. Дэлхийн өнцөг булан бүрт эрх чөлөө хангалттай байна. Хэдий тийм ч, бидний гадна өнгөн дэх ямар нэг ялгаанаас үл хамааран, 7 тэрбум ам бүлтэй дэлхийн хувьд бид хүний эрхийг хүндэтгэх талаар илүү их хүчин чармайлт гаргах шаардлага байсаар байна. Үүнтэй холбогдуулан хэлэхэд Балтийн орнууд шиг жижиг үндэстэн зарим үед илүү идэвхтэй байж, удирдлагыг гартаа авах боломжтой гэдэгт би итгэдэг” гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Латви улсын нийслэл Ригад морилон ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Арнис Ритупстай уулзаж байгаа нь.
Латви, Рига. 2014.5.4.Гэрэл зургийг Дэнзин Чойжор (ДЛО)
Урьд нь уулзаж байсан бадриун том биетэй зохиолч, философч Арнис Ритупст хандан Дээрхийн Гэгээнтэн түүний биеийн байдлыг асуулаа. Ритупс сул дорой мэт мэдрэмж төрж байгаагаа хэлсэн юм. Дээрхийн Гэгээнтэн яагаад гэдгийг асуусанд тэрээр дэмий бодолд хэт их автагдсаны уршиг гэж хариулав.

“Би санал нэг байна,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлээд, “Бид ихэнх тохиолдолд харалган бодолдоо тээглэсээр байдаг. Бидэнд илүү алсыг харсан бодол хэрэгтэй. Бид хүний үндсэн үнэт зүйлсийг мартдаг. Илүү сайхан ертөнцөд амьдрахыг хүсч байгаа бол түүнийг хэн бий болгоно гэж та бодож байна? Зөвхөн бид, хүмүүс л үүнийг хийж чадна. Аль нэг засгийн газар, эсвэл НҮБ-ын үйл ажиллагааны үр дүнд бус, харин хувь хүмүүсийн санал санаачлагын үр дүнд ийм өөрчлөлт бий болно. Бидэнд хэрэгтэй зүйл бол өөртөө итгэх итгэл ба шийдэмгий байдал мөн” гэв.

Дээрхийн Гэгээнтэн маргаашнаас эхлээд хоёр өдрийн турш Кипсала олон улсын үзэсгэлэнгийн төвд ‘Билгүүний Зүрхэн Судар’ ба ‘Бодьсадвын 37 Гарын Авлага’ ном айлдана.
Үзсэн: 2 085
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц