Франкфуртад хийсэн сүүлчийн уулзалт

17-05-2014, 19:58  |  Хэвлэх

2014 оны 5 дугаар сарын 16

Герман, Франкфурт, 2014.5.16. - ‘Найз нөхрийн төлөө найзууд’ бүлгийн хүсэлтээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэг нисэхийн өмнө бүлгийн гишүүдтэй уулзлаа. Бизнес эрхлэгч, урлагийн ажилтан, багш болон бусад мэргэжлийн 80 гаруй хүн цугласан танхимд тэрээр суудлаа эзлээд,
“Би энэ удаагийн аялалдаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Аяллыг маань зохион байгуулж, амжилттай болгосон бүх хүмүүст талархлаа илэрхийлэхийг хүсч байна” хэмээн хэлэв.

Франкфуртад хийсэн сүүлчийн уулзалт
"Найз нөхрийн төлөө найзууд" бүлгээс зохион байгуулсан
уулзалтад Дээрхийн Гэгээнтэн Далай лам үг хэлж байгаа нь.
Герман, Франкфурт. 2014.5.16. Гэрэл зургийг Мануэл Бауэр
Бүлгийн төлөөлөгч хариу үг хэлэхдээ, тэд Дээрхийн Гэгээнтний үгийг согсохдоо үргэлж дуртай байдаг бөгөөд түүний зөвлөгөөг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхийг эрмэлздэг хэмээлээ. Хүний төрлийг олж төрснийхөө хувьд бид өөрсдийн сэтгэлийн хөдлөлд анхаарал хандуулж байх шаардлагатай. Уур эрч хүч өгдөг гэж зарим нөхцөл байдалд бодож болох ч, асуудалд тайван ухаанаар хандах нь зүйтэй. Задлан шинжлэх байр сууринаас асуудалд хандах нь бүр ч илүү тустай. Тэрээр ийм байр сууринаас асуудалд ханддаг гэв.

Байнга илүү ихийг хүсэх сэтгэлээ яаж жолоодох талаар түүнээс асуухад, зарим түвшинд чухам юуг илүү их хүсээд байгаагаас хамаарна хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Хэрвээ өөртөө мөнгө хүсч байгаа бол байгаадаа сэтгэл ханах нь дээр, харин 7 тэрбум хүний дундах ядуу нэгэндээ туслах, нийгэмд туслахаар сан бүрдүүлэх гэж байгаа бол өөр хэрэг. ЕХ дотроо дээгүүр эдийн засагтай Германы хувьд энэ асуудал биш байж болох юм. Бидний үргэлж хүсээд байдаг дотоод үнэ цэнэ бус, харин материаллаг эд зүйлс дээр анхаарлаа хандуулах хандлага түгээмэл байна гэдгийг тэмдэглэн хэлмээр байна хэмээн тэрээр хэллээ.

“Германы хийж чадах зүйл нь Орост туслах явдал. ЗХУ задарсан даруйд барууны орнууд Орост туслахын тулд илүү хурдан хөдөлсөн бол байдал өнөөдөр арай өөр байх байсан болов уу. 1979 онд намайг ЗХУ-д очиход тэд барууны орнуудаас аюул заналхийлж байгаа гэдэгт үнэхээр итгэсэн байсан. Үүнтэй адил би 1973 онд анх удаа Европт ирэхэд дорно дахины зүгээс гарцаагүй аюул байгаа гэж бодоцгоодог байсан” хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв.

Бүлгийн тэргүүн,

“Өнөөдөр би энэ өрөөнөөс таны өгсөн урам зоригийг тээгээд гараад явах боловч, тэр урам зориг маань замхарна. Түүнийг хэрхэн шинэ соргогоор нь хадгалах вэ?” хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн,

Франкфуртад хийсэн сүүлчийн уулзалт
"Найз нөхрийн төлөө найзууд" бүлгийн зохион байгуулсан арга
хэмжээнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оролцож байгаа нь.
Герман, Франкфурт. 2014.5.16. Гэрэл зургийг Мануэл Бауэр
“Юу сонссоноо өөртөө дадуулах хэрэгтэй. Үүнийг би өдөрт хэд хэдэн удаа, тэгээд өдөр бүр хийдэг. Жишээ нь, Шүгдэнгийн талынхан над руу хашгиралдаж байгаатай нүүр тулаад би тэднийг сэтгэлдээ нигүүлсэн бодсон бөгөөд тэдгээр хүмүүс үүнийг үл мэдэхийн харангуйгаасаа болж хийж байгаа билээ. Энэ утгаараа дүн шинжилгээ, түүнтэй хамт асуудалтайгаа танилцах нь маш их тустай. Дүн шинжилгээ хийсэн зүйлийнхээ талаар би зүүдэндээ хүртэл боддог” хэмээн зөвлөлөө.

“Хэрвээ та гэртээ суугаад үүнийг дадуулж чадвал танд чөлөөлөгдөх боломж байна, хэрвээ та даяанчийн амьдралаар амьдарсан ч, үүнийг дадуулахгүй юм бол юу ч өөрчлөгдөхгүй” гэсэн үг байдаг. Гэхдээ та нар хэрвээ хүүхэдтэй бол дараагийн эрин үеийнхээ төлөө хувь нэмрээ оруулах боломж та нарт байна, энэ нь бол маш том боломж юм.”

Йога хийх нь оюун санааны дасгал болох эсэх талаар танхимаас нэг нь асуухад, таны бие бялдрын эрүүл мэндэд илүү тустай, гэхдээ хязгаарлагдмал түвшинд оюуны дадалд ч ашиг тустай хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Ямар нэг буруу хийсэн зүйлийнхээ хариуцлагыг хэрхэн хүлээх тухай асуултад тэрээр хариулахдаа, энэ бүхэн таны сэдлээс хамаарна гээд, хэрвээ сэдэл зөв байгаад хүссэн үр дүн гараагүй бол энэ нь тийм ч том асуудал биш. Гэхдээ буруу гаргасан шийдвэрийн улмаас хүмүүс амь насаа алдах зэрэг нухацтай асуудал үүссэн тохиолдолд та гэм хорыг арилгах, зовлонг нимгэлэх талаар хичээх ёстой.

Өвчтний амийг зориудаар таслах тухай асуултад, ерөнхийдөө үр хөндөхтэй нэгэн адил зайлсхийвэл зохих асуудал бөгөөд эдгэрэх яамр ч найдлагагүйн дээр маш их зовж шаналж байгаа тохиолдолд хэрэглэх явдал гардаг. Өөр нэг чухал хүчин зүйл бол уужуу тайван бодолтой үхэж чаддаг байх явдал юм хэмээн хариулав.

Франкфуртад хийсэн сүүлчийн уулзалт
"Найз нөхрийн төлөө найзууд" бүлгийн зохион байгуулсан уулзалтын
үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд асуулт тавьж байгаа нь.
Герман, Франкфурт. 2014.5.16. Гэрэл зургийг Мануэл Бауэр
Оюутнуудад зориулан ямар зөвөлгөө өгөх вэ гэсэн асуултад, 20 дугаар зуун болон 21 дүгээр зууных хэмээн ангилна гэж тэр хэлэв. 21 дүгээр зууныхны хувьд өөрчлөлт хийх боломж тэдэнд байна. ‘Бид’, ‘тэд’ гэсэн ухагдахуунаар хандах үедээ бид 7 тэрбум хүн бүгд нэг гэр бүлд багтдаг гэдгийг санах ёстой хэмээн тэр хэлэв. Хоёрдугаар зэргийн ялгаан дээр дэмий анхаарал хандуулсны уршгаар зөрчилдөөн үүсдэг. Үүнийг даван туулж чадвал энэ зууныг арай илүү энх тайвны зуун болгож чадна.

Шашны ялгааны талаар Дээрхийн Гэгээнтэн ярихдаа, Бүтээгч байхгүй гэсэн үзлийн талаар ярихад таагүй хандаж байгаагаа хэдхэн хоногийн өмнө Норвегид нэгэн эмэгтэй илэрхийлж байсныг эргэн саналаа. Тэр эмэгтэйд өөрийн сүсэг бишрэлээ хадгалахын хамт бид бүгд аз жаргалтай амьдрах эрхтэй хүмүүс гэдгийг санаж яваарай хэмээн хэлсэн гэлээ.

“Саяхан Өмнөд Энэтхэгт би ядуучуудад туслах замаар агуу үйлс бүтээж яваа гайхалтай нэгэн Свамитай уулзсан юм. Тэр ‘атман’ буюу сүнсэнд итгэдэг, энэ нь цэвэр түүний хэрэг, харин би итгэдэггүй, энэ нь бас миний хэрэг, бусдаар бол Хинду хийгээд буддистууд ихэр хүүхдүүд гэж би түүнд хэлсэн.”

Хувь хүний хувьд нэг үнэн, нэг шашин байх нь зохимжтой боловч олон нийтийн түвшинд хэд хэдэн үнэн, хэд хэдэн шашин байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой талаар Дээрхийн Гэгээнтэн тодорхой өгүүллээ.

“Та Далай Ламын хувьд миний харж байгаагаас илүүг хардаг уу?” гэсэн өөр нэгэн асуултад тэрээр уулга алдан,

Франкфуртад хийсэн сүүлчийн уулзалт
"Найз нөхрийн төлөө найзууд" бүлгийн зохион байгуулсан уулзалтад
оролцогсод Дээрхийн Гэгээнтний үгийг сонсч байгаа нь.
Герман,Франкфурт. 2014.5.16. Гэрэл зургийг Мануэл Бауэр
“Үгүй, үгүй. Далай Лам ид шидийн хүчтэй хэмээн та нарын дундаас бодох хүн байж болох ч, энэ бол утгагүй зүйл гэж би нэгэнтээ Лондонгийн Алберт Холл танхимд хэдэн мянган хүний өмнө хэлж байсан. Зарим нь намайг эмчлэх увьдастай гэж бодож болох ч, хэрвээ тийм бол хүзүүний арын загатнаагаа арилгахад энэ увьдас нь туслах байсан. Харин надад түрхлэг тос өгсөн нь үнэхээр тус болсон юм. Буддист хүний хувьд өөрийн урьд төрөлдөө судалж, дадуулж байсан зүйлийнхээ үр өгөөжийг зарим талаар хүртэж байж болох ч, би жирийн л нэг хүн. Нүдний цагаагаа авахуулахаар мэс засал хийлгэсний дараа хараа маань хурц болсныг л хэлж чадаж байна. Мэс заслын дараа BBC-гийн сэтгүүлчтэй уулзахдаа би түүний үрчлээг илүү сайн харж чадаж байна гэхэд, тэрээр миний нөгөө нүдийг илүүд үзэж байна гэж хэлсэн!” хэмээн хариуллаа.

Учир шалтгааны ухаанд суралцсан нь түүний оюун санааг хурцалсны ачаар жишээ нь шинжлэх ухааны туршилтын танилцуулгын үед зөрчилтэй, авцалдаагүй зүйлсийг олж харж чаддаг болсон хэмээн Дээрхийн Гэгээнтэн мөн тэмдэглэн хэлэв. Өмнөд Энэтхэг дэх Төвдийн томоохон сүм хийдүүдэд шинжлэх ухааны талаар заан сургахаар ирсэн америкийн сайн дурынхан үүнийг мөн анзаардаг. Англи хэл, эсвэл тооны ямар ч сургалтад хамрагдаагүй хэрнээ лам нар шинжлэн нягтлах, асуулт тавих, ойлгох гойд чадвартай хэмээн тэд хэлж байсан. Энэ бол Төвдийн шашны боловсролын оргил юм.

Эцэст нь түүнээс Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн ойртож байгаатай холбогдуулан, хөлбөмбөг үздэг эсэх, дуртай баг байдаг эсэх талаар асуухад,

“Сонирхдоггүй!” хэмээн хариулав.

Франкфуртад хийсэн сүүлчийн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Германы илтгэгчдийн холбооны
олон улсын шагналыг хүлээн авч байгаа нь. Герман, Франкфурт.
2014.5.16. Гэрэл зургийг Мануэл Бауэр
Дараа нь шинэлэг сэтгэлгээ бүхий удирдагчдыг нэгтгэсэн төрийн бус байгууллага болох Германы илтгэгчдийн холбоо Дээрхийн Гэгээнтний дэлхий дахинд ард иргэдтэй тулж уулзан, тэдэнд урам зориг хайрладаг, Төвд дэх эрх чөлөөг цуцалтгүй хамгаалдаг үйл хэргийг нь үнэлэн 2014 оны олон улсын шагналаа түүнд гардууллаа. Шагнал гардуулах ёслолын дараа др. Франз Алт түүнээс товч ярилцлага авсан байна. Түүний “Та энэ насандаа Төвд рүү буцаж очно гэж боддог уу?” гэсэн нилээн нийтлэг асуултад,

“Мэдээж. Хэрвээ би энэ жил, эсвэл дараа жил үхвэл очиж чадахгүй байх, харин ахиад 5, 10, 15 эсвэл 20 жил амьдарвал мэдээж би очно” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа.

Дээрхийн Гэгээнтэн Луфтханзагийн онгоцоор өнөөдөр Франкфуртаас Энэтхэг рүү шууд ниснэ. Тэрээр маргааш Дармасалад морилох болно.
Үзсэн: 2 274
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц