Итали, Тосканагийн зүрх болсон нутаг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг мэндчилэн угтаж байна

12-06-2014, 18:51  |  Хэвлэх

2014 оны 6 дугаар сарын 10

Итали, Тоскана, Помайа, 2014.6.10 (Женев, Төвдийн товчоо) – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тоскана бүс нутагт байрлах Помайа тосгоны “Лама Зонхов” институтад өнөөдөр хүрэлцэн ирлээ. Энэ нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Италийн Пиза хотын Помайа тосгонд хийж байгаа 5 дахь айлчлал юм.

Итали, Тосканагийн зүрх болсон нутаг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг мэндчилэн угтаж байна
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Пизагийн онгоцны буудалд
газардахад мужийн Төв Захиргааны төлөөлөгч, доктор Францис
Шарп, мужийн ерөнхийлөгч доктор Андреа Пиерони, Пиза хотын
дарга доктор Марко Фелеппесчи нар угтан авч байгаа нь.
Итали, Тоскана, Пиза. 2014.6.10. Гэрэл зургийг Тэнзин Таглха /ДЛО
Зургаан ( 6 дугаар сарын 10-16) өдрийн айлчлалынхаа хугацаанд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 5 метр өндөр, дөрвөн мутарт Жанрайсиг бурханыг равнайлах арга хэмжээнд оролцож, 13-ны өдөр “Лама Зонхов” институтад хайр, нигүүлсэхүйг хөгжүүлэх талаар ном айлдана.

Мөн 6 дугаар сарын 14-нд Ливорно хотын Модиглиани стадионд буддын нэрт сэтгэгч Нагаржунайн “Хаанд Илгээсэн Захидал” шастирыг тайлбарлан айлдана. Нагаржуна гэгээн энэхүү захидлыг өөрийн садан, хаан Гаутамипутрад зөвлөмж болгон бичихдээ буддизмын зам мөр хийгээд хэрэгжүүлэх арга хэлбэрийн талаар товч бөгөөд цогц танилцуулсан ажээ.

Тэрээр 6 дугаар сарын 15-нд Жанрайсиг бурханы авшиг хайрлаж, үдээс хойш нь ёс зүй, энэрэнгүй үзлийн талаар олон нийтэд айлдвар айлдана.

Номын айлдвар болон олон нийтэд хийсэн ярианы видео бичлэгийг www.dalailama.com цахим хуудсаар шууд дамжуулах болно. Дээрх айлдваруудыг итали, англи, франц, испани, орос, хятад болон дохионы хэлээр орчуулна.

Лама Зонхов институт 1977 онд байгуулагдсан бөгөөд Европ дахь Төвдийн хамгийн том буддын төв ажээ. Төвийн шугамаар буддизмын талаар тогтмол сургалтуудыг зохион байгуулдаг.

Итали, Тосканагийн зүрх болсон нутаг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг мэндчилэн угтаж байна
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Лама Зонхов институтад морилон
ирэхэд Төвдийн уламжлалт зан заншлын дагуу угтан авч байгаа нь.
Итали, Тоскана, Помайа, 2014.6.10. Гэрэл зургийгТэнзин Таглха /ДЛО
Төвдийн буддын судлалаар тухайн төвөөс хэрэгжүүлдэг 7 жилийн мастерын зэргийн хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс оюутнууд хүрэлцэн ирж оролцдог байна. Мастерын хөтөлбөрийн хүрээнд 4 жил судрын ёсыг, 2 жил дандрын ёсны судалгаа хийж, 1 жил ганцаарчилсан бясалгал хийдэг ажээ. Сургалтын бүтэн хөтөлбөр болон on-line сургалтын аль аль нь байдаг.

Төвөөс хэрэгжүүлдэг онцгой нэг төсөл нь Шоронгийн Чөлөөлөх төсөл бөгөөд Төвдийн буддизмыг сонирхож буй хоригдол нарт шашны номын сургалтыг явуулж, зөвөлгөө өгдөг ажээ. Энэхүү төсөл нь Италийн мянган мянган хоригдлын сэтгэл зүрхийг хөндсөн үйл ажиллагаа болсоор ирсэн байна. Энэ удаагийн айлдварыг Милан дахь 1200 хоригдолд шууд дамжуулан хүргэх ажээ.

Энэ нь Дээрхийн Гэгээнтний Италид хийж буй 25 дахь айлчлал юм. Тэрээр анхны айлчлалаа 1973 оны 9 дүгээр сард хийж байсан байна.

Үзсэн: 2 266
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц