Дүйнхорын ван, өргөлийн бүжиг

10-07-2014, 20:11  |  Хэвлэх

2014 оны 7 дугаар сарын 9

Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2014.7.9- 7 хоногийн өмнө эхэлсэн 33 дахь удаагийн Дүйнхорын ванд бэлтгэл номын айлдвар болон зан үйл өнөөдөр өндөрлөлөө. Элсэн хот мандлыг өчигдөр бүтээж дууссан бөгөөд Дээрхийн Гэгээнтэн өнөөдөр 4,5 цагийн турш зан үйлийн арга хэмжээнд оролцов.

Дүйнхорын ван, өргөлийн бүжиг
33 дахь удаагийн Дүйнхорын вангийн долоо дахь өдөр Намжал
хийдийн лам нар зан үйлийн хувцас өмсөн Дүйнхорт өргөлийн
бүжиг бүжиж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.9.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
Үдийн завсарлагааны дараа эвэрт бүрээний нам дуу болон цангийн нүргээн дор Намжал дацангийн 12 лам индрийн өмнө гарч бүжиглэхэд Дээрхйин Гэгээнтэн анхааралтай ажиглаж байлаа. Дагинас нарыг дүрслэн тэд уран хийц бүхий хоргой өмсгөл дээр ясан чимэг зүүж, толгойдоо бадамлянхуан 5 навч лугаа титэм малгайг өмссөн байв. Бодийн сэтгэлийг үүсгэх хийгээд хоосон чанарыг ухаарах саруул ухааныг билэгдэн бүжигчин бүр гартаа хонх, очир барьсан байлаа. Бясалгалын сүрлэг бүжиг бүжиж буй тэд асрын дотор тойрог үүсгэсэн ба тэдний царай гүн бодолд автагдсан байв. Намжал хийдийн унзадын удирдсан нам, нүргээнт хоолойгоор үргэлжлэх мөргөлд бүжигчид мөн нэгдлээ.

Үүний зэрэгцээ тавцангийн доод талд орон нутгийн бүжигчид зарим нь үндэсний хувцастайгаа өөрсдийн үндэсний бүжгийг ээлж дараагаар хийлээ. Нийт 9 бүлэг байснаас Ванла тосгоноос ирсэн есөн хүний бүрэлдэхүүнтэй багийн дотор масктай бүжигчид, нэг дуучин байлаа. Хоёр дахь бүлэг буюу Нубра тосгоноос ирсэн 10 эмэгтэй оюу шигтгээ бүхий толгойны перак өмсгөлөөр гоёсон байсан бол баруун Ладакаас ирсэн 11 бусгүй перак өмсгөлөөс гадна сарлагийн сүүл бүхий алчуур ар нуруундаа уясан байв. Төвдийн Топа нийгэмлэгийг төлөөлж хэсэг хүмүүс Балбаас ирсэн байлаа. Таван эрэгтэй, зургаан эмэгтэй Ладакийн бүлгийн дараа Төвдөөс ирсэн дөрвөн эрэгтэй морины хонхыг мөрөн дээгүүрээ давуулан шидэж бүжиглэлээ.

Дүйнхорын ван, өргөлийн бүжиг
Дүйнхорт өргөх бүжгийг бүжиглэж буй Лехийн бүжигчдийн нэг.
Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.9. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Зүүн Ладакийн Лех, Сакти, Чанг Тангаас ирсэн бүлэг ихэнхдээ эмэгтэйчүүдээс бүрдсэн байв. Химачал Прадеш мужийн Лахаул ба Спитигээс эрэгтэй эмэгтэй хүмүүсээс бүрдсэн томоохон бүлэг ирсэн байна.Занскар болон Каргил бүсийн Кукшаас ирсэн хоёр бүлгийн эмэгтэйчүүд гартаа ган таваг барин бүжиглэлээ. Орон нутгийн бөмбөрчид болон “сурна” хөгжмийн зэвсгийн хэмнэл дор бүжигчид бүжиглэж, дуучид дуулж байв. Арга хэмжээний төгсгөлийн үед Дармасала дахь Төвдийн урлагийн хүрээлэнгийн жүжигчид дуулж бүжиглэв. Хамгийн сүүлд Монголоос ирсэн бүжигчид бүжиглэсэн бөгөөд тэд энэхүү арга хэмжээнд оролцсондоо бахархалтай байгаа нь харагдаж байсан юм.

Зочдын тоглолт дуусахын өмнөхөн Намжал хийдийн лам нар бүжгээ дуусган, гартаа хүж барьсан ламыг даган тавцангаас буув.

Маргааш өглөө эртлэн Дээрхийн Гэгээнтэн Дүйнхорын вангийн гол арга хэмжээний бэлтгэл ажлаар дамжуулан тэргүүлэх шавь нарын хамт вангийн үйл ажиллагаа эхэлнэ.
Үзсэн: 2 152
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц