Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дүйнхорын Элсэн хот мандлыг хурааж, Боловсролын төсөлтэй танилцан, Лалын Зохицуулах Хорооны гишүүдтэй үдийн зоог барив
17-07-2014, 17:20 | Хэвлэх
2014 оны 7 дугаар сарын 16
Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2014.7.16 – Дүйнхорын вантай холбогдуулан гүйцэтгэх сүүлийн арга хэмжээний нэг нь элсэн хот мандлыг хураах үйл ажиллагаа байлаа. Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтнийг номын асарт морилон ирэхэд, Намжал дацангийн лам нар аль хэдийнэ зохих зан үйлийг гүйцэтгэж, уншлага номоо эхэлсэн байв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн арга хэмжээний хүрээнд Дүйнхорын элсэн хот мандлыг
хураах үйл явцыг эхлүүлж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир,
Ладак, Лех, 2014.7.16. Гэрэл зургийг Мануэль БауэрДээрхийн Гэгээнтэн зүүн хаалга орчим зогсож, бүгдэд хүндэтгэл үзүүлсний дараа хурал номын хэрэгт оролцохын тулд суудалдаа залрав. Зан үйлийн дагуу тэрээр босч, хот мандлыг 3 эргэн тойрлоо. Дээрхийн Гэгээнтэн хот мандалд бурхдыг төсөөлөн бүтээсэн элсний үеүдийг ээлж дараагаар сонгон авч хураалаа. Дараа нь хурал ном үргэлжлэх хооронд лам нар элсийг хураан, том бумбанд хийсэн бөгөөд бумбыг самбайгаар бүтээн, түр хугацаанд мандал байсан тавцанд тавьсан байна.
Намжал дацангийн хамба лам бумбыг барин түрүүлэн алхахад, Дээрхийн Гэгээнтэн бусад лам нарын хамт Төвдийн баруун этгээдээс эх авдаг Инд мөрний эргийн зүг хөдөллөө. Дээрхийн Гэгээнтний удирдлаган дор хамба лам элсийг их мөрөнд урсгаж, бумбыг хэд хэдэн удаа мөрний усаар зайлав. Тэрхүү уснаас асар луу авч очин, мандал зассан тавцанг угааж цэвэрлэх ажиллагаа боллоо. Арга хэмжээ дуусах үед мандал байсан тавцан цэцгийн дэлбээгээр бүрхэгдэж, Дээрхийн Гэгээнтэн төгсгөлийн мөргөл үйлдэхээр суудалдаа суув.
Шивацэл дэх ном айлдварын тайлбайгаас хөдлөн, Дээрхийн Гэгээнтэн Чогламсарын Буддын Судлалын Төв Их Сургуульд зочилж, Бурхан Багш хийгээд түүний 5 шавийн шинээр бүтээсэн сэрэг дүрийг равнайлах ёслолд оролцлоо. Багш, оюутнууд хуран цугласан танхимд Дээрхийн Гэгээнтнийг орж ирэхэд түүнд зориулан Жамьян Чэнзэгийн урт наслахын ерөөл уншиж байв. Сургуулийн захирал Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлэхийн ялдамд өнөөдөр өөрийн боловсролын хүчээр оюутан сурагчдынхаа төлөө бие сэтгэлээ зориулж чадах болсондоо баяртай буйгаа хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Чогламсар дахь Буддын
Судлалын Төв Их Сургууль дээр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2014.7.16.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОДээрхийн Гэгээнтэн тус сургуулийн ололт дэвшлийг гайхан биширч буйгаа илэрхийлээд, дэлхийн хаана ч боловсрол чухал ач холбогдолтой байгааг дахин тэмдэглэн хэллээ. Тэрээр,
“Бидэнд мэдээж эд материалын хөгжил дэвшил хэрэгтэй ч, дотоод хөгжил бас шаардлагатай. Дотоод сэтгэлээ хөгжүүлэх урам зориг бидэнд хэрэгтэй байна. Бидэнд иргэний ёс зүй, тухайлбал шашны сүсэгтнүүд, шашингүйн үзэлтнүүдэд хүндэтгэлтэй хандах дэлхий дахинд хэрэглэх боломжтой ёс зүй хэрэгтэй. Дэлхий ертөнцийг илүү амар амгалан, жаргалтай болгоход хамгийн тохиромжтой нь иргэний ёс зүй мөн” хэмээн айлдлаа.
Тэрээр Төвдийн буддизмын аль нэг урсгалд хэт хамаатай байх бус, харин Бурхан Багшийн түгээмэл сургаалийг дагахад анхаарлаа төвлөрүүлэхийг давтан захив. Буддизмын олон тооны ном зохиолоос шүүн тунгааж аваад, Буддизмын шинжлэх ухааны тухай бэлтгэн саяхан гаргасан хоёр боть номыг Дээрхийн Гэгээнтэн магтан сайшаалаа. Дээрх хоёр номыг эрдэм шинжилгээний судлагдахууны хувьд судалж, хувь хүний шашин шүтлэгээс үл хамааран, сонирхсон хүн бүрт хүртээмжтэй болгосноор тэдэнд мэдлэг түгээх боломжтой болох тэр мөчийг тэсэн ядан хүлээж буйгаа тэрээр илэрхийлэв.
Чогламсарын ойролцоо, хөгжил дэвшлээс буйдхан орших Сабоо Тхант Ладакийн Буддын Холбоо (ЛБХ) нэгэн төсөл хэрэгжүүлж байгааг үзэж сонирхохоор Дээрхийн Гэгээнтнийг хөдлөхөд зөөлөн бороо шивэрч байлаа. ЛБХ Бадамлянхуан Эко Тосгон болон Нарны эрчим хүч бүхий нийтийн байрны шавын чулууны бүтээлгийг тэрээр авсан бөгөөд эдгээрийн дараа томоохон хэмжээний мастер төлөвлөгөө хэрэгжих ажээ. Ядуу болон тусламж дэмжлэг шаардлагатай хүмүүст үр өгөөж хүртээх зорилгоор төсөл хэрэгжүүлж буйгаа Холбооны тэргүүн тайлбарлан ярилаа. 2010 оны үерийн гамшгийн улмаас энэхүү төслийг эхлэх болсон хэмээн доктор Тондуп Цэвэнг тайлбарлав. Дээрхийн Гэгээнтэн хариу үг хэлэхдээ,
Ядуу, эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан Сабоо Тхан нийтийн
байрны сурагчид Дээрхийн Гэгээнтний үгийг сонсч байгаа нь.
Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2014.7.16.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО“Нэгэн номын нөхөд, зочид төлөөлөгчид өө, энэ удаа би энд түрхэн зуур саатах боломжтой байгаа ч, та бүхний урилгыг нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Би сүүлийн 40 жилийн хугацаанд Ладакт ирж байгаа бөгөөд олон салбар, ялангуяа боловсролын салбар хурдацтай хөгжиж байгааг харж байна. Ладакчуудын дотор христийн, лалын, мөн буддын шашинтнууд байдаг ч, тэд бүгд Ладакийн соёл буюу өргөн утгаараа энх тайван, хүч үл хэрэглэх зарчим, нигүүлсэхүйн тухай номлох буддын соёлын нөлөөн дор байдаг. Тиймээс тэдгээр үнэт зүйлсийг бэхжүүлэх энэхүү төсөл нь Ладакийн хөгжилд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй биз ээ” хэмээв.
Түүний өмнө сууж байсан сурагчдад хандан, сурч мэдэхийн төлөө шаргуу зүтгэхийг хүсээд, хүүхэд байхдаа сурахаас илүү тоглохыг илүүд үзэж байсандаа харамсдаг тухайгаа өгүүллээ. Дээрхийн Гэгээнтэн төсөлд 10 лак рупий хандивлаж буйгаа зарлаад, Дүйнхорын вангийн зардлаас илүү гарсан ашгийг мөн хандивлахыг зөвлөв.
“Та бүхэнтэй эргэн уулзахын ерөөл дэвшүүлье. Гэхдээ бидний эрэлхийлж байгаа жинхэнэ хөгжил бол барилга байшинд бус, харин бидний зүрх сэтгэлд өрнөх ёстойг санаж явцгаагаарай” хэмээн тэрээр инээмсэглэн хэллээ.
Үдээс өмнө төлөвлөсөн сүүлийн арга хэмжээ буюу Лалын Зохицуулах Хорооны Дээрхийн Гэгээнтэнд барих үдийн зоогт орохоор тэрээр Лех хотын захад хүрэлцэн ирэв. Саеед Накви талархлын үгэндээ харилцан ойлголцлыг бэхжүүлэхийн төлөө Дээрхийн Гэгээнтний гаргаж буй хүчин чармайлтыг хийгээд дэлхий дахины энх тайван, эв зохицлын билэг тэмдэг болж буйг нь магтсан юм. Саиф Уд Дин энэ сэдвийг үргэлжлүүлэн,
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лалын Зохицуулах Хорооны
гишүүдтэй уулзан ярилцаж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир,
Ладак, Лех, 2014.7.16. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО“Өнөөдрийн энэ агуу өдөр Дээрхийн Гэгээнтэн морилон ирсэн нь бидний хувьд нэр төрийн хэрэг билээ. Энх тайвны төлөө таны хийсэн бүхнээр бид бахархдаг бөгөөд лалын шашин хүчирхийлэл ба цус урсгах явдалд шүүмжлэлтэй ханддаг гэдгийг танд батлан хэлэхийг хүсч байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн олон гишүүдийн нэгэн адил бид ч бас Төвдөд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдэх талаар таны дэвшүүлсэн “Дундаж Хандлага”-ыг дэмжиж байна. Ладакийн лалын болон буддист зон олон урт удаан хугацааны турш эв түнжинтэй амьдарсаар ирсэн, цаашид ч ийм байх болно. Бид Дээрхийн Гэгээнтэн урт удаан наслахын, таны хүсэл мөрөөдөл биелэхийн төлөө залбирах болно” хэмээн хэллээ.
“Лалын ахан дүүс минь, энэхүү уулзалтыг зохион байгуулж, намайг урьсанд би туйлын баяртай байна. Миний төрсөн жижигхэн тосгон, Гүмбүм хийдийн хажууд лалын шашинтан гэр бүлүүд амьдардаг байсан бөгөөд би эртнээс лалын сүсэгтнүүдтэй ойр харилцаатай байсан. 5 настай намайг анх Лхаст ирэхэд тэнд 1000 орчим лалын шашинтан байсан бөгөөд тэдний төлөөлөл төрийн үйл хэрэгт ч оролцдог байсан. Тэдний ихэнх нь дээрээ цацагтай улаан малгай өмсдөг байсан” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.
Үүнийг сонсоод тийм малгай бүхий нэгэн танхимаас босоход Дээрхийн Гэгээнтэн,
“Тийм, яг ийм цацагтай малгай. Энэ цацаг таны сахалтай зохицож байна” хэмээн хошигнон хэлэв.
Лалын Зохицуулах Хорооны гишүүд Дээрхийн Гэгээнтний
үгийг сонсч байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех,
2014.7.16. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Та бүхэн энэ түүхийг урьд нь сонссон байж болох юм. 13 дугаар Далай Лам халаасны цагтай байсныг хожим нь би хэрэглэх болсон юм. Нэг өдөр цаг маань зогсч, цагаа засуулахаар бид лалын шашинт нэгэн засварчинг урьсан юм. Тэр цагийг маань үзээд, халаасандаа цагийг өндөг мэт авч явах ёстой хэмээн албан ёсоор хэлж байж билээ. Намайг илүү болгоомжтой бай гэсэн зөөлөн зэмлэл байсан.”
1959 оноос хойш олон лалын шашинтан Төвдөөс дүрвэн гарч, Сринагарт суурьшсныг Дээрхийн Гэгээнтэн дурслаа. Олон жилийн турш тэрээр тэдэн дээр очиж чадахгүй байсан ч, 2 жилийн өмнөөс тэдэнтэй дахин танилцаж эхэлсэн хэмээлээ. Тэдгээр хүмүүсийн хүүхэд багачууд Лхас аялага бүхий цэвэр төвд хэлээр маш сайн ярьдаг, гэртээ төвд хэлээр ярьцгаадгийг хараад гайхан биширснээ дурсав.
Бусад шашны ариун дагшин газраар 1975 оноос хойш мөргөл үйлдэх үйл ажиллагааныхаа хүрээнд олон мечеть сүмд очиж, олон найз нөхөдтэй болсноо тэрээр дурдаад 2001 оны 9 дүгээр сарын 1-ний үйл явдлыг дурсав. Тэрхүү үйл явдлын 1 жилийн ойгоор Вашингтонд болсон арга хэмжээнд оролцохдоо, террористууд лалын шашинтай байсан нь нийт лалын ертөнцөд нялзаах шалтгаан биш хэмээн хэлж байснаа тэрээр дурсан ярив. Лалын шашин төдийгүй, хинду, иуд, христ, буддын шашинд ч хөнөөлтэй хүмүүс байдаг учраас энэ үндсэн дээр тэдгээр шашныг буруутгах нь буруу бөгөөд шударга бус хэрэг болохыг тэрээр тэмдэглэн хэлэв.
“Хэдийгээр би буддист ч, лалын шашныг байнга хамгаалдаг. Тэргүүн сайд асан Фароог Абдуллах жихадын талаар надад тайлбарласныг би байнга давтан хэлдэг бөгөөд жихад бол өөр бусад руу довтлох тухай бус, харин сэтгэлийн сөрөг хандлагатайгаа тэмцэх тухай юм. Хэрвээ та хэн нэгэнд гэм хор хийх гэж байснаа биеэ барьж чадвал энэ нь жихадын жишээ бөгөөд үүнд хувийн сахилга баттай нийтлэг зүйл их байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лалын Зохицуулах Хорооны
гишүүдэд хадаг өргөн барьж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир,
Ладак, Лех, 2014.7.16. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОДээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн хэлэхдээ, Энэтхэг орон бол хүлээцтэй олон ургальч үзлийн жишээ, дэлхийн бүх шашин энх тайвнаар мөр зэрэгцэн хамтдаа оршин тогтнож байгаа өлгий нутаг хэмээн магтлаа. Тэрээр Мумбайд ямар ч айх аюулгүй он удаан жил амьдарч байгаа Парси үндэстнүүдийн жишээг татсан юм. Дэлхий дахин Энэтхэгээс үлгэр дууриал авах ёстой хэмээн тэрээр давтан хэллээ.
Бирм болон Шри Ланкад буддистууд лалын сүсэгтнүүд рүү дайрсныг сонсоод харамссанаа өгүүлээд, хэн нэгэн рүү дайрахаар болбол Бурхан Багшийн дүрийг сана гэж тэдэнд захьснаа ярив. Бурхан Багш хэрвээ тэнд байсан бол хохирогчийг хамгаалах байсан гэдэгт итгэлтэй буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Үүний нэгэн адил Ойрхи Дорнодын олон газарт өрнөж байгаа сунит ба шиатуудын, Африкийн энд тэнд болж буй христийн ба лалын шашныхны зөрчилдөөнийг шийдвэрлэх үүднээс асуудалд хүлээцтэй хандах талаар лалын ахан дүүсдээ нөлөөлөх арга замыг авч үзэхийг сонсогчдод хандан уриалав. Ладакийн лалын шашинтнууд ихийг хийж чадахгүй байж болох ч, нийт Энэтхэгийн лалын нийгэмлэгийн нэг гэсэн утгаар та бүхний дуу хоолойг сонсох болно хэмээн тэр хэллээ.
Эцэст нь хэдийгээр түүнийг үдийн зоогт урьсан ч, урьсан тал Рамаданы өдрийн мацаг барьж байгаа учраас түүнтэй нэгдэхгүй байгааг Дээрхийн Гэгээнтэн анзаарсан байна. Тэрээр хошигнон, тэдний өмнөөс хоёр дахин их идэх болно гэсэнд бүгд хөгжилдөн инээлдэцгээв.
Маргааш Дээрхийн Гэгээнтэн амжилт дүүрэн, хайр халамж бялхсан аяллаа өндөрлөн, Лехээс Делиг зорино.
Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2014.7.16 – Дүйнхорын вантай холбогдуулан гүйцэтгэх сүүлийн арга хэмжээний нэг нь элсэн хот мандлыг хураах үйл ажиллагаа байлаа. Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтнийг номын асарт морилон ирэхэд, Намжал дацангийн лам нар аль хэдийнэ зохих зан үйлийг гүйцэтгэж, уншлага номоо эхэлсэн байв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн арга хэмжээний хүрээнд Дүйнхорын элсэн хот мандлыг
хураах үйл явцыг эхлүүлж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир,
Ладак, Лех, 2014.7.16. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Намжал дацангийн хамба лам бумбыг барин түрүүлэн алхахад, Дээрхийн Гэгээнтэн бусад лам нарын хамт Төвдийн баруун этгээдээс эх авдаг Инд мөрний эргийн зүг хөдөллөө. Дээрхийн Гэгээнтний удирдлаган дор хамба лам элсийг их мөрөнд урсгаж, бумбыг хэд хэдэн удаа мөрний усаар зайлав. Тэрхүү уснаас асар луу авч очин, мандал зассан тавцанг угааж цэвэрлэх ажиллагаа боллоо. Арга хэмжээ дуусах үед мандал байсан тавцан цэцгийн дэлбээгээр бүрхэгдэж, Дээрхийн Гэгээнтэн төгсгөлийн мөргөл үйлдэхээр суудалдаа суув.
Шивацэл дэх ном айлдварын тайлбайгаас хөдлөн, Дээрхийн Гэгээнтэн Чогламсарын Буддын Судлалын Төв Их Сургуульд зочилж, Бурхан Багш хийгээд түүний 5 шавийн шинээр бүтээсэн сэрэг дүрийг равнайлах ёслолд оролцлоо. Багш, оюутнууд хуран цугласан танхимд Дээрхийн Гэгээнтнийг орж ирэхэд түүнд зориулан Жамьян Чэнзэгийн урт наслахын ерөөл уншиж байв. Сургуулийн захирал Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлэхийн ялдамд өнөөдөр өөрийн боловсролын хүчээр оюутан сурагчдынхаа төлөө бие сэтгэлээ зориулж чадах болсондоо баяртай буйгаа хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Чогламсар дахь Буддын
Судлалын Төв Их Сургууль дээр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2014.7.16.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Бидэнд мэдээж эд материалын хөгжил дэвшил хэрэгтэй ч, дотоод хөгжил бас шаардлагатай. Дотоод сэтгэлээ хөгжүүлэх урам зориг бидэнд хэрэгтэй байна. Бидэнд иргэний ёс зүй, тухайлбал шашны сүсэгтнүүд, шашингүйн үзэлтнүүдэд хүндэтгэлтэй хандах дэлхий дахинд хэрэглэх боломжтой ёс зүй хэрэгтэй. Дэлхий ертөнцийг илүү амар амгалан, жаргалтай болгоход хамгийн тохиромжтой нь иргэний ёс зүй мөн” хэмээн айлдлаа.
Тэрээр Төвдийн буддизмын аль нэг урсгалд хэт хамаатай байх бус, харин Бурхан Багшийн түгээмэл сургаалийг дагахад анхаарлаа төвлөрүүлэхийг давтан захив. Буддизмын олон тооны ном зохиолоос шүүн тунгааж аваад, Буддизмын шинжлэх ухааны тухай бэлтгэн саяхан гаргасан хоёр боть номыг Дээрхийн Гэгээнтэн магтан сайшаалаа. Дээрх хоёр номыг эрдэм шинжилгээний судлагдахууны хувьд судалж, хувь хүний шашин шүтлэгээс үл хамааран, сонирхсон хүн бүрт хүртээмжтэй болгосноор тэдэнд мэдлэг түгээх боломжтой болох тэр мөчийг тэсэн ядан хүлээж буйгаа тэрээр илэрхийлэв.
Чогламсарын ойролцоо, хөгжил дэвшлээс буйдхан орших Сабоо Тхант Ладакийн Буддын Холбоо (ЛБХ) нэгэн төсөл хэрэгжүүлж байгааг үзэж сонирхохоор Дээрхийн Гэгээнтнийг хөдлөхөд зөөлөн бороо шивэрч байлаа. ЛБХ Бадамлянхуан Эко Тосгон болон Нарны эрчим хүч бүхий нийтийн байрны шавын чулууны бүтээлгийг тэрээр авсан бөгөөд эдгээрийн дараа томоохон хэмжээний мастер төлөвлөгөө хэрэгжих ажээ. Ядуу болон тусламж дэмжлэг шаардлагатай хүмүүст үр өгөөж хүртээх зорилгоор төсөл хэрэгжүүлж буйгаа Холбооны тэргүүн тайлбарлан ярилаа. 2010 оны үерийн гамшгийн улмаас энэхүү төслийг эхлэх болсон хэмээн доктор Тондуп Цэвэнг тайлбарлав. Дээрхийн Гэгээнтэн хариу үг хэлэхдээ,
Ядуу, эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан Сабоо Тхан нийтийн
байрны сурагчид Дээрхийн Гэгээнтний үгийг сонсч байгаа нь.
Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2014.7.16.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Түүний өмнө сууж байсан сурагчдад хандан, сурч мэдэхийн төлөө шаргуу зүтгэхийг хүсээд, хүүхэд байхдаа сурахаас илүү тоглохыг илүүд үзэж байсандаа харамсдаг тухайгаа өгүүллээ. Дээрхийн Гэгээнтэн төсөлд 10 лак рупий хандивлаж буйгаа зарлаад, Дүйнхорын вангийн зардлаас илүү гарсан ашгийг мөн хандивлахыг зөвлөв.
“Та бүхэнтэй эргэн уулзахын ерөөл дэвшүүлье. Гэхдээ бидний эрэлхийлж байгаа жинхэнэ хөгжил бол барилга байшинд бус, харин бидний зүрх сэтгэлд өрнөх ёстойг санаж явцгаагаарай” хэмээн тэрээр инээмсэглэн хэллээ.
Үдээс өмнө төлөвлөсөн сүүлийн арга хэмжээ буюу Лалын Зохицуулах Хорооны Дээрхийн Гэгээнтэнд барих үдийн зоогт орохоор тэрээр Лех хотын захад хүрэлцэн ирэв. Саеед Накви талархлын үгэндээ харилцан ойлголцлыг бэхжүүлэхийн төлөө Дээрхийн Гэгээнтний гаргаж буй хүчин чармайлтыг хийгээд дэлхий дахины энх тайван, эв зохицлын билэг тэмдэг болж буйг нь магтсан юм. Саиф Уд Дин энэ сэдвийг үргэлжлүүлэн,
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лалын Зохицуулах Хорооны
гишүүдтэй уулзан ярилцаж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир,
Ладак, Лех, 2014.7.16. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Лалын ахан дүүс минь, энэхүү уулзалтыг зохион байгуулж, намайг урьсанд би туйлын баяртай байна. Миний төрсөн жижигхэн тосгон, Гүмбүм хийдийн хажууд лалын шашинтан гэр бүлүүд амьдардаг байсан бөгөөд би эртнээс лалын сүсэгтнүүдтэй ойр харилцаатай байсан. 5 настай намайг анх Лхаст ирэхэд тэнд 1000 орчим лалын шашинтан байсан бөгөөд тэдний төлөөлөл төрийн үйл хэрэгт ч оролцдог байсан. Тэдний ихэнх нь дээрээ цацагтай улаан малгай өмсдөг байсан” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.
Үүнийг сонсоод тийм малгай бүхий нэгэн танхимаас босоход Дээрхийн Гэгээнтэн,
“Тийм, яг ийм цацагтай малгай. Энэ цацаг таны сахалтай зохицож байна” хэмээн хошигнон хэлэв.
Лалын Зохицуулах Хорооны гишүүд Дээрхийн Гэгээнтний
үгийг сонсч байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех,
2014.7.16. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
1959 оноос хойш олон лалын шашинтан Төвдөөс дүрвэн гарч, Сринагарт суурьшсныг Дээрхийн Гэгээнтэн дурслаа. Олон жилийн турш тэрээр тэдэн дээр очиж чадахгүй байсан ч, 2 жилийн өмнөөс тэдэнтэй дахин танилцаж эхэлсэн хэмээлээ. Тэдгээр хүмүүсийн хүүхэд багачууд Лхас аялага бүхий цэвэр төвд хэлээр маш сайн ярьдаг, гэртээ төвд хэлээр ярьцгаадгийг хараад гайхан биширснээ дурсав.
Бусад шашны ариун дагшин газраар 1975 оноос хойш мөргөл үйлдэх үйл ажиллагааныхаа хүрээнд олон мечеть сүмд очиж, олон найз нөхөдтэй болсноо тэрээр дурдаад 2001 оны 9 дүгээр сарын 1-ний үйл явдлыг дурсав. Тэрхүү үйл явдлын 1 жилийн ойгоор Вашингтонд болсон арга хэмжээнд оролцохдоо, террористууд лалын шашинтай байсан нь нийт лалын ертөнцөд нялзаах шалтгаан биш хэмээн хэлж байснаа тэрээр дурсан ярив. Лалын шашин төдийгүй, хинду, иуд, христ, буддын шашинд ч хөнөөлтэй хүмүүс байдаг учраас энэ үндсэн дээр тэдгээр шашныг буруутгах нь буруу бөгөөд шударга бус хэрэг болохыг тэрээр тэмдэглэн хэлэв.
“Хэдийгээр би буддист ч, лалын шашныг байнга хамгаалдаг. Тэргүүн сайд асан Фароог Абдуллах жихадын талаар надад тайлбарласныг би байнга давтан хэлдэг бөгөөд жихад бол өөр бусад руу довтлох тухай бус, харин сэтгэлийн сөрөг хандлагатайгаа тэмцэх тухай юм. Хэрвээ та хэн нэгэнд гэм хор хийх гэж байснаа биеэ барьж чадвал энэ нь жихадын жишээ бөгөөд үүнд хувийн сахилга баттай нийтлэг зүйл их байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лалын Зохицуулах Хорооны
гишүүдэд хадаг өргөн барьж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир,
Ладак, Лех, 2014.7.16. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Бирм болон Шри Ланкад буддистууд лалын сүсэгтнүүд рүү дайрсныг сонсоод харамссанаа өгүүлээд, хэн нэгэн рүү дайрахаар болбол Бурхан Багшийн дүрийг сана гэж тэдэнд захьснаа ярив. Бурхан Багш хэрвээ тэнд байсан бол хохирогчийг хамгаалах байсан гэдэгт итгэлтэй буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Үүний нэгэн адил Ойрхи Дорнодын олон газарт өрнөж байгаа сунит ба шиатуудын, Африкийн энд тэнд болж буй христийн ба лалын шашныхны зөрчилдөөнийг шийдвэрлэх үүднээс асуудалд хүлээцтэй хандах талаар лалын ахан дүүсдээ нөлөөлөх арга замыг авч үзэхийг сонсогчдод хандан уриалав. Ладакийн лалын шашинтнууд ихийг хийж чадахгүй байж болох ч, нийт Энэтхэгийн лалын нийгэмлэгийн нэг гэсэн утгаар та бүхний дуу хоолойг сонсох болно хэмээн тэр хэллээ.
Эцэст нь хэдийгээр түүнийг үдийн зоогт урьсан ч, урьсан тал Рамаданы өдрийн мацаг барьж байгаа учраас түүнтэй нэгдэхгүй байгааг Дээрхийн Гэгээнтэн анзаарсан байна. Тэрээр хошигнон, тэдний өмнөөс хоёр дахин их идэх болно гэсэнд бүгд хөгжилдөн инээлдэцгээв.
Маргааш Дээрхийн Гэгээнтэн амжилт дүүрэн, хайр халамж бялхсан аяллаа өндөрлөн, Лехээс Делиг зорино.
Үзсэн: 2 673
Холбоотой мэдээ: