Далай лам Дүйнхорын вангийн дараа Дарамсалад эргэн ирлээ

24-07-2014, 03:47  |  Хэвлэх

7 дугаар сарын 22

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014.7.21 (Хиндустан Таймс) – Төвдийн шашны тэргүүн Далай Лам Ладакт Дүйнхорын вангийн айлдвараа дуусгаад, Делигээс Дарамсала руу буцлаа. 7 дугаар сарын 3-наас 14-ний хооронд зохион байгуулагдсан Дүйнхорын арга хэмжээнд 73 орны 200,000 орчим сүсэгтэн оролцсон байна. Ном айлдах явцдаа тэрээр Ладак дахь янз бүрийн нийгэмлэг нэгдлүүдэд хандан, шашны хийгээд нийгмийн эв зохицлыг хангахыг уриалсан байна. Үүний зэрэгцээ, дэлхийн өнцөг булан бүрт өрнөж байгаа хүчирхийллийн тухайд санаа зовниж буйгаа Далай Лам Гаггал нисэх онгоцны буудалд хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзахдаа илэрхийлсэн байна.


“Бүх шашнууд хайр, нигүүлсэхүйн тухай сургадаг. Тэдгээр шашны сүсэгтнүүд хүчирхийлэлд орооцолдож байгаа нь үнэхээр харамсалтай” хэмээн Далай Лам хэллээ.

Шашны тэргүүн дараагийн ажлын хуваарь ёсоор 8 дугаар сард Германд айлчлан, 23-ны өдөр Гамбургт 'Иргэний ёс зүй- Бидний амьдрал дахь хүний үнэт зүйл,' сэдвээр хэлэлцүүлэг удирдан хөтлөх ажээ. Тэрээр мөн 8 дугаар сарын 24 ба 25-ны өдрүүдэд Шантидева гэгээний 'Бодьсадвын Явдалд Орохуй,' зохиолыг хөтлөн тайлбарлаж, 26-ны өглөө Жанрайсигийн авшиг өгнө.
Үзсэн: 2 431
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц