Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гамбургт морилон ирлээ

25-08-2014, 06:00  |  Хэвлэх

2014 оны 8 дугаар сарын 22

Герман, Гамбург, 2014.8.22 – Борооны улирлын чийгтэй халуунаар аахилсан Шинэ Делиг ардаа орхин Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнгөрсөн шөнө Германыг зорин нислээ. Франкфурт хотноо түр саатсаны дараа үд дунд болохын хэрд Гамбургт газардав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гамбургт морилон ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам саатан морилсон зочид
буудлынхаа ажилтнуудын хамт. Герман, Гамбург,
2014.8.22. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Дээрхийн Гэгээнтнийг нисэх буудалд газардахад Гамбург дахь Энэтхэг улсын ерөнхий консул, доктор Видху Найр, Дээрхийн Гэгээнтний энэ удаагийн аяллыг зохион байгуулах хорооны дарга Кристоф Шпиц, Төвдийн төвийн багш гэвш Пема Самтэн, төвийн захирал Стефани Крюгэр угтан авсан байна. Гамбург хотын зүг хөдлөн, буудалд ирэхэд Дээрхийн Гэгээнтнийг Төвд иргэд болон бусад хүмүүс халуун дотноор угтан авав.

Гамбургт саатан морилох хугацаандаа хийх ажлын хүрээнд маргааш тэрээр иргэний ёс зүйн талаар айлдвар айлдана. Дараагийн хоёр өдөр нь Шантидева Гэгээний сонгодог бүтээл ‘Бодьсадвын Явдалд Орохуй’-г хөтлөн тайлбарлаж, Жанрайсигийн авшиг хүртээнэ. Далай Лам мөн Гамбургийн Угсаатны зүйн музейд зочилж, одоогоор дэлгэгдэн байгаа Төвдийн нүүдэлчин ардын хийгээд тэдний устан буй амьдралын хэв маягийн талаархи үзэсгэлэнг үзэж сонирхсоны дараа төвд иргэд болон бусад шашны төлөөлөлтэй уулзана.
Үзсэн: 2 239
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц