Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жамму Кашмирт саяхан болсон үерийн гамшигтай холбогдуулан эмгэнэл илэрхийлэв
11-09-2014, 17:32 | Хэвлэх
2014 оны 9 дүгээр сарын 10
Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2014.9.10 - Борооны улирлын үеэр Энэтхэгийн Жамму ба Кашмир мужид үерийн гамшиг нүүрлэсний улмаас олон хүний амь нас сүйрч, эд хөрөнгө алдагдсанд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмгэнэл илэрхийлж, мужийн тэргүүн сайд Омар Абдуллахад захидал илгээв. Гамшигт өртсөн хүмүүсийг аврах тухайд бүхий л ажлыг хийж, тусламж үзүүлэх хүчин зүтгэл гаргаж байгаа хэмээн ойлгож буйгаа тэрээр захидалдаа дурдсан байна. Дээрхийн Гэгээнтэн мөн байгалийн аюулт үзэгдлийн үед хайртай хүмүүсээ алдсан гэр бүл болон тэргүүн сайдад гүн эмгэнэл илэрхийллээ. Эв санааны нэгдлийн илэрхийлэл болгон Далай Ламын сангаас тэргүүн сайдын үерийн тусламжийн санд хандив өргөсөн байна.

Үзсэн: 1 958
Холбоотой мэдээ: