Ама Вагер таалал төгссөнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмгэнэл илэрхийлэв

4-10-2014, 16:33  |  Хэвлэх

2014 оны 10 дугаар сарын 3

Энэтхэг, Химачел Прадеш, Дарамсала, 2014 оны 10 дугаар сарын 3 – Германы Мюнхен дэх Вагерын гэр бүлд бичсэн захидалдаа Дээрхийн Гэгээнтэн Ама Вагерын таалал төгссөнд харамсаж буйгаа илэрхийлэн, гэр бүл, анд нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийллээ.

Ама Вагер таалал төгссөнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмгэнэл илэрхийлэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Австрид айлчлах үеэр Ама Вагертэй
уулзаж байгаа нь. 2012.05.12. Зургийг Тэнзин Чойжор /ДЛО/
Сүүлчийн амьсгалаа хураах хүртлээ Төвдийн сайн сайхны төлөө сэтгэл зүрх нь цохилж байсан сайн нөхрөө төвдүүд алдлаа хэмээн тэрээр захидалдаа бичсэн байна. Цагаачлалд байгаа хөгшин залуу төвд хүмүүст тусламжийн өгөөмөр гараа сунгасан олон хүний дотор хатагтай Вагер онцгой нэгэн байсныг тэр мөн дурджээ. Хатагтай Вагер өгөөмөр нэгэн байгаад зогсохгүй, бусад олон герман хүний дэмжлэгийг хамгийн хэрэгтэй газар луу нь чиглүүлж байсны зэрэгцээ Энэтхэг болон Балба дахь Төвдийн олон суурин газарт өөрийн биеэр очин, тусалж байсан байна. Хатагтай Амаг мөргөл залбиралдаа даатгахаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв.
Үзсэн: 1 823

Холбоотой мэдээ:
  • Елие Визелийг таалал төгссөнтэй холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмгэнэл илэрхийллээ
  • Ли Куан Ю-гийн таалал төгссөнтэй холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмгэнэл илэрхийлэв
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын хамба Тич Три Тин таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Баба Пунцаг Ванжил таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
  • Дээрхийн Гэгээнтэн Далай лам Уттараханд мужид байгалийн гамшигт өртсөн хүмүүст эмгэнэл илэрхийлэн, тусламжийн санд хандив өргөлөө
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц