Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ хийдэд хүрэлцэн ирлээ

16-01-2015, 06:21  |  Хэвлэх

2014 оны 12 дугаар сарын 22

Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014 оны 12 дугаар сарын 22- Цахилгаан эрчим хүч гайхалтай үйлдвэрлэж байгаа салхин тээрмүүдийн дэргэдүүрх замаар Карнатака мужийн нутгаар ойролцоогоор 3 цаг орчим давхисны дараа Дээрхийн Гэгээнтэн Мундгод дахь Төвөдийн сууринд хүрэлцэн ирлээ. Түүний цуваа хурдны замаас салж сууринг чиглэхэд төвөд болон нутгийн энэтхэг хүмүүс түүнтэй мэндчилэхээр зам дагуу эгнэн зогссон байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ хийдэд хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Гандан Жанзэ хийдэд морилон
ирэхэд Лин ринбучи хүндэтгэл үзүүлэн мэндчиллээ. Энэтхэг,
Карнатака, Мундгод, 2014.12.22. Гэрэл зургийг Тэнзин Чоежор
Гандан Жанзэ хйидэд Дээрхийн Гэгээнтнийг хүрэлцэн ирэхэд Гандан Ширээт Ризон ринбучи, Шарба болон Жанзэ цорж, гэлүгба урсгалын тэргүүн том лам нар болон энэ удаагийн цуврал айлдварын хүсэлтийг тавьсан Лин ринбучи нар тосон угтсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Жанзэ хийдийн хурлын дуганд ороод, эн тэргүүнд бурхан шүтээнд мөргөв. Дараа нь дуганы хойморт байрлах сэнтийн ард залсан Бурхан Багш, богд Зонхов, түүний шавь нар болон бясалгалын болон бусад бурхдын өмнө очиж залбирал үйлдсэн байна. Ийн явах зуураа тэрээр хуучин болон шинэ андуудтайгаа мэндчиллээ. Зургаан чимэг болон Хоёр дээдэд ( Винайн ёсыг судалсан Сакьяапрапха болон Гунапрабха нарыг Хоёр дээд гэдэг бол зургаан чимэг гэж сэтгэлгээний Мадхьямака урсгалын төлөөлөл Нагаржуна, Арьяадева нар, Читтаматра урсгалын төлөөлөл Асанга ба Васубанду нар, танин мэдэхүйн Прамана урсгалын төлөөлөл Дигнага ба Дармакирти нарыг хэлнэ) хандан мөргөл үйлдэв.

Суудалдаа заларсны дараа Дээрхийн Гэгээнтэн хуран цугласан олонд хандан товч үг хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ хийдэд хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ хийдийн дуганд
үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.22.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Гандан Ширээт, өмнөх ба одоогийн хамба нар болон бусад бүх хүнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг өнөөдөр энд урьсанд баярлалаа. Нэгэнт маргаашнаас би олон зүйл ярих учраас өнөөдөр яриагаа товчлохоор шийдэж байна. Сүүлийн хэдэн хоног би бага зэрэг завгүй байлаа. Ром хотод байх хугацааны хөтөлбөр нилээд урт байсны улмаас би бага зэрэг ядарсан. Италийн айлчлалаас ирсэн даруй 1400 гаруй орос болон бусад хүмүүст зориулан Дели хотноо ном хөтлөн тайлбарлалаа. Хүрэлцэн ирсэн оросуудын ихэнх нь хэдийгээр тийм баян чинээлэг биш ч, сэтгэл гарган, өөдрөг сэтгэлээр ирцгээсэн байлаа.”

Мундгодод номонд хэдэн хүн суухыг Дээрхийн Гэгээнтэн асуухад ойролцоогоор 30000 хүн суух төлөвтэй байгаа талаар түүнд мэдээллээ. Тэрээр олон хэл дээр орчуулах тоног төхөөрөмж бэлтгэгдсэн эсэх талаар тодруулахад, FM радиогоор дамжуулан дээрх асуудлыг хэрэгжүүлэх боломжтойг түүнд илтгэв.

“Өнөөдөр ингээд өндөрлөе. Маргааш дахин уулзацгаая” хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ.
Үзсэн: 1 953
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц