Блью Маунтэнс дахь номын айлдварын сүүлийн өдөр

22-06-2015, 14:34  |  Хэвлэх

2015 оны 6 дугаар сарын 9

Австрали, Блью Маунтэнс, Лэура. 2015.06.09 – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олны дундуур явж тайзан дээр гарахыг хүслээ. Тэрээр хүмүүстэй гар барин мэндчилж, зарим нэг хуучин танилуудтайгаа хэсэг зуур уулзаж ярилцав. Хүн бүр түүнийг ойроос харсандаа баяртай байгаа нь илхэн байлаа. Тэрээр суудалдаа заларсны дараа өчигдрийн айлдвараа үргэлжлүүлэн айлдав.

Блью Маунтэнс дахь номын айлдварын сүүлийн өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Леура дахь номын айлдварын
сүүлийн өдөр. Австрали, Леура. 2015.06.09
Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Үдийн цайны завсарлагааны үер “Сиднейн өглөөний мэдээ” сонины сэтгүүлч Ерик Багшав Далай Ламаас боловсрол дахь ёс суртахууны талаар товч ярилцлага авлаа. Ерик Багшав өөрийн гурван хүүхдээ дагуулж ирсэн тул Дээрхийн Гэгээнтэн хүүхдүүдтэй ярилцаж илүү сайн дэлхийг цогцлоон бий болгох хүүхдүүдийн дунд багтах хэрэгтэй гэж захив.

Иргэний ёс зүйн талаар зохион байгуулж буй үйл ажиллагаанаас шашны байгуулага болгоомжилдог эсэхийг асуухад “Энэ нь “secular” гэх үгийг хэрхэн орчуулахаас шалтгаална” гэв. Тэрээр баруунд байдаг найз нарынхаа тухай дурсан ярихдаа “Тэд ‘secular’ гэдэг нь шашныг үл хүндэтгэх гэсэн утгатай гэж ойлгодог тул secularism-ийг атейзмтэй адилтган үзэж үүнээс болгоомжилдог” гэлээ.

“Ямартаа ч би “secular буюу иргэний” гэх энэ үгийг хэрэглэхдээ Энэтхэг дэх ойлголтоор хэрэглэдэг. Энэтхэгт дэлхийн томоохон шашнууд бүгд хаяа дэрлэн эв найртай оршиж байна. Тэнд “иргэний ёс зүй” гэх ойлголт нь бүх шашинд хүндэтгэлтэй хандаад зогсохгүй шашин шүтлэггүй хүмүүст ч хүндэтгэлтэй хандах ёстой гэсэн утгатай байдаг.”

Энэ дашрамд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам агуу сэтгэгч нарыг төрүүлсэн эртний Египет, Хятад, Энэтхэгийн соёл иргэншилийг дурьдав.

Ёс суртахуун зайлшгүй хэрэгтэй юу гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн,

“Нэг нэгнээ егүүтгэх, улс төрийн ялзарал, дарангуйлал, мөн баян ядуугийн ялгаа гэх зэрэг хүний гараар бий болсон эдгээр асуудлыг үнэхээр арилгая гэж хүсэж байгаа л бол бидэнд ёс суртахуун хэрэгтэй. Энх тайван, энэрэнгүй нийгэм ба гэр бүлийг бий болгохын төлөө бид хүчин чармайх хэрэгтэй байна. Үүний тулд амар амгаланд хэрхэн хүрэх арга зам бүхий хувь хүний мэдлэг боловсролыг чухалчисны үндсэн дээр бид энэ эрин зууныг энх тайван ба эрх тэгш байдал цогцолсон зуун болгож чадах юм” хэмээн хариулав.

Шүгдэн шүтэгч нарын жагсаалын тухай асуухад тэрээр “Эрх чөлөөт улс оронд иргэд өөрсдийн эрх чөлөөгөө эдэлж байна” гэж хариуллаа.

Блью Маунтэнс дахь номын айлдварын сүүлийн өдөр
Далай Ламын номын айлдварыг 600 гаруй хүмүүс сонсов.
Австрали, Леура.2015.06.09 Гэрэл зургийг Жерреми Рассел
Дээрхийн Гэгээнтэн хурлын танхимд эргэн орж айлдвараа үргэлжлүүлсэн бөгөөд гэгээрэлд хүрэх эрдмийн дэс дарааллыг товчлон айлдлаа. Төгсгөлд нь тэрээр,

“Одоо бид мэдсэн зүйлээ бодитоор хэрэгжүүлэх үлдлээ. Та бүхэнд ийм боломж нээж өгсөндөө би туйлын баяртай байна. Мөн энэхүү номын айлдварыг зохион байгуулсан бүх хүмүүст талархал илэрхийлэе. Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа” хэмээн айлдав.

Номын үйл ажиллагааг зохион байгуулсан “dalailamainaustralia” төвийн удирдах зөвлөлийн гишүүн Алан Моллей Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийлээд “Одоо бид бүгдийн хийх ажил үлдлээ. Мөн таныг дахин ирнэ гэдэгт итгэл төгс байна” гэв. Дээрхийн Гэгээнтнийг тайзнаас буух үед танхимд цугласан хүмүүс халуун дулаан алга ташилтаар үдлээ.
Маргааш тэрээр Сиднейд очиж “Аз жаргал ба түүний уг үндэс” сэдэвт хуралд оролцоно.
Үзсэн: 1 787
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц