Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакт хүрэлцэн ирлээ

6-08-2015, 05:42  |  Хэвлэх

2015 оны 7 дугаар сарын 27

Энэтхэг, Ж,К муж, Ладак, Спүтик хийд. Спитүк хийд. 2015.07.27 – Баяр хөөр болсон Ладакийн ард иргэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтан авахаар Кушок Бакула ринбочийн нэрэмжит нисэх онгоцны буудал дээр цугласан байлаа. Мужын нисэх онгоцоор хүрэлцэн ирсэн Дээрхийн Гэгээнтнийг Гандан Ширээт Ризон ринбочэ, Бакула ринбочийн хойд дүр, мөн Тиксей ринбочэ болон бусад олон лам хуврагууд албан ёсоор угтав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакт хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг онгоцын буудал дээр хүлээн
авч байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех. 2015.07.27
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Жамму энд Кашмер мужын сайд Церэндорже, Ладакийн автономит улсын консул Ригзин Спалбар болон Ригзин Жора тэргүүтэй албаны бусад хүмүүс байв. Муслимын шашны холбооны төлөөлөгч болох Шейх Суйбуддин болон Ашраф Али, мөн христийн холбооны хүндэт төлөөлөгч Давид Жержэн нар түүнийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Ладакийн бурханы шашны хийдүүдийн холбооны тэргүүн гэвш лхаарамба Лувсансамдан болон Ладакийн бурханы шашны холбооны тэргүүн Цеван Тринлей, буддист эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Церин Долма, залуучуудын холбооны тэргүүн Ринчэн Намгяал нар Дээрхийн Гэгээнтний айлчлалд талархал илэрхийлж угтлаа.

Нисэх онгоцны буудлаас Спүтик хийд хүртэл хэдэн мянган сүсэгтэн нар хадаг, хүж, цэцэг барин түүнийг баяр хөөртэйгээр угтав. Тэд өөр өөрсдийн үндэсний онцлогт хувцсаа өмсөн зогсож байгаа нь үнэхээр содон байлаа. Мөн лам хуврагууд бүрээ бишгүүр үлээж, Ладакийн үндэсний бөмбөрчид бөмбөр тоглосон юм.

Спүтик хийдэд хүрэлцэн ирсний дараа энэ удаагийн айлчлалыг удирдан зохион байгуулж буй Гандан Ширээт Ризон ринбочэ болон Бакула ринбочийн хойд дүр бяцхан хувилгаан нар уламжлалт ёсоор хүндэтгэл үзүүлсэн ба шинэ дуганд бараа болж танилцуулав. Дээрхийн Гэгээнтэн шинэ дуганд залсан арван зургаан архадын хөрөг дүрийг харж хүндэтгэл үзүүлээд суудалдаа суув.

Хүндэтгэлийн цай уух зуураа Дээрхийн Гэгээнтэн: “Сүүлийн арваас хорин жилийн хугацаанд очсон газар бүртээ бурханы шашны сонгодог судар, шастрыг судлах хэрэгтэй гэж байнга хэлж ирсэн миний саналыг ажил хэрэг болгосонд би маш их баяртай байгаагаа юуны түрүүнд хэлье. Би саяхан АНУ, Англи, Герман орнуудаар явсан бөгөөд айлчлал маань нэлээд шахуу хөтөлбөртэй байлаа. Үүнээс өмнө Дарамсала хотод миний 80 насны ойн баярыг тэмдэглэсэн. Энэ бүгдийн эцэст би багахан ядарсан байна. Ладакт цаг агаар хуурай, таатай байгаа тул би хэд хоног байх төлөвлөгөөтэй ирлээ. Гэвч та бүхэн намайг цөөн хоногоор ирсэнд сэтгэл гонсойх хэрэггүй, би ирэх жилийн найман сард нэлээд удаан хугацаатай ирэх болно.” гэж ярив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакт хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Спүтик хийдэд үг хэлэв.
Энэтэх, Ладак, Лех. 2015607.27 Фото Тэнзин Чойжор (ДЛО)
Тэрээр Ладакийн цаг агаарын ерөнхий байдлыг асуугаад энэ жил Хойд туйлын мөс, цас нэмэгдсэн учир энэ жил илүү хүйтэн байх болно гэсэн эрдэмтдийн санааг дуулгаад “Та бүхэнд баярлалаа. Удахгүй эргэн уулзацгаая” гэж яриагаа өндөрлөн өргөөндөө амрахаар морилов.
Үзсэн: 1390
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц