Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лавли Мэргэжлийн Их Сургуулийн/ ЛМИС/ 5 дахь удаагийн диплом гардуулах ёслолын үйл ажиллагаанд хүндэт зочноор оролцов

27-11-2015, 05:54  |  Хэвлэх

2015 оны 11 дүгээр сарын 14

Энэтхэг, Панжаб, Пхагвара. 2015.11.14. Энэ өглөө эрт нислэгээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Делигээс Амрицарын зүг хөдлөв. Тэндээсээ Жаландхараас холгүй орших Пхагвара руу хурдны гол замаар машинаар явлаа. Тэрээр Лавли Мэргэжлийн Их Сургуулийн /ЛМИС/ 5 дахь удаагийн диплом гардуулах ёслолын ажиллагааны хүндэт зочноор уригдсан байна. ЛМИС нь байгуулагдсанаасаа хойш харьцангуй богино хугацаанд Энэтхэгийн хамгийн том хувийн хэвшлийн сургууль болжээ. Тус их сургууль нь 28 орны 25000 оюутан суралцдаг 200 гаруй төрлийн хичээл ордог, гадаадын олон их сургуулиудтай харилцаа холбоотой сургууль юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лавли Мэргэжлийн Их Сургуулийн/ ЛМИС/ 5 дахь удаагийн диплом гардуулах ёслолын үйл ажиллагаанд хүндэт зочноор оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг ЛМИС дээр хүрэлцэн ирэхэд
хүндэт харуулууд угтаж байгаа нь. Энэтхэг, Панжаб, Пхагвара.
2015.11.14. Зургийг Тэнзэн Чойжир (ДЛО)
Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхэд их сургуулийн захирал ба проректор ноён Ашок Миттал, эхнэр хадагтай Рашми Митталын хамтаар угтан авав. Тус сургуульд Төвөд болон Бутаны олон оюутнууд суралцдаг бөгөөд өөрсдийн оюун санааны удирдагчдаа хүндэтгэл үзүүлэн Төвөд ёс заншлаар мэндчилж Таши Шилпа маск зүүн сарлагийн бүжигтэй үзүүлбэр үзүүлж угтлаа.

Тэрээр захирлын өрөөнд сургуулийн багш нартай ярилцав. Дээрхийн Гэгээнтэн сэлэм зүүсэн Сих офицероор хамгаалуулан явж хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.

Хэвлэлийнхэнтэй богино хугацаанд уулзахдаа тэрээр өөрийн 3 үүрэг болох: хүний үндсэн үнэ цэнийг сурталчлах болон хүний ирээдүйн аз жаргалын төлөө хүн төрөлхтнийг нэгдмэл байлгах, шашин хоорондын эв нэгдлийг дэмжиж нөлөөлөх, Төвөдийн соёлыг хадгалж, Төвөдийн байгаль орчныг хамгаалах талаараа танилцуулав. Түүнээс өчигдөр Парист болсон халдлага яагаад болсон талаар асуухад тэрээр хариулахдаа:

“20-р зуун бол өндөр хөгжилд хүрэхийн зэрэгцээ асуудлыг хүчээр шийдэх нь үр дүнтэй гэсэн үнэмшлийн үүднээс урьд хожид байгаагүй хүчирхийлэл газар авсан цаг үе байлаа. Үүнээс үүдэж 21-р зууны эхээр хүчирхийлэл маш ихээр дамжиж ирсэн. Гэхдээ хэн ч асуудалтай нүүр тулахыг хүсэхгүй байна. Бид зөвхөн амар амгалан амьдрахыг хүсч байна, гэхдээ үүний тулд цэцэрлэгээс эхлэн их сургууль хүртэл боловсролын системтэй хөтөлбөрийг мөрдөх хэрэгтэй бөгөөд тэгэж чадаж гэмээнэ 21-р зуун энх тайван ба харилцан ярианы үе болох юм.

Төвөд болон Бутаны оюутнуудтай товчхон уулзахдаа тэрээр “Бид бүгдээрээ зовлонг биш аз жаргалыг хүсдэг хүмүүн гэдгийг дахин цохон дурдав. Хүн бүрт энэ хүсэл байдаг боловч бидний хооронд байдаг хоёрдогч ялгаан дээр л ач холбогдол өгсний улмаас асуудлууд ар араасаа ундран гарч байна. Тиймээс асуудлыг ярисаар байхын оронд энэ тал дээр онцгой анхаарах хэрэгтэй” гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лавли Мэргэжлийн Их Сургуулийн/ ЛМИС/ 5 дахь удаагийн диплом гардуулах ёслолын үйл ажиллагаанд хүндэт зочноор оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ЛМИС дээр Төвөд болон Бутаны
оюутнуудтай уулзаж байгаа нь. Энэтхэг, Панжаб, Пхагвара.
2015.11.14. Зургийг Тэнзэн Чойжир (ДЛО)
“Хүүхдүүд арьс өнгө, итгэл үнэмшил, нийгмийн байдлын ялгааг тоодоггүй, бие биетэйгээ амархан учраа ололцдог биз дээ. Тийм учраас л би өөртөө “би зөвхөн бусдын л адил хүн” гэдгийг байнга сануулж байдаг” гэв.

Тэрээр 16 настай байхдаа Төвөдийн үйл хэргийн төлөө хэрхэн хариуцлага үүрч байснаа дурсаад 2011 онд улс төрийн үүрэг хариуцлагаасаа бүрэн татгалзсанаа хэлэв. Мөн 30 гаруй жилийн өмнөөс эхлэн түүний санаачлагаар жил бүр шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзаж ярилцаж байснаа дурсаад энэ нь харилцан ашигтай байсан юм гэлээ. Дээрхийн Гэгээнтэн саяхан болсон Квантын физик болон Мадхьямака (хоосон чанар) гүн ухааны сэдэвт хуралд оролцсон тухайгаа яриад орчин үеийн болон Буддын эрдэмтэдийн оролцсон тийм хурлыг ухамсарын тухай сэдвээр дараа жил явуулахаар санал болгосон гэдгээ хэлэв. Тэрээр өөрийн бэлдэж буй Ганжуур болон Данжуурын судрын цуглуулгаас товчлон гаргаж буй буддын шинжлэх ухааны 2 боть болон товчилсон нэг боть номуудынхаа талаар танилцуулсан юм.
Дээрхийн Гэгээнтэн эдгээр бүтээлийг судлахын тулд заавал лам хувраг болох албагүй, логик болон танин мэдэх замаар сонирхож болохыг зөвлөв. Тэрээр цааш нь оюутнуудыг ёс суртахуунтай амьдарч сайхан сэтгэлийг хөгжүүлэхийг уриаллаа.

Дараа нь тэрээр төгсөлтийн баярын нөмрөг, малгай өмссөн Дээрхийн Гэгээнтэн Панжаб мужийн захирагч Картан Синг Соланкины хамт уудам саруул Шанти Деви Митталын хурлын танхимд уламжлалт ёслолын үйл ажиллагаанд оролцсон юм.

Захирал Ашок Миттал Дээрхийн Гэгээнтэнд хандан “Өдрийн мэнд - Даши Дэлэг” гэж мэндчлээд танхимд буй захирагч нарт түүнийг танилцуулав. Тэрээр энэ өдөр тусгаар тогтносон Энэтхэг орны анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру төрсний 125 жилийн ойн өдөр тохиож байгааг онцлов.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лавли Мэргэжлийн Их Сургуулийн/ ЛМИС/ 5 дахь удаагийн диплом гардуулах ёслолын үйл ажиллагаанд хүндэт зочноор оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд, Лавли Мэргэжлийн Их Сургуулийн
Бурханлиг ухааны хүндэт доктор цол олгож байгаа нь. Энэтхэг,
Панжаб, Пхагвара. 2015.11.14. Зургийг Тэнзэн Чойжир (ДЛО)
Их сургуулийн нэрийн өмнөөс сургуулийн захирал Дээрхийн Гэгээнтэнд хүний үнэ цэнийг дэмжих, шашин хоорондын эв нэгдэл болон Төвөдийн соёл, байгалийг хамгаалах үйл хэрэгт оруулсан цуцашгүй хичээл зүтгэлийг үнэлэн Бурханлиг ухааны хүндэт доктор цолыг олгов. Дээрхийн Гэгээнтэн өөрийн зүгээс амжилттай суралцаж буй 3 оюутанд алтан медаль олгохыг хүсэв.

Цугларсан олонд хандан Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэхдээ:

“Хүндэт ах, эгч болон дүү нар аа. Бид бүгдээрээ оюун бодол, сэтгэл санаа бие махбодиор адил хүмүүс, тийм учраас хүн төрөлхтнийг нэгтгэхийг хүлээн зөвшөөрөх нь боломжтой зүйл билээ. Бид бүгд таатай болон өвчин зовлон гэх мэт таагүй зүйлийг ч мэдэрдэг. Бид бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг, тэгэх ч эрхтэй. Бид бүгдээрээ нэг том гэр бүл гэдгээ санаж байх хэрэгтэй. Үүнийг санж чадваас бие биедээ дайсагнах, бусдыг алан хядах, доромжлон дээрэлхэх, бусдыг шулан мөлжих асуудал гарахгүй. Бусдыг дорд үзэх ямар ч үндэслэл байх ёсгүй, яагаад гэвэл бид бүгд адилхан л хүмүүс юм."

“Бид сөрөг сэтгэл хөдлөлд автахдаа зөвхөн өөрийгөө л бодож байдаг. Бид эргэн тойронд болж байгаа алан хядах, хүчирхийлэх явдлыг хүлээн зөвшөөрч үл болно. Хэрэв ямар нэгэн араатан амьтан хүнийг алсан бол энэ гунигтай хэрэг, гэтэл хүн хүнийгээ алж хядна гэдэг санаанд ч багтамгүй юм. Бид бусдыг өөртэйгээ адил, бидний ах дүүс гэж бодож сурахын тулд илүү их хүч чармайлт гаргах хэрэгтэй байна."

"Намайг урьж хүндэт докторын зэрэг олгосонд би талархахыг хүсч байна. Миний хувьд энэхүү зэрэг цолыг хүртэхийн тулд сургуульд суралцах шаардлага байсангүй. Гэхдээ би өөрийнхөө арга замаар судалж суралцсан. Би 8 настайгаасаа аливааг цээжилж тогтоож эхэлсэн боловч би бага зэргийн залхуу сурагч байсан бололтой. Би зөвхөн багшийгаа ороолгохоос айн сурдаг байсан. Би ингэж айдсаасаа болж сурч эхэлсэн боловч буддын гүн ухаанд суралцах тусам улам сонирхолтой болж эхэлсэн юм. Яваандаа би жинхэнэ сонирхлоо хөгжүүлсэн. Бид энэхүү маш гайхалтай тархитай учраас түүнийг бүрэн дүүрэн ашиглах нь их чухал."

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лавли Мэргэжлийн Их Сургуулийн/ ЛМИС/ 5 дахь удаагийн диплом гардуулах ёслолын үйл ажиллагаанд хүндэт зочноор оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ЛМИС-ийн 5 дахь удаагийн диплом
гардуулах ёслолын үйл ажиллагаан дээр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Панжаб, Пхагвара. Пхагвара. 2015.11.14.
Зургийг Тэнзэн Чойжир (ДЛО)
“Та бүхнийг өдий хүртэл амжилттай суралцсанд нь баяр хүргье. Түүнчлэн та нарын багш нар болон бусад бүх хүмүүс, хоолыг чинь хийж өгдөг байсан тогооч ба ер нь та нарыг дипломаа авахад хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст баярласнаа илэрхийлэхийг хүсч байна” гэв.
Дээрхийн Гэгээнтэн 20-р зуунд хүч хэрэглэх явдал газар авсныг дараалан гарсан олон дайнаас болсон гэв. Хүчирхийлэл 21-р зуунд ч дамнан үргэлжилж байна. Зөвхөн боловсролдоо хандах арга барил л үүнийг өөрчлөх боломжтой гэж тэрээр онцоллоо.

Шинжлэх ухаан болон технологи нь алан хядах үйл ажиллагаанд үйлчилж байна .Энэ нь тэдний буруу юу? “Үгүй” гэж тэрээр хэлээд асуудлын гол нь энэрэл хайрын сэтгэлийг хөгжүүлэхийг орхигдуулж буй манай боловсролын системийн хангалтгүй байдалд оршиж байна гэлээ. Тэрээр хэлэхдээ, гол том шашны уламжлалууд хайрлах, энэрэх, хүлээн зөвшөөрөх,уучилж өршөөх болон байгаадаа сэтгэл хангалуун байх талаар бүгд адилхан сургадаг. Гэхдээ эдгээр шашны аль нэгнийх нь ч сургааль дангаараа бүх хүн төрөлхтнийг бүхэлд нь хамарч, бүгдийн сүсэг бишрэлийг татаж чадахгүй. Одоо амьдарч байгаа 7 тэрбум хүний 1 тэрбум нь огт сүсэг бишрэлгүй, 6 тэрбум хүмүүс дунд сүсэг бишрэлтэй гэх боловч ихэнхи нь түүндээ чин сэтгэлээсээ ханддаггүй болохыг дурьдав.

“Бидэнд юу хэрэгтэй вэ?” гэж Дээрхийн Гэгээнтэн хэлээд, иргэний ёс зүй хэрэгтэй гэлээ. Шашнаас ангид ёс суртахуун гэдгийн ойлголт нь Энэтхэгт бол бүх шашинтан хийгээд шашин шүтлэгггүй хүний ч үзэл бодолд хүндэтгэлтэй хандах ёстой гэсэн ойлголт юм. Энд Энэтхэгт байгаа болон АНУ дахь миний найз нөхөд цэцэрлэгээс эхлээд их сургуулийг хамарсан ирээдүй үед зориулж, хүний үндсэн үнэт зүйл болох иргэний ёс зүйг нэвтрүүлэх талаар сургалтын хөтөлбөр боловсруулж байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лавли Мэргэжлийн Их Сургуулийн/ ЛМИС/ 5 дахь удаагийн диплом гардуулах ёслолын үйл ажиллагаанд хүндэт зочноор оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ЛМИС-ийн 5 дахь удаагийн
диплом гардуулах ёслолын үйл ажиллагаан дээр хэлсэн үгийг
оюутнууд анхааран сонсов. Энэтхэг, Панжаб, Пхагвара.
2015.11.14. Зургийг Тэнзэн Чойжир (ДЛО)
Бид сөрөг сэтгэлээсээ яаж ангижрах болон эерэг сэтгэлийг хэрхэн бий болгох талаар суралцах хэрэгтэй байна. Энэрэнгүй сайхан сэтгэл бол аз жаргалын хамгийн дээд чанар юм. 20-р зуунд харьяалагддаг бидний үе дуусчээ, бид баяртай гэж хэлэхэд бэлэн байна. Гэхдээ 21-р зууны та нар одооноос хичээн чармайж эхэлбэл илүү сайхан, илүү энх амгалан дэлхийг энэ зууныхаа төгсгөлд авчирч чадна. Энэтхэг орон олон мянган жил хүчирхийлэлгүй, шашин хоорондын эв нэгдэлтэй иргэний ёс зүйг агуулсаар ирсэн нь дэлхийн бусад оронд үлгэр загвар болох ёстой.

“Хэрэв хэцүү асуудалтай тулгарвал итгэл найдвараа бүү алд. Өөртөө итгэлтэй байдлаа алдахгүй, тэвчээртэй бай, агшин зуурын үр дүнг бүү хүлээ. Хэрэв миний хэлсэн бүхэнтэй та нар санал нэгдэж байвал өдөр тутмын амьдралдаа түүнийг даган мөрдөөрөй. Баярлалаа.”

Хэвлэлийн “Ажит” ГруппынеЕрөнхий эрхлэгч Баржиндер Сингх Хамдард талархаж буйгаа илэрхийлээд Лавли Мэргэжлийн Их Сургуулийн Диплом гардуулах 5 дахь ёслолын ажиллагааг хаасныг мэдэгдэв. Дээрхийн Гэгээнтэн маргааш өглөө эрт Дарамсала руу буцна.

Үзсэн: 2 382
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц