Сандуйн авшигийн бэлтгэл

15-01-2016, 22:26  |  Хэвлэх

2015 оны 12 дугаар сарын 11

Энэтхэг, Карнатака, Хүнсүр. 2015.12.10. Дээрхийн Гэгээнтэн Далай Дам өнөөдөр ажлаа эрт эхэлж Жүдмад дацанд өглөөний 7 цагт хүрэлцэн ирэв. Тэрээр Гандан Ширээт, Шарба болон Жанзэ цорж, Сажа ринбочэ нартай мэндчилэв.

Сандуйн авшигийн бэлтгэл
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад ахмад лам нар Жүдмад
дацанд Сандуйн авшигийн бэлтгэлд зориулсан зан үйлийн ёслол
үйлдэж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Хүнсүр. 2015.12.10.
Зургийг Дэнзэн Чойжир./ДЛО/
Намжал дацангийн одоогийн болон хуучин хамба лам нар, мөн Жүдмад дацангийн лам нарын бүлэг бүгдээрээ Мандал өргөсөн найман талт асрын өмнө сууцгаав. Дээрхийн Гэгээнтэн үдээс хойш айлдах Бэлтгэл Сандуйн авшигт зориулсан бэлтгэлийн үйл ажиллагаа эхэллээ. Ном уншиж байгаа лам нарын дуу үе үе хонхоо дуугаргах чимээнд сарниулагдаж байгаа нь 600 жилийн өмнө Богд Зонхов өөрийн шавь нарын хамт энэхүү зан үйлийг яг ингэж хийж байсан болов уу гэлтэй.

Энэхүү үйл ажиллагаа дуусмагц 10:30 минутанд Дээрхийн Гэгээнтэн хийдээс гараад 26 жилийн өмнө түүнийг Нобелийн шагнал хүртэхэд баяр ёслолын байдлаар тэмдэглэн өнгөрүүлж байсан хийдийн залгаа мэтгэлцээ болдог талбай руу очив. Цугларсан олон эхлээд Энэтхэгийн, дараа нь Төвөдийн төрийн дуулал явахад хүндэтгэн зогсож сонсов. Дараа нь “Цастын орон” сургуулийн сурагчид Дээрхийн Гэгээнтнийг шагнал авч байх үед түүнд зориулж зохиосон дууг дуулав.

Хүнсүрт байдаг Равжайлин тосгоны төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэнд түүний удирдлагад талархасны билэгдэл болгож өөрийн өргөөндөө өдөр тутам хэрэглэж байгаарай хэмээн алтан тосон дэнлүү бэлэглэсний дараа Жүдмад дацангийн хамба лам дагалдуулан ерөөл магтаал уншив. Дараа нь “Цаст орон”сургуулийн багш, сурагчид Дээрхийн Гэгээнтэнд урт наслахын бэлэгдэл болсон Аюуш бурхны дүрийг бэлэглэв.

Сандуйн авшигийн бэлтгэл
Сурагчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Нобелийн шагнал
хүртэсний тэмдэглэлт ойд зориулсан дууг дуулж байгаа нь.
Энэтхэг. Карнатака. Хүнсүр. 2015.12.10
Карнатак мужийн олон нийтийн ажлын газрын сайд Доктор Х.С. Махадеваппа Дээрхийн Гэгээнтний туулж өнгөрүүлсэн амьдрал болон хэрхэн амжилтанд хүрсэн талаар англи хэл дээр дэлгэрэнгүй ярив. Хүнсүрийн Хууль зүйн хурлын гишүүн Манжунат каннада хэл дээр Дээрхийн Гэгээнтнийг Энэтхэг орныг бүхэлдээ амар амгалан байлгах талаар адислаж өгөхийг хүсэв. Төвөдийн төлөөлөлөгчид Карнатака мужийн засаг захиргаа Төвөдийн олон нийтэдэд цаг ямагт сайнаар хандддаг болон оршин суулгаж байгаад талархалаа илэрхийлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

“Карнатака мужийн засаг захиргааны төлөөллөгчид, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн найз нөхөд, Хүнсүрийн Равжайлин тосгоны оршин суугчид та бүхэнтэй хүндэтгэн мэндчилж байна. Өнөөдрийн энэ үйл явдал Жүдмад дацанд ном хурахтай давхцсан үйл явдал болж байна. Би урлагийн сайхан тоглолт үзүүлсэн сурагчид болон тэдний багш настай эмэгтэйд онцгой талархал илэрхийлэхийг хүсч байна.”

“Би бас Доктор Махадеваппа болон ноён Манжунат нарт Карнатака мужийн засаг захиргаа болон Төвөд хүмүүст үзүүлж буй сайхан сэтгэлд нь талархаж байна. Дээр үед Карнатака мужийг Майсор гэж нэрлэдэг байсан ба нийслэлийг нь ч Майсор гэж нэрлэдэг байлаа. Би энд 1956 онд Карнатака мужийг үүсгэн байгуулсан ноён Нижалингаппаг орлогч сайд байхад ирж байсан юм. Тэрээр Төвөдийн асуудалд онцгой их анхаардаг байсан. 1959 оны дараа бид Энэтхэг рүү цагаачлан буцахад Ерөнхий Сайд Неру мужуудын засаг захиргаанд Төвөдүүдийг оршин суулгах газар нутаг олгох боломжтой эсэхийг асууж захидал илгээсэн юм. Карнатака муж хамгийн их санал өгч энд одоо 30 мянган Төвөд хүмүүс амьдарч байна.

Сандуйн авшигийн бэлтгэл
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нобелийн шагнал хүртэсний 26
жилийн ойд зориулсан ёслолын ажиллагааны үеэр хүндэт
зочдын хамт байгаа нь. Энэтхэг, Карнатака, Хүнсүр.
2015.12.10. Гэрэл зургийг Дэнзэн Чойжир./ДЛО/
“Энд гол томоохон хийдүүд дахин бий болж Наландагийн уламжлалыг үргэлжлүүлэн авч явж байв. Одоо ч тэр үеийнх шиг лам нар эх сурвалж болон тайлбаруудыг цээжлэн судалж мэтгэлцэл явуулсаар байна. Үүний үндсэн дээр бид их хөлгөний болон очирт хөлгөний номлолыг хадгалан үлдэж чадсан билээ. Бурханы шашны энэ цогц практик нь дэлхийн үнэт зүйл бөгөөд учир нь оюун ухаан болон сэтгэл хөдлөлийн мэдлэг нь хүн бүр үр шимийг өгөх чухал боловсрол болоод байна.”

“Биднийг Энэтхэгт цагаачлан ирэхэд Энэтхэгийн засгийн газар болон ард түмэн маш их дэмжлэг үзүүлсэн. Энд Карнаратакад Нижалингаппын дараа болсон ерөнхий сайдууд ч бидэнд сайнаар хандаж байсан юм. Иймээс би чин сэтгэлийн талархалаа илэрхийлэхийг хүсч байна.”

“Нобелийн энх тайвны шагнал авсан маань нэр төрийн хэрэг боловч би энх тайван болон хүчирхийлэлгүй байхыг хүсдэг жирийн л буддын шашны лам хэвээрээ байгаа. Өнгөрсөн 30 жилд би орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй харилцан ярилцлага их хийсэн. Үүний үр дүнд би гадаад ертөнцийн талаар их мэдэж авсан ба тэд бас оюун ухаан, ухамсар болон сэтгэл хөдлөлийн талаар мэдлэгтэй болсон. Төвөд хэл бол буддын философын болон оюун ухааны талааархи мэдлэгийг хамгийн нарийн илэрхийлэн дамжуулагч юм.”


Дээрхийн Гэгээнтэн Карнатака мужийн 2 төлөөлөгчид бэлэг гардуулсны дараа Жүдмад дацангийн хамба лам дараахь талархалын үгийг хэлэв. “Дээрхийн Гэгээнтэн Далай Лам урт насалж, Төвөдөд буцаж очин Потала ордны алтан сэнтийд суудалдаа залрах болтугай” гэв. Энэ хүсэлтийг хүмүүс нижигнэсэн алга ташилтаар хүлээн авлаа.

Сандуйн авшигийн бэлтгэл
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жүдмад дацанд ном айлдах үедээ
судраас уншиж байгаа нь.Энэтхэг. Карнатака муж. Хүнсүр.
2015.12.10. Гэрэл зургийг Дэнзэн Чойжир./ДЛО/
Дээрхийн Гэгээнтэн үдийн хоолны дараа дацанд буцаж ирээд Богд Зонховын “Шүтэн Барилдлагын Магтаал”-д Чони Лама ринбочийн бичсэн тайлбарыг уншиж эхлэв. Уг тайлбарт Богд Зонховын шүлгүүдээс хэд хэдэн бүлэгт оруулсан байна. Тэрээр Сандуйн авшигт зориулсан саад тотгорыг арилгахыг бэлэгдсэн тотгорын балинг өргөөд ийн айлдав.

“Өчигдөрийн номлолд судрын хөлгөн болон тарнийн хөлгөн гэж хоёр хөлгөний тухай гарсан. Түүхийн явцад зарим судлаачид тарнийн ёсыг Бурхан Багш зааж сургасан гэдэг боловч зарим нь Нагаржуна гэгээн бичсэн хэмээн хатуу зогссон байдаг. Тэгвэл Майдар бурханы айлдсан “Илт Онохуйн Чимэг”-т Бурхан Багш их хөлгөний номыг айлдаагүй гэдгийг няцаасан. Тарни бол нууцад тооцогдох бөгөөд учир нь Калачкарагаас бусад тохиолодолд нийтэд нээлттэй заадаггүй байсан. Бид бурхан Багшийн сургаалыг Хутагтын Дөрвөн Үнэн шиг олон нийтэд зориулсан, эсвээс зөвхөн онцгой цөөхөн тооны шавь нарт номлосон гэж хувааж болно."

Дээрхийн Гэгээнтэн ухамсарын янз бүрийн түвшний тухай тайлбарлав. Бидний сэрүүн байх үеийн ухамсар нь унтах үед зогсдог. Нарийн түвшний ухамсар зүүдлэх явцад ажилладаг ба гүн нойронд автах үед ухамсар маань машид нарийн хэлбэрт шилждэг байна. Ухаан алдах үед ухамсар нарийн түвшиндээ байсаар байх ба үхэх үед нарийнаас нарийн ухамсар гарч ирдэг тухай ярьсан юм.

Сандуйн авшигийн бэлтгэл
Дээрхийн Гэгээнтэн Жүдмад дацанд ном айлдаж байна. Энэтхэг,
Карнатака муж, Хүнсүр. 2015.12.10. Зургийг Дэнзэн Чойжир./ДЛО/
Тэрээр нас барсны дараа ч бие цогцос нь муудалгүй, амьд мэт оршдог хүмүүс байдаг талаар дурдав. Төвөдийн буддын шашинд хамгийн нарийн ухамсар ажиллаж байгаа цагт түүнтэй холбоотой бие цогцос муудаж хөрөхгүй байдаг гэж үздэг. Дээрхийн Гэгээнтэн түүнийг дүрвэснээс хойш 30 гаруй ийм тохиолодол гарсныг дурдав. Түүний дотор өөрийнх нь багш Лин ринбочэ үхлийн дараахь бясалгал гэж нэрлэгддэг хэлбэрт 13 өдрийн турш, мөн 100 дахь Гандан Ширээт 18 өдрийн туршид оршиж, бие цогцос нь муудахгүй байсан талаар ярьлаа.
Түүний тайлбарласнаар бол барууны зарим эрдэмтэн нөхөд нь энэ сонин үзэгдлийг судлах гэж сонирхож байгаа бөгөөд тусгай тоног төхөөрөмжөөр хангаж хэрхэн ажиглалт хийх тал дээр хүмүүсийг бэлтгэжээ. Хэдийгээр зарим зүйлсийг тэд олж тогтоож чадсан боловч одоохондоо эцсийн үр дүнд хүрээгүй байгаа аж. Тэрээр үүнийг тарнийн ёсонд судал, хий зэргийг хэрхэн ашигладаг аргатай холбож илүү дэлгэрэнгүй судлах ёстой гээд энэ талаар Сандуйн номлолд илүү их тодорхой тайлбарлагдсан байдаг гэдгийг онцлов.

Тэрээр бэлтгэл ажлыг дуусгасны дараа бодьсадвын сахил өгөв. Маргаашийн авшиг өгөх гол номлолын бэлтгэлд зориулж бүх хүнд гүш өвс тараасан бөгөөд гол авшиг өгөхтэй уялдуулж энэ шөнө зүүдээ манаж хонох талаар заавар өгсөн юм.
Үзсэн: 1 901
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц