Жүдмад дацан дахь урт наслахын даншүг ёслол ба Сэра хийдлүү морилов

4-02-2016, 17:11  |  Хэвлэх

2015 оны 12 дугаар сарын 13.

Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2015.12.13. Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жүдмад дацанд сэнтийндээ залрах үед хүндэт зочид болон лам нарт багц бүхий олон боть ном хүргэж ирэв. Тэдгээр нь Далай Лам нарын зохиосон номнуудаас бүрдсэн бөгөөд эдгээр номуудад үндэслэн Жүдмад дацангийн буддын гүн ухааны сургалтын шинэ хөтөлбөрийг боловсруулжээ. Уг номыг танилцуулж Жүдмад дацангийн хамба лам “Дээрхийн Гэгээнтэн Далай Лам урт насалж, Богд Зонховын сургаал дэлхий даяар түгэн дэлгэрээсэй хэмээх хүслээр уг 13 боть бүхий багц номыг хэвлэн гаргалаа” гэсэн юм.

Жүдмад дацан дахь урт наслахын даншүг ёслол ба Сэра хийдлүү морилов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хүнсүр дахь Жүдмад дацанд
сэнтийндээ залрахын өмнө мөргөл үйлдэж байгаа нь. Энэтхэг,
Карнатака, Хүнсүр. 2015.12.13. Зургийг Жереми Рассел/ДЛО/
Жүдмадын их унзад урт наслах даншүг өргөх ёслолын хурлыг удирдав. Хийдийн хамба лам даншүгийн мандал өргөж, хүсэлтээ айлтгалаа. Тэрээр Дээрхийн Гэгээнтний хийсэн нэн их үйлсэд Төвөдийн ард түмэн талархаж буйгаа илэрхийлээд эхийн сургамжит үгийг анхааран сондог хүү лугаа түүний айлдвар сургаалыг анхааран сонсож, чандлан биелүүлэх ам тангараг өргөөд урт наслахыг хүсэн ерөөв. Хийдийн лам нар болон нутгийн хүмүүс даншүг өргөх ёслолын үед өргөдөг ном судрыг өргөн барьлаа.

Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн:

“Өнөөдөр Жүдмад дацангаас надад зориулж урт наслах даншүг ёслолыг чин сэтгэлээсээ үйлдэж байна. Энд байгаа бүх хүн болон Төвөд хүмүүс надад нугаршгүй, чин итгэлтэй байдгаа илэрхийлж байна. Миний зүгээс хариу болгон Сандуйн авшигийг хүртээж, “найман их хөтөлбөр” номыг уламжлан өгсөндөө баяртай байна” гэлээ.

“Цэлэй Нагцо Рондолын нэг газраас нөгөө газар луу мориор явахгүй, зөвхөн цагаан хоол идэж, ном айлдахдаа ямар ч төлбөр авахгүй гэсэн ам тангараг тавьсныг би анх олж хараад би ч бас ном айлдахдаа юу ч авахгүй байхаар шийдсэн гэдгийг та бүхэн мэдээсэй гэж хүсч байна."

“Хичнээн их зан үйл хийвч өөрийн дадлага суулгахгүй бол үр дүн бага байдаг. Мял Богдын дүү нь түүнд бусад багш нар баян байхад та дүүдээ өгөх юу ч үгүй байна хэмээн гомдоллоход тэрээр аль хэдийн ертөнцийн найман гэмээс ангижирснаа хэлсэн байдаг. Зарим лам нар баруунд олон шавь нартай болоод ирэхээрээ биеэ тоож эхэлдэг. Сэргэг болгоомжтой байж ертөнцийн найман зүйлийн нөлөөнд авталгүй сэтгэлээ хянамгай байлгах хэрэгтэй.”

Жүдмад дацан дахь урт наслахын даншүг ёслол ба Сэра хийдлүү морилов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хүнсүр дахь Жүдмад дацанд үг
хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Хүнсүр. 2015.12.13.
Зургийг Жереми Рассел/ДЛО/
"Хийдийн хамба лам надад Сандуй бясалгалын богино уншлага бэлдэж өгөөч гэсэн. Би энэ тал дээр бодож үзье гэдгээ хэлсэн. Хамгийн чухал зүйл нь уншихдаа биш гол гол бясалгалыг чанартай хийх явдал билээ. Бясалгалд сууж байхдаа багшийн егүзэр бясалгалыг хийх нь хичнээн чухлыг санаж байх хэрэгтэй бөгөөд үүнийг “Мөрийн гурван эрхэм” номтой уялдуулан хийж болно. Нэг өдөр бүгдийг ухаарах нь хэцүү бөгөөд тасралтгүй оролдсоор байвал долоо хоногоор, сараар оюун ухаанд өөрчлөлт гарах болно.”

"Өмнөх Далай Лам нарын номнуудаас бүрдсэн цуврал багцыг бид өнөөдөр хэвлэн гаргаж байна. Хэдийгээр ойрын өдрүүдэд 6-р Далай Лам Цаняанжамцын зохиосон дуу алдаршиж байгаа ч II, III Далай Ламын бүтээлүүд бас үзэж судлахгүй байхын аргагүй чухал номууд билээ. Мөн V Далай Ламын зохиол бүтээлүүд үнэхээр гайхамшигтай байдаг."

Жүдмад дацан дахь урт наслахын даншүг ёслол ба Сэра хийдлүү морилов
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулсан урт наслахын даншүг
өргөх ёслолын үеэр нутгийн иргэд буддын шашны гүн ухааны
сэдвээр мэтгэлцээн өрнүүлэв. Энэтхэг, Карнатака, Хүнсүр.
2015.12.13. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО/
Эмэгтэй голлосон хөгшин залуу хүмүүсээс бүрдсэн нутгийн хэсэг хүмүүс буддын гүн ухааны сэдвээр номын мэтгэлцээн өрнүүлэв .Үйл явдал өндөрлөх үед хэд хэдэн гадаад хэл дээр орчуулга хийсэн орчуулагчдын баг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд мөргөж адис авлаа.

Дээрхийн Гэгээнтэн ахмад лам нартай хамт үдийн хоол идсэний дараа Жүдмад дацангийн хажууд шинээр баригдсан бясалгалын төв болох Миёо Гомдүвлингийн зүг хөдөлсөн юм. Тэрээр Төвөдийн уламжлал дагуу гучин хоёр бясалгагчийг багтаах хүчин чадалтай бясалгалын байрны урд хаалганы өмнө ёслолын тууз хайчилж албан ёсны нээлт хийлээ.

Дээрхийн Гэгээнтэн Хүнсүрээс Билакуппе явах замдаа захын дүүрэгт байрлах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нөхөн сэргээх зориулалттай Хубэ Ринбүүчийн байгуулсан Каруна Хоүм, Пэндэй Гацалд саатав. Одоогоор энэ сайхан тохилог байранд ойролцоогоор янз бүрийн бэрхшээлтэй хорин найман хүүхэд амьдарч тэднийг гуч гаруй ажилтан халамжилж байгаа аж. Дээрхийн Гэгээнтэн: “Эцэг, эхчүүд голдуу хүүхдийн боловсролыг чухалд үздэг, гэтэл ийм тусгай халамж анхаарал шаардсан хүүхдүүдийг бас харж үзэх ёстой” гэв. Энэ төслийн ажил сайн явж байгаад тэрээр сэтгэл дүүрэн байгаагаа хэлээд Италын хөрөнгө оруулагч болон Сингапурын дизайнер нарт талархалаа илэрхийллээ.

Билакуппед ойртох тусам зам дагуу олон Төвөд хүмүүс түүнтэй мэндчилэхээр зогсож байлаа. Тэр дунд сурагчийн дүрэмт хувцастай хүүхдүүд,олон зуун лам хуврагууд, хамгийн гоё хувцсаа өмсөж цэцэг хүж барисан эрэгтэй эмэгтэй ард иргэд байв. Сэра хийдийн гол дуганд ирэхэд өндөр настан Төвөд хүмүүс тавцан дээр уламжлалт заншлаараа тосч авав.

Жүдмад дацан дахь урт наслахын даншүг ёслол ба Сэра хийдлүү морилов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэра хийдэд хүрэлцэн ирээд
сэтгүүлчдийн асуултанд хариулж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Биллакуппе. 2015.12.13. Зургийг Жереми Рассел/ДЛО/
Энэтхэгийн олон сэтгүүлчид хийдийн өмнөх шатан дээр Дээрхийн Гэгээнтнийг хүлээж байгаад асуулт асууж эхэллээ. Эхлээд Исламын улсын талаархи түүний бодлыг асуув. Тэрээр өөөрийн тууштай баримталдаг хүчирхийлэлийг хүч үл хэрэглэх замаар шийдвэрлэх нь зүйтэй гэдгээ дахин батлан хэлэв. Тэд мөн улс оронд өсөн нэмэгдэж байгаа “үл тэсвэрлэх” зуршлын талаар асуухад, Энэтхэг орон олон мянган жил үл хүчирхийлэх үндсэн зарчимд тулгуурласан шашин хоорондын эв нэгдлийг хатуу баримталж ирсэн гэж хариулав. Тэрээр тусгаар тогтнолоо олж авснаас хойш Энэтхэг орон бусад хөрш орнуудтай харьцуулахад тогтвортой энх тайван орон байсныг үргэлж санах хэрэгтэй гэлээ.

Дуганд ороод Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хуучин найз нөхөдтэйгөө мэндчилэв. Тэрээр гуч дахь удаагаа болох гэж байгаа” Оюун ухаан ба Амьдрал” институтын төлөөлөгчидийг хараад ихэд баяртай байлаа. Уламжлалт цай, амтат будаагаар дайлсны дараа Дээрхийн Гэгээнтэн цугларсан олонд хандан:
“Гурван жилийн өмнө эхэлсэн “Бодь Мөрийн Зэрэг”-ийн айлдварын сүүлийн хэсэг удахгүй эхлэх гэж байна. Би Дашлхүнбо хийдийн шинэ дуганы нээлтээр очих ба өмнө нь Брайбун хийдэд зохион байгуулж байсан “Оюун ухаан ба Амьдрал” хурлыг энэ удаа Сэра хийдэд явуулахаар шийдсэн билээ. Ойрын өдрүүдийн төлөвлөгөө ийм байна” гээд бүх хүмүүст тавтай нойрсохыг хүсээд Дээрхийн Гэгээнтэн өргөөндөө заларсан юм.
Үзсэн: 1 621
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц