Дээрхийн Гэгээнтэн Тайваны ард түмэнд эмгэнэл илэрхийлэв

7-02-2016, 18:14  |  Хэвлэх

2016 оны 2 дугаар сарын 6

АНУ, Миннесота, Рочестер. 2016.02.06. - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны Ерөнхийлөгч Ма Еинг Жеоү-д саяхан Тайнан хотод болж өнгөрсөн газар хөдлөлттэй холбоотой эмгэнэлийн захидал илгээжээ. Тэрээр захидалдаа гамшигт нэрвэгдэж амь нас, эрүүл мэнд, эд баялагаараа хохирсон хамаг олны сайн сайхны төлөө залбирч буйгаа илэрхийлсэн байна.

Мөн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны ард түмэнтэй эв нэгдэлтэй буйгаа илэрхийлж аврах болон тусламжийн үйл ажиллагаанд хандив өргөв.

Тайваны буддистууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас Тайваны ард иргэдийн төлөө "Билгүүний Зүрхэн" судар уншихыг хүсчээ.
Үзсэн: 1 789

Холбоотой мэдээ:
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Италид болсон газар хөдлөлтөнд эмгэнэл илэрхийлэв
  • Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Францын Ниццэд аймшигт хэрэг гарсанд эмгэнэл илэрхийлэв
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ченнай хотод тохиосон үерийн аюулд өртөгсөдөд эмгэнэл илэрхийлэв
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жамму Кашмирт саяхан болсон үерийн гамшигтай холбогдуулан эмгэнэл илэрхийлэв
  • Дээрхийн Гэгээнтэн Далай лам Уттараханд мужид байгалийн гамшигт өртсөн хүмүүст эмгэнэл илэрхийлэн, тусламжийн санд хандив өргөлөө
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц