“Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын хоёр дахь өдөр. “Ойлголт, үзэл баримтлал”

11-02-2016, 04:07  |  Хэвлэх

2015 оны 12 дугаар сарын 15

Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2015.12.15 – Тэнгэр бүрхсэн энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Оюун Ухаан ба Амьдрал” бага хурлын үйл ажиллагаа эхлэхээс өмнө Сера хийдийн хэд хэдэн газраар зочиллоо.

“Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын хоёр дахь өдөр. “Ойлголт, үзэл баримтлал”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уур амьсгалын өөрчлөлтийн
талаарх Төвөдийн бүтээл ба архив үзэсгэлэнг үзэж сонирхож
байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе, 2015.12.15.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Оюун Ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн гишүүд Сера Же дацанд зочилсон Дээрхийн Гэгээнтэнтэй нэгдэж, Төвөдийн бүтээл ба архив номын сангаас уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан үзэсгэлэнг үзэж сонирхов. Төвөдийн бүтээл ба архивын номын санг болон Хувраг-Шинжлэх ухааны Боловсрол хөтөлбөрийг урт удаан хугацааны турш дэмжиж ирсэн Бобби Сейжерт Дээрхийн Гэгээнтэн талархал илэрхийллээ.

Үзэсгэлэнд уур амьсгалын өөрчлөлтийг харуулсан “Дэлхийн тогтолцоо хэрхэн ажилладаг вэ?” “Дэлхийн эрчим хүчний тэнцэл”, “Цаг агаар эсвэл уур амьсгал”, “Нүүрсхүчлийн мөчлөг ба бид юу хийж чадах вэ?” гэх зэрэг гарчиг бүхий Төвөдийн танка маягийн үзүүлэнгүүдийг тавьсан байв. Үзүүлэн бүрт төвөд болон англи хэлээр тайлбар хийжээ. Үзэсгэлэнг шимтэн сонирхсон Дээрхийн Гэгээнтнийг лам хуврагууд болон номын сангийн захирал гэвш Лхагдор нар дагалдан явлаа. Үзэсгэлэн үзэж дуусаад тэрээр Бурхан Багшийн амьдралд мод чухал үүрэг гүйцэтгэж байсныг тэмдэглэн хэлэв. Бурхан Багш модны дор төрж, бодь модны дор гэгээрч, хоёр сал модны дунд таалал төгссөн ажээ. Түүнчлэн Бурхан Багш шавь нартаа мод тарихыг сургаад зогсоогүй, бусдын тарьсан модыг, ялангуяа борооны улирлын үед арчилж тордож байхыг зааж сургаж байжээ.

Дээрхийн Гэгээнтэн дараа нь Сера Же дунд сургуульд саатан морилсон бөгөөд сурагчид усны сэдвээр томоохон үзэсгэлэн гаргасан байлаа. Лам нар ээлж дараагаар түүнд гадаа цэцэрлэгт болон дотор байрлуулсан үзэсгэлэнгийн үзүүлэнгүүдийг тайлбарлав. Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа,

“Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын хоёр дахь өдөр. “Ойлголт, үзэл баримтлал”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сера Же дунд сургуульд зочилж
байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе, 2015.12.15.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Өнөөдөр та бүхэн маш сайхан зүйл надад үзүүлж байгаад баяртай байна. Наланда бол хүмүүс цуглараад мөргөл үйлддэг газар байсан төдийгүй 5 ухааныг судалдаг газар байсан гэдгийг та бүхэн мэднэ. Нагаржуна гэгээн болон түүний шавь нар шиг олон эрдэмтэй хүмүүс тэнд цугларч, эцэст нь энэ газар буддын судлалын цөм болон хувирсан юм. Өнөөдөр Төвөд бол Наландагийн уламжлал бүрнээрээ хадгалагдан үлдсэн цорын ганц орон болоод байна. Бидэнд санскрит эсвэл пали хэл судлах шаардлага байхгүй, эртний Энэтхэгийн зохиол бүтээлийг төвөд хэлнээ орчуулсан манай ихэс дээсийн ачаар Наландагийн мэдлэгийг бид шууд хүртэх боломжтой” хэмээв.

“Манай сүм хийд болон сургуулиудын сургалтын хөтөлбөрт орчин үеийн шинжлэх ухааныг оруулсан нь Наландагийн уламжлалд үнэнч байгаагийн жишээ гэж би үздэг. Энгийн хүмүүс, лам хуврагууд дотоод хийгээд гадаад орчиндоо анхаарах ёстой гэдгийг ухамсарлахын хамт боловсролынхоо түвшинг дээшлүүлэх талаар хүчин чармайлт гаргах ёстой.”

Сера Ме хийдийн Побхор аймгийн хурлын шинэ танхимын нээлтэд Дээрхийн Гэгээнтэн оролцож, дурсгалын самбарыг нээн, тууз хайчиллаа. Түүнийг индэрт зассан суудалд залрахад цай, брээс өргөн барьсан бөгөөд дараа нь тэрээр лам хуврагуудад хандан үг хэлсэн юм.

“Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын хоёр дахь өдөр. “Ойлголт, үзэл баримтлал”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Побхор аймгийн шинэ дуганы
нээлтийн ажиллагааны үеэр үг хэлж байгаа нь. Энэтхэг,
Карнатака, Билакуппе, 2015.12.15. Фотог Тэнзин Чоежор
“Сера Ме хийдээс маш олон эрдэмтэн мэргэд төрөн гарсан. Побхор аймгийн жинхэнэ гишүүд та бүхэн бол Гандангийн Пхухан аймгийн лам нарын нэгэн адил Шүгдэнгийн тухай миний зөвөлгөөг дагасан билээ.

Мэдээж би анхандаа Шүгдэнг шүтдэг байсан боловч сайтар судалсны эцэст буруу гэдгийг олж мэдсэн. Улмаар хэд хэдэн удаа нягталсны дараа шүтэхээ зогсоосон. Тэр үед миний хоёр багш хоёулаа амьд сэрүүн байсан. Өөрийн олж мэдсэн зүйлээ, шүтэхээ болих тухай шийдвэрээ Тижан ринбочэ багшид би айлтгасан юм. Багш маань намайг дэмжсэн. Би түүний ар хударгаар юу ч хийгээгүй. Тэр миний хийсэн алхмыг талархан хүлээн авсан билээ.”

“Гандан Жанзэ хийдийн лам нар хийдэд нь таагүй үйл явдал тохиолдох болсон талаар Тижан ринбочэд айлтгасан байна. Энэ нь Балдан Лхам дургүйцсэний илрэл хэмээн ринбочэ хэлсэн учраас хийдийн лам нар цаашид юу хийх талаар зөвлөмж хүсч надад хандсан юм. Миний шинжлэн нягталснаар үнэхээр Балдан Лхам энэ хэрэгтэй холбоотой байснаар барахгүй Шүгдэнд дургүйцсэн болох нь тодорхой болсон юм. Шүгдэнг шүтэхээ болихыг би Серхон ринбочэ болон Намжал хийдийн хамба ламд нилээд болгоомжлон хэлсэн билээ. Үүнийг төвөдүүдийн дунд дээдийн номыг дэлгэрүүлэх, Богд Зонховын уламжлалыг цэцэглүүлэх үүднээс л би хийсэн. Их уламжлалаа дэмжин дэлгэрүүлэхийн оронд Шүгдэн урсгал чиглэлээр ялгаварлан гадуурхдаг.”

“Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын хоёр дахь өдөр. “Ойлголт, үзэл баримтлал”
Побхор аймгийн шинэ дуганы нээлтэнд хэдэн мянган лам
хувраг оролцлоо. Энэтхэг, Карнатака, Билакуппе, 2015.12.15.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Госог ринбочэ Дээрхийн Гэгээнтэнд зориулж Мандал болон гэгээрсэн бие, хэл, сэтгэлийг бэлгэдсэн бэлэгдлийн гурван шүтээнийг өргөв. Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн Богд Зонховын ‘Мөрийн Гурван Эрхэм’ номын товч айлдвар айлдсан юм.

“Бурханы сургаалийг багцаалж ойлгох бус, судар номыг нэгд нэгэнгүй судлах ёстой хэмээн Богд Зонхов айлдсан. Бид эрдэм номтой болохыг эрмэлзээд зогсохгүй Богд Зонхов лугаа сурч мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэх ёстой. Тэр ертөнцийн найман гэмийг тэвчиж, өдөр шөнөгүй ном, үйлийг хийдэг байсан. Бид түүнээс үлгэр дууриал авах ёстой бөгөөд эд хөрөнгийг орон гэртээ хураах замаар эрдэм мэдлэгт хандаж болохгүй.”

“Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын хоёр дахь өдөр. “Ойлголт, үзэл баримтлал”
Катрин Керр 'Бие махбодийн мэдрэмжийг ойлгох ойлголтын
асуудал' сэдвээр илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Билакуппе, 2015.12.15. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Сера Лачи хийдэд Дээрхийн Гэгээнтнийгэргэн ирсний дараа “Оюун Ухаан ба Амьдрал” уулзалт товлосон хугацаанаас багагүй хожимдон эхэллээ. Хурлын дарга Жей Гарфильд илтгэгч Катерин Керрийг танилцуулсан бөгөөд тэрээр 'Бие махбодийн мэдрэмжийг ойлгох ойлголтын асуудал' сэдвээр илтгэл тавив. Гадаад ертөнцийг мэдрэх хурдын талаар Дээрхийн Гэгээнтний өчигдөр тэмдэглэн хэлснийг илтгэгч баталж, хуруугаар мэдэрсэн зүйл тархинд секундад 1/50 хурдтай очдог хэмээн хэллээ. Тархины таламус хэсэг нь мэдрэх эрхтнээс ирсэн мэдээллийн 85%-ийг хязгаарлаад, гагцхүү хэрэгтэйд нь анхаарал хандуулдаг гэдгийг тэр сануулав. Оюун ухааны төвлөрсөн анхаарал нь бие махбодийн мэдрэхүйн хүлээн авах чадварыг хэрхэн хурдан бий болгодог талаар эрдэмтэн ярьсан юм. Тэрээр Жон Кабат-Зиннийн аргаар бясалгал хийдэг хүмүүс дээр хийсэн туршлагынхаа талаар мөн ярив. ‘Резинэн гарын төөрөгдөл’ хэмээх түүний туршилтаар оролцогчид өөрийн жинхэнэ гараа ‘умартан’ , резинэн гарыг өөрийн мэт хүлээн авч, энэ нь ‘бүхэл биеийн төөрөгдөл’ болсон тухай түүний яриа сонирхолтой байлаа.

“Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын хоёр дахь өдөр. “Ойлголт, үзэл баримтлал”
Жон Дан илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Билакуппе 2015.12.15. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Өглөөний хуралдаан Жон Даны илтгэлээр өндөрлөсөн бөгөөд хурал үндсэндээ ойлголт гэсэн эхний сэдвээс хоёр дахь сэдэв болох үзэл баримтлал руу шилжив. Тэрээр буддын танин мэдэхүйн уламжлал дахь үзэл баримтлалын төлөвшлийн дөрвөн хүчин зүйлийн талаар ярилаа. Мөн тэрээр 7 дугаар зууны их сэтгэгч Дармакирти болон түүний залгамжлагчдын зохиол бүтээлээс эш татан ярьсан юм. Оюун ухаанд бүрдэх юмсын дүр төрх нь гагцхүү төсөөлөл бөгөөд үзэл баримтлал бол мэдрэхүйн туршлагаас хамаарна гэдгийг тэр тэмдэглэн хэллээ. Үзэл баримтлал бүрдэх гурван хүчин зүйл нь Дармакиртигийн хэлснээр хэл яриа хөгжих үндэс байж болох юм.

Хурлын төлөөлөгчид, Дээрхийн Гэгээнтэн, хамба лам нар өдрийн зоогоо дахин хамт барьсны дараа хурлын ажиллагаа үргэлжиллээ. Хурлыг Катрин Вортман даргалж, Бидний хэл яриа хэрхэн бидний бодлын хэв маягийг бүрдүүлдэг тухай илтгэлийг Лера Бородицки тавив. Ярих, бусадтай харьцах чадвар нь угаасаа байх ёстой зүйл шиг бид бүгд боддог хэмээн тэр яриагаа эхэлсэн юм. Өөр хэлээр ярьдаг хүмүүс өөрөөр сэтгэдэг үү гэсэн асуултыг тэр тавив. Танин мэдэхүйн шинжлэх ухаанд хэл яриа сэтгэхүйг тодорхойлдог гэдгийг дэмждэггүй ч, дээрх үнэний талтай болохыг баталсан хэдэн жишээг эрдэмтэн эш татав.

“Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын хоёр дахь өдөр. “Ойлголт, үзэл баримтлал”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лера Бородицкид талархал
илэрхийлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе,
2015.12.15. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Тэрээр ‘цаг хугацаа’ гэх үг нь хамгийн өргөн хэрэглэгддэг бөгөөд орон зайн ойлголтоос гүн эхтэй хэмээн тэмдэглэв. Баруунаас зүүн, зүүнээс баруун эсвэл дээрээс доош бичдэгтэйгээс хамаарч, хүмүүсийн цаг хугацаагаар хөдлөх чиглэл өөр өөр байдгийг тэр онцлон тэмдэглэлээ. Янз бүрийн хэл хэрэглэснээс үүдэн тохиолдсон явдалд хэрхэн өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг тухай тэр ярив. АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Дик Чейни Гарри Виттингтоныг хэрхэн буудсанаа тайлбарлан хэлэхдээ, “Тийм ээ, Гарри-г оносон бууны гохыг дарсан тэр хүн нь би байна” хэмээн хэлснийг эш татахад танхим инээдээ барьж ядан инээлдлээ. Хүмүүсийн хэл яриа үйл явдлыг хэрхэн ой тойндоо тогтооход нь нөлөөлдөг талаар хэд хэдэн жишээ татсан байна.

Хэл яриа болон бусад зүйлс нь хүмүүсийн хоорондох ялгаа байж болох ч, эцсийн эцэст хүмүүс аз жаргалыг илэрхийлж, зовлонг хүсдэггүйгээрээр бүгд адил гэдэгт итгэл төгс байдгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Үүнд Лера Бородицки хариулахдаа, шинжлэх ухааныг судалдаг хүний хувьд үүнийг нотлох хэрэгтэй хэмээгээд, америкчууд гэнэтийн баяр баяслыг, харин түүний төрөлх нутгийнхан оросууд меланхолик байдлыг илүүд үзэж, түүнийгээ бодит хэмээн үздэг гэлээ. Бусдыг ойлгох нь өөрийгөө харах арга зам хэмээн үздэгээ илэрхийлснээр Бородицки яриагаа өндөрлөсөн юм.

Үзсэн: 2 113

Холбоотой мэдээ:
  • “Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын төгсгөлийн өдөр, “Би”, ойлголт, үзэл баримтлал
  • Шинэ дуганы нээлтийн ажиллагаа ба номын айлдварын эхлэл. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2015.12.19
  • "Оюун ухаан ба Амьдрал" хурлын сүүлийн хоёр өдөр. Энэтхэг, Карнатака, Хүнсүр. 2015.12.16-17.
  • "Оюун ухаан ба Амьдрал" хурлын хоёр дахь өдөр. Энэтхэг, Карнатака, Билакуппе, Сера хийд. 2015.12.15.
  • 30 дахь удаагийн "Оюун ухаан ба амьдрал" хурлын эхний өдөр. Энэтхэг, Карнатака, Билакуппе, Сера хийд. 2015.12.14
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц