Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Маёо клиник дээр үг хэлэв

19-03-2016, 02:59  |  Хэвлэх

2016 оны 2 дугаар сарын 24

АНУ, Миннесота, Рочестер. 2016.02.24. (Бретт Боезе, “Бүллетин – Пост” сонин) – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннаполист 3000 гаруй хүмүүст айлдвар айлдсан бөгөөд 3 сарын 9 нд мөн адил үйл ажиллагааг Висконсины Мадисонд явуулахаар төлөвлөсөн байгаа ажээ.

Далай Ламын албанаас зөвхөн энэ хоёр үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрсөн боловч Төвөдийн зарим хүмүүсийн хүсэлтээр Рочестерт байрладаг Гэгээн Маригийн сүмд Маёо клиникийн ажилчдад үг хэлэхээр товлосон байна.

Маёо клиник энэхүү үйл ажиллагааг дуртайяа дэмжсэн бөгөөд уг үйл ажиллагааны эхэнд клиникийн ерөнхийлөгч Жон Носеворти Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг цугласан олонд танилцуулсан юм. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Маёо клиникийн ажилчдад “Эрүүл мэнд – Энэрэн нигүүлсэхүй” сэдвээр ярьсан юм. Уг үйл ажиллагааг телевиз болон радиогоор дамжуулжээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Маёо клиник дээр үг хэлэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Конвеншн төв дээр үг хэлэв.
АНУ, Миннесота, Миннаполис. 2016.2.21.
Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын эрүүл мэндийн асуудал түүний Америк дахь сүүлийн айлчлалын үеэр нэлээдгүй яригдсан билээ. Энэ жил наян нэг настай тэрээр энэ оны нэг дүгээр сард Америкт эргэн ирж Рочестерийн Маёо эмнэлэгт эмчилгээгээ эхлүүлсэн бөгөөд эрүүл мэнд сайжирсан учир Твин Ситид болсон Төвөдийн цагаан сарын баярт оролцсон байна.

Гурван цаг гаруй үргэлжилсэн түүний яриа олон сонирхолтой сэдвээр өрнөсөн бөгөөд цугласан олон түүний айлдварыг төвөд болон англи хэл дээр хүлээн авч байсан юм. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын яриан нь “боловсрол болон энэрэн нигүүлсэхүйн үнэ цэнэ” гэсэн гол сэдэвтэй байлаа.

Өнөөдрийг хүртэл нэлээдгүй олон хүн түүний эрүүл мэндэд санаа зовниж байгаа тул тэрээр өөрийн эрүүл мэнд сайн байгаагаа батлан хэлэв.

"Энд үнэхээр сайхан мөч тохиож байна" хэмээн Миннесотагийн “Төвөд – Америкийн сан”-ийн хэвлэлийн ажилтан Цэван Чогдэн мэдэгдсэн юм. “Энэ удаагийн эмчилгээнд хүн бүхэн санаа зовниж байлаа. Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн эмчилгээгээ дуусгаад энд хүрэлцэн ирж бидэнд сургаалаа айлдсанд бид бүгд маш их баяртай байна."

Өнгөрсөн долоо хоногт Америкийн конгрессийн гишүүн Тим Волз хэд хэдэн удаа Далай Ламын хамт зургаа татуулсан нь олон нийтийн цахим сүлжээнд нэлээдгүй таржээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Тим Волз нар нэг цаг орчим уулзаж, саяхан Тим Волзын Төвөдөд очсон талаар ярилцсан байна. Энэ бол Америкийн өндөр албаны хүн Төвөдөд анх удаа очсон тохиолдол байлаа.

"Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзсан уулзалт болгон маань нэр төрийн хэрэг байдаг билээ. Та бидэнд ёс суртахуун болон энэрэл нигүүлсэхүйг байнга сануулж байдаг” хэмээн Волз хэлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Маёо клиник дээр үг хэлэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хотын захирагч нартай уулзжээ.
АНУ, Миннесота, Рочестер. 2016.2.11 Гэрэл зургийг Тэнзин Такла
Рочестер хотын захирагч Арделл Бреде ч Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай 2 дугаар сарын 11 нд уулзаж “Энэрэнгүйн хот”-ыг хэрхэн бүтээх талаар ярилцсан байна. Өөр бусад Анахейм болон Луисвиллийн захирагч нар ч уг ярилцлаганд оролцсон юм.

"Бид энэ цаг үед өрнөж буй дүрвэгсэдийн гэх мэт олон асуудлын гэрч болж байна.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдсан юм. Тэрээр цааш нь "Манай гариг дээр юу болохгүй байна гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Бидэнд нэг нэгнээ хайрлах, нэгнээ хүндлэх, бусдад анхаарал хандуулах зэрэг сайхан сэтгэл дутагдаж байгаа мэт санагддаг. Бид зөвхөн “би, би, би” л гэж боддог. Энэ л манай гариг дээр өрнөж буй олон асуудлын уг үндэс болж байна." хэмээн ярив.

3000 гаруй Төвөд иргэд Миннесота мужид суурин амьдардаг. 1950 онд Хятадын засгийн газар Төвөдийг эзэслнээс хойш олон мянган төвөд иргэд өөрийн нутгаасаа зугатан гарсан билээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгт дүрвэн гарснаас хойш жар гаруй жил болж байгаа аж. Түүнийг хоёр настайд нь 13 Далай Ламын хойд дүрээр тодруулсан байна.
Үзсэн: 1 980

Холбоотой мэдээ:
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Маёо эмнэлэг дээр “Эрүүл мэндийн салбар дахь энэрэнгүй сэтгэл” сэдвээр яриа хийв
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Маёо клиникийн ажилчидтай уулзав. 2016.02.29.
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Миннесота дахь номын айлдвар. АНУ, Миннесота, Миннеаполис. 2016.02.21
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Анахеим, Луисвилл, Рочестерийн захирагч нартай уулзав. АНУ, Миннесота, Рочестер. 2016.02.11
  • Миннеаполис дах айлчлал. АНУ, Миннесота, Миннаполис. 2014.03.01
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц