Елие Визелийг таалал төгссөнтэй холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмгэнэл илэрхийллээ

6-07-2016, 18:10  |  Хэвлэх

2016 оны 7 дугаар сар 3

Энэтхэг, Карнатака, Мундгод, Балдан Брайбун хийд. 2016.07.03 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр хатагтай Марион Визелд хандан эмгэнэлийн захидал илгээж түүний нөхөр Елие Визел таалал төгссөн нь хичнээн хүнд байгааг ойлгож байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр захидалдаа:

“Талийгаач Елие Визел нь төвөдийн ард түмний үнэнч журмын нөхөр байсан юм. Би түүний төлөө залбирахын зэрэгцээ талийгаачийн гэр бүл та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.”

“Ноён Визел бид хоёр бусад Нобелийн шагналтан нарын хамт зөрчилдөж буй талуудыг яриа хэлэлцээрийн замаар харилцан бие биенээ ойлгож, эвлэн нэгтгэх ажилд нэгдэн орж байсан юм. Түүний энэрэнгүй сайхан сэтгэл бидэнд үгүйлэгдэх болно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам захидлынхаа төгсгөлд талийгаачийг утга төгөлдөр амьдарсан гэж тэмдэглэжээ.
Үзсэн: 1 539

Холбоотой мэдээ:
  • Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Францын Ниццэд аймшигт хэрэг гарсанд эмгэнэл илэрхийлэв
  • Ли Куан Ю-гийн таалал төгссөнтэй холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмгэнэл илэрхийлэв
  • Ама Вагер таалал төгссөнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмгэнэл илэрхийлэв
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын хамба Тич Три Тин таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Баба Пунцаг Ванжил таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц