Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакт морилон ирлээ

26-07-2016, 08:12  |  Хэвлэх

2016 оны 7 дугаар сар 25

Энэтхэг, Жамму Кашмер, Ладак, Лех. 2017.07.25 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Дарамсала хотоос өглөө эрт хөдөлсөн юм. Тэрээр замдаа Патанкот хотод түр саатан тэнд суралцаж буй ладак хүүхдүүдтэй уулзав. Үүний дараа Ладакийн зүг ниссэн бөгөөд цасан уулсын дунд газардлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакт морилон ирлээ
Олон мянган хүмүүс Дээрхийн Гэгээнтнийг тосож Шивацал ордон
хүртэл жагссан байлаа. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.07.25.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Күшок Бакула ринбочийн нэрэмжит нисэх онгоцны буудал дээр Гандан Ширээт Ризон ринбочэ, Бригүн Чэцан ринбочэ болон бусад лам хуврагууд Дээрхийн Гэгээнтнийг угтсан юм. Ладакийн албаны дарга нар, буддын болон муслимын шашны төлөөлөгчид мөн Дээрхийн Гэгээнтнийг тосохоор хүрэлцэн ирсэн байлаа. Тэд өөр өөрсдийн уламжлалт ёслолын дагуу түүнийг угтсан юм.

Хадаг барьсан хэдэн мянган хүмүүс онгоцны буудлаас Шивацал ордон хүртэлх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын морилох зам дагуу жагссан байлаа. Бага балчир хүүхдээ тэвэрсэн эхчүүд адис жинлав хүртэхээр хүрэлцэн ирсэн байв. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам нэг цагийн турш явсаар Шивацал ордонд хүрэлцэн ирсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шивацал ордны жижиг танхимд тухлан суусны дараа ахмад лам нар, орон нутгийн албаны хүмүүс, шашны төлөөлөгчид, залуучууд гэх мэт олон хүмүүстэй богино уулзалт хийлээ. Ладакийн бурханы шашны тэргүүн Гандан Ширээт Ризон ринбочэ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд мандал өргөв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакт морилон ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шивацал ордонд хүмүүстэй уулзаж
байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.07.25.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн тэнд цугласан хүмүүст халуун дулаанаар хүлээн авсанд талархал илэрхийлэв. Тэрээр мөн өөрийн гурван үүрэг болох хүний үнэ цэнийг хөгжүүлэх, шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх, төвөдийн шашин соёлын уламжлалыг хадгалан авч үлдэх талаар товч ярьсан юм. Тэрээр саяхан АНУ дахь айлчлалын үеэр хотын дарга нартай уулзах үедээ дэлхий дахинд шашнаас ангид ёс суртахуун маш чухал болохыг онцолсноо дурдав. АНУ-ын маш олон хотын дарга нар энэ тал дээр нэлээдгүй анхаарч байгаа ажээ.

Дараа нь тэрээр энэ жилийн сүүлээр дуусах шашнаас ангид ёс суртахууны хөтөлбөр суулгасан ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөр боловсруулж байгаа тухай ярьсан юм. Дээрхийн Гэгээнтэн орон нутгийн албаны хүмүүсийг энэ тал дээр анхаарал хандуулахыг зөвлөв.

Төгсгөлд нь тэрээр Ладакт 3-4 долоо хоногийн турш саатах болсон тухайгаа, үүнээс 2 долоо хоногийн хөтөлбөр хараахан гараагүй байгаа талаар яриад өргөөндөө амрахаар морилсон билээ.
Үзсэн: 1057
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц