‘Бодьсадвын явдалд орохуй’ номын айлдвар өндөрлөв

29-08-2016, 17:53  |  Хэвлэх

2016 оны 8 дугаар сар 22

Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.08.21 – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвараа үргэлжлүүлэн айлдлаа. Тэрээр:

‘Бодьсадвын явдалд орохуй’ номын айлдвар өндөрлөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын үеэр. Энэтхэг,
ЖК, Ладак, Лех. 2016.08.20. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бид хэдий чинээгээр энэрэнгүй байж чадна төдий хэмжээнд бидэнд ашигтай байх болно. Энэрэнгүй, амгалан сэтгэл нь биднийг урт удаан амьдрахад тустай, бүр цаашлаад хүн төрөлхтөнд ч маш их өгөөжтэй билээ.” гэж айлдав.

Тэрээр сүсэгтэн хүнд сайхан сэтгэлийн үүднээс урт удаан амьдрах, бурханы сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх, улмаар гэгээрэлд хүрэх бүрэн боломж байдгийг дурьдсан юм. Мөн:

“Бид бага наснаас эхлэн сөрөг сэтгэлийн нөлөөнд автсан байдаг. Урьд үйлдсэн муу үйл, сөрөг сэтгэлийн эрхээр бид муу үйл хийдэг бөгөөд энэ нь зарим тохиолдолд бараг зан төлөв болтлоо дадах явдал бий.”

“Эхнээсээ л бид бодит байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, зөвхөн өөрийгөө бодох буруу дадал бидэнд байсан. Харин бурханы сургаалд суралцаж буй энэ цаг үеэс эхлэн бид мунхагийн нойрноос сэрэх хэрэгтэй. Бид өөрсдийн гэгээн чанарыг сэргээх хэрэгтэй. Үүний тулд нэн тэргүүнд сэтгэлийн амар амгаланг олох явдал хамгаас чухал билээ. Амгалан тайван сэтгэл бидний эрүүл мэндэд ч тустай.”

‘Бодьсадвын явдалд орохуй’ номын айлдвар өндөрлөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд даншүг өргөх ёслолын үеэр.
Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.08.20.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварын дараа Гандан Ширээт ламаар удирдуулсан хэдэн мянган лам хуврагууд, мөн Ладакийн буддын нийгэмлэгийн ерөнхийлөгч Цэван Тинлей тэргүүтэй бусад хүмүүс нэгдэж Дээрхийн Гэгээнтэнд урт удаан наслах, эрүүл энх байхыг бэлэгдсэн даншүг өргөх ёслол болсон юм. Бүх ладакчуудыг төлөөлж Цэван Тинлей Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийлэв. Тэрээр Ладак нутагт ахин дахин морилохыг хүсэн айлтгалаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

“Энэхүү даншүг өргөх ёслол нь надад эрүүл энх, урт удаан нас авчраад зогсохгүй хамаг амьтдын төлөө ажиллах ихээхэн боломжийг олгож байна.” гэсэн юм.

Дөрвөн өдөр үргэлжилсэн номын айлдварын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг хайрлав. Авшиг хайрлах үеэр тэрээр бурханы шашинт хүмүүс архи, махны хэрэглээний талаар зөвөлгөө өгсөн юм. Төгсгөлд нь тэрээр хүн бүхэн энэрэнгүй сайхан сэтгэлтэй байж хүн бүхнийг нэгэн гэр бүлийн гишүүд гэж үзэх хэрэгтэйг онцлон айлдсан билээ.
Үзсэн: 1 570
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц