Далай Лам: Сэтгэлийн эрүүл ахуйн боловсрол нэн шаардлагатай байна

31-08-2016, 17:23  |  Хэвлэх

2016 оны 8 дугаар сарын 30

Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала, 2016.08.29 (Тэнзин Монламын мэдээ, phayul.com) – ‘Сэтгэлийн эрүүл ахуйн’ боловсрол өнөөгийн дэлхий нийтэд нэн тулгамдсан асуудал болоод байна хэмээн Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр мэдэгдлээ. Нагаржуна гэгээний Төв үзлийн эрдэнийн эрхи шастрыг Зүглаг Хан хийдийн гол дуганд 4 өдөр айлдах айлдварынхаа эхний өдөр Төвөдийн тэргүүн ийнхүү хэлэв.

Далай Лам:  Сэтгэлийн эрүүл ахуйн боловсрол нэн шаардлагатай байна
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала дахь Төвөдийн гол
дуганд хийх айлдварынхаа эхний өдөр. Энэтхэг, Химачал Прадеш,
Дарамсала, 2016.8.30. Гэрэл зургийг Тэнзин Пунцог /ДЛО
“Бие махбодийн хөгжлийн боловсролыг эзэмшдэг лугаа сэтгэлийн эрүүл ахуйг сахих тухай суралцах нь өнөөдөр нэн шаардлагатай асуудал болоод байна. Эрдэмтэн мэргэд, боловсролын салбарын анд нөхөдтэй олон жилийн турш хэлэлцүүлэг явуулсны үр дүнд аль нэг шашны аливаа сургаалиас ангид ёс зүйн хөтөлбөрийг боловсруулах тухай шийдэлд хүрсэн юм” хэмээн Далай Лам Азийн сүсэгтнүүдийн хүсэлтээр ном айлдах үедээ мэдэгдсэн юм.

Үерхэл нөхөрлөл бол итгэл дээр суурилдаг, гэхдээ тэрхүү итгэлийг бие тоох үзэл, атаархал, хар муу санаагүйгээр, харин хайр энэрлээр гагцхүү олж болно хэмээн айлдлаа.

“Бид өөрсдийн онцлог хийгээд шашин номоо түр хойш тавиад, эн тэргүүнд бүгд хүн гэдэг талаас асуудалд хандах хэрэгтэй байна. Үндсэндээ дэлхий дээр амьдарч байгаа долоон тэрбум хүн бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэгээрээ ижил билээ.” хэмээн Далай лам тэмдэглэн хэллээ.

Далай Лам:  Сэтгэлийн эрүүл ахуйн боловсрол нэн шаардлагатай байна
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварын эхний өдөр.
Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2016.8.30.
Гэрэл зургийг Тэнзин Пунцаг /ДЛО
Бурхан Багшийн сургаалийг даган шүтдэгийн хувьд, 81 жилийн ажиглалт туршлага дээрээ үндэслэн хэлэхэд, техник технолгийн асар том хөгжил дэвшлийн гэрч болсон ч, ёс суртахууны үнэт зүйлс дутагдаж байгааг харж байна хэмээн шашны тэргүүн нэмж хэллээ. Материаллаг зүйлст анхаарсан орчин үеийн боловсролын тогтолцоо хайр энэрэл дээр гүн суурилсан ёс суртахууны үнэт зүйлсийг өөртөө шингээх ёстой хэмээн тэрээр хэлэв.

Нэгэн сүсэгтний асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, эд баялаг хүний ахуйн тав тухад чухал бөгөөд хэрэгтэй ч, сэтгэлийн тав тухыг хангаж чадахгүй гэв. “Жишээ нь, тэрбумтан зарим найз нарт маань маш их мөнгө байдаг ч, тэд аз жаргалгүй байдаг. Асар их эд баялаг дотоод амар амгаланг бий болгож чадахгүй. Сэтгэлийн амар амгаланг цогцлоох ганц арга бол муу сэтгэлээ номхотгох явдал юм.”

Дэлхийн 57 орноос 7000 гаруй сүсэгтэн эхний өдрийн айлдварт оролцсон бөгөөд Ази тивээс цугласан 1550 хүний хүсэлтээр энэхүү арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа ажээ.

Үзсэн: 4 403

Холбоотой мэдээ:
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд даншүг өргөх ёслол болов. Энэтхэг, Дарамсала. 2016.11.02
  • Ловон Бадмасамбава гэгээний лагшин мэндэлсэн өдрийг тэмдэглэв. Энэтхэг, Химачал Прадеш, Ревалсар, Цо Бадма. 2016.07.14
  • Төвөдийн сурагч нарт зориулсан номын айлдварын сүүлийн өдөр. Энэтхэг, Дарамсала хот. 2016.06.03.
  • Төвөдийн сурагч нарт зориулсан номын айлдвар. Энэтхэг, Дарамсала хот. 2016.06.01
  • Далай лам Дүйнхорын вангийн дараа Дарамсалад эргэн ирлээ
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц